Надад ямар юмных нь нууц баримт байхав дээ. Гарчиг бол зүгээр л бусдыг оруулах гэсэн ядмаг заль. Тэрэнд хууртсан бол одоо хөөрхий л байна даа. Тэхдээ л баривчилгааны тухай бичнэ. Энхбаяр баригдлаа. Түүний намыхны хэлсэнээр бүх ард түмэн эсэргүүцээд бөөн юм болж. Дашрамд дурдахад түүний намыханы хийсэн бүхэн “бүх ард түмэн” гэсэн тодотголтой байдаг билээ. Бүх ард түмний хуралдай, тэр дүүргийн бүх ард түмний хуралдай болох гэж байна. Бүх ард түмний санал асуулга. Бүх ард түмний өлсөглөн. Би үнэн байх гэж боддог. Өөрсдийн хэдэн хүнээ л бүх ард түмэн гэж төсөөлсөнөөс өөр тэдний буруу гэж юу байхав.



Энхбаярыг барьсан тухай нийтлэлчид бичиж, твитэрчид жиргэж, хөгшид буу халж, хүүхнүүд шивнэлдэж байхад би яаж дуугүй байхав дээ. За тэгээд улс төрийн нарийн нарийн юм байлгүй л яахав. Улс төр байтугай хороон засаг даргаа мэдэхгүй миний бие тэр бүгдийг ойлгоно гэж байхгүй. Зүгээр баривчлах порцээсэн дээр зурагтын сувгуудаар үзсэн зүйлдээ анаализ хийхэд ер нь гоомой юм болсон санагдсан. Наандаж монгол төрийн нэртэй төртэй алба хашиж явсан хүн цаандаж мэдээлэл ингэж дамждаг болсон үед гадна дотныхон юугэж бодхов гэсэн айхтар дүгнэлт хийлээ. Мань эр олон жил төрийн дээд алба хашиж явсан хүн ёсорхуу юманд л дуртайгаас дээрэнгүй юманд яаж дуртай байхав дээ. Бөгсөө гялаан болтол долоолгуулсан нөхөр шүү дээ. Юугэж л нэг АТГ-ын энгийн ажилчид ирхэд баригдаад гарна гэж байхав. Манай хууль хүчнийхэн, төрийхөн ч бодлоггүй загнасных.

Машинтай явжаахад нь очиж энгийн харц ард мань мэт биш давхиж очоол барий гэсэн гэнэ үү. Төрийн тэргүүн байсныг нь хүндэлдэгүймаа гэхэд тэрбум тэрбумаар хуссан хэрэгт шалгагдаж байгааг нь хүндэлж болдогүй хорвоо юу. Гар утас хуссан гудамжны амьтан зодож балбаж авж явсаар бүүр сурцан. Тэгээл юу юугүй тэлвийз дуудаал гадаа нь хүмүүс цугалчаад оруулахгүй хэмээн дуу дуулж юу болжоогоон. Зарим нь бүүр халуун элгэн нутаг дуулаад дууссаны дараа хөөе одоо бүгдээрээ болно доо болноо хоёулааг дуулы гэсэн ч гэх шиг карокэ юмуу хаашаан. Тэгээл бөхчүүдээс авхуулаад урлаг соёлынхон хүртэл иржээн ч гэх шиг. Нэгнээ өгөхгүй авна гэж булаацалдаж байхад зарим нь алив би аврагтай зургаа татуулаад авий гээд дайржээсэн ч гэх шиг. Тэгсэн гэнэт хуушуур аваарай, банштай цай аваарай гээд явжээсэн ч гэх шиг. Энхбаяр дарга өөрөө гарч ирнэ, хүмүүс гаргана, угаасаа гарахгүй, эхнэрээ оронд нь гаргана, удвал дээр их хурлын дөрвөн гишүүн өгөөд өөрөө үлдэхээр наймаалцана аль дээр нь бооцоо тавих вэ гээд бооцооны газар ажилж эхэлжээсэн ч гэх шиг. Больмоор юм.

За тэгээд их хурлын гишүүд ирж өөрсдөө бөгс долоож байсан тухайгаа үгүй ээ буруу ярьжээн шүү үй зайгүй найзууд байсан бөгөөд идэж уухад нь бол  ёстой байгаагүй гэдгээ хэлхээр ирсэн гэх юм. Зарим нь баригдчуул өөрсдийг нь илчилчинэ тэхээр баригдахаас нь өмнө уулзаж ганцаараа хэргээ даачих гэж ятгахаар ирсэн ч гэж цуурхын. Ямар ч байсан наадмаас хойш болсон их цугларалт болсон. Манай тусгайгыхан ч гэж тусгай л хүмүүс айл андуурч ороод гараад шилэндээ ав гэсэн байгаан. Авилгачтай ойрхон байр авалтгүй болж дээ.

Тэгээд тусгайгын залуус жинхэнэ айлаа олоод  энэ оны шилдэг үгээр шалгарах магадлалтай гараа шилэндээ аввв гэж орилсон. Гэмт хэрэг хийцийм шиг айсан цэнхэр цамцтай нөхөр юу юугүй гараа шилэндээ авсан ч Шинэбаяр гишүүн харин шийр зааж их хурлын гишүүдийн салаавч гаргадаг уламжлалыг авч гарсан. Сайхансамбуу гишүүн БатЭрдэнэ аваргын өөдөөс салаавч гаргасан бол Шинэбаяр гишүүн тусгайгыхны өөдөөс. Энэ жил их л салаавчлаг он болж байна даа. Тэгээд салаавч гишүүн маань харин тусгайхны дивандах гэдэг мэхэнд орж Улаан гишүүнтэй диван доор чихүүлсэн байна. Хартай эхнэрүүд бол хардахаар шүү. Тэхдээ тусгайгыхан халдашгүй эрхтэй гишүүдэд халдахгүйн тулд диваныг нь өнхрүүлсэн чинь мань гишүүд халдашгүй эрхэндээ халдуулахын тулд доогуур нь орцын гэнэ лээ гэж цуурч байхын. Зарим нь бүүр 4 гишүүн хөлсөлж аваад дунд нь зогсоод банкруу яваад орчдымуу гэж хэнхэглэж л байна.

