НАТО буюу Хойд Атлантын орнуудын эвсэл 1949 онд байгуулагдсан юм. Яагаад энэ эвсэл байгуулагдсан бэ гэхлээр дэлхийн хоёрдугаар дайны үед ЗөвлөлтХолбоот улс АНУ, Их Британитай холбоотон улс байсан боловч дайны дараа Зөвлөлт улс байгуулсан гэрээгээ зөрчиж европт оруулсан цэргээ европоос гаргахгүй байсан, эзэлсэн дорнод европын орнуудын төрийн тэргүүнээр өөрсдийнкоммунист угшилтай хүмүүсийг хүчээр томилж байв. Тэр үед Зөвлөлт улс дайнд ялсан, хуурай замын цэрэг нь дэлхийд хамгийн томд тооцогдсон, өрнөд европт хүчтэй цохилт өгөх чадалтай байлаа.

1946 оны 3-р сарын 5-ны өдөр Их Британий Ерөнхий сайд Уинстон Черчилль америкийн Фултон хотод “ Штеттинээс Балтийн тэнгис хүртэл,Триестээс европын Адриатийн тэнгис хүртэл төмөр хөшиг буулаа. Европын Берлин, Варшав, Прага, Вена, Будапешт, Бухарест, София нийслэл хотууд хүн амынхаа хамт зөвлөлтийн нөлөөнд орлоо” хэмээн мэдэгдэв. Чухам энэ үеэс дэлхийн хүйтэн дайны үе эхэлсэн юм. 

Энэ явдлаас хойш 3 долоо хоногийн дараа Москвад суугаа америкийн дипломатч Жон Кеннан АНУ-ын Засгийн газарт “ ЗөвлөлтХолбоот Улс нь зөвлөлт засгийнаюулгүй байдлын үүднээс гэдэг нэрийн дор АНУ-ыг устгах, манай улсын нэр хүндийг унагах, манай чөлөөт нийгэм, амьдрах хэв маягийг устгах зорилготой байгаа тул АНУ болон өрнөд европын орнууд өөрсдийн гадаад бодлогоо энэ байдалд тохируулан өөрчлөх хэрэгтэй” гэсэн утгатай урт цахилгаан утас илгээжээ. Энэ бодлого хожим нь “Тогтоон барих бодлого” хэмээн нэрлэгдсэн юм. 

Хоёр жилийн дараа Их Британи, Франц хоёр ЗөвлөлтХолбоот Улсын түрэмгий бодлогоос жийрхэж,хэрэв гадаад улс аль нэг оронд нь довтолвол харилцан туслалцах гэрээ байгуулав. 1947 онд АНУ-ын ерөнхийлөгч Гарри Трумэн Кеннаны бодлогыг тусгасан АНУ хэрэв бусад эрх чөлөөт ард түмнүүдийн эсрэг гадааадын элдэв дарамт, халдан довтлох аюул гарвал тэдгээр орнуудад туслах тухай зарчмуудыг тунхаглан зарлав.

Трумэний нэг гол бодлого бол европын орнуудад олгох “Маршаллын төлөвлөгөө” хэмээх эдийн засгийн тусламж байлаа. Зөвлөлт улс энэ тусламж авахыг өөрийн нөлөөний улсуудад хориглов.

1948 оны 3-р сард Чехословакийн Гадаад хэргийн сайд Ян Масарик Прага хотод гадны нөлөөтэй гэнэт нас барсан,1948 онд Зөвлөлтийн цэрэг баруун Берлин хотыг бүсэлснээс болж олон мянган энгийн иргэд өлсгөлөн, хүйтэн,өвчнөөс болж нас барах эрсдэлтэй болсон, 1956 онд Унгарт гарсан ардчилсан хөдөлгөөнийг Зөвлөлт улс нухчин дарсан, 1968 онд Чехословакт болсон ардчилсан хөдөлгөөнийг Зөвлөлт улс мянган танк оруулж нухчин дарсан зэрэг аюултай байдлыг харгалзан өрнөдийн орнууд энэхүү Хойд атлантын эвсэлд түргэн нэгдэж байв.

1950 онд Хойд Солонгос Зөвлөлт Холбоот улсын танк, нисэх онгоц, цэргийн зөвлөхийн тусламжтайгаар Өмнөд Солонгос руу гэнэт дайрч дайн дэгдээсэн нь ийм явдал Германд гарчболзошгүй гэсэн дүгнэлт хийхэд хүрэв. Ийм л учраас НАТО чөлөөт ертөнцийн орнуудыг коммунизмаас хамгаалах зорилгоор байгуулагдсан юм.

1955 онд Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй Варшавын гэрээний орнуудын эвсэл байгуулагдав. Зөвлөлт улс тэр үед өөрийн нөлөөг НҮБ-д бэхжүүлж байлаа. Европын ямар нэг холбоонд элсээгүй европын салангид оронд Зөвлөлт Холбоот улс нөлөөлөхийг оролдож байлаа.

