Нийгэм, улс төр 7891 нийтлэл байна

"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав"

“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Тэнд ямар ч ид шид байхгүй. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Тэнд дэлхийд хамгийн сүүлд нэвтрүүлсэн өндөр технологийг ашиглаж, тэр технологи дээр хамгийн өндөр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, нэг нэг түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...

Хэрэг илрүүлэх үүрэг, Б.Булганы эрх хоёрыг тэнцвэртэй авч явж чадаагүй нь “Монгол Ардчилал”-ын алдаа!

-Хүний эрх гэхээр хэний эрхийг ярих, эс ярихаа Монголын ардчилагчид ялгаварласаар ирлээ-
##ёсзүйндело

Цастай өвлийн дараа өнтэй зун болдог

Энэ жилийнх шиг олон тооны сонгууль ойрын 25 жилд дахин давтагдахгүй. Сонгуулийн энэ мөчлөг 2050 онд эргэх боловч тэр үед дэлхий дахины уур амьсгал өнөөгийнх шиг хүйтэн байхгүй болов уу. Эгзэг хийгээд эргэлт давхацсан эдүгээ цаг үеийн нөлөөнөөс улс орон бүр энх тайван, аюулгүй байдал, цаашилбал тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа авч үлдэх нь эрх ашгийн эрэмбэ дарааллын эхэнд бичигдэх нь мэдээж.

Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II

Монгол Улсын ардчиллын ирээдүйд Улам хүндэрч байгаа улс төр газар зүйн орчин нөхцөл нь сөргөөр нөлөөж, 1990 оноос хойших ардчиллын ололт амжилтыг нь ухраах ноцтой эрсдэл үүсч буйд сэтгэл гүнээ зовниж байгаагаа ИЛЭРХИЙЛЖ;

Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…

-Монголбанкны ерөнхийлөгчийг эс үйлдлийнх нь төлөө “Ёс зүйн ДЕЛО”-оор хэд орох ёстойг таашгүй-
##банк

Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв

Ч.Энхтайван өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд газар авсаар. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.

Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо

Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.

СССР-ийг мөрөөдөгчдөд зориулсан хэдxэн өчил

Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүйгээр хандаж болохгүй гэдэг байр суурь маань хэвээрээ. Улирч баларсан тэр түүхээр өнөөдөр сэтгэлээ жигүүрлэж «Шинэ Орос»-ыг харах гэвэл горьдлого чинь унтарч, гуниг гутрал руу гулсах болно, тэгээд ч бодитой олж хараад бодит хамтын ажиллагаа явуулаач ээ гэдэг дээрээ дахин нэг «ухуулга» хийхээр гурван жилийн өмнө бичсэнээ дахин толилуулж байна.

КОЛОНИЧЛОЛ

Орос зөвлөлтийн түүхчид хэзээ ч өөрсдийгөө колоничлогчид гэж бичиж байгаагүй. Тэд өөрсдийгөө “чөлөөлөгчид” хэмээн дөвийлгөн бичдэг байсан.Тэд “Өндөр соёл иргэншилтэй оросууд бид Сибирийг ​буюу тэнд амьдардаг буриад, сонгоол, тунгус зэрэг монгол гаралтай бүдүүлэг хоцрогдсон ард түмнийгманж - монголын харгис хаадын дарлалаас чөлөөлсөн” хэмээн бичдэг юм.

Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол

Гэмт хүн гилбэлздэг. Ц.Элбэгдоржийг цовхчиж эхэлсэн дээр нь нотолгоогоо угсруулан барьцаа лавшруулж, С.Зоригийг тэр хөнөөснийг шүүх тогтооход тусал ерөнхий сайдаа. Та Элбэгдоржийг гүтгээгүй нь лав. Ямааны мах халуун дээрээ гэдэг С.Зоригийг алсан Элбэгдоржид үйлдсэн нүглийг нь сонгуулийн өмнө хүлээлгэж олноо амраа. Нотлох баримт Танд хангалттай учраас бал цул зарласан байж таарна.

