Үзмэрч болох зөвөлгөө
Ажил хийх гэхээр залхуу хүрээд сонин байнуу? Зүгээр байжаагаад мөнгө олчxысан тээ. Болноо, болкуу юм байхгүй. Би өөрөө үзмэрч хүн.
Ер нь яаж аймшигтай мундаг үзмэрч болох вэ? Энэ талаар өөрийн туршлага дээр тулгуурлаж хэдэн зөвөлгөө өгий. Гэхдээ цааш нь нийг их зарлаад хэрэггүй, өөрөө л тогтоогоод авчих. Юуны түрүүн нүүрэндээ маш зузаан шир хайчилж наах хэрэгтэй. Шир олдкуу бол байнга сотгуу байдиймуу яадийн. Эрүүл ухаанаар эрүүл бус юм байн байн ярина гэдэг чинь амар ажил биш. Угийн согтуу юм шиг төрсөн улсууд бий л дээ. Тэднүүс бол бэлэн матриал гэсэн үг. Одоо манай энэ хэн... эднүүс.
За эргээд зөвөлгөөндөө оры. Бас жинкэн ясны үзмэрч гэж харагдхын тулд нөгөө хэнийх шиг аймар шар дээл хийлгээд өмсчих. Үсээ жоохон ургуулнаа. Ойр ойрхон угаагаад хэрэггүй. Ширэлдсэн байх тусмаа аймшиг төрүүлнэ. Тэгжаагаад хэдэн эрхи мэрхи олоод авна биз, тэр чипухаа. Аа нээрээ баахан арц аршаан олж авхын шүү. Тэгээ л уншлагатай аравнайтай гэж шаагаа л боож явуулаад байна шүү дээ. Арцы нь дуртай түүцнээсээ бөөнднө, аршааны нь дуртай жорлонгийнхоо караантнаас авна.
Манай амжилтын гол түлхүүр бол килиентүүдэд итгэл төрүүлэх. Итгэл ч юу байхуу, аймшиг төрүүлэх нь чухал. Эхлээд орж ирүүт нь "за яасан" гээд үл тоосон царайгаар асууна. Асуунгаа хувц хунар, бэл бэнчинг нь ажиглана. Одоо нөгөөдөх чинь өөрөө долоон булчирхайгаа тоочоод унана. Анхаараагүй царай гаргышдээ. Харин дотроо вол сайн цээжилж авы шүү. Эргээд өөрт нь ашиглана дараа нь. Килиент пориблээмээ хэлээд дуусуул төлөг тавинаа. Шоогоо хаянуу, эрхиэ үлээнүү, цээжээ нүднүү, шилээ татуулж хялайж унануу өөрийнхөө фантаазаар нэг юм хий. Тэгээд худлаа нүд мүдээ аниа л, ай?! Тэгэнгээ килиент өөрөө юу гэж хэлсний нь санжаагаад таарсан паниагаа сэтгэж олышүү. Ер нь вол ихэнх паниа, панаалаа шоо моо руугаа харжаахдаа л бодож олышдээ. Харангаа амандаа орсон нэг хипооп дууны дахилт бувтнаа л. Тэхээс тэр шоо хэд буух нь маниусд падлий ч байхгүй. Юман доогуур өнхкрөөд орчкуу л бол. Дараа нь тонгойж авкаж лай.
Хамгийн түрүүнд килиентийн пориблээм ямрыг үл харгалзан "Чи ч шударга үгтэй, тэрийгээ хэнд ч хамаагүй хэлчкээд байдаг, тэрнээсээ болж жоохон хэл аманд орчкоод байдаг... хүн юм байна даа" гэхэд ямар ч ширүүн хүн зөөлрөө л ирнэ. Харин дараа нь "чиний энэ ч..., заддаа, хүнд л байна даа, гэхдээ гайгүй ээ гайгүй" гэж хэлэх нь зүйтэй.
Хэрвээ хүн амьтны бие хаа муудаад эмчилгээ авкуу байна гэвэл, "танайх саяхан нэг бараан өнгийн гялгар хатуу эд авжээдээ, тэрийгээ надаа аваад ир" гээ. Шинэ цахилгаан бараа ороод ирэх ч юм билүү. Ядуувтар амьтан байхын бол "танайх тэр улаан өнгийн юмаа хая" гээ. Ацруулаад хэрэггүй. Хогоор яахав.
Их сургуульд элсэх, ажилд орох, вийз хөөцөлдөх энээ тэрээ гэвэл төлгөө тавиа л "хөөцөлдөлгөө л мэдхийн байна" гээ. Нөхөр нь хөндийрөөд байна гэвүүл нь шоогоо хаяаа л "за нэг хүүхэн л байна даа, өөрөөс нь нэлээн дүү болуу" энэ тэр гээ л,... ай?