1954 онд Сталин нас барсны дараа Зөвлөлт Холбоот улс НАТО-д элсэхийг оролдов. Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд В.Молотов энэ асуудлаар Вашингтон, Лондон, Париж хотод очив. Харин В.Молотов НАТО-гийн төв оршдог Брюссель хотод очоогүй юм.

Хэрэв Зөвлөлт улс НАТО-гийн гишүүн болвол НАТО-гийн орнуудын ажлыг нураах байв. НАТО зөвлөлтийн НАТО-д элсэх гэсэн саналд татгалзсан хариу өгөв. Зөвлөлт улс хариуд нь Өрнөдийг милитаризмд буруутгаж зөвлөлтийн энхийн саналыг хүлээн авсангүй хэмээн мэдэгдэв.НАТО Зөвлөлт улсыг эвсэлд элсүүлвэл ардчилсан зарчимд тохирохгүй хэмээн үзэв.1955 онд Зөвлөлт улс НАТО-гийн эсрэг Варшавын гэрээний эвсэл байгуулж энэ байгууллага 1980 оны сүүлч хүртэл оршиж байв. 

Хүйтэн дайны дараа 1991 оны 12-р сарын 25-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс задарч, 15 бүгд найрамдах улс тусгаар тогнолоо зарлав. Зөвлөлт Холбоот улс бол тэр үед хэт их гүрэн гэгдэж байв. Зөвлөлт Холбоот улс 280 сая хүн амтай, 22.2 сая квадрат км газар нутагтай, 4.2 сая цэрэгтэй хүчирхэг армитай, 10 000 цөмийн цэнэгтэй хошуу бүхий цөмийн зэвсэгтэй гүрэн байв. Тэр үед Зөвлөлт Холбоот улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь АНУ-ын ДНБ-ний 80.0 хувьд хүрч байв. Зөвлөлт Холбоот улс нэг хоногт 13 сая баррель / торх/нефть олборлож дэлхийд тэргүүлж байв.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Варшавын гэрээ цуцлагдав. 1993 оноос эхэлж Зөвлөлт Холбоот улс болон өрнөдийн орнуудын харилцаа сайжрав. Хоёр тал цэргийн хүчээ цомтгов. 

1997 онд НАТО болон Орос улс аюулгүй байдлын төлөө хамтран ажиллах гэрээ байгуулав. Хоёр талын хил орчим их хэмжээний цэрэг байрлуулахаас татгалзах гэрээ байгуулав. Мөн хоёр тал олон улсын алан хядах ажиллагааны эсрэг, хар тамхины эсрэг хамтран ажиллахаар тохиролцов.

Гэвч Орос улс дорнод европын орнууд НАТО-д элсэж байгаа явдалд ихэд дургүйцэж байв. Оростой хиллэдэг улсууд Оросын цэрэг Чеченд ямар харгислал үйлдсэнийг сайн мэдэх тул НАТО-д элсэхийг хичээж байлаа.

Орос улс НАТО-г Орос улстай дорнод европын улсуудыг НАТО-д элсүүлэхгүй гэсэн гэрээ хийсэн боловч энэхүү гэрээг зөрчлөө хэмээн буруутгаж байв. Үнэн хэрэгтээямар ч ийм гэрээг НАТО Оростой хийгээгүй аж. Хийгээгүй гэрээний төлөө Орос улс одоо болтол НАТО-г буруутгаж байдаг юм.

Сүүлийн 20 жилд АНУ европт Иранаас хамгаалах зорилгоор цөөн тооны пуужингаас хамгаалах систем байрлуулсныг Орос улс ихэд эсэргүүцэж байв. АНУ Оросын талд энэ бол Оросын эсрэг авсан арга хэмжээ биш гэдгээ удаа дараа мэдэгдэж байв.

НАТООрос улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд НҮБ-ын гишүүн бусад тусгаар улс руу довтолж байгаа нь олон улсын хууль журмыг зөрчиж байна хэмээн үздэг. Жишээ нь Орос улс олон улсын хууль дүрэм зөрчиж Гүрж улс, Украин улсын эсрэг дайн хийсэн.

НАТО Орос улсыг2000 оноос эхэлжхагас дутуу ардчилсан улсаас ганц хүний дарангуйллын улс болжхүний эрх, сонгуулийн эрх, үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчдөг , хараат шүүхтэй орон болсон хэмээн үздэг болсон.

2014 онд Орос улс Крымийг эзэлсний дараа НАТО Орос улстай харилцахаа зогсоов. Орос улс Украинд дайн дэгдээсний дараа НАТО, Орос улс хоёрын харилцаа улам хурцдав. 

2022 онд НАТООрос улсыг хойд атлантын эвслийн гишүүн орнуудад хамгийн аюулзанал учруулж буй улс хэмээн зарлажээ.

НАТО болон Орос улсын хоорондох75 жилийн харилцааг товч өгүүлэхэд ийм байна. 

2024.04.10