“Улаан од” сониныхоо 90 жилийн ойд хадаг сүүгээ өргөе!
Миний энэ блог дахь танилцуулга буланд “Aрдын армид байлдагч, сонсогч, офицер” гэсэн мөр бий. Уншсан зарим нь гайхдаг л юм. Хэзээ завандаа цэргээр дамжчихдаг юм гэж ирээд л сонжоод байх нь тэр.

Ер нь би цалинтай үндсэн ажлаасаа баахан дөлж, цаг нөхцөөж явахдаа одоо 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй “Улаан од” сонинтой шадарласан юм. 1981 оны 8 дугаар сард Зүүнбаянд болсон томхон хээрийн сургуульд “Улаан од” сониныхонтой хамт нэг баг болж яваад дивизийн “Дайчин нөхөрлөл” хээрийн сонин гаргаж байсан хамт олны зураг дор байна.
Миний бичих, туурвих, олонд танигдахад “Улаан од” сонин маань надад сайхан боломж гаргаж өгсөн дөө. Тэр сонины орон тооны бус тоймч болж аваад “Дэслэгч Д.Баярхүү” нэрээр тойм, тайлбар өгүүлэл маш олныг туурвиад өөртөө ажил олоод авсан хэрэг. Армид офицероор 3 жилийг туулахдаа “Улаан од”, “Утга зохиол, урлаг”, заримдаа “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, хааяа “Улаанбаатарын мэдээ” зэрэг төвийн сонинуудыг үхтлээ ноолж, бичиж туурвих авьяасаа гэнэт нээв. Гарынхаа шууг янгинатал, хэдэн хуруугаа мойтол бичдэг байлаа.
Армид 3 жилийг туулахдаа би ийнхүү төвийн гол сонинуудад нэн идэвхтэй бичиж хэдийнээ дээдсийн анхааралд өртсөн байжээ. Ялангуяа “Улаан од” сонинд “ХАЧА-Маоизмын зэвсэг”, “Хятадын арми, засгийн эрхийн төлөө тэмцэл” хэмээх цувралуудыг бичсэн амжилтыг маань надаас өөр давтсан, тэр сэдвийг хөндсөн хүн одоо ч хүртэл алга байна. Армийн Улс төрийн газрын шугамаар Хятадын цэрэг-улс төрийн асуудлаар гурван ч товхимол тэр үед хэвлүүлсэн давуу талаа ашиглан цааш нь туурвиж байлаа.
Миний эр цэргийн албаны адал явдал дунд надад түшиг болсон нөхдөө 30 жилийн дараа эргэн дурсахад нэн сайхан байна. Амьдралын минь зүг чигийг зааж өгсөнтэй адилтгах сайн сайхан хүмүүс юуны өмнө “Улаан од”-ын хамт олон минь юм аа. Тус сонины Ерөнхий эрхлэгч А.Баярмагнай гуайг (Монголын морин спорт уяачдын холбооны нэг дарга, соёлын гавьяат, морь судлаач гэдгээр хүмүүс сайн танина) нэр заан мялгаалгын үгээ зориулах ёстой. Тэрээр намайг цэрэгт очиход олзуурхаж байсан ч яваандаа миний мэргэжил, мэдлэг лөөлөө болж, хөсөр хаягдсаныг хамгаас түрүүн олж харсан билгийн нүдтэй хүн юм аа. Хятадын ардын чөлөөлөх армийн түүхийн тухай нэгэн орос номыг надад өгч, орчуулуулан нийтийн хүртээл болгох саналыг анх Баярмагнай гуай надад тавьсанаас бүх юм эхэлсэн түүхтэй. Тэр нь 1980 оны өвлийн эхэн сар, би 180-р ангид дөнгөж очоод байсан үе. Би нөгөөхийг нь аваад Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакц гэдэг рүү очлоо. Ерөнхий редактор гэх нэг хижээл хүн үзэж үзэж дэндүү явцуу ном байна, хэвлэлийн төлөвлөгөөнд оруулах боломжгүй гэлээ. Энэ тухай Баярмагнай гуайд хэлтэл товчлон орчуулаад, нийтлэл болгоод өөрийн нэрээр гарга гэлээ. Би ч оройдоо гэртээ гар бичмэл дээр суудаг чухал албатай болж, тэр номыг мөлжөөд 7 цуврал болгоод “Улаан од” сонинд “Дэслэгч Д.Баярхүү” нэрээрээ хөврүүлж эхэллээ. Ийнхүү “Улаан од”-ын орон тооны бус тоймч болж авлаа.
