Тоттэнхэмийн монгол хүү – Нэгдүгээр хэсэг
Монгол хүү Английн Тоттэнхэм Хотспур клубын коллежид суралцдаг гэдгийг тийм ч олон хүн сонсоогүй байх. Тоттэнхэмийн коллежид орохын тулд өндөр шалгуурыг давж, хөгжлийн багийн гишүүн болсноор дэлхийн том багийн өмсгөлийг албан ёсоор өмссөн Монголын анхны тоглогч болсон юм.
Монгол хүү Английн Тоттэнхэм Хотспур клубын коллежид суралцдаг гэдгийг тийм ч олон хүн сонсоогүй байх. Тоттэнхэмийн коллежид орохын тулд өндөр шалгуурыг давж, хөгжлийн багийн гишүүн болсноор дэлхийн том багийн өмсгөлийг албан ёсоор өмссөн Монголын анхны тоглогч болсон юм. Ганболдын Гандэлгэрийн хувьд БНСУ-ын хөлбөмбөгийн академид суралцаж дараа нь англид очиж Баттэрси Лаионс (Battersea Lions) клубын гишүүн болж, Sunday league-т тоглосон. Улмаар премьер лигийн Күинс Парк Рэйнжэрс (Queens Park Rangers)-т шалгуулсан боловч тэнцээгүй. Дараа нь дасгалжуулагч нь Тоттэнхэмийн хөгжлийн багийн шалгаруулалтанд орохыг зөвлөснөөр ур чадвараараа сонгогдсон хоёр хүүхдийн нэг болжээ. Дэлхийн том клубын гишүүн болох үүд хаалга нээгдэх үед Г.Гандэлгэр 17 настай байлаа. Байрлал нь довтолгооны хагас хамгаалагч (attacking midfielder). Дээр нь чөлөөт цохилт сайн цохидог, булангийн цохилтоос нэг тоглолтонд хоёр гоолыг шууд цохиод оруулж байсан гэж дасгалжуулагч нь түүний танилцуулган дээр бичсэн байв. Монголын хөлбөмбөг нэг л өдөр, өндөр зэрэглэлийн сайн тоглогчтой боллоо. Европын аль нэг клубт мэргэжлийн гэрээ хийх боломжтой бөгөөд энэ зун эх орондоо ирж, улмаар БНСУ-д хамтарсан бэлтгэлд оролцохоор болсон юм.
Монголоос мэргэжлийн спортын талбарт өндөр амжилт үзүүлэх боломжтой Г.Гандэлгэрийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, улмаар хөлбөмбөг өндөр хөгжсөн БНСУ-ын хөлбөмбөгийн хөгжил, систем, бүтцийг газар дээр нь судалж танилцахаар, 7-р сарын 23-д Улаанбаатар хотоос манай баг хамт олон хөдөллөө.
Нэвтрүүлгээ Боловсрол суваг телевизтэй хамтарч хийж байгаа бөгөөд БНСУ-ын хөлбөмбөгийн бүтцийг Г.Гандэлгэрээр дамжуулан судална. Цаашлаад Монголд мэргэжлийн хөлбөмбөгийн клуб, лигийн бүтцийг стандартаар нь бий болгох, хүүхдүүд, мэргэжилтэн, дасгалжуулагчдыг суралцах боломжийг эрэлхийлэх гээд олон ажил төлөвлөж байв. Үүнд мэдээж том багийн гишүүн болсон Г.Гандэлгэрийн хувь нэмэр их. Түүгээр дамжуулан дараагийн хүүхдүүдийн боломж нээгдэх сайхан боломж гарч ирсэн нь энэ. Г.Гандэлгэрийг хөлбөмбөгийн академид суралцахад тусалсан профессор И Юн-Сү (Lee Young-Soo) биднийг хүлээн авахаар болсон юм. И Юн-Сү профессор маш том хүн. Анх уулзахад өөрийн салбартаа мэргэшээд “гэгээрчихсэн” хүн шиг санагдсан. БНСУ-ын хөлбөмбөгийн алтан үеийг босгосон, Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны техникийн зөвлөлийн гишүүн, Хөлбөмбөгийн холбооны ирээдүйн бодлого төлөвлөлтийн дарга, KBS телевизийн хөлбөмбөг тайлбарлах багийн гишүүн, Сэжоны (Sejong) их сургуулийн профессор. Яагаад алтан үеийг босгосон бэ гэхээр 2000-2002 оны үед Техникийн зөвлөлийг удирдаж, алдарт Гүүс Хиддинкийг шигшээ багийн дасгалжуулагчаар авчирч, 2002 оноос хойш Солонгосын хөлбөмбөгийн бүтцийг өөрчилж, хөгжүүлсэн хөлбөмбөгийн гол ноён оргилуудынх нь нэг. Солонгосын хөлбөмбөгийн холбоо есөн зөвлөлтэйгөөс техникийн зөвлөл хамгийн чухал байр суурьтай. Техникийн зөвлөл нь цэвэр хөлбөмбөгт анхаарал хандуулдаг бол бусад нь шагналын, шүүгчдийн, нийгмийн хариуцлагын, ёс зүйн зэрэг зөвлөлүүд. Техникийн зөвлөлийн дарга гэдэг нь манайхаар ерөнхий нарийн бичгийн дарга юм. Техникийн зөвлөлийг удирдаж байгаа хүн шигшээ баг, үндэсний лиг, хүүхдийн лиг, эмэгтэй хөлбөмбөг, хөлбөмбөгийн цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлдог гол хүн. И Юн-Сү профессор одоог хүртэл Г.Гандэлгэртэй холбоотой, англид очихдоо уулзаж хөлбөмбөгийн пүүз, өмсгөл өгч байсан гэж байв. Энэ удаа ч гэсэн Г.Гандэлгэрийг БНСУ-д урьсан юм.
