Замын цагдаагийн өчил
Замын цагдаа хүний үүднээс хэлхийн бол манай эх орны шавхагдашгүй бөөн баялгуудын нэгэнд төмөр хүлгүүд багтаа явчдий шд.
Агаа нь замын цагдаа байсоо. Одоо харин эргэж ажилдаа ормоор байна. Ажил ч гэж хэхэ, улаан мод өргөхийг ажил гэхкүүм бол… За өөр юм ярих уу. Ер нь маниус зун бол жаргалаа эдэлдгээ. Түр зогсох хориотой тэмдгийн цаатлын хэдэн бүдүүн мод бол ай даа хашир анчны отоо шүү дээ. Ард нь нуугдчаа л ангаа хүлээгээ зогсчно. Нөгөөдүүл чинь намайг байгааг мидкүү хүн амьтан буулгаж суулгаа л, исүүл уралдаа л шуугиад ороод ирнэ хөөрхий. Гэнт гарч ирээ л шүгэлдэнгүүт зарим нь цочоод хашлага машлага мөргөчкөөд чааваас… Бууж ирчээ л гайхаа л хараадээдий. Цагдаа мөнүү бишүү, байхгүй л байсийм даа гэж боддог байхдаа зайлуул, үэхэхэ. Цагдаа ургадын, мэдээ!
Хан-уулд бол зогсох газар бараг байхгүй, зогсох л юм бол маний гарт, ха ха. Машин нь үйлдвэрийн биш, дугаар нь З үсэггүй бол тас гээ л зогсоо шд. Ууг нь яаг эднүүсийг зогсоогууштайм байгаан, мөнгөтэйгээр нь. Даанч дараа нь алчкаад хэцүү. Тэгээ л нөгөө муу хэдэн навтгар юмнуудаа үлгэнэ шүү дээ. Жолооч нь хэдий дорой царайтай байна төдий чинээ аймхай байдий. Онгироо царайлсан нүдний шилтүүд олон юм яриад ядаргаа. Сонсоо ч гүй хуулиас эш татах нь энүүхэнд. Бяд ямар хуулийн ном биш, яаж мэддийн.
За порцээс ярий. Шүгэл тас гэлээ. Машаан зогслоо. Жолооч гарч ирлээ. Уул нь маниус очиж, тэд машиндаа суужаах ёстойн гэнлээ. Гэхдээ манайхан үсрээ л гараад ирдий шд, өөрснөө үйлчилкээ л. Аргачгүүм биз дээ, бүтэн машаан байх виш. За тэгээд жолооч гарч ирлээ, амры нь ширүүн эрж айлгалаа, бичиг баримтаа сарвайлаа, авлаа, гэрчилгээ хуйллаа, үлээлгэлээ. Юм үнэрткүү бол яахуу дээ, том аз таарсангүй гээ л хэдэн гэрэл дохиог нь шалгаж үзнэ дээ. Горьдлого амар тасаркуу л дээ. Харин үнэртүүл ёстой ваахахаха! Бөөн олз. Үнэмлэхий нь аваад килмийтр газар алхана шүү дээ. Тэгжээтэл хампаанууд тааруул машийнд нь суугаад алга болж өгнөө, ха-ха, өөрийн эрхгүй инээгээд байнаа соорий шүү. Тэгэнгүүт нөгөөдүүл чинь аргалчкаа л араас дагаа л, хөөрхий. Мөнгөнийх нь тоо доотл нь 50 минга болох ёстой шүү. Шинэкоовууд ханш унагачваа. Гэхдээ хамаагүй удаан явж болдгү ин. Тэр хооронд дураакуудын архи нь гараад үнэртхээ байчдий. Түгүүл юмы нь өгөө л явуулхаас ямар ч аргагүй шүү. Тэгж л гэндэв! За аятайхан хүүхнүүдтэй тэрэг тааруул гоё. Зогсоогоо л инаглана шүү дээ. Чичрүүлээ л дайрна, тэднүүс юүү ч мэдэдгүү ин. Өндөр торгууль тавьжаагаад шөл уух бол энүүхний ажил. Болий гэхэд нүдээ хужирлаж уйдаагаа гаргахгүй юу. Аа гэхдээ ёдор хүүхнүүд байдий. Аав маав, нөхөр мөхрөө дуудаад дураакууд чинь. Тэгэнгүүт нь за энэ хүн чинь цагаан зураас мордуулсан даа гээ л суучна. Тэднүүс өөрсдөө цагаан зураас гэдгээ ч мэдкүүм чинь!
Ам нээвүүл уушиг нээ гэж. Нэгэнт халсных зовлонгоо бас ярий л даа энчин. Дандаа жаргаад байдаг хорвоо хаа байхуу. Өвөл жоохон хүндээ. Хүйтэнд гадаа зогсох хэцүү. Шамбарам бол наад захых. Тэгээ л хөөрхий алцганаа л алхаж ядаад явжаах чинь пээдийлээ, хаадайлаа гээд нүд үзүүрлэх нь зэвүүн. Гэхдээ дааркаад байвуул дурын машинаа зогсоогоо л гэртээ хүргүүлчээд ахиж дурын машинаа зогсоож ажил дээрээ ирж болдын. Тэр жолооч нар нь баярланаа, хөөрхөн. Замын цагдаа найзтай болчкоод, ай? Мөрөөд! Танькуу, хараачгүүм байна. За эргээд зовлонгоо ярий. Нэг сайхан мээст олчоо л ангаа хүлээгээ суужаах чинь тэр уулзвар дээр түгжрээ үүслээ очоорой гэх нь үнэн ядаргаа. Энэ муу истаанцны сүлжээ унана гэж байдаг бол унтрааж хаячаа л өдөржин мөнгө хийхкүү юүү.
Заа тэгээд бядны өдрийн ноормыг давуулан биелүүлж өгөгч мийкрүүд, тахсийчид, хөдөөний жолооч нартаа та нар шүү, улам илүү уралдаад бай гэж хэльяаа. Түүнчлэн бидний ажилд жинтэй хувь нэмэр оруулдаг харагдхаасаа харагдкуу нь их замын тэмдгүүддээ баярлаж явдаг шүү. Мөн дүрмээ мэдкүү баахан жолооч гаргаж өгчаагаа оны шилдэг күүрсүүддээ талархаж явдгаа хэлий. Бас энэ хажуугийн банкны салбарын хөөрхөн ааштай охиддоо мэнд хүргий. Эхний үед энд тэндхийн кармаанаасаа мөнгө гаргаж тушаагаад байхаар гайхдаг байж билээ тээ, одоо ч сурцан л доо. Ай даа замын цагдаа гэжж…..сайхан ажил шүү.
eebii