КОЛОНИЧЛОЛ
Орос зөвлөлтийн түүхчид хэзээ ч өөрсдийгөө колоничлогчид гэж бичиж байгаагүй. Тэд өөрсдийгөө “чөлөөлөгчид” хэмээн дөвийлгөн бичдэг байсан.Тэд “Өндөр соёл иргэншилтэй оросууд бид Сибирийг буюу тэнд амьдардаг буриад, сонгоол, тунгус зэрэг монгол гаралтай бүдүүлэг хоцрогдсон ард түмнийгманж - монголын харгис хаадын дарлалаас чөлөөлсөн” хэмээн бичдэг юм.
Колони буюу colo гэдэг латин үг бол амьдрах, эзлэн суурьших гэсэн утгатай үг юм. Колоничлол хоёр төрөл байдаг: Нэг нь далайн колоничлол,нөгөө нь хуурай газрын колоничлол гэж байдаг. Анхны колоничлол бол эртний Грек, Ромын үед эдгээр орны колоничлогчид Газрын дундад тэнгис болон Хар далайн орчим орнуудад хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмшихээр шилжин суурьшиж байлаа.Товчхондоо колоничлол гэдэг нь бусдын газар нутгийг хэн хүчтэй нь эзэлж, дарангуйлахыг л хэлээд байгаа юм. Далайн колоничлолын тухай дэлхий нийт мэднэ дээ. Британи, Франц, Испани, Португал, Нидерланд орнууд хэрхэн далайг эзэмшиж, далайн чанад дахь африк, америк, азийн орнуудын хэрхэн эзэлж колоничилж байсныг дэлхий нийт сайн мэднэ.Орчин үед дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхий даяар колоничлол устсан. Гэхдээ орчин үед манай хойд хөрш болон өмнөд хөршид колоничлол устаагүй,амь бөхтэй оршиж байгаа гэдгийг дэлхий нийт тийм сайн мэдэхгүй. Энэ удаа би хуурай газрын колоничлол буюу орос зөвлөлтийн колоничлолын тухай товчхон өгүүлье.
Орос зөвлөлтийн түүхчид хэзээ ч өөрсдийгөө колоничлогчид гэж бичиж байгаагүй. Тэд өөрсдийгөө “чөлөөлөгчид” хэмээн дөвийлгөн бичдэг байсан.Тэд “Өндөр соёл иргэншилтэй оросууд бид Сибирийг буюу тэнд амьдардаг буриад, сонгоол, тунгус зэрэг монгол гаралтай бүдүүлэг хоцрогдсон ард түмнийгманж - монголын харгис хаадын дарлалаас чөлөөлсөн” хэмээн бичдэг юм.
Оросын түүхээс үзвэл монголын харъяанд байсан оросууд дошгин Иван хааны үеэс эхлэн Петр хаанболон Екатерина хатан хааны үед ихэд хүчирхэг болж дэлхийн хүчирхэг гүрэн байсан Турк улстай 7 удаа байлдаж 7 удаа ялаад Кавказ,Хар далай, Крымийг эзэлж байлаа. Оросууд дундад азийг эзлээд зогсоогүй, дорно зүгт Сибирийг түрэмгийлэн эзлэв. 1500 онд ганцхан сая квадрат км газар нутагтай Орос улс хорьдугаар зуун гэхэд 22 сая квадрат км газар нутагтай болтлоо өргөжин тэлэв. Гэтэл 33 сая квадрат газар нутагтай байсан Их Монгол нэг сая квадрат км газар нутагтай болтлоо жижигрэв.Орос жил ирэх тутам хүчирхэг болж байхад Монгол жил ирэх тутам бууран доройтож байв. Оросууд “Сибирь бол оросын унаган нутаг” хэмээн ярьж бичсээр өдий хүрчээ. Уралын нуруунаас нааш орших уудам Сибирь нутаг, Енисей мөрөн, Байгаль орчмын нутаг,Алтайн хязгаар , одооны дорнод Казахстаны нутаг бүгд л Монголын унаган нутаг байсан. Гэтэл монголчууд унаган нутгаа хамгаалах бүү хэл, Алангоогийн төрөлх нутаг Байгаль далайгаа хүртэл Орост алдаж байлаа.
