Кино үзэв
Өргөө-2 гэрт ойрхон болохоор хааяа кино ший үздийн. Өчигдөр Үргээлэг гэдэг монгол кино үзлээ. Үзэгчид дүүрэн, үзвэр ч күүл байлаа. Гэхдээ бяцхан хүүхдээ тэврээд ирдэг, тэр нь уйлдаг уламжлал хаа холдоху, байж л байна. Үзвэрийн дундуур ч урдуур хойгуур гарч орсоор л байна манай үзэгчид. Мөн л уламжлал ёсоор миний уртлын суудалд мангар өндөр+мангар том толгойтой хүн суулаа.
Кино сайхан эхэлж байна. Монгол киноноос нээг их юм хүлээхгүй байсаар сурчиж. Монгол хэлэнд байдаггүй диалогийг чихнээс хөндий дуу хоолойгоор ярих нь Монголын орчин үеийн киноны шүдний өвчин шүү дээ. Шүдний өвчин гэдэг хэллэг ч хуучирсан байна доо, цөсний чулуу, компьютерийн вирус, хуралд ороод ирцэн нөгөө намын хүн гэх мэтээр орчин үежүүлмээр юм. Гэхдээ юм бүхэн орчин үежихээрээ сайжирдаг ч юм биш гэдгийг бид монголын киноноос олонтаа харсаар удсан даа.
-Чи үүнийг хийх болно
-Харин би тэгж бодохгүй л байна даа!
Америк диалог орчуулчуул америк кино шиг болох юм шиг сэтгэдэг ч юм уу.
Гэвч Үргээлэг эхнээсээ гоё наажийнэ. Үргээлэг сайхан монголоор ярьж байна. Сэжиг бүхий хүнтэй таарахаар өөрийн эрхгүй биеэ хураачихсан үздэг монгол киноны мэдрэмж энд төрсөнгүй. Жүжигчдийн дуу хоолой нь чихэнд наалдацтай гэж, яг л манай Сэрэлт шиг, Хүргэнхүү шиг. Манай хуучны киноны диалогууд аав, ах, анд найзууд маань дэргэд ярьж байгаам шиг сэтгэлд буудаг даа. Тэхээр найруулагч кинондоо хамгийн шилдэг залуусыг олжээ. Тэд ч алаад өгч. Эби, Болд-эрдэнэ, Амараа, Навчаа... бусад олон залуус. Гоё байнаа.
Дуугүй өнгөрөх аргагүй өөр нэг гоё юм нь дүрслэл, зураг авалтууд. Күүл болсон байна. Монголчууд ахиад олон гоё бүтээл хийх техникийн болоод ур чадварын боломж дүүрэн байгааг харууллаа. Мэйкинг мүви-г нь үзмээр байна. Крант төхөөрөмжий нь харах юм сан, компьютерийн эффект ашигласан бол хэрхэн гүйцэтгэв, хэн хийв, тэр гоё дүрснүүд хэний санаанд ургасан юм бол гэсэн олон асуулт тархинд ургаж, хорхойсч байна. Мэйкинг мүви хийнэ биз дээ?
Тулааны хэсгүүд тасарчижээ бас. Нэг их кунфу каратэ хийгээд байдаг гар алга. Жинкнээрээ үзэж байгаам шиг л авалцаж байна. Тэр талаараа америк киноноос ч гоё болж. За яахав ганц нэг бяцхан хэсэг илүүдсэн гэж өөлж болох юм. Эсвэл зассан бол гэж. Өөлөх амархан шдээ, хүний хийснийг.
Анхандаа, “кинон дундуур нойл ухасхийх нь дээ” гэж бодож байсан юм. Хамгийн ард, захад суух ийм сайхан шүү дээ. Гэтэл кинондоо ороод юу ч анзаарсангүй. Кино дууссаны дараа л гэнэт санаад ум хумгүй нойл руу харайлгалаа. Дотроо л харайлгаад болохоос гаднаас бол сажлана шүү дээ, давсаг нь буудах гээд байгаа хүн чинь.