“Улаан од” сонины 2 удаагийн оны шагнал, мөн бичлэгийнхээ төлөө Батлан хамгаалах яамны Хүндэт жуух хүртсэний хувьд хэлэхэд энэ сонины хамт олон жинхэнэ нөхөр түшиг минь болж байлаа. Орлогч эхлэгч Да хэмээх Дамдиндорж, хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Чантуу, тоймч З.Дашдондов, Б.Чинбат, сэтгүүлч Авирмэд, Жамсран, Мархаахүү, Шагдар, Чойдогсүрэн, Дагийсүрэн, зурагчин Батаа, зураач Чойжил, бичээч Бурмаа гээд олон сайхан нөхөдтэй дотно танилцан нөхөрлөсөн дөө. Чухам ажлын далимаар, заримдаа ажлаа хэргээр хийдүүлж байгаад тэр сонины редакцаар ороход сэнгэнэсэн агаарт гарах шиг болж шавайгаа ханатал ярьж хөөрч, ууж идэж, дарвиж явдагсан.
“Чиний нийтлэл бичих гэж юу байдаг юм” хэмээн армид очоод амаа асуулгаж байснаас үүдээд нэрээ элдвээр нууцлаад бичсээр хэвлүүлсээр байлаа. 1980 онд 34, 1981 онд 37, 1982 онд 14 нийтлэл гээд хөвөрч өгсөн дөө. Хил дээр олон сар ажиллахдаа түр завсарласан, Бээжинд томилолтоор ажиллахдаа зогсоосон, 1986 оноос сэргээсэн гээд түүх дэлгэж болно. Ингэхэд миний бичлэгийн багш гэж бий бил үү гэж асуух магад. Яг заагаад зааварчлаад, засаад, хэлээд байсан багш гэж биетээрээ байхгүй. Надад сэтгэл харамгүй тусалсан “Улаан од” сонины нэр заагдсан нөхөд бол бүгд л нэг үеийн эчнээ багш нар минь гээд ойлгочих.
Миний шүтдэг багш нар бол тухайн цагийн Зөвлөлтийн нэртэй тоймчид байлаа. Тэдний ТВ-ээр ярьсан, хэвлэлд бичсэнээс үүдээд, заримыг нь бүтээлчээр хуулбарлаад миний нийтлэлүүд эхлэн боссон. Хувийн ажлын зохион байгуулалт маань миний уран бүтээлийг айхтар дэвсгэрлэж өгсөн байх. Өглөө эрт босдог байсан, боссоор байгаа, байнга тэмдэглэл хөтөлж ирсэн, номын цуглуулга, цагийг сул дэл өнгөрөөдөггүй, хэрэгтэй хэрэггүй юм сонирхдоггүй чанар маань надад их дэм болсон доо. Эрт босоод юм бичнэ. Ажил дээрээ, зав чөлөөндөө, хагас бүтэн сайнгүй, ер нь сайн дураа хүрвэл цаг наргүй бичиж, боловсруулж, адаглаад бичихийнхээ өмнө бодож цэгнэж, өөрөө өөртэйгөө хүүрнэж ирсэн. Би чадахгүйгээсээ эхлээд чадахаа хүртэл хөдөлмөрлөсөн...
