Ганц бие эмэгтэйн харуй бүрийн амьдрал
Тиймээ ганц бие нэгэн эмэгтэй харуй бүрийгээр яаж цагийг өнгөрөөх бол.?
За лээxцээ эхэльяаа. Эмэгтэйг хэдүүлээ Зэцгээ гэж нэрийдий. Төсөөлөл эхэллээ… явлаа… Цийнийнийн цин цин! За манай Зэцгээ ажлаасаа орж ирлээ. Польтоогоо тайлж өлгөчөөд цүнхээ шидэнгүүтээ, “өө новшоо!” гэж дуу алдан хуруугаа нүүрэндээ ойртуулж харлаа. “Хайран хумс….” гэж мэгж үглэж ч байх шиг. Тэгснээ нэг хөлөөрөө нөгөө гутлынхаа өсгийг түлхсээр байж тайлжаахын. Нөгөө гутлаа ч бас. Таавчигаа эрэх хооронд нь баруун хөлийнх нь шилэн тирко эрхий хуруун дээрээ цоорцон харагддаг байшд. Тэрийгээ харчингуутаа мань Зэцгээ хөлийхөө хумсыг авахаас гэж боджаах жишээтэй. Тэгснээ нооль орчоод гараа угаажийн. Угаангаа толинд харна. Нэг ойртож, нэг холдож, нэг инээж, нэг ярзайгаа л. Сайн ойртож нүднийхээ үрчлээг хараа л. Тэрийгээ хуруугаараа татаж толийлгож ч байх шиг. Шүдээ ч үзжаах шиг. Тэгснээ залхсан болтой гараад явлаа. Өрөө рүү гээ орж хувцаа тайлжийн. Бөөн л цахилгаанжсан дуу гараа л... чад чад…
Гувцаа тайлцан байжээснаа гэнт толинд хармаар санагдсан уу яасан, том толиныхоо өмнө очоодохлоо. Өөрийгөө нүцгэн жоол харжээснаа 2 мөөмөө өргөж ч байх шиг, нийлүүлж ч үзжаах шиг. Тэгснээ эргэж хараад өгзгөө өргөж ч байх шиг. Тэгж тэгжааснаа гэнт чичрүүдэс нь хүрснээ түн түн түн алхсаар халаадаа шүүрч нөмрөв. Гарахдаа пааран дээрээ хальт гараа тавьж энтэр. Бас нэг юм амандаа үгэлж энтэр. Бодуул цахилгаан истаанцынхныг хараасан биз, өөр яав л гэж. Өлгүүр орж утсаа цүнхнээсээ гаргаж кармаалчаад гал тогоо орлоо. Гэрлээ асаангуутаа бүх юмаа нэг удаа тойруулж харчаад, ширээн дээр байсан бөртгөр хогийг авч кармаалчаад хөрөгчөө онгойлгов. Дотроос нэг жижиг тоорт гаргаж хазчаад ширээн дээр тавингуутаа утсаа оролдоо суучдийм даа. Утсан дээр нь сонин юм байсангүй юу яасан, тоортоо авч дахиж нэг хазаад буцааж тавингуутаа нэгийг санаж харвингаа барьж үзлээ. Ууг нь сүртэй тарган юм алга л байхийн. Гэтэл мань бүсгүй тоортоо буцааж хөрөгчиндөө хийгээд оронд тараг гаргаж идхийм даа. Оройн хоолоо ажлынхантайгаа идцийм байгааз.
Зэцгээ том өрөөндөө орж зурагтаа асааж, диван луугаа очлоо. 2 хөлөө гарган сууж, урдаа дэр тэврээд, удирдлага тараг 2-оо барин тухалж авав. Ашгүй Жооний Дээптэй нэг кино тааралдаж тэрүүн дээр сувгаа тогтоогоод утсаа нухаж гарлаа. Нэг ч дуудлага, мийсээж байхгүй байсан чинь харин утсаа ” өө муу цаг” гэснээ өөр нэг дэр лүү шиддэг гэнээ. Утсанд бол цаг хэмээх үг үнэнхүү муухай доромжлол билээ л. Жоохон байжээснаа байдгаараа сунаж дүлжээж утсаа аваад нэг найз руу гаа ярьжийн (зөвхөн Зэцгээгийн хэлсэн үгнүүд байгааг анзаарна уу):
-хаая, юу айн?Би айн. -аан, сая оржирчээ л… тэххх -аан тиймүү… заза түгүүл дараа ярийдоо.
Тааз харан хэсэг сууснаа ахиад нэг найз руу гаа ярьжийн гэнээ:
-За юуайн-бий л айшдээ, … ай? -ааан…… Суугий бас найз залуутайгаа байжийн гэжээсэн….. аан заза…. за бака.
Түүний нүд нэгийг мөрөөдөх мэт болсноо шазуур зуун өөр нэг найз руу гаа ярьжийн:
-Юу айн Дээгий! Цэцэг вайна… тийн -Нөгөөхөө маньдаа хэзээ өхийм бэ, яг хэрэг болчоод.. -ай, пөөх.. тийм удаан уу… заза.
Ярьж дууссанаа амандаа “авгай чинь” хэмээн заналтайгаар бувтнав. Энэ “авгай” хэмээх үг бол эмэгтэйчүүдэд утсыг цаг гэснээс ялгаагүй хүндээр тусах хараал билээ л. Тэгтэл ашгүй утас нь жингэнэлээ. Шүүрч авангуутаа гэнт ногоон коноопоо дарахаа болив. Гүйгээд байдаг тэнэг залуу ч юмуу, дургүй найз эмэгтэй энтэр л биз. Гэнэт цонхынх нь цаанаас хүн хараад байх шиг санагдан айж, бушуухан босч хөшигнүүдээ хааж энтэр. Тэгснээ дүпр дүпр хурдан алхаж компьютрээ асааж яахуу мээсэнжэр нээж энтэр. Уржигдар танилцсан дажгүй яриатай мээсэнжэр найз нь байхгүй байсан ч түүнд чаатлах нөхөд зөндөөн бий болхоор хэзээ нойр нь хүрч унтана, тэр болтлоо кийбоорд нүдэх нь тодорхой боллоо гэжж….
Зочин
зочин
zaluu 25tai
ганц бие эмэгтэй
ZOLOO
Ганц бие эмэгтэй
Ганц бие эмэгтэй
Зочин