П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө

Нэгд, магадгүй бусад бизнесмэнүүдийг айлгах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Үүнээс бусад нь хараад “Намайг ингээд аваад явчих юм биш биз дээ” гэсэн муу жишиг тогтоно. Хоёрт, энэ үйлдлээрээ “Би сонгуульд орох гэж байна. Танай компаниас надад мөнгө өг. Сонгуульд дэмж” гэх зэрэг үйл баримтаар айлгах гэсэн арга хэрэгсэл байхыг ч үгүйсгэхгүй.

Намууд ба хамууд

С.Амарсайхан ЗГ руу шадар болж зугтаж, Д.Сумъяабазар сайдаа өгч очоод үзэлцсэн ч золионд гарав. Эцэст нь Л.Оюун-Эрдэнэ намын генсекээ дэргэдээ аваад намдаа Ежов байгаад Берия болтлоо “өссөн” Х.Нямбаатарыг хот даяарыг илбэн тохинуулагч жанжнаар томилоод байгаа хэр нь хуучин хотынхны “өв залгамжилсан” нүсэр бүтцийг эвдэх гэж зүдэрч байна.

Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв

Эдгээр зохиолд манай ардын аж байдал, ахуй орчныг нүдэнд харагдтал өгүүлэн дүрсэлснийг уншихад өр өвдөхийн сацуу баярлаж бахдах юм бас багагүй байх агаад бидэнд төсөөлөгддөг шиг бүх юм бурангуй, харанхуй байгаагүйг уншин ухаарч, тухайн цаг үе нь зовлонгийн түүх хожмоо жаргалын түүх, тусгаар тогтнолын түүх болохын урьтал байсныг ойлгох шиг болно.

"Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав"

Эндээс нэг л дүгнэлт хийж болохоор байна. МАН-ын шавар шавхайд хутгасан бүх хүнийг сонго, МАН-ыг өөрийг нь хэзээ ч битгий сонго. Энэ нам чинь дахиад дөрвөн жил засаглах нь байтугай үлдсэн хоёр, гурван сарыг яаж давахаа мэдэхгүй, бүх чадамжаа шавхчихсан нам байна.

Зүгээр Улс

1990 оны цагаан морин жилийн босгонд царцсан цустай Монгол түмэн дахиж нэг өндийсөн. Монголын төрийн алтан үсгээр бичигдэх гурав дахь түүх ингэж эхэлсэн. Өдгөө ч бид эрх чөлөөтэй энгийн нэг улс болох гэж тэмцсээр зүтгэсээр л байна. Монголыг ардчилал муухай болгосон юм биш. Монголоос коммунизм яваагүй учир улс орон маань тамираа барж байна.

УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин нэмэгдэж хүчирхэг болно.

Л.Өлзийсайхан: Цэц бол Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа байдаг

Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаа зочин бол Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, хатагтай Лувсандоржийн Өлзийсайхан.

НАТО: 75 жилийн нүгэлгүй түүх


"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа

Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна. Хоёрдугаарт, бид бас өөрсдөө хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой.

Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Л.Оюун-Эрдэнэ бол энэ үгийг итгэл үнэмшил, үзэл баримтлалаа болгосон хүн. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Bible" нь. Гэвч “үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай” гэж өөр нэг үг бий. Чихээр сонссондоо биш, нүдээр үзсэндээ итгэ гэсэн үг.

“Анхаараарай. Сан-Францискогоос ярьж байна”

“Агсамнал”-ыг амтархан сонссон ч “хүндлэл урагдлаа”, экс Ерөнхийлөгч өө!
##зг

АНХААР! ЭХ ОРНЫ НЭР ХҮНДИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ!

Миний энэ удаа хөндөж байгаа сэдэв бол “Шүүр ба шувуу” ажиллагаагаар хилийн чанадад, нэр бүхий гадаад орнуудад Монгол Улсынхаа нэр хүндийг балласан, монголчуудынхаа ариун нэр төрийг сэвтүүлсэн бүх монгол иргэдийг шүүрдэн эх оронд нь авчирч ял сонсгох тухай юм. “Таван Ш”-ийн субъектын хүрээг тэлэх тухай юм.