Оросын колоничлогчид эхлээд худалдаачидаа тухайн нутаг руу илгээж, хаана ямар байгалийн баялаг байна вэ, хаана хамгийн сайн үржил шимт газар байна вэ гэдгийг сайтар тандаж судалдаг байсан. Дараа нь оросууд очсон газраа оросын үнэн алдартны шашны санваартныг илгээж христийн шашны сүмээ босгодог байсан. Хамгийн сүүлд нь оросууд орчин үеийн галт зэвсэг, их буугаарзэвсэглэсэн цэргээ илгээж тухайн газар орныг цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлдэг байсан.Орчин үеийн оросын суртал ухуулагчид дөрвөн зуунытуршид буриад, халимаг, тувачуудагуу их Орос оронд сайн дураараа нэгдсэн хэмээн мунхруулдаг.
Оросууд монголын хойд нутгийг тун амархан эзэлсэн юм. Учир нь 1629-1789 онуудад Монгол улс бараг оршихоо болиод зөвхөн Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан зэрэг гурав дөрөвхөн аймаг үлдээд байсан. Түшээт ханынум сумаар зэвсэглэсэн тавхан мянган монгол цэрэг монголын хойт нутгаа хамгаалж Оросын галт зэвсэг, их буугаарзэвсэглэсэн олон арван мянган орос цэргийн яаж ялахав дээ. Хэрэв Ойрдууд Халх руу дайраагүй бол, Ойрд, Халх хоёр нэгдсэн нэг хүчирхэг улс байсан бол, Монгол улс алга болж задраагүй бол, Монгол улсын цэрэг орчин үеийн галт зэвсэг, их буутай байсан болбайгалийн үлэмж их баялагтай 4.0 сая квадрат км монголынхойд болон баруун нутгаа Орост алдахгүй л байлаа.
Хаант Орос улс хорьдугаар зууны эхэн хүртэл Сибирь, Байгаль орчмын нутгуудыг эзлэн колоничилж нутгийн ардуудад их хэмжээний татвар ногдуулж,алт, мөнгө зэрэг байгалийн баялгийг нь үлэмж их хэмжээгээр тонон дээрэмдэж байлаа.Оросын казак Хабаров гэгч жинхэнэ колоничлогч этгээд Номхон далай хүртэл оросын нутгийг тэлэхдээ замдаа дайралдсан сибирийн унаган ард түмнүүдийг дээрэмдэж хөнөөж байлаа. Эдүгээ Хабаровск хотодтүүний асар том хөшөө сүндэрлэж байдаг юм.
Монголын нутгаар 19 дүгээр зууны сүүлч, хорьдугаар зууны эхээр хөндлөн гулд аялсан оросын тагнуул Пржевальский, Козлов нар монголын тухай үнэт мэдээлэл цуглуулж монголын байгалийн баялгийн тухай мэдээллийг Орост мэдээлж байлаа. Тэд оросын хаанд захидал бичихдээ: “Монголын уудам нутгийг манай оросын казак цэргүүд нэн даруй эзэлж нутгийн монгол иргэдийг бүгдийг нь устгаж энд газар хагалж тариа тарих хэрэгтэй” хэмээж байв.
1917 оноос 1991 он хүртэл Зөвлөлт Холбоот улс оршин тогтнохдоо хаант Оросын колоничлох бодлогыг үргэлжлүүлжбайв. Зөвлөлт улс Финляндын газар нутгийн 11 хувь , Польшийн зүүн нутаг, Балти орчмын 3 улсыг түрэмгийлэн эзэлж өөртөө нэгтгэж байлаа. Зөвлөлт улс зөвлөлт дотроо колоничлох бодлого явуулж байв. Оросын болшевикууд кавказын грузин, армян, азербайжан, дундад азийн казах, киргиз, узбек, тажикууд, дорнод сибирийн буриад, тувачуудыг “та нар зөвлөлт автономит улс байгуулж өөрийн хэлээр ярих эрхтэй” хэмээн хоосон амлаж байв. Тэдний үгэнд хууртсан эдгээр ард түмнүүд эцэстээ эх хэл ч үгүй болж тусгаар улсын ямар ч эрхгүй олон арванжил колоничлогдсон юм.
Кремлийн удирдагчид зөвлөлтийн олон үндэстнүүдийг уугуул нутгаас нь өвлийн хүйтэнд хөөж, сибирт цөлж олон сая зөвлөлтийн иргэн замдаа үхэж амьд үлдсэн нь сибирт өвчин тусаж хөлдөж үхэж байлаа. 24 сая зөвлөлтийн хүн улаантны аллага болон сибирийн шоронд эсхүлхөдөлмөрийн лагерт үхэж үрэгдсэн түүхтэй.
