Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Оршихуй үнэхээр өгөөмөр ажээ. Хэчнээн олон өдрийг чи дэмий балай өнгөрүүлэв? Гэлээ ч чамаас нүүр буруулсангүй, дахин шинэ өдрийг бэлэглэж байна. Ямар их аз завшаан, амин шимийг үрэн таран хийв ? Гэвч оршихуй чамд итгэсээр шинэ боломжоо хайрлаж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл
- Сохор номингийн довыг уул болгож дөвийлгөх хэрэггүй. Шашны хүмүүс энэ тал дээр үнэн гаргууд. Тамхи татах ердөө л утаа уушгилж, гаргах – Нэгэн зүйл пранаяма (хийн дасгал).
#нийгэм
#нийтлэл
Бясалгал нь амьдралын салшгүй хэсэг болсон цагт л таныг хувиргаж чадна гэж Будда хэлдэг. Буддагаас өмнө бясалгалыг тусгай цаг гаргаж хийдэг онцгой дасгал мэтээр хүмүүс ойлгодог байв.
#нийгэм
#нийтлэл
“Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр” гэж Будда хэлжээ. Зам мөр – Дармыг танихын тулд түүгээр амьдрах ёстой. Цэцэрхэл биш, туршлага л үнэн мэдлэг юм. Хийсвэр мэдлэг хөөцөлдөж явдаг хүнд бодит ахуйг таних чөлөө олдохгүй. Бодит ахуйг танихын тулд өөрөө түүний нэг хэсэг болох учиртай.
#чөлөөт цаг
#нийтлэл
“Ертөнцийг амьдлаг гэрлийн мандал хэмээн үз” гэж Тантарт өгүүлжээ. Зарим төрлийн мансууруулах бодис ийм мэдрэмж төрүүлдэг. Бүх ертөнц өнгөлөг тунгалаг, модны навч хүртэл ер бусын үзэсгэлэнтэй, гудамжны нүргээн хүртэл гайхалтай аялгуулаг болно.
#нийгэм
#нийтлэл
Амьсгал авах бүртээ орчлонгийн зовлонг сорж, амьсгал гаргах бүртээ амгалан жаргалаа хорвоод юүлэхийг Адиша сургажээ. Орчлонгийн зовлонг сорж чадвал зүрхэнд чинь гайхамшигт урвал явагдана. Гэвч бидний төрөлх зан үргэлж зовлонгоос бултдаг. Бие биенийхээ зовлонг аман дээрээ л хуваалцахаас ачир дээрээ түлхдэг зантай.
#нийгэм
#нийтлэл