ИД ШИДЭЭС ИД ШИД ХАЙХЫН ОРОНД ЭНГИЙН АМЬДРАЛ ДУНДААС ГАЙХАЛТАЙ ҮЛГЭР БҮТЭЭГЭЭРЭЙ
Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.
Хятадын Хүүхдийн уран зохиолын шилдэг зохиолч Тан Таны Хүүхдийн уран зөгнөлт үлгэрийн Баяртай Шү Эр, Цасны сүнс үлдсэн нь, Усны шулам Какаша цуврал зохиолыг танилцуулж байна.
Энэхүү ном нь үлгэрийн хэлбэрээр гол дүрийн охины бага насыг уран зөгнөлөөр дүүрэн, эгэл жирийн мэт боловч сэтгэл хөдөлгөм өсөн торниж байгаа тухай, том болох явцдаа баяр баясал, уйтгар гуниг, мухардал ба арчаагүй байдал, шаналал ба хүсэл мөрөөдөл, өршөөл наманчлал, түүнчлэн хорвоо ертөнцийн талаарх сониуч зан, эрэл хайгуул, амьтай бүхнийг хайрлах, өрөвдөх сэтгэл... гээд хүүхдийн оюун санааны ертөнц хэрхэн улам баяжиж байгаа тухай гарна.
Хятадын орчин үеийн хүүхдийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Тан Таны Баяртай Шү Эр уран зөгнөлт хүүхдийн туужид Нанься тосгоноос зүүн тийш хоёр гурван газрын зайд уулын энгэрт байх нэгэн ой бий. Тосгоныхон үүнийг “Чөтгөр хэмээгч ой” гэж нэрлэдэг. Найзуудтайгаа мөрийцөхийн тулд Тү Дөү энэ аюулт ой руу ортол санамсаргүй байдлаар ойн овгийнхонтой таарав. Шү Эрийн гэрийнхэн охиныг хараад ихэд сандралдлаа. Учир нь ойн овгийнхон оршин байдаг гэдэг нь хүн төрөлхтний хувьд маш нууц зүйл. Гэсэн ч Тү Дөү охины эелдэг, гэнэн цайлган зангаас болж ойн овгийнхон түүнийг хүлээн авсан юм. Хүн төрөлхтөн болон ойн овгийнхны хооронд ямар үл ойлголцол, чөдөр тушаа байгаа юм бол? Ойн овгийнхон ямар гэгч мөнх бус хувь тавилантай учирсан юм бол? Энэ бол нөхөрлөл хийгээд амлалтын тухай үлгэр билээ.
Харин Цасны сүнс үлдсэн нь уран зөгнөлт хүүхдийн туужид Нанься тосгоны хөгшин тоорын модны дэргэд Тү Дөү өөрийгөө цасны сүнс хэмээн танилцуулах цасан охины тэнгэрээс дэлхий рүү илгээсэн бяцхан цагаан хүнтэй таарна. Цасны сүнсийг Нанься тосгонд суурьшсанаас хойш их хэмжээний цас зогсолтгүй орсоор удалгүй тосгон бүхэлдээ хөлдөж, амьтан ургамал үхэж, тосгоныхон ч ар араасаа мөсөн хөшөө болон хувирна. Чин үнэнийг мэдэхгүй тосгоны ард иргэд сандрахад Тү Дөү ч сэтгэлдээ зовлонг тээнэ. Учир нь тэр цасны сүнсийг дарж, номхруулсны эцэст Нанься тосгоныг аварч чадна гэдгийг мэднэ! Тү Дөү сэтгэлийн гүн дэх айдсаа даван туулж, Юн шувууны тусламжтайгаар өөрийн тулаанаа эхлүүлнэ... Энэ бол эр зориг хийгээд авралын тухай үлгэр юм.
Усны шулам Какаша Нанься тосгоноо умгар шавар байшинд цаг ямагт хөх өнгийн хувцас өмсдөг нэгэн эмгэн амьдрах агаад хүмүүс түүнийг Хөх Эмгэн хэмээн дуудна. Эмгэн үзэшгүй муухай царайтай, нууцлагдмал, этгээд нэгэн байв. Тийм ч учраас тосгоныхон тэр аяараа түүнээс айж дөлдөг байжээ. Арван настай жаахан охин Тилли цаасан шувуугаар тоглож байтал цаасан шувууных нь утас тасарч Хөх Эмгэний байшингийн дээвэр дээр унаснаар тэд уулзаж, улмаар нөхөрлөнө. Хөх Эмгэн усны шулам байж таарах бөгөөд нэрийг нь Какаша гэдэг аж. Түүний гэр, төрөлх нуур Пүлүлү ширгэснээс нуураа орхихоос аргагүйд хүрч, нуураа эргэн сэргэтэл дэлхийгээр хэрэн хэсэн, хүмүүсийн дунд ийн амьдрах болжээ. Усны шулам болон Тиллигийн талаар тосгоныхон мэдсэнээр бөөн хэрэг дэгдэнэ. Айж гэлмэгдсэн тосгоныхон Какашаг тосгоноос хөөнө гэв. Тилли түүнийг үлдээх гэж байдаг арга чаргаа бүгдийг нь шавхана.Тосгоныхон Какашаг хүлээж авах болов уу, хөөх болов уу? Какаша төрсөн нуурандаа буцаж очих болов уу? Уг ном нь тэсвэр хатуужил, үнэнч байдлын тухай юм.
Ид шидээс ид шид хайхын оронд энгийн амьдрал дундаас гайхалтай үлгэр бүтээгээрэй. Энгийн ба ид шид хоёрын түгээмэл шинжийг олохыг хичээ. Энэхүү нийтлэг цэг гэдэг нь туйлын үнэн сэтгэл хөдлөл, чин зүрхний баяр баясгалан, уй гашуу, хүсэл тэмүүлэл, мөн хамгаас нандин хайр хийгээд амьдралын мөн чанар, ертөнцийн шавхагдашгүй эрэл хайгуул билээ.
Бодит зүйлийг бичихийн тулд халин мөрөөдсөн ч яах вэ. Үлгэрийн цөм нь л үнэн байх болно.Үнэндээ Тү Дөүд зохиолчийн хүүхэд насны сүүдэр, Тү Дөүгийн амьдарч байсан Нанься тосгонд миний багадаа амьдарч байсан Нанган Яо тосгонгоос ч илүү ул мөр үлдсэн. Хүүхдийн уран зөгнөлт үлгэрийн ном цуврал нь бүх хүүхдэд, бүх хүүхэд нас, өнгөрсөн, одоо, ирээдүй, үүрд мөнхөд зориулагдсан болно.