Харин зохиол дээр хэлэх юм гарч байна. Хэлье гэвэл хэлнэ, хэлкү гэвэл хэлкү л дээ. Гэхдээ эхэн хэсэгт онгоцны буудал дээр тааралдаж мэндэлсэн бүсгүй цаашаа сураг тасарлаа. Бас тэр өвөрмонгол таксист чалчиж гүйгээд байгаа хэрнээ яасан ч гүй кино дуусгаж байна гэх мэт. Бас Хангал яагаад цагдаад огт хэлэхгүйгээр амь дүйн найзыгаа аврах болов гэдэг шалтгааныг илүү тодруулах хэрэгтэй байсан байх. Найз нь өөрөө болохгүй юмтай орооцолдсон ч гэдэг юм уу. Тэхгүй бол хүчилсэн зохиомж гэж санагдмаар юм билээ. Сүүлд Тогтохыг дагаж явдаг нь ч гэсэн бас нээх энгийн хүний хийчмээр юм биш л санагдаад байгаа.
Гэхдээ тэр баахан хятад анчид руу адуун сүрэг орж ирдэг күүл болж байна лээ шүү. За за ер нь сайхан л кайф авлаа. Манайхан бол киног хашраахым байна гэсэн итгэл төрөв.
Бас нэгэн шинэлэг үзэгдэл энэ төсөл дээр гарсан нь киноны сурталчилгааг тусдаа байгууллага хийсэн гэнэ. Нэг хүн бүгдий нь хийдэг стийлээр биднүүс хорин жил явсан. Өөрөө зохиогоод, найруулаад, тоглоод, бараг оператор ч гүй сэлфигээ аваад.... Харин энэ удаа Прайм пикчэрс компани бүх маркэтингий нь хөтөлсөн гэдэг нь киноноосоо дутуугүй гоё санагдав. Уран бүтээлчид бүх онгодоо бүтээлдээ л зориулна. Бусды нь өөр компани хийнэ. Анхны төсөл амжилттай болсон нь кино гарахаас өмнөх хүлээлт хэр өндөр байснаар харагдаж байна. Цаашдаа кино ч гэлтгүй бүх бүтээгдэхүүний үйлдвэрлэл ийм маягаар замнавал хурдан урагшилна даа. Орлогоо шэйрлэхгүй гэж бирд зан гаргаснаараа л байрандаа цогиод байгаашд манай бүх салбарын юмнууд.
Кино дуусчаад гарч байхад (худла худла нойлд зогсож байхад) “2-р анги хийвэл тээ....?” гэсэн яриа сонсдоно лээ.
DR. UROLOGIST
lol
boldhuu
танхай балчир
Ю
аааа
Зочин
goe
Зочин
togtohoo
хэл уранзохиолын багш нь
А
Дэндэв
...
Үгүй яахавдээ
Болдоо
дургүй хүрлээ
KKK
Оюу
Б. Ринчин
xxx
xxx
Зочин
Нараа
Зочин
Зочин
Гана
Зочин
Зайсан толгойд Чингисийн хөшөөг байрлуулъя.
Зайсан толгойд Чингисийн хөшөөг байрлуулъя.
Үргээлэг киног хийсэн хүнийг шүүхэд
Үргээлэг киног хийсэн хүнийг шүүхэд
Үргээлэг киног хийсэн хүнийг шүүхэд
Үргээлэг киног хийсэн хүнийг шүүхэд
Эх орноо хорлогчдод
Үндсэн хууль зөрчиж байна.
Энэ киног хийсэн бузрыг шүүхэд өг.
Хятад муу, Орос сайн сэтгэлгээнээс хэзээ салах вэ.
Зочин
Unshigcj
Зочин
sdf
dddd
Зочин
Зочин
Artgaa d
Монгол
arai ch dee
unshigch
zahialga
Unshigch Khishgee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
TTT
TTT
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
artag
Зочин
Зочин
Яргалага
Зочин