Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

Америкийн тэмдэглэл 10

АНУ-д бичсэн тэмдэглэлээсээ заримдаа би уншигчидтай хуваалцдаг юм. Зарим нь уншаад сонин л юм гэх, бас нэг хэсэг нь инээлээ л гэх, харин зарим нь яагаад ч юм маш их уурлан бухимдах. Нэг их санаа оноо гаргах ч гээгүй, асуудал ч дэвшүүлээгүй, зүгээр л ойр зуураа сонин болгон ярьдаг шиг сул тэмдэглэл л юм аа.
#нийгэм #нийтлэл

Толгойд гарсан бөөс болоод буй зөв бичих дүрмийн алдааг яах вэ?

Америкийн Монголчуудын ДМ онлайн сүлжээнд (www.dayarmongol.com) миний бие зөв бичих дүрмийн алдаа засдаг булан ажиллуулж байгаа юм. Сайтуудаас түүсэн алдаагаа “бөөс” хэмээн нэрийддэг. Толгойн бөөсийг эрэн шүүж, хумслан хөнөөдөг шиг л юм болж байгаа хэрэг.
#нийгэм #нийтлэл

Уулгүй талын цусгүй тулаан: Герман–Холланд

Сүнсгүй ноён нь сүр жавхаат Бэккэнбауэр, хүнсгүй цэргүүд нь Круйфф тэргүүтэй холландчууд, уулгүй тал нь Мюнхений Олимпиастадион, цусгүй байлдах нь цуут Мюллерийн гоол мэт ээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Сталины бэлэглэсэн жаргалант бага насны бэлгэдэл буюу Буриад-Монгол Геля охины ээдрээт түүх

2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Сүжигт гүний хошууны хийдэд саатсан англи дэслэгчийн тэмдэглэл

Британийн явган цэргийн Эссексийн хороо хэмээгч нэгтгэлийн дэслэгч Г. С. Бинстийд 1913 оны 9, 10 сард Монгол нутгаар аялсан тухайгаа Вангийн Азийн Нийгэмлэгийн Сэтгүүл (Journal of the Royal Asiatic Society)-д 1914 онд нийтлүүлсэн байна.
#нийгэм #нийтлэл

Бүхий л амь амьдрал, эрч хүчээ Монголд зориулсан (соруулсан) эрдэмтэн

Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Гэвч үй түмээрээ бүгд адил тэгш үүрэгтэйгээр барилцсангүй, зарим нь юухан хээхнийг нь нааш цааш дамжлан хүргэж өгсөн бол үүнийг бичигч мань мэт нь бол “юм өргөлцөх” байтугай сайхан барьчихсан гэрт дулаацан суугаагаас хэтрэхгүй юм.
#нийгэм #нийтлэл