Манай аяллын баг зургаадугаар сарын 23-ы өдөр эх орноосоо хөдөлж, БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудалд газардав. Г.Гандэлгэрийн анхлан хөлбөмбөгчин болох эхлэл тавигдсан БНСУ-ын ид халуунд ирсэн болохоор бүгчим чийглэг байв. Г.Гандэлгэр ирэхээсээ өмнө Зүүн Азийн цомын урьдчилсан тоглолтонд оролцох Монголын шигшээ багийн бэлтгэлд нэг долоо хоног хамрагдсан бөгөөд бага зэрэг гуяны бэртэлтэй байсан юм. Азаар Серб дасгалжуулагч Воёислав Бразулич (Vojislav Brazulic) тэмцээн ойртсон тактикийн бэлтгэлдээ орсон байлаа. Монголын хөлбөмбөгчдийн тоглолтыг мэдэхгүй болохоор лигийн тоглолт үзэж, шигшээ багийн бэлтгэлд оролцож монгол тоглогчидтойгоо ирэхээсээ өмнө танилцав. Анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон А.Мөрөнгийн бичлэгийг үзэж байсан учраас ганц таньдаг тоглогч нь тэр байлаа.
Эхний өдрөө Г.Гандэлгэрийн ээж Б.Дэлгэрмаа эгчийн докторантурт суралцаж байсан Сэжоны (Sejong) их сургууль дээр ирж байрлан, маргааш нь анх хөлбөмбөг тоглох болсон бага сургуульд нь очих төлөвлөгөөтэй байв.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн онцлог Европоос ялгаатай нь бага, дунд, ахлах сургуульдаа хөлбөмбөгийн ангитай. Тусгай сургалттай буюу хөлбөмбөгийн ангитай сургууль тийм ч их биш ч, одоогоор хангалттай. Талбайгаа байгуулж өгөөд, сургуулийнхаа булангийн нэг хэсгийг тохижуулаад хөлбөмбөгийн анги нь бэлэн. Хөлбөмбөгийн дасгалжуулагч, хөлбөмбөгийн анги нээж болохуйц сургуультай хамтраад, хөлбөмбөгийн ангийг нь дасгалжуулж хүүхдийн тэмцээнд авч ороод, дээр нь оройн цагаар секц ажилуулах зарчимтай. Маш энгийнээр бүхнийг зохицуулсан. Хичээлээ ч хийнэ, хөлбөмбөгөө тоглоно. Тухайн үед хөлбөмбөгийн ангид явдаг хүүхдүүд сард 400 000 воныг төлбөр болгон өгөөд сургуулийнхаа дотуур байранд байрладаг байсан бол одоо дотуур байранд байрлалгүйгээр 300 000 воныг төлбөр болгон өгдөг гэлээ. Манайхаар 540 000 төгрөг. Мэдээж манайд энэ системийг буулгахаар бол дотуур байргүйгээр 100 000 төгрөгнөөс илүүгүй үнээр хүүхдүүдийг суралцуулж болно. Өмнөд Солонгост ч гэсэн сургуулиуд хөлбөмбөгийн сургалтаа эхэлж байхад үнэ ханш хямдхан байсан нь ойлгомжтой. Манай дасгалжуулагчид өөрсдийн клубтээ ажиллахаас гадна, хөлбөмбөгийн ангиа дасгалжуулаад давхар цалинжаад явах боломжтой. Дасгалжуулагч зөвхөн тоглолт, бэлтгэлдээ анхаарал хандуулж, мэнэжэр өдөр тутмын бусад асуудлыг хариуцана.
