МАН-ын сонгуулийн гол трюк нь юу байв?
Сонгуулийн чимээ гарч байна уу даа? Нэг л эл хульдуу оргиод байх чинь. Өмнөх сонгуулиар ч бас ингэж байсан санагдана. Хүн бүр солиороод улс төржихөө байж байгаач юм уу? Тэгвэл сайн л чигтээ явж байгаа юм байна. Бас тойрог нь томорчихоор нөгөөдүүл чинь урдах ажлаа барахаа больчихож байгаа л даа. Сум болгон дээр очно.
Ардчилсан нам хэрэлдсээр байгаад сонгуулиа дуусгалаа. Навсайсан айлыг хүн болгон элэг барьдаг шиг тойрогт нь ч, жагсаалтад нь ч бишгүй ах нарын захиалга. Хамаг “мундаг”-ууд нь жагсаалт руу чихэлдээд орсон биш тойрогт олны танил улстөрчид нь цөөдөх маяг орж байна. Ядаж байхад С.Баярцогт нь гомдоод алга болцон. Үсрээд л хоёр, за голдуу ганц л амьтан бусдыгаа чирч яваа харагдана. Чирэх ч гэж дээ, анхнаасаа л өөр өөрийн дизайнтай постерууд гаргаад наацан байсан ккк. Уг нь тойрог бүрд нэг нэг лидер оноосон юм билээ. Хойд бүсэд Женко, Төв дээр халзан Эрдэнэбат, Хангайд битаан Гамбаа, Сонгинод Н.Алтанхуяг гэх мэт. Гэхдээ бас чимээ шуугиан багатай л байна.
Гэтэл МАН нь жагсаалтдаа нэг ч гишүүн, сайд майд оруулахгүй баахан мэргэжилтэн гээд мундаг залуучуудыг авчраад оруулцан чинь нөгөө гишүүд, сайд нар нь тойргоороо нэл оддын цуглаан гэдэг шиг юмнууд л явж байна. Төвийн бүс дээр л гэхэд сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг явж байна. Тэгээ л Ж.Энхбаяр, Өнөрболор, Ундрам, Батжаргал, хамгийн танигдаагүй нь л гэхэд шилэн Цогоо нтр ккк. Энэ цэцэн хуваарилалт л МАН-ын энэ сонгуулийн гол трюк нь байжээ. Жагсаалтаа ч ярьсан ч күүл, тойрог нь ч нохой шуугиулж байна. МАН өөрөө сахилга баттай болохоор яаж сонгуульдах журмаа эхэнд нь тогтоод л гишүүд нь тэрүүгээрээ явж байна. Жишээ нь Төв дээр багийн ахлагч Жавхлан нь өөрийгөө ганц ч яриагүй, нөгөө 9 нэр дэвшигчээ шидээд явж байна. Туслах залуучууд нь ядаж өөрийгөө ярьсан ганц видео контент хийчих л дээ гэцэн, нөгөөх нь олдохгүй нтр.
Гэхдээ МАН хэдий сахилгатай гээд Хөвсгөлд Даваасүрэн Энх-Амгалан хоёрыгоо нэг дор байлгаж чадахгүй л дээ. Хэдэн попуудаа нясалж чадсан МАН Аваасүрэнгээ л бараахгүй бололтой хаха. Харин Энх-Амгалан заавал дахин сонгогдож орж ирэх ёстой хүн. МАН-ын сайд нараас хэдэн ийм хүн байгаа. Тэгж байгаад бичимз. Дээр гарсан Б.Жавхлан, Батцэцэг энэ тэр гээд. Энэ хойд бүс дээр нь Женко очсоноороо бараг “үхлийн тойрог” шахуу юм болсон. Дэргэдэх нь Базандан. Бас жаахан танигдалттай нь Булганы засаг Ариун-Эрдэнэ. За Батзандан Эрдэнэтээс бол баараггүй байх, угаасаа солиотой согтуу хүн шиг сонголт хийдэг газар бол Эрдэнэт. Харин цаашаа хөдөө яах нь уу? Женко Булганд тааруу байгаа сурагтай. Нөгөө хайран залуучуудын явдлаас болдог байх. За МАН нь бас л бөөн одууд явж байна.
Уг нь Төв дээр Тэмүүжин, Хойд бүсэд Баярцогт, Баруун бүсэд Л.Гантөмөр өөрөө (Гэхдээ ч баруун бүсэд бас Цогтгэрэл эднүүс гайгүй харагдаж байна лээ.) Одонтуяа Баянголдоо, Амаржаргал Чингэлтэй, Сүхбаатардаа гээд явсан бол. Залуус нь ч гэсэн. Жагсаалтад орсон болж тэр хойгуур худлаа хэвтэж байхаар сэлмээ эргүүлээ л гараад явахгүй. Өчнөөн мөнгөө яацын бэ? гээ л нөгөө жагсаад байгаа хоёр нөхөр нь орилоод байна лээ өнөө глөө.
зочин
Базараа
Зочин
Зочин
lk
Лапша
ZOCHIN
зочин
zochin
Зочин