Байгаль өөрийгөө үргэлж сэлбэж байдаг энергийн шавхагдашгүй эх булаг. Эго бол байгалийн хэсэг биш. Нэг мод гундавч өөр мод нахиална.
Аав миний үгийг гэр дотроосоо сонсжээ. Нөгөө хүн намайг дагуулан гэрт ороход хүний өмнө аав юу ч хэлж чадсангүй. Хоёр, гурван цаг болоод нөгөө хүнийг явсны дараа аав тэр хүнд биш, надад уурлав.
Цагийн хүрдээр жаалхүүд хорвоогийн элдэв ачаа үүрэг ирж, амбиц ургах болов. Үүгээр түүгээр тэнэж, найз нөхөдтэйгөө үймээд модон дээр ирэх нь цөөрчээ.
“Чамайг хэн нэгэн доромжлох юм бол өөдөөс нь, Би таны үгийг хорин дөрвөн цагийн турш бясалгах болно Та маргааш ирж хариугаа сонсоорой гэж хэлж бай.”
Чөлөө учралт хүний биеийг олсон энэ л цаг мөчдөө үр шимийг нь хүртэхгүй бол гаслантай яа. Өөрсдийнхөө ухамсрыг адгуус малтай харьцуулж, ялгаа юу байна ажиглаад үз. Адгуус ч гэсэн даарч бээрэхгүй, өлсч цангахгүй өег амар байхыг л боддог. Бидэнд үүнээс арай дээр ухаан байхгүй бол адгууснаас ялгаагүй болно. Тиймээс жинхэнэ үр шимийг нь амсагтун...
Бүтэн цагийн турш зөвхөн амьсгалдаа уусч, ямар ч хүчлэлгүйгээр ухамсарлаж, амарч тавирдаг болтлоо дадуул. Тэгсэн хойноо алхах жишээтэй өөр үйлдлийг нэм. Аль алийг нь ухамсарладаг болчихоод бусдаар баяжуул.