Юу юу ч болоод өнгөрөв дөө. Ухаан алджаагаад босч ирсэн хүн шиг л байхын. Бурхан халдун, Малайзын онгоц, Крым, эдийн засгийн форум, ногоон уут гээд болоогүй юм алга. Гарчиглаад яриад явлаа шүү. Гарчиглах таалагддаггүй хүн байвал уучлаарай :D

Бурхан халдун

Ерөнхий сайд маань ахиж авираад төөрөхгүй хүрээд ирсэн гэнэ. Одоо тэр хоёрын харьцаа 1:1. Байдал улам сонирхолтой боллоо.

Малайзын онгоц

Манайхан бас л бужигналаа. Баанны өрөөнд байгаа онгоцноосоо илүү санаа тавьсан л гэнэ шүү. Тэгээд Монгол улсын Үзмэрчд, Бөө нарт хандаад, “хөөе тэрий нь олоод өгчөөчээ, алдаршаад хага баяжаач” гэсэн уриалга их явсан боловч үзээд алдах хоншоортой аавын хүү нэг ч гарсангүй