Зөвлөлтийн колоничлогчид хэн ямар улс,ямар зүйл үйлдвэрлэхийг хүртэл зааж зааварлаж байв. Буриад, тува, монгол мэтийн улсууд мал аж ахуй голлон эрхлэх хэрэгтэй, зөвлөлтийн армийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах хэрэгтэй гэдэг байв. Харин Узбекистаныг “Та нар манай зөвлөлт гүрнийг хөвөнгөөр хангах хэрэгтэй”, азербайджаныг “Та нар манай зөвлөлт гүрнийг нефтээр хангах хэрэгтэй” гэдэг байв. Узбекуудыг нэхмэлийн үйлдвэр байгуулж ажиллуулж чадахгүй гэж үзээд хамаг хөвөнгийг нь Беларус руу тээвэрлэж тэнд нэхмэлийн үйлдвэрт хөвөнг нь боловсруулж байлаа.
Зөвлөлтийн колоничлогчдын аймшигтай бодлого бол тухай ард түмний соёлыг устгадаг байв. Буриад болон Монголд өөрийн гэсэн монгол соёл, шашин, үндэсний бичиг үсэг цэцэглэн хөгжиж байсан. Гэтэл зөвлөлтийн коммунистууд 1930 онд Буриадад хуучин босоо монгол бичигийг хориглов, 1944 онд Монголд хуучин босоо монгол бичгээр бичихийг хориглож орос үсгэнд албадан оруулав.
Зөвлөлт улсын хэмжээнд жижиг үндэстэн ястанг төрөлх хэлээр нь ярихыг хориглож зөвхөн оросоор ярихыг шаардав. Монгол улсад орос хэл судлахыг шаардаж бүх сургуулиадад орос хэлийг заадаг байв. Монголд 1982 оноос эхэлж төрийн албыг орос хэл дээр явуулна хэмээн зарлаж байв.
Буриад болон Монголд буддын шашныг шүтэхийг хориглов, түвд бичгээр буддын судар уншихыг хориглов. Зөвлөлт засгийн үед Буриад, Тува, Монголдолон сая мал сүргийнхээмах, ноос,цөцгийн тосыг Зөвлөлт улсын улаан армийн цэргийн хүнсэнд илгээж байв. Ард түмэнд“Загасчны морь усгүй” гэгчээр мах, цөцгийн тос олдохгүй болж байв.
Зөвлөлт засгийн үед арьс өнгөөр ялгаварлах үзэл ноёрхож байлаа. Зөвлөлт засгийн үед буриад, тува, халимагуудын “онигор нүдтэй” гээд Кремлийн хүндэт харуулын цэрэгт авдаггүй байв. Зөвлөлтийн төв телевизэд буриад, тува, халимагуудыг “онигор нүдтэй” гээд авч ажиллуулдаггүй байв. Ганцхан хүнийг зөвлөлтийн төв телевизэд ажилд авсан нь халимаг бүсгүй Александра Буратаева байв.
Зөвлөлтийн коммунистууд Буриад улсын газар нутгийг хайр найргүй тасдан 5 хувааж оросын мужуудад нэгтгэж байлаа. Оросын коммнуистууд “Буриад Монгол” гэдэг нэрийг нь хүртэл хориглож монгол гэдэг нэрийг нь хасчээ. Одоо болтол буриад монголчууд өөрсдийгөө бид монгол биш, бид буриад, тувачууд бид монгол биш, бид тувачуудхэмээн ярьдаг юм. Орост амьдардаг буриад, халимаг, тувачууд эдүгээ эх хэл,соёлоо таг мартаж, бүгд оросоор ярьдаг, оросоор сэтгэдэг болжээ. Үүнээс илүү эмгэнэл гэж хаана байхав дээ.
Оросын колоничлогчид хаана амьдарч байна вэ гэвэлОрос даяар амьдарч байна гэж хэлж болохгүй. Орос хүн бүрийг колоничлогчид гэж үзэж болохгүй. Оросын Тверь, Рязань, Москва мужид амьдардаг оросуудыг дайнд цэрэгт татах нь ховор байдаг. ХаринОросын колоничлогчид Москва,Санкт Петрбург хотодамьдардаг гэвэл үнэнд ойр болно. Эдгээр хоёр том мега хотод оросын олигархиуд,эрх баригчид амьдардаг юм. Энэ хотоос оросын колоничлогчдын бодлого гарч байдаг юм. Эдгээр хоёр хотын иргэд дайнд цэрэгт татагддаггүйюм. Украины дайнд гэхэд эдгээр хотоос нэг ч орос цэрэг татагдаж дайнд ороогүй. Украины дайнд буриад, тува, халимаг, дагестан мэтийн колоничлогдсон нутгуудын залуус оросын армид татагдажолноороо алуулсаар байна.