Өөрийгөө үзүүлхээр гарууд бас ирдиймаа. Бие нь тавгүй байна энээ тэрээ гээ л. Хэрэв тэр гадаадаас саяхан ирсэн бол "хоол зохиогүй байна" гээ, гадаадаас ирээгүй бол "за яагаад лус хилэгнүүлсэн? газар шороо хөндцөн л вайна!" гээ л. Амархан доо. Залуухан охид банди нар байвал, "биен дээр чинь улаан юм гарчаагаа биз" гээ. Баталгаатай байгаа. Настайвтар улсууд байвал "за, даралт ихсээд, хүзүү мөрөөр чинь хөшөөд байгаа биз?, тэгнэ" гээ л хус. Килиентийн зовхи хавдсан харагдуул "өө бөөр" гэж мэгээ л. Килиент нас тогтсон эрэгтэй хүн байвал "элэг жоохон асуудалтай байна даа" гээд, эмэгтэй бол "хэдэн хүүхэдтэйв" гээд олон тоо хэлүүл "тэгнээ тэр саванд жоохон үрэвсэл байна" гэж хэлнэ. Цөөхөн тоо хэлүүл "обоорт хийлгэжээснүү" гэж ширүүвтэр асуугаа л тийн гэнгүүт дахиа л дээрх үгээ хэлнэ. Үгүү гэвэл сонин л юм да гээд ахиад дээрх үг. Алдаж үзээгүй алтан мэргүүдээ хэллээ шүү би ингээд.
За килиентийнхээ хэр аймхай, хэр бийлэгжүү байдлы нь харжаагаад засал хийнээ. Xиэ хиэ хиэ. Хүүхнүүд, авгайчуул бол аймхай доо хөөрхийс. Том мөнгөнүүд орж ирнэ шүү дээ. Караантны ус уулгаж, шороо цацxаас эхлээд гөсрий юм хумаар нуруу руу балбаж бариад... ай. Элдэвлээд өг муусай юмнуудыг. Тэгээ л ер нь алгадаж, амбаардаж, элэгдэж, галуун цуваагаар явуулж, хамры нь чимхэж, сайхан хүүхэн тааруул нүцгэлүүлж аятайхан байрлалууд авхуулж, нүдээ хужирлаж энэ тэр,... ер нь яах нь чиний дур доо. Aлчкуу л бол болоо. Сайхан хүүхэн гэснээс сайхан хүүхнүүдэд бол тусдаа, арай өөр армаантаг засал хийшдээ, аманд орсон шар тосыг хэлээрээ түлхчвээ. Угаасаа надтайгаа таарсан юмнууд байдий. Энэ шоо чамайг хэвт гэж буулаа даа .. гээ л эхлэнэ шүү дээ
Хэхэ амархан байнуу. Санаанд чинь багтаад иржаагаа биз. Өөртөө нэр өг. "Тэнгэр газрын савслага дахь саглагар улиасан дор шүтлэгтэй зургаа долоон үе дамжчаад байгаа хар алаг талын бөө мөө" гээ л, ай?
За тэр килиент тэгээд цаашаа яагаа бол энээ тэрээ гэж санаа зовох хэрэггүй шүү. Бяданд түй ч падлийгүй. Бяд ямар төр засаг уу? Бяд ямар алтан загас уу? Аа ер нь вол яахав өөрийгөө харын талын хүн гэсэн юм яриулаад хоёр гуруун настай авгай үүдэндээ суулгачих хэрэгтэй. Хэт нь чамайг шанаадаж магадгүй улсууд тэрнээс чинь бэргэх учиртай.
Чиний хэр сайн таажээснаас болоод чи жоохон алдаршиж магадгүй. 3урагт мурагтаар гарахдаа тулуул хаа хамаагүй нэг өдөр, улирал хэлээ л энэ л өдөр цагаан сар хийнэ дээ гээд гүрийчих. Зун л үлдсэн байхаа даа одоо. Намар, өвөл, хавар чинь аль хэдийн эзэнтэй болсон. Тэгээ л Кордлээрийн нурууг тахиж, Aтлантын далайд өргөл өргөнө гээд Сүхийнхээ талбай дээрээ савтай бинзээн, жажгаалк 2-оо атгаад суучна шүү дээ. Амархаан амархан. Үзмэрч бядны анхны алхам энэ л талбайгаас эхэлж томрохдоо ч энэ л талбайдаа эргэх нигууртайм. Бүр ордонд нь байсан нэг үлгэр жишээ аргат эр ч бий.
Hээрээ гам сайн баринаа манайхаан. Сонгууль, наадам, олиймп энэ тэр явдлын өмнө бол аятайхан бултаа л, хүн танихгүй газар байжээсэн нь дээр. Мөнгө чинь хүрүүл гадагшаа гарч амаркуу юу. Харин гадаад хүмүүст мэргэ төлгө хийж паахтлав даа. Залилангийн хэргээр ачигдаад алга болышүү. Тэгээ л дээрх явдлууд болоод өнгөрчүүл эргэж ирээ л, би яг мэджээсэн гээ л бууж гарна шүү дээ.
Тэгээд залхуу чинь хүркүү бол хажуугаар нь зурхайн тоолол цээжлээд авчуул хэрэг болдын. Тэгэнгүүтээ ардаа зурхайч гэсэн нэр зүүгээ л. Орлого чинь арвижна. Нарийн юмнууды нь маниус ямар ойлгох чиш дээ, хэдэн нэрлэгээ байхад л болоо. Хэрцгий охин од, зэвдий мэвдий гээ л хэ.
За тэгээд алдар нэрийн оргилд гарч ашиг орлогоор дүүрэн байх болтугай. Алдаршкуу удаад байвал одоо... ширнүүдээ сайн давхарлжаагаа л, нэг гариг олж холбоо тохтоож үзэхээс дээ.
Амжилт хүсий!!!
Зочин
Зочин
анар
йийж
Ali
Zochin