Монгол улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш анхлан мэдээж манай дипломатууд ирсэн, харин монгол хэлний хичээл заахаар 1990 онд АНУ-д хөл тавьсан, өөрөөр хэлбэл байнга оршин суусан анхны жирийн иргэн хүн бол Гоогийн Бадан багш байв. Бадан багш болбоос Дорноговь аймгийн уугуул, 1932 онд төрсөн, өдгөө 91 настай буурал. Амьдрал намтар, үүх түүхээс нь яриулаад байвал дуусахгүй, энэ удаад багштай зөвхөн Лийдст очиж англи хэр сурсан түүх, социализмын үед Африкт аялсан адал явдал, Сайншандад орос охинтой үерхэж орос хэл сурсан түүх, ийм тодорхой сэдвүүдээр ярилцсанаа толилуулъя.
Ховд аймгийн Дарви сумын харьяат, Мижиддорж ах бол үүнийг бичээчийн эмэг эхийн төрсөн дүү нь юм. Бид бүгд Ажаа хэмээн авгайлан дуудна. Нас сүүдэр өдгөө 94 хүрч байна. Ээжийгээ нутаглуулаад сэрүүн үлдсэн ганц нагац ахыг нь эргэн очиж, амьдрал намтрыг нь яриулж авав. Өдгөө 94 насыг зооглож байгаа буурал Ажаагийн маань ярьсан бүхэн түүхч, намтар судлаач нарт сонин байж болохуйц, 20-р зууны үеийн боловсрол, их сургуульд элсэх сурах, хот хөдөө шилжих явц ямар байсныг илтгэх баримт, эцэг эх нь Богдод мөргөсөн түүх нь аман түүх судлаач нарт судлагдахуун болж ч болмоор санагдсан тул ганцаар сонсоод үлдэхийг хүссэнгүй, уншигч нартайгаа хуваалцахыг зорив. (Манай Ховд аймаг Ажаа Жаажаа Адиа Амбаа ихтэй, товчхон ялгахыг хичээлээ)
Миний өдий зэрэгтэй яваа минь… гэж ирээд л нэг их хэв шинжтэй ярилцлага байдаг, тийм яриаг шүүмжилдэг атлаа чухам түүнчлэн өгүүлэх аваас, өдгөө монгол хэл шинжлэлийн мэргэжлийг эзэмшин яваа маань Гооёо багштай шууд холбоотой билээ. 1990 оны конкурс амьдралын минь замыг тодорхойлж өгсөн гэж хэлж болно.
Монголын талаар сайн мэдэхгүй америкчуудын хувьд лавлах зүйл гарваас нэр нөлөө бүхий Харвардын их сургуулиас, тэр тусмаа тэнд монгол судлалаар мэргэшсэн профессороос лавлах нь зүйн хэрэг. Жозеф Флетчер ч сэтгэл гарган, харамгүй хариулдаг байж.
Дууны үгийг найргийн талаас нь ийн шүүмжилж. Харин хөгжим судлаачдын хувьд “Эмгэнэл” дууны амжилтад хүрсэн гол шалтгааныг Бий Жийсийн поп урлаг, диско дуунд оруулж ирсэн “өмч” гэж хэлж болох фалсетто юм хэмээн тодорхойлж байна. Дуу тэр чигээрээ фалсетто, эхнээсээ аваад дуустлаа хүч хассан хоолойг тээр дээр барин дуулах нь сонсогч нарт тийм нэг “байж ядсан”, “өндөлзүүлсэн” мэдрэмжийг төрүүлсээр, тэр эрчээ хадгалсан хэвээрээ бадаг дахилт бүгдээрээ гүйчиж байна. Дугаржав гуайн хэлдгээр бол “мөнгөн усны гүйдэл” шиг л.
Бидний гол зорилго бол Кливезийн үлдээсэн тэр их өвийг монгол судлаачдад хүргэх. Ингэхэд нэг том асуудал бий. Кливезийн өөрийн гэрээслэл ёсоор номын санд дахь номыг гадагш огт гаргаж болохгүй, салгаж болохгүй, зарж болохгүй. Тэгэхлээр номын сан хөдөөний тэр буйдхан тосгондоо л байна гэсэн үг.