Зөвлөлтийн колоничлогчид Москва мужид хэзээ ч цөмийн зэвсгийн туршилт хийж байгаагүй юм. Зөвлөлтийн колоничлогчид Казахстаны Семипалатинсктюм уу, сибирийн хойд нутаг Шинэ газарт цөмийн зэвсгийн туршилт хийдэг байсан юм.
Монгол улс 1921-1990 онуудад зөвлөлтийн колоничлолд өртөөд 70 жил болсон. Энэ үед зөвлөлтийн цэрэг арми дуртай цагтаа Монголд дайран орж монголын нутагт байрладаг байв. Монгол улс Зөвлөлт улсыг малынмах, ноос, цөцгийн тосоор хангаж байлаа. Монгол улс алт, мөнгө, зэс, уран, нүүрсээ хямдхан үнээр Зөвлөлтөд гаргаж байлаа.Монгол бол Зөвлөлт улсыг мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангадаг хавсарга дагуул улс байлаа.
Зөвлөлтийн Монголд сууж байсан Элчин сайд В. Молотов 1958 онд Монгол улсын алт, мөнгө, вольфрам, ой модоор баялаг2500 квадрат км газар нутгийг ганц ч буун дуу гаргалгүй булаан авч, Зөвлөлт Холбоот улсад нэгтгэж, зөвлөлт засгийн өмнө гавьяа байгуулж, энэхүү гавьяаныхаа төлөө Австрийн Вена хотодсуух Зөвлөлтийн төлөөлөгчдын газрын дарга болжшагнуулж байлаа. Харин Зөвлөлт улсад Монгол улсынхаа сөөм ч газрыг өгөхгүй хэмээн хамгаалсан ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг монголын удирдагч, зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбалын тушаалаар бүх албан тушаалаас нь буулгаж, алс баруун аймгийнсуманд цөлж байлаа. Зөвлөлтийнколони ядуу Монгол улс хүчирхэг Зөвлөлт улсад газар нутгаа зүгээр бэлэглэсэн тэрхүү гашуун түүхийг улсын нууц гээд хэн ч ярьдаггүй байсан юм.
Зөвлөлт улс монголын Мардайд нууцаар уран олборлох үйлдвэр байгуулж монголоос их хэмжээний баяжуулсан ураныг үнэгүй авч байлаа. 1 кг баяжуулсан ураны үнэ дэлхийн зах зээл дээр 25 000 ам доллар байдаг юм ш дээ.
Зөвлөлтулс 1991 онд задраад оронд нь суурин дээр нь үлдсэнөнөөгийн Орос улс өмнөх хаант Орос болон хуучин Зөвлөлт улсын түрэмгий бодлогыг үргэлжлүүлсээр байна. Орос улс Чечень болон Грузид цэргээ оруулж аллага үйлдэв. Эдүгээ Буриад, Тува, Якут, Дагестанулс Оросын хамгийн ядуу улс болжээ. Якут бол очир алмаз болон нефтээр асар баян нутаг. Гэвч өнөөдөр якут, буриад, тува хүн хамгийн ядуу амьдралтай хүмүүс болоод байна. Энэ бол оросын колоничлолын уршиг юм. Хэрэв Якут, Буриад, Тува өөрийн эрх мэдэлтэй байсан бол хамгийнбаян орон байх байлаа.
Эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад Оросын колоничлогчид урьдын адил жижиг үндэстнүүдийг колоничлол болон геноцидод өртүүлж газар нутгаа тэлэх бодлого баримталсаарбайна.
Оросын Кремлийн удирдагчид 2022 онд Украин улс руу тэднийг нацистуудаас чөлөөлнө хэмээн 300 000 орос цэргээр довтолсон. Одоо 770 хоногийн дараа оросууд “Украин бол манай оросын газар нутаг, бид Оросын газар нутгаа чөлөөлнө” хэмээн ярьдаг болжээ. Оросын колоничлогчид энэхүү Украины дайнд оросын хязгаар нутгийн жижиг ард түмэн болох буриад, тува, халимаг, дагестанчуудын олноор нь оруулж их бууны махан зууш болгосоор байна.
1690 онд Петр хаан туркуудын эсрэг халимаг монголчуудын морьт цэргийг ашиглаж байсан бол эдүгээ Путин буриад монгол залуусыг украины эсрэг дайнд ашиглаж байна. Энэ бол оросын геноцид, колоничлолын үнэн нүүр царай 400 жил өнгөрсөн ч хэвээр байгаа гэдгийг харуулсаар байна.