Цэргийн карантинд 2 сарыг туулаад дараа нь офицеруудыг бэлтгэх түр курсэд 3 сар суралцаад будаг нь гялалзсан залуухан дэслэгч алба хаахаар Ардын армийн 180-р анги буюу Армийн корпус гэх хамгийн том нэгтгэлд нь очиж, 1980 оны 10 дугаар сарын сүүлчээс 1983 оны оны 12 дугаар сарын 20-дыг хүртэл данстай, тэндээс хувцаслаж, цалинжиж явлаа. Энэ хугацаанд Монгол-Хятадын хил шалгах ажилд хагас жил гаран дайчлагдан өмнөд хил дээр ажилласанаас бусад цаг үед нь энэ анги дээрээ л алба хашжээ.
Ер нь би цалинтай үндсэн ажлаасаа баахан дөлж, цаг нөхцөөж явахдаа одоо 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй “Улаан од” сонинтой шадарласан юм. 1981 оны 8 дугаар сард Зүүнбаянд болсон томхон хээрийн сургуульд “Улаан од” сониныхонтой хамт нэг баг болж яваад дивизийн “Дайчин нөхөрлөл” хээрийн сонин гаргаж байсан хамт олны зураг дор байна.
Миний бичих, туурвих, олонд танигдахад “Улаан од” сонин маань надад сайхан боломж гаргаж өгсөн дөө. Тэр сонины орон тооны бус тоймч болж аваад “Дэслэгч Д.Баярхүү” нэрээр тойм, тайлбар өгүүлэл маш олныг туурвиад өөртөө ажил олоод авсан хэрэг. Армид офицероор 3 жилийг туулахдаа “Улаан од”, “Утга зохиол, урлаг”, заримдаа “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, хааяа “Улаанбаатарын мэдээ” зэрэг төвийн сонинуудыг үхтлээ ноолж, бичиж туурвих авьяасаа гэнэт нээв. Гарынхаа шууг янгинатал, хэдэн хуруугаа мойтол бичдэг байлаа.
Армид 3 жилийг туулахдаа би ийнхүү төвийн гол сонинуудад нэн идэвхтэй бичиж хэдийнээ дээдсийн анхааралд өртсөн байжээ. Ялангуяа “Улаан од” сонинд “ХАЧА-Маоизмын зэвсэг”, “Хятадын арми, засгийн эрхийн төлөө тэмцэл” хэмээх цувралуудыг бичсэн амжилтыг маань надаас өөр давтсан, тэр сэдвийг хөндсөн хүн одоо ч хүртэл алга байна. Армийн Улс төрийн газрын шугамаар Хятадын цэрэг-улс төрийн асуудлаар гурван ч товхимол тэр үед хэвлүүлсэн давуу талаа ашиглан цааш нь туурвиж байлаа.
Миний эр цэргийн албаны адал явдал дунд надад түшиг болсон нөхдөө 30 жилийн дараа эргэн дурсахад нэн сайхан байна. Амьдралын минь зүг чигийг зааж өгсөнтэй адилтгах сайн сайхан хүмүүс юуны өмнө “Улаан од”-ын хамт олон минь юм аа. Тус сонины Ерөнхий эрхлэгч А.Баярмагнай гуайг (Монголын морин спорт уяачдын холбооны нэг дарга, соёлын гавьяат, морь судлаач гэдгээр хүмүүс сайн танина) нэр заан мялгаалгын үгээ зориулах ёстой. Тэрээр намайг цэрэгт очиход олзуурхаж байсан ч яваандаа миний мэргэжил, мэдлэг лөөлөө болж, хөсөр хаягдсаныг хамгаас түрүүн олж харсан билгийн нүдтэй хүн юм аа. Хятадын ардын чөлөөлөх армийн түүхийн тухай нэгэн орос номыг надад өгч, орчуулуулан нийтийн хүртээл болгох саналыг анх Баярмагнай гуай надад тавьсанаас бүх юм эхэлсэн түүхтэй. Тэр нь 1980 оны өвлийн эхэн сар, би 180-р ангид дөнгөж очоод байсан үе. Би нөгөөхийг нь аваад Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакц гэдэг рүү очлоо. Ерөнхий редактор гэх нэг хижээл хүн үзэж үзэж дэндүү явцуу ном байна, хэвлэлийн төлөвлөгөөнд оруулах боломжгүй гэлээ. Энэ тухай Баярмагнай гуайд хэлтэл товчлон орчуулаад, нийтлэл болгоод өөрийн нэрээр гарга гэлээ. Би ч оройдоо гэртээ гар бичмэл дээр суудаг чухал албатай болж, тэр номыг мөлжөөд 7 цуврал болгоод “Улаан од” сонинд “Дэслэгч Д.Баярхүү” нэрээрээ хөврүүлж эхэллээ. Ийнхүү “Улаан од”-ын орон тооны бус тоймч болж авлаа.