НАТО ба ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС

Хэрэв Зөвлөлт улс НАТО-гийн гишүүн болвол НАТО-гийн орнуудын ажлыг нураах байв. НАТО зөвлөлтийн НАТО-д элсэх гэсэн саналд татгалзсан хариу өгөв. Зөвлөлт улс хариуд нь Өрнөдийг милитаризмд буруутгаж зөвлөлтийн энхийн саналыг хүлээн авсангүй хэмээн мэдэгдэв.НАТО Зөвлөлт улсыг эвсэлд элсүүлвэл ардчилсан зарчимд тохирохгүй хэмээн үзэв.1955 онд Зөвлөлт улс НАТО-гийн эсрэг Варшавын гэрээний эвсэл байгуулж энэ байгууллага 1980 оны сүүлч хүртэл оршиж байв.

​“Асан”-гууд ба эрх чөлөөний хавар

Дэлхий нийтээрээ ардчиллын гажуудлын талаар ярьж байна. Засах залруулах маш их юм байна. Монголын ардчилал ч гажуудсан гэдгийг ардчиллыг дэмждэг эрүүл соргогууд нь хүлээн зөвшөөрсөн. ​Ялангуяа Ардчилсан намынхан үүнийг ойлгосон нь том алхам.Гажуудлыг засч, зөв замд нь оруулахын тулд “асан”-гууд биш болох хэрэгтэй. Ерөнхий сайд Тэр, салбарын сайд Тэр,газрын дарга Тэр, УИХ-ынгишүүн Тэр болж, гажуудлаа засна биз ээ хэмээн баярын өдрөөр тань ерөөе.

Бэлдэж цацсан бичлэгийг үзлээ. Хэдэн үг хэлье!

Оюун-Эрдэнээ чиний эвлүүлсэн рекламыг би сая харлаа. Чи их сандарч байгаа юм байна. Надтай нүүр тулахаараа дүү чинь больё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ.

ЗӨВЛӨЛТИЙН КГБ (ОДОО ​ОРОСЫН ФСБ) ГАДАГШ ХИЙХ СУРТАЛ НЭВТРҮҮЛЭГ

"Хэрэв ЗХУ-аас гадагш чиглэсэн КГБ-ын бүх цаг хугацаа, мөнгө, хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэвэл түүний ердөө 10-15% нь тагнуулын ажилд зарцуулагдаж байгааг харах болно. Үлдсэн дийлэнх хэсэг нь үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд эрх чөлөөт орнуудын хууль тогтоомжид харшлахгүй арга хэрэгслээр хийгддэг.

Ардчилал ялах уу, Авилгачдын мөнгө ялах уу?

МАХН (МАН) хэзээ ч “Социализмыг сэргээн байгуулна, коммунист дэглэмд шилжинэ” гэж ил тод хэлдэггүй юм. Харин “Ардчиллын алдааг засна” гэж ярих, хийх тоолондоо нүдийг нь сохолж ирсэн.

“СССР 100” явж явж гаатай бохь, жинсэнд сөхрөөд уначихсан

Өнөөгийн шинэ монголчууд, шинэ монгол залууст үзүүлбэл ёстой нэг ичмээр дамшиг байгаа биз? Иймхэн юмны төлөө коммунист иргэд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байсан гэхлээр. Социализм явж явж, хөгжиж хөгжиж нэг мэдэхнээ гаатай бохь, жинсэн өмдөнд сөхрөөд уначихсан. Ялагдчихсан.

Л.Оюун-Эрдэнийн авилгач Засгийн газар 5 их наяд төгрөгөөр сонгууль хийнэ

Хоёр айлын дунд бог, бод нийлсэн 600 толгой мал гэж тооцоод нөгөө 100 мянган өрхөөр үржүүлбэл 30 сая толгой мал болж байна. Нөгөө зудад үхүүлсэн 5 сая малаа зургаа нугалаад босгож ирэхээр мөнгө...