Монгол улс зөвлөлтийн колоничлол болон геноцидод өртөөд 70 жил болсон. Монгол улс 35 000 монгол хүнээ алуулж,150 000 монгол хүн хэлмэгдсэн. Улаантнуудад буудуулж алуулсан хүмүүсийндотор жирэмсэн бүсгүйчүүд болон хүүхдүүд байсан. Хамгийн их алуулсан нь буриад монголчууд болон лам хувраг нар байлаа. Монгол улс 1250 буддын сүм хийд,монгол соёл, босоо монгол бичиг, монгол судар ном,монгол ёс заншлаа устгуулсан.
Хэдийгээр монголчууд 1991 онд зөвлөлтийн колоничлолоос салсан боловч эдүгээ Оросоос эдийн засгийн хараат улс хэвээрээ байна. Монгол улс урьдын адил бүх шатахуун, цахилгааны 20.0 хувийгОросоос авсаар байна. Хэрэв Орос улс Монгол руу шатахуун, цахилгаан хоёроо тасалвал Монгол улс дуусна гэсэн үг. Орос улс Монголын гадаадад гаргадаг бүтээгдэхүүнд 50-60 хувийн татвар ногдуулдаг тул монголын талд ямар ч ашиггүй болдог юм. Гэтэл Орос улс Вьетнам, Хятад улсын бүтээгдэхүүнд 5-10 хувийн татвар ногдуулдаг ажээ.
Монголын иргэд Монголдоо амьдарч байхдаа зөвлөлтийн цэргийн ангийн орос дэлгүүрт орох эрхгүй, хөөгддөг байсан даа. Зөвлөлтийн мэргэжилтгүүд Монголд өндөр цалин авч хоёр жил ажилласны дараа Зөвлөлт улсдаа буцаж цоо шинэ “Волга” эсхүл “Жигули” автомашин хувьдаа худалдан авдаг байв. Монголчууд юун автомашин худалдаж авах манатай, зөвхөн унадаг дугуй, мотоцикль төдий л унаатай байв.
Монгол улсын өмнөд хөрш Хятад улсад амьдарч байгаа өвөр монгол, түвд, уйгур үндэстнүүд хятадын колоничлол болон геноцидодөртөөд 70 жил өнгөрчээ. Тэдний тухай яривал бүр урт түүх болно.
Дэлхийн колоничлолын түүхээс үзвэл колоний хамгийн том гүрэн байсан Их Британи улс колони улсууддаа дэлхийд хоёрдугаар дайны дараа ямар ч зэвсэгт мөргөлдөөнгүйгээр тусгаар тогнолыг нь олгосон. Эдүгээ Английн нөлөөнд байсан орнууд ихэнхи нь хөгжчихсөн байна. Английн колони байсан азийн Хонконг,Сингапурыг хар. Одоо эдгээр хоёр боомт хот дэлхийд хөгжлөөрөө хамгийн өндөр түвшинд,амьдралаараа хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Колоний эзэнт гүрэн Португал улс өөрсдөө колони орнуудаасаа татггалзсан. Учир нь Португалын далайн цэргүүд эх орноосоо алс холын нутагт дайн хийхээс татгалзсан юм.
Харин бидний хойш хөрш Орос улс эдүгээ өөрсдийн колони болох Дагестан, Башкирстан, Татарстан, Буриад, Тува, Якутаас татгалзах нь юү л бол. Оросын ард түмэн саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулиар “Илжиг модон хударгандаа” гэгчээр оросын ард түмний 87.0 хувь ньОросын ерөнхийлөгчөөр Вдадимир Путиныг 2030 онд хүртэл сонгож ажиллуулахаар болов. Орост сонгуулийн өмнө сөрөг хүчний удирдагчидбүгд алуулдаг юм, эсхүл санал авч мэдэх өрсөлдөгчийг нь сонгуулийн хороо шууд хасчихдаг юм.Ийнхүү Путин 30 жил Оросыг хаанчлах болжээ. Ганц хүний дарангуйлал гай зовлон авчрах юм даа. Өнөөдөр Орос орон ямар ч эрх чөлөөгүй,хаалттай, харгис дарангуйллын орон болжээ. Хайран Орос орон. Хайран эрх чөлөө. Хайран колоничлогдсон үндэстнүүд.
2024.04.17
Б
zochin
Зочин
Rinchin
Оноч
Оноч