ЯГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?
Манайд сүүлийн жилүүдэд огцом амжилттай хөгжиж яваа үл хөдлөх хөрөнгийн арилжаанаас ч мундаг монгол залуус олноор төрж байна. Үеийнхнийхээ цагаан атаархлыг байнга дагуулж явдаг монгол реалторуудын нууцыг ч энэ ном танд нээнэ. Номыг “Үл хөдлөх хөрөнгийн агентуудад зориулсан” нь ийм учиртай. Гэхдээ дан ганц реалторууд л унших ёстой мэтээр ойлгох хэрэггүй. Ном бүхэлдээ хүн хоорондын харилцааны тактикийн ойлголтыг үгийн хүчинд урвуулан ашиглаж амжилтад хүрэх арга замыг зурагласан учир хүнтэй харилцдаг хэн бүхэнд онцын хэрэгтэй гарын авлага юм. Магадгүй таны тогтмол хэрэглэдэг “дархан мэх” ч бас багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Номын нэр “Яг юу гэж хэлэх вэ“, харин тодотгол нь “Даацтай, далайцтай, шидэт үгс”. Энэ номыг нэг амьсгаагаар уншчихаар авсаархан. Харахад зузаан ч нээгээд харвал дизайн, дэглэлт нь агаартай сийрэг. Өдөр бүр хэрэглэдэг үг, өгүүлбэрээ зөв сонговол ямар үр дүнд хүрч болохыг харуулсанд энэ номын үнэ цэн оршиж байна.
Номыг зохиогчид амжилтад хүрсэн хүмүүсээс нэг адилхан чанарыг ажиглажээ. Тэд бүгдээрээ “Яг юу гэж хэлэх”-ээ гаргууд мэддэг юм байж. Амжилтын эзэд яриагаа ямар үгээр эхлүүлэх, тэр үгийг яаж хэрэглэх, тэгээд ярилцагчаасаа хүссэн хариугаа сонсдог чадвартай гэнэ. Үүндээ гаршсан гэвэл зохиолтой. Ийм мундагчуудын байнга хэрэглэдэг, бусдын санаа бодолд нөлөөлдөг, “шидэт үг”, өгүүлбэрийг цуглуулан ангилж, тухай бүрт нь тайлбар зүүлт хийснээр энэ номыг бүтээжээ. Номд үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарт өдөр тутам байнга тулгардаг хамгийн түгээмэл тохиолдолд хэрэглэх 31 “шидэт үг” буюу зөвлөмж, заавар, жишээтэйгээ бий. Даацтай, далайцтай, шидэт үгсийн жагсаалт гэсэн үг.
Манайд сүүлийн жилүүдэд огцом амжилттай хөгжиж яваа үл хөдлөх хөрөнгийн арилжаанаас ч мундаг монгол залуус олноор төрж байна. Үеийнхнийхээ цагаан атаархлыг байнга дагуулж явдаг монгол реалторуудын нууцыг ч энэ ном танд нээнэ. Номыг “Үл хөдлөх хөрөнгийн агентуудад зориулсан” нь ийм учиртай. Гэхдээ дан ганц реалторууд л унших ёстой мэтээр ойлгох хэрэггүй. Ном бүхэлдээ хүн хоорондын харилцааны тактикийн ойлголтыг үгийн хүчинд урвуулан ашиглаж амжилтад хүрэх арга замыг зурагласан учир хүнтэй харилцдаг хэн бүхэнд онцын хэрэгтэй гарын авлага юм. Магадгүй таны тогтмол хэрэглэдэг “дархан мэх” ч бас багтсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Хүний далд ухамсарт шууд нөлөөлж, үйл хөдлөл хийлгэдэг үгсийг шидтэй гэвэл зохилтой билээ. Далд ухамсар анализ хийлгүйгээр агшин зуурт шийдвэр гаргахаар програмчлагдсан байдаг. Далд ухамсар хэзээ ч “яадаг юм билээ” гэж эргэлздэггүй, харин яг компьютерийн үйлдлийн систем шиг “тийм” эсвэл “үгүй” командаар асуудлыг шийддэг. Тийм учраас далд ухамсар шийдэмгий, шуурхай, шулуухан мөн чанартай. Яриандаа ашиглах үг тань “яадаг юм билээ” гэдэг эргэлзээ төрүүлэхгүйгээр шууд далд ухамсарт хүрч байвал ам нээсний хэрэг гарна.
Сайн анзаарвал хүмүүс бусадтай хоёр янзаар харилцдаг. Нэг хэсэг нь харилцагчаа огт сонсолгүй ам хуурайгүй ярьсаар харилцаагаа дуусгадаг. Харин нөгөө нь харилцагчаа анхааралтай сонсож байгаад яг хэрэгтэй үгийг нь олж хэлдэг. Энэ ном танд хоёр дахь чадварыг эзэмшихэд туслана. Харилцагчийнхаа санаа бодлыг ойлгохгүйгээр борлуулалт хийнэ гэж хаана ч байхгүй. Мэдээж нөхцөл байдлыг мэдрэх нь юу юунаас илүү чухал.
Харилцахад амар хүн гэж үнэндээ ховор. Хүн бүр өөр өөрийн араншинтай, бүгдэд нь таардаг универсаль түлхүүр гэж үгүй. Нөхцөл байдал ч харилцаанд шууд нөлөөлдөг. Гэхдээ яриагаа бүрмөсөн дуусгалгүйгээр харилцагчаа байнга барих чадвар хэрэгтэй. Номын зохиогч ийм харилцааг хэргийн сэжүүрээс нэг л атгасан бол огтхон ч тавилгүй хөвөрдсөөр хэрэгтнийг илрүүлдэг мөрдөн байцаагчтай зүйрлэжээ.
Худалдан авагч та хоёрын яриа, таны яриагаа хөтлөх чадвараас борлуулалт шууд хамаардаг гэдгийг Фил М. Жонс олон жишээгээр тодорхой тайлбарлаж сурсан хүн. Фил М. Жонс манай гаргийн таван тивийн тавь гаруй орны хоёр сая илүү хүнийг борлуулалтын урлагт сургасан юм. Бас Яг юу гэж хэлэх вэ тэргүүтэй олон бэстсэллэрийг зохиогч. Энэ номд зохиогчтой холбоо барих цахим хаяг бий. Тиймээс зохиогчоос лавлаж асуух, нэмж тодруулах зүйл гарвал чөлөөтэй харилцаж болно. Бас Фил М.Жонсын цахим хуудасны хаяг байгаа тул өөрөө дэлгэрэнгүй танилцаарай.