“Улаан од” сонины 2 удаагийн оны шагнал, мөн бичлэгийнхээ төлөө Батлан хамгаалах яамны Хүндэт жуух хүртсэний хувьд хэлэхэд энэ сонины хамт олон жинхэнэ нөхөр түшиг минь болж байлаа. Орлогч эхлэгч Да хэмээх Дамдиндорж, хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Чантуу, тоймч З.Дашдондов, Б.Чинбат, сэтгүүлч Авирмэд, Жамсран, Мархаахүү, Шагдар, Чойдогсүрэн, Дагийсүрэн, зурагчин Батаа, зураач Чойжил, бичээч Бурмаа гээд олон сайхан нөхөдтэй дотно танилцан нөхөрлөсөн дөө. Чухам ажлын далимаар, заримдаа ажлаа хэргээр хийдүүлж байгаад тэр сонины редакцаар ороход сэнгэнэсэн агаарт гарах шиг болж шавайгаа ханатал ярьж хөөрч, ууж идэж, дарвиж явдагсан.
“Чиний нийтлэл бичих гэж юу байдаг юм” хэмээн армид очоод амаа асуулгаж байснаас үүдээд нэрээ элдвээр нууцлаад бичсээр хэвлүүлсээр байлаа. 1980 онд 34, 1981 онд 37, 1982 онд 14 нийтлэл гээд хөвөрч өгсөн дөө. Хил дээр олон сар ажиллахдаа түр завсарласан, Бээжинд томилолтоор ажиллахдаа зогсоосон, 1986 оноос сэргээсэн гээд түүх дэлгэж болно. Ингэхэд миний бичлэгийн багш гэж бий бил үү гэж асуух магад. Яг заагаад зааварчлаад, засаад, хэлээд байсан багш гэж биетээрээ байхгүй. Надад сэтгэл харамгүй тусалсан “Улаан од” сонины нэр заагдсан нөхөд бол бүгд л нэг үеийн эчнээ багш нар минь гээд ойлгочих.
Миний шүтдэг багш нар бол тухайн цагийн Зөвлөлтийн нэртэй тоймчид байлаа. Тэдний ТВ-ээр ярьсан, хэвлэлд бичсэнээс үүдээд, заримыг нь бүтээлчээр хуулбарлаад миний нийтлэлүүд эхлэн боссон. Хувийн ажлын зохион байгуулалт маань миний уран бүтээлийг айхтар дэвсгэрлэж өгсөн байх. Өглөө эрт босдог байсан, боссоор байгаа, байнга тэмдэглэл хөтөлж ирсэн, номын цуглуулга, цагийг сул дэл өнгөрөөдөггүй, хэрэгтэй хэрэггүй юм сонирхдоггүй чанар маань надад их дэм болсон доо. Эрт босоод юм бичнэ. Ажил дээрээ, зав чөлөөндөө, хагас бүтэн сайнгүй, ер нь сайн дураа хүрвэл цаг наргүй бичиж, боловсруулж, адаглаад бичихийнхээ өмнө бодож цэгнэж, өөрөө өөртэйгөө хүүрнэж ирсэн. Би чадахгүйгээсээ эхлээд чадахаа хүртэл хөдөлмөрлөсөн...
(“Би: Миний амьдралын тойрог, NEPKO publishing, 2009” номоос хэсэглэн авав)
Зочин
Зураач Лондон