Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, доктор Хасбазарын Бэхбат үүрэгт ажлаа дуусгаад эх орондоо буцаж байгаа юм. Түүнийг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ дахь Монголчуудын холбоод, байгууллага, сургуулиуд нягт хамтран ажилласаар ирсэн билээ.