Солонгосын хүүхдийн хөлбөмбөгийн сургалт 2000 оны үеэс тогтворжиж, чанаржсан. Шинмүүк (Sinmook) бага сургуулийн үндсэн дасгалжуулагч Пай Дун (Bae Dong)-тай уулзаж Г.Гандэлгэр болон Солонгосын бага сургуулийн хөлбөмбөгийн тухай ярилцахад: Анх 12-тойдоо ирэхдээ хөлбөмбөгөөр хичээллэж байгаагүй ч, хүчтэй байсан болохоор хамгаалагчаар тоглуулж үзсэн” гэв. Монгол хүүхдүүд биеийн хөгжил сайндаа гэж бодлоо. Сургалтын хувьд үндсэн техникийг голчлохоос гадна, сонирхолтой дасгалууд, тоглолт хийлгэдэг гэж хэлэв. Дээр нь маргааш болох Манчэстэр Юнайтэдийн тоглогч асан Пак Жи-Суны зодог тайлах тоглолтын билетийг хүний тоогоор бэлэглэсэн нь бидэнд маш том сюрприз байлаа.
Аз болж биднийг очдог өдөр нөхөрсөг тоглолттой болж таарав. 12-13 хүртэлх бага насны хүүхдүүд эхний тоглолтыг хийлээ. Миний хувьд хөлбөмбөг өндөр хөгжсөн улсын хүүхдийн баг тоглолт хийх гэж байгааг анх удаа үзэж байгаа нь энэ юм. Хүүхдүүд өөрсдийн байрлалаа сайн авч байсны дээр, багийн тоглолтыг чухалчилж байв. Ийм насны хүүхдүүд ингэж тоглохыг хараад үнэхээр их гайхав. Тактикийн энгийн суурь чадварыг хэдхэн хоногийн өмнө манай шигшээ багийнхан хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байсан бол, энд бага насны хүүхдүүд тактикын тоглолт сайн хийж байлаа. Манай шигшээгийн тоглогч тактикын тоглолтоос болоод дасгалжуулагчдаа уйлтлаа загнуулж байсан юм. Аргагүй дээ, ямарч системгүй тоглоод сурчихсан манай тоглогчдод тактик заана гэдэг хэцүү. Юм сурах нас нь өнгөрөөд өөрийн дураар тоглож дассан үйлдлүүд нь зуршил болчихсон. Монгол тоглогчоо буруутгах утгагүй. Системгүйд бүх учир бий. Ямарч мундаг системээс гарч ирсэн тоглогч манайд ирээд эхэндээ гайгүй байх ч, яваандаа ялгаагүй нэгэн болно. Харин энийгээ олж харсан нэг нь системгүй газраас холдохыг хүснэ. Бидэнд европын клубын систем биш ахлах сургуулийн систем илүү зохицож болох нь харагдсан. Гэхдээ аль нь зохицох болон хийхдээ хүрвэл маш их судлагаа хэрэгтэй. Сууриа зөв тавих нь ирээдүй шүү дээ.
Зүүн жигүүрийн хөндлөн дамжуулалт өгдөг хүү миний сонирхлыг ихээр татав. Дамжуулалтын техник ямар мундаг вэ! Ямарч хүнд байрлалаас зовох юмгүй сайн дамжуулалт өгч байв. Өнхөрч буй бөмбөгийг жигүүрээс дамжуулахад, хөлийн дотор хэсгийг лав оруулж өгөөд эргэлтийг сайжруулдаг. Давхар бөмбөгийг дотогш нь хумиж цохино. Хөл тавилтаас гадна, биений маневр хийх чадвар, цохилтын техник хэрэгтэй. Харамсалтай нь энэ техникийг манайд заадаггүй. Японд хөлбөмбөгийн сургуульд явсан хүүхдүүдээс нэг нь Улаанбаатар ЭфСи-гийн бэлтгэл дээр хийж байхыг харсан. Энэ техникийг сурчихвал хөндлөн дамжуулалтыг зовох юмгүй хийдэг болж, яваандаа олон төрлийн хөндлөн дамжуулалт руу орно. Дэлхийн шилдэг жигүүрийн тоглогчид дамжуулалтын олон чадвартай. Ямар нөхцөлд алийг нь хэрэглэх нь чухал бол бага насны хүүхдүүд, суурь дамжуулалтын техникээ сурах ёстой.