Тэгээд хоёр хүрэн оймс гозолзуулаад аваад гарсанаас болж одооноос эхэлж “дээл нөмрөх” биш “хөл гозолзуулах”, “оймсоо харуулах” гэж ярьдаг болсон гэнэ. “Оймсыг чинь олон түмэнд харуулнаа”, “хөлөө гозолзуулаад гэрээсээ гархын алдад чи нэг ухаан суунаа” гэж улс төрчид нэгнээ сүрдүүлдэг болж ирж. Оймс бол оны бараа таваар болж цагаан сарын үеэр бол бэлгэнд их явах байсан бол харин одоо зах дээр хүрэн оймс их борлогдож худалдагч нар нь “цаадхын чинь гэрээсээ гарахдаа өмсөж байсан оймс шүү дээ” гэж ирклаамдаж байна гэнэ. Ер ньзоригтой нэг нь хамар доороос нь үлдсэн хэсэг нь харах ч зориггүй байсан эксийхээ хөл нь толгой дээрээ гарцан хэн төсөөлхөв. Энэ оны эрхтэн бол эксийн хөл байлаа. Яалтачгүй зурагт хэвлэлээр хөл л гарсанаас нүүр гарсан удаа байна уу.

Хэрвээ надад эрх байвал баривчилгааг ингэж зохиох байсын. Хамгийн эхэнд баригдах болон барихад сайн өдрийг олно. Энэ хоёр давхацдагүйн бол гандангаар албаар давхцуулуулна. Цаадах чинь бас чин сүжигт нэгэн гайгүй болно. Ёс төрөө бодож төрийн хүн байсан хүнд хүндэтгэл чухал шүү дээ.  Нэгэнт өдрийн сайныг сонгосон бол одоо ёс төртэй бараа бологч нартай очиж баривчлах жуух бичгээ барина. Манайхан үнэндээ баруун аймгийхан бэрээ хулгайлахаас дор хийсэн шүү дээ. Эхлээд бөөнөөрөө хадаг яндараа бариад

Авлига авсан нь та байна,
Авлига авсан байх гэж боджоогоо нь бид байна,
Хамтдаа шалгуулна гэсэн нь та байна,
Ганцаарангаар нь шалга гэсэн нь манайд байна,
Сонгуульд саад болж байгаа нь та байна,
Сонгуулахгүй гэсэн нь манайд байна.
Эдгээрийгээ нийлүүлээд
эвтэйхэн баривчлах ажиллагаа хийх гэсэн юмаа гэж очвол хүндэтгэлд дуртай түүнд таалагдах нь дамжиггүй байж. Хэдэн муу ажилтан биш дээгүүр тушаалын ивээл жилтэй хүн байвал сайн. Гэрт нь идээ ундаа болж цаашид хоёр тал бие биендээ хар буруу санахгүй хэмээн ганц нэг зуу татаж эднүүс болох л байсан.

Гархад нь улаан хивс машин хүртэл дэвсэж хивсны хоёр талаар сэтгүүлчид зогсоно. Мөн төрийн хүндэт харуулын цэргүүд сүрлэг аргагүй жагсаж, ёстой нөгөө халуун элгэн нутаг юу байдын дууг үлгэж жишээ найрал хөгжим хөгжимдөж фээнүүд нь дуулж байвал сүртэй. Баривчлуулагч этгээдын гарыг гаваар биш хадгаар боосон байна. Тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөн сэтгэгдэлээ хуваалцана. Ийм хэмжээнд баригдана гэж сансангүй, ажиллагаа үнэхээр сайхан болжээн, цааш цаашид миний илчилж баригдах хүмүүсийг бас ийм хэмжээнд авч явах л хэрэгтэй. Бид үүнийг үнэхээр сайхан хийдэг болжээ гэх мэт юу ч ярьсан болно шүү дээ. Зураг авхуулах агшинд баривчуулагч этгээд харин оймсоо гаргаж харуулж, бүүр шүтэн бишрэгчдээ Удвалдаа гээд гарын үсэг ч зурж дурсгаж болно. Заавал удвалдаа гэх албагүй би дурын нэрээр жишээ авлаа шүү.  Баривчлуулагч этгээд морины ууц хугалж байсан гэгддэг тул машин аваачсан дээр. Уг нь 9 шарга морь бол сүрлэг.

Мөн заавал төв аймгийн мөрдөн гэлтгүй баригдагч этгээдийн сайн зүгт буй урьдчилан саатуулхад аваачаад 9 өрлөгийг бэлгэдсэн 9 харуулаар мануулана. Өлсгөөд байж болкуу. Төрөөс идсэн л гэнэ тэр чинь гэдэсрүүгээ хийгээд байгааг хэлжаагаан биш. Зарим шазруун нь өлсөж л байг хэтэрхий их идсийн гэнэ. Тэгэж болкуу шүү. Өлсөнө гэснээс Тусгаар тогтнолын ордон турхад зориулсан фитнэстэй гэнэ үү дотроо.

Зиа иймэрхүү юм зохиоход бол дотрох бид хэд байтугай гадныханы нүд орой дээрээ гарна даа.