Эрх чөлөөт, ардчилсан улс орнууд Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. Тэр 75 жилийг базаж түүх өгүүлсэн товч тайлбар хүснэгтийн хамт сонирхуулъя.

Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцож байв. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нухчин дарах гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ.

НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО 75 жилийнхээ түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй. НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.

Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн.

Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса: Өрнөд нь ардчиллын замаар, НАТО, Европын Холбоогоор дамжуулан өөрийнхөө нөлөөг тэлж өргөжүүлдэг бол Орос нь зөвхөн хүчирхийллийн замаар нөлөөгөө тэлж өргөжүүлдэг. Дэлхий хоёр хэсэгт дахин хуваагдана. Нэг талд нь НАТО-той хамт Өрнөд байна, нөгөө талд нь Орос, Хятад хоёр байна гэжээ.


ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болон 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол байхгүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл төрөөгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.

ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн нь алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.

НАТО-гийн түүх-хүснэгтээр

Он сар өдөр
Гишүүн улс









12 гишүүн улс Умард Атлантын гэрээ байгуулав
1949.04.04
АНУ, Канад, Их Британи, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург, Норвег, Дани, Исланд, Португал

1 дэх тэлэлт

1952.02.18
Грек
Грек нь 1974-1980 онд НАТО-гийн цэргийн бүтцэд нэгдээгүй, тэр нь НАТО-гийн гишүүн Турктэй   харилцаа таагүй байснаас шалтгаалсан
Турк
Анх удаа лалын   шашинт улс НАТО-д нэгдэв

2 дахь тэлэлт

1955.05.09
ХБНГУ
Дэлхийн II дайн Европт дууссаны 10 жилийн ойн өдөр

3 дахь тэлэлт

1982.05.30
Испани
Испани нь 1982-1997 онд   НАТО-гийн зөвхөн улс төрийн бүтцэд нэгдэж, цэргийн үйл ажиллагаанд оролцоогүй.
“Хүйтэн дайн”   дуусахад НАТО 16 гишүүнтэй байв
1990.10.03
ХБНГУ-д БНАГУ   нэгдэв
Де-факто 4 дэх тэлэлт гэж нэрлэж болно.   НАТО нь Зүүн Германаар хилээ дорно зүгт тэлж ВГБ-ын Польштoй хиллэв
1997.07.09
Мадридынсаммит


НАТО-г өргөжүүлэн   тэлэх асуудал анх удаа хэлэцэв. НАТО-г нээлттэй эвсэл болгов. Эхний ээлжинд   экс-коммунист гурван улсыг НАТО-д урив. 1997 оны саммитын шийдвэрийг цуцлахыг   Украины эсрэг дайн өдөөхгүй байх нэг шалтаг гэж ОХУ үзсэн. НАТО-гийн 1997   оноос хойшхи тэлэлтийн бүх шийдвэрийг Кремльд буруу гэж үздэг

4 дэх тэлэлт

1999.03.12
  • Польш 
1955-1991 оны   Варшавын Гэрээний байгууллагын гишүүн, 1991-1999 онд де-факто Төвийг сахисан
Унгар
Мөн адил
Чех
Мөн адил,   Словакийн элсэлтийг түр хойшлуулсан

5 дахь тэлэлт


2004.03.29
Болгар
1955-1991 оны   Варшавын Гэрээний байгууллагын гишүүн,
1991-2004 онд   де-факто Төвийг сахисан
Румын
Мөн адил
Латви
СССР-ийн нэг БНУ,   анх удаа НАТО-д элсэв
  • Литва
Мөн адил
Эстон
Мөн адил
Словак
Чехтэй хамт элсэх   ёстой атал 5 жилээр ухарч элсэв
Словен
Хуучны социалист   Югославаас анх удаа НАТО-д элссэн Балканы улс

6 дахь тэлэлт

2009.04.01
Албани
Европын хамгийн   түгжигдмэл, сталинч тоталитари дэглэмтэй явсан улс анх удаа НАТО-д элсэв
Хорват
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн хоёр дахь Балканы улс

7 дахь тэлэлт

2017.06.05
Монтенегро
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн гурав дахь Балканы улс

8 дахь тэлэлт

2020.03.07
Умард Македон
Хуучны социалист   Югославаас НАТО-д элссэн дөрөв дэх Балканы улс

9 дэх тэлэлт

2023.04.04
Финланд
2023.04.04-нд Финланд НАТО-д албан ёоор гишүүнчлэгдлээ

10 дахь тэлэлт

2024.03.11
Швед
Унгарын парламент албан   ёсоор дэмжсэнээр Шведийн Вант Улс албан ёсоор 32 дахь гишүүн нь болох зам нээгдлээ. “Хүйтэн дайн” дуусахад НАТО   16 гишүүнтэй байсан НАТО 2024 онд 32-уулаа болов

 

Украинд хийж буй Оросын дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрлөө. Украин НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн ЕНБД-ын хэлснээр Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэжээ. Дараагийн гишүүн нь Украин гэж нэрлэв. Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархав. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой болно. Белорусст дэглэм солигдвол маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал буй. Сөрөг хүчин нь тэгж амлан байна. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм.

Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.