Г.Гандэлгэрийн Шинмүүкийн (Sinmook) бага сургуульд суралцах болсон шалтгаан сонирхолтой. Ээжийнх нь суралцдаг Сэжоний их сургуулийн профессор И Юн-Сү хөлбөмбөгийн сургалт сайтай бага сургуульд оруулж өгчээ. Ээж нь оюутан болохоор төлбөрөөс нь хөнгөлөхийг дасгалжуулагчтай нь ярьсан байна. Бага сургуульдаа гадаад хүүхэд гадуурхагдаж магадгүй гээд, солонгос нэр өгөх хэрэгтэй гэж ангийнх нь багш хэлжээ. Тэгээд л Гандэлгэр аавынхаа нэрний эхний үе Ган гэдэг нэрийг Кан болгож аваад, Мину гэж залгаад Кан Мину (Kang Minho) болсон түүхтэй. Солонгосууд түүнийг Мину гэдэг нэрээр нь дуудна. И Юн-Сү профессор АНУ-д доктор хамгаалсан учраас гадаад оюутнуудад элэгтэй ханддаг. Солонгосын хөлбөмбөгийг босгож ирсэн гол хүмүүсийн нэг болохоор аль сургууль хөлбөмбөгийн сургалт сайтайг сайн мэдэж буй. Азийн урдаа барьдаг том мэргэжилтэн гэхэд өмсөж зүүснээс нь эхлээд ажлыхан өрөө нь эмх замбараагүй, нэг давхарын мухарт. Тэнд гоё ганган юу ч алга. Солонгосын хамгийн алдартай хөлбөмбөгийн тайлбарлагч. КВS-ийн тайлбарлагчаар шигшээ багийнхаа бүх тоглолтыг тайлбарлаж, сарын өмнө Бразилд тайлбарлагчаар ажиллаж байгаа ирсэн гэж байлаа. Сэжон бол тийм том сургууль биш боловч 1993 оноос хойш багшилсан болохоор сургуулиасаа явах дургуй юм шиг санагдсан. Сүүлд техникийн зөвлөлийг удирдах болсноор БНСУ-ын хөлбөмбөгийн цаашдын бүтцийг тодорхойлно. Хэний ч хараат биш, өөрийн ур чадвараараа гарч ирсэн болохоор, Өмнөд Солонгосын хөлбөмбөг бага зэрэг доголдоод ирэхэд И Юн-Сү профессорыг гаргаж ирсэн “бололтой”. Мэдээж ямарч холбоонд мөнгө, төгрөг, албан тушаалын сонирхолтой бүлэглэлүүд байгаа ойлгомжтой. Ийм бүлэглэлүүд ирээдүй, хөгжил гэхээсээ илүү өөрсдийн хувийн эрх ашиг, хэн нэгний төлөө үйлчилдэг нь тухайн салбартаа харш. Нэгэнт хүчээ авчихбал дийлэхэд хэцүү. Манай спортын салбар ч, ийм эрүүл бус бүлэглэлүүдийн занганд ороод гацчихсан шүү дээ. Энэ занганаас өөрийн гэсэн бодолтой, өндөр боловсрол ёс суртахуунтай, хэн нэгний хараат биш нэгнийг тавих ёстой. Энэ хүн нь И Юн-Сү профессор. Маш их ажилтай, завгүй болсон гэдгийг бидэнтэй уулзахдаа ярилцсан бөгөөд дараа нь хэвлэлийн бага хурал дээр Солонгосын хөлбөмбөгийн системийг өөрчлөх ёстой гэдгийг хэлсэн юм.
2014 оны Сочигийн өвлийн олимт БНСУ-ын шорт трекч Ан Хюн-Сү, ОХУ-ын нэр дээр Виктор Ан гэдэг нэрээр оролцож гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байсан нь Солонгосын шорт-трекийн холбоог авилгалын хэргээр шалгахад хүргэсэн юм. Үүнтэй адил хөлбөмбөгийн холбоонд асуудал гарч ирэхэд дор нь засч, залруулж байгаа нь сайшаалтай. И Юн-Сү профессор одоо багаа бүрдүүлж, эхний ээлжинд Инчоны Азийн наадам оролцох хөлбөмбөгийн багт анхаарал хандуулах ёстой гэдгээ хэлж байсан юм. Hyundai grandeur (хуучин загвар) гэж таксинд явдаг машин унасан энэ эрхэм гадаад үзэмжиндээ биш дотоод гоо сайхандаа анхаардаг нь илт мэдэгдсэн (зөвхөн машинаар нь дүгнээгүй болно).
Маргааш өдөр нь манай баг, дунд сургууль дээр нь очиж танилцсан юм. Дасгалжуулагч Ким Кюн-Сү нь Солонгосын хөлбөмбөгийн 15 нас хүртэлх лигийн дэд ерөнхийлөгч. Биднийг ирэхэд дунд сургууль амарчихсан, хөлбөмбөгийн хүүхдүүд нь орон нутаг руу бэлтгэлд гараад ирсэн гэж байлаа. Тухайн үед Г.Гандэлгэрийн багийн ахлагч байсан довтлогч ирж уулзсан юм. Тоттэнхэмийн коллежид суралцаж байгаад нь баяртай байгаагаа илэрхийлж, байнга холбоотой байхаар боллоо.

Шинмүүк бага сургууль
Шинмүүк бага сургууль
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал
Хэвлэлийн бага хурлын өмнөх өдөр
Хэвлэлийн бага хурал
Хэвлэлийн бага хурал