"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дарга Х.Нямбаатарын нэн зохисгүй харилцаа
Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна. Хоёрдугаарт, бид бас өөрсдөө хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой.
Улаанбаатарчуудыг уйдаах нэн дургүй хотын дарга маань өчигдөр дахин нэг “сюрприз” үзүүлэв. Мань хүн “Хүнсний 20” орчмын нийтийн эзэмшлийн зам талбайгаар цагдаа дагуулан явж баахан иргэдийн загнав. Нийтийн эзэмшлийн газар машинаа тавьсан байна, зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийсэн... гэх мэтчилэн. Хажууд нь дагаж яваа цагдаагийн офицерүүд иргэд рүү нэг их халдахгүй, даргыг дагаад бөндөгнөөд байгаагаас үзвэл хотын даргыг хамгаалах үүрэг хүлээсэн бололтой. Харин хотын дарга маань тэгж иргэдээсээ айж ичдэг “жижиг гар” биш гэдгээ биеэр үзүүлэв.
Хотын баруун зах руу очиход иргэдийн зүгээс нөгөөх л “Өмхий самхай үнэртээд байна” гэдэг гомдлоо хэлсэн. Нөгөөх л цэвэрлэж өгдөггүй цэвэрлэх байгууламжийн асуудал шүү дээ. Тэгсэн чинь хотын дарга “Чи тэгээд цэвэрлэ л дээ. Хаана ямар өмхий үнэртээд байгаан. Хэмжээндээ байна шүү, нөхөр минь” хэмээн зад загнав. Хотын даргад ганц нэг үг хэлчих санаатай очсон иргэд хулхи нь буугаад зугтана лээ. “Бид энд ажил ярьж байна, битгий саад болоод бай” хэмээн гудамжаар нэг загнаж зандарсан.
Улаанбаатар хот лав түүхэндээ ийм “дориун” даргын нүүр үзээгүй байх аа. Жинхэнэ төрмөл “атаман”. Хажууд нь үерийн шалбааг дундуур явган зорчигчийг нуруундаа үүрээд гүйж явсан Д.Сумьяабазар дарга маань “хүний хайлан” байж. У.Хүрэлсүхийн “Нарантуул” зах дээр “Ард түмэн намайг хамгаална. Тар нар зайл” гэж хамгаалагчдаа хөөж туудаг бол юу ч биш юм байна.
Хамгийн гол нь, өчигдөр оройжин нийгмийн сүлжээгээр шэйрлэгдэж, иргэдийн уур бухимдлыг хүргэсэн хотын даргын эдгээр үйлдлийг хэн нэг иргэн бичээд цацчихсан юм биш. Хотын дарга өөрөө лайвдаад албан ёсны пэйж хуудсаараа түгээсэн нь хамгийн “төгс” тэнэгрэл байлаа. Тэнэгрэлсээд байх ч юмгүй, дээрэлхэл, доромжлол юм даа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг л болж байна.
Ядаж байхад өглөө нь ЦЕГ-аас “Бусадтай харилцах харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл юм. Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэдэг уриалгыг үүрэн телефоны операторуудаар дамжуулж иргэдэд түгээснийг хэлэх үү. Хотын даргадаа гэнэ сэрэггүй байж байгаад ингэж “дээрэлхүүлсэн” иргэд хотын даргын энэ зохисгүй харилцааны талаар хаана хандахаа мэдэхгүй байна.
Гэхдээ тэнэгрэлд ч гэсэн хязгаар байх ёстой. Ямар Шар хадны эмнэлгээс оргосон галзуу гүйж яваа биш. Иргэд рүү ингэж ил цагаан "чулуу нүүлгэж" яваа хүн доод ажилтнуудтайгаа яаж харьцдаг бол гэхээс яс хавтайна.
Бас тэгээд бид өөрсдөө хэдий болтол зөвхөн "авилга", "хулгай" ярьж, ийм хэмжүүрээр улстөрчдийг үнэлж цэгнэх юм бэ. Хааяа ч гэсэн "этик", "мораль" ярьдаг, энэ зэргийн зүйлийг нийтийн албанд ажиллаж байгаа нөхдөөс нэхдэг болмоор байна. Дээгүүрээ иргэд рүүгээ ингэж ханддаг, бярддаг байх юм бол дунд шатандаа, доогуураа ямар байх нь ойлгомжтой...
inews.mn
Зочин
Зочин
зочин
зочин
Зочн
ХУУЛЬЧ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Хичээж бгаа ч амжихгүй
ene hun yaj yavaad hotiin darga bolson yum be ..irged songoogui dee
Гэнэт дээшээ гарсн жижиг хүмүүсээс
баас
Оноч