Улс төрийн 35 намын дугуй ширээний уулзалт содон үзэгдэл болох нь
Туршлагатай улс төрчийн хувьд ИЗНН-ын дарга Батын Батбаатар салхийг хагалж “Одоо МАН, АН-аас бусад бүх нам нэгдэж сонгуульд орох цаг нэгэнт болжээ” гэж зоригтой зарласан. Тэр эхлээд гуйсан, тэгээд урьсан, харин энэ удаагийн 35 намын удирдлагуудын дугуй ширээний уулзалтаар цаг ирж нөхцөл бүрдсэнийг албан ёсоор танилцуулах байх. Ийм л улс төрийн том акц, нийгмийн хүлээлт, сонгуулийн халалт өнөөдрөөс эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг ийнхүү албан ёсоор улс төрийн 35 нам албан бусаар эхлүүллээ гэж судлаачид харж байна.
Өнөөдөр Монголын улс төрийн 35 намын удирдлагын дугуй ширээний анхдугаар уулзалт болно. Улс төрийн хүрээн дэх содон үзэгдэл, том үйл явц. Энэхүү дугуй ширээний уулзалтыг энэ улс орны хувь заяанд санаа зовдог хүн бүхэн сонирхоно. Үр дүнг нь чагнана. Бас оролцохыг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өнөөдөр Монголын ард түмний дийлэнх хэсэг нь МАН, АН хоёртой ярих “юм” дууссан гэж үзэж байгаа. Тэгэхээр дугуй ширээний уулзалтад энэ хоёр намаас бусад нь оролцох ёстой. Мэдээж энэ уулзалт анхных учраас ажигласан, түр хүлээсэн, эхлээд юу ярих нь уу гэсэн хэсэг бий. Харин эцсийн дүндээ бол “Бид бүгд нэгдэж Монголын улс төрийг авч явах ёстой” гэсэн байр сууринд хүрнэ. Цаг хугацааны асуудал болов уу. Учир нь улс төрийн намууд дор бүрдээ судалгааны байгууллагуудтай. Тодорхой түвшинд бүгдээрээ “Улс төрийн гурав дахь ч нэгдлийн оройн зай хуулиараа ч, нийгмийн сэтгэл зүй талаасаа ч бүрдсэн” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гагцхүү нийгэмд энэхүү судалгааны дүнг албан ёсоор зарлаж, улс төрийн үйл ажиллаагаа эхлэх дээр үйл явц өрнөж байгаа юм.
Туршлагатай улс төрчийн хувьд ИЗНН-ын дарга Батын Батбаатар салхийг хагалж “Одоо МАН, АН-аас бусад бүх нам нэгдэж сонгуульд орох цаг нэгэнт болжээ” гэж зоригтой зарласан. Тэр эхлээд гуйсан, тэгээд урьсан, харин энэ удаагийн 35 намын удирдлагуудын дугуй ширээний уулзалтаар цаг ирж нөхцөл бүрдсэнийг албан ёсоор танилцуулах байх. Ийм л улс төрийн том акц, нийгмийн хүлээлт, сонгуулийн халалт өнөөдрөөс эхэлж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийг ийнхүү албан ёсоор улс төрийн 35 нам албан бусаар эхлүүллээ гэж судлаачид харж байна.
