Монгол судлаач Кристофер Этвүд Хурлаатыг “Хуучин Баргын Чивчин хэмээх газрын чинээлэг малчны хүү бөгөөд Мэрсээ, Фуминтай хоёрын адилаар Чичигаарын Нэгдүгээр ахлах сургуульд суралцсан…” (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia, 272-р тал) хэмээн тодорхойлжээ. Чичигаарын ахлах сургуулиас АНУ-ын коллеж хүрсэн замыг нь тодруулах бас нэгэн баримт саяхан олдов.
Сурагч оюутан нарын чухам хэнийх нь болох нь тодорхойгүй нэгэн дэвтэр саявтар олдсоныг уншигчдад толилуулж байна.
Дилова хутагт Балтиморт, Жон Хопкинсын их сургуульд байхдаа Японы монгол судлаач Широ Хатторид нэн сонирхолтой гурван түүхийг ярьж, дуу хураагуурт бичүүлсэн байна. Эдгээр нь сүүлийн үед “болсон явдал” гэж нэрийдэх болсон, буг чөтгөр, сүнс сүгтэй биеэр учирсан улсын ярьсан хууч буюу нэг ёсондоо “аймшгийн” төрөлд хамаарах үүх түүх, яриа хөөрөө юм.
Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурал, Монголыг сурталчлах соёлын үйл ажиллагаа, “Монгол хэл соёлын зуслан”-д оролцохоор Соёл Урлагийн Их Сургуулиас ирсэн багийн нэг гишүүн нь зураач, уран бүтээлч Будзагдын Нандин-Эрдэнэ байв. Нандин-Эрдэнэ нь уран зураг, коллажаар дагнан туурвидаг, уран бүтээл нь нийгмийн эмзэг сэдвийг хөнддөгөөрөө онцлогтой, Монголын орчин цагийн урлагийн нэгэн тод төлөөлөл билээ.
Энэ зун Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, малчин Бадмаабазарын Пүрэвчулууныд гэр бүлээрээ амарсан билээ. Тэдний зуслан Монголын түүхийн маш чухал дурсгалт газрууд болох Хар балгас, Эрдэнэ зуу хийд, Билгэ хааны хөшөө зэргийн төвд оршино. Пүрэвчулууны аав нь энэ нутагт насаараа аж төрж буй, хамгийн сонирхолтой нь нутгийнхаа сүүлчийн ноёны зээ хүү нь болох 86 настай хөгшин сонин сайхан үүх түүх хуучлан сууна. Тиймээс Бадмаабазар гуайтай ярилцлаа.
Элчин сайд Уиллиам Браун нь Монгол улс – АНУ-ын харилцааны нэн эгзэгтэй үед маш сонирхолтой үүрэг гүйцэтгэсэн, Монголд анхлан суух Элчин сайдаар томилогдоод монгол хэл сурсан, гэвчиг улс төрийн байдлаас болж хоёр улс дипломат харилцаа тогтоогоогүй, үүний тул сурсан монгол хэлээ дэмий хаяхгүй хэмээн, “БНМАУ-ын түүх” бүтээлийг англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн, дипломат, судлаач хүн юм. Ийнхүү Монголд элчин сайдаар ажиллаж чадаагүй боловч хожим Израйльд хоёр ч удаа Элчин сайдаар суусан түүхтэй. Нэрт монгол судлаач Франсис Кливезийн шавь тул Монгол судлалд элэгтэй, сонирхолтой хэвээр, биднийг анх Кливезийн номын сантай танилцуулсан буянтан билээ. Энэ удаад аанай л их сонирхолтой мэдээ дуулгая гэж залгахад нь Арлингтон дахь гэрт нь явж очлоо. Том өрөөндөө гэргий нь сууж байдаг сан, 2022 оны 11 сард бурхан болжээ. “Эхнэр минь надаас 4 эгч, 96 настай байсан юм аа” гэсээр Элчин сайд Браун яриагаа эхлэв (Браун гуай өөрөө 1930 онд төрсөн, өдгөө 93 настай буурал).