Энэхүү улс төрийн акцын эцсийн үр дүн тодорхой харагдаж байгааг зарим судлаачид, туршлагатай улстөрчид хэлж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэн засаглалд шинэ уур амьсгал хүсч эхэлсэн. Үүнийг нийгмийн захиалга гэж өмнө нь бид бичдэг байлаа. Одоо бол тэгж улиг болсон үгээр бичих хэрэггүй. Зүгээр л өнгөрсөн 30 жил төр барьсан улстөрчид, Монгол улсаар айл гэр болж тоглосон улс төрийн хоёр том намтай “үзэлцэх” сөрөг хүчнийг нийгэм хүсч байна гэж хэлэх ёстой. Энэ орон зай руу хамгийн даруухнаар, бас эелдгээр, за тэгээд нэлээн түрэмгийн байдалтай орж ирж байгаа нь ИЗНН юм. Энэ намын дарга Батын Батбаатар нь иргэний хувьд ч, ИЗНН-ын даргын хувьд ч ард түмнээс “Бид та нарын хүсэл зоригт нийцүүлэн, сонгогчдын хүчийг өөртөө төвлөрүүлж, улс орны хөгжлийн төлөө шударгаар зүтгэе” хэмээн хэлсэн. Улс төрийн хүчний тэнцвэрийг зөв хадгалж сонгуульд орохын тулд улс төрийн 35 нам нэгдэхийг эрхэмлэж байгаагаа хэлэх нүүр тэдэнд бий. Тэд өнөөдрийн улс төрд цоо шинэ дүр төрх. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамаагүй кадрууд. Улс төрийн замнал нь цав цагаан улс төрийн зүтгэлтнүүд. Үнэхээр сонин, анхаарал татахаар үйл явц биш гэж үү.
Эдгээр улс төрийн 35 нам нэгдэж сонгуульд орвол гарцаагүй парламентад суудал авна. Тэднийг яаж ч зүхсэн, мөнгөөр цохиж алах гэж оролдсон Сонгуулийн шинэ хуулиараа гарцаагүй парламентад суудалтай улс төрийн хүчин болох юм. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр нь урьд жилүүдэд улс орныг удирдсан улстөрчид, улс төрийн намуудын алдаа, дутагдал бүрийг кэйс болгосон байх нь тодорхой. Энэ нь хамгийн сайн мөрийн хөтөлбөр гэсэн үг. Улмаар цөхөрсөн ард түмэнд авлигын эсрэг тэмцэх итгэлийг тэд л төрүүлнэ. Эцэст нь эдийн засгийн үр өгөөжийг айл өрх бүрийн хаалгаар оруулах загварыг ард түмэнд танилцуулах, ард түмний хүсэлд нийцүүлсэн онцгой ганц уриалга хэрэгтэй. Ийм л дүр зураг Монголын улс төрийн 35 намын нэгдлээс харагдаж байна. Ард түмэн хүсч байна.
Туршлагатай сэтгүүлчид, олон сонгууль үзсэн нийтлэлчид энэхүү дугуй ширээний уулзалтыг онцгой анхаарч байна. Улс төрийн 35 нам нэгдэж орлоо гэхэд сонгуулийн үр дүнгийн дараах улс төрийн үйл хэрэг чинь тодорхой баймаар байна гэдгийг ИЗНН-ын дарга Батын Батбаатар, түүнийг хамтран зүтгэгчид хэлмээр байна.
Үйл явц цааш хэрхэн өрнөх бол. Улстөр дэх луугарууд, ажиглагчид, улс төрийг ам хуурайгүй ярьж, дүгнэж, олонд түгээж байдаг таксины жолооч нар ч 35 намын нэгдлийн үйл явцыг нүд цавчилгүйажиглаж байна. Батын Батбаатарын дараагийн алхам юу байх бол. Энэ нөхөр чинь тэртээ 2004 онд тухайн үеийн лут амьтан УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг ялж,30 настай УИХ-ын гишүүн болжбайсан.Тиймээс санаанд оромгүй юу ч санаачилж мэдэх юм.
Цагтаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсанЛ.Дашнямаас эхлээд улс төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд энэ талаар дуугараад эхэлж. Улс төр дэх энэ цочир сонин үзэгдлийн үргэлжлэлийг би ч бас зүгээр өнгөрөөж чадахгүй үсэг товшиж, үг холбож сууна. 35 намын нэгдэл нийгэмд томоохон хүлээлт үүсгэчихлээ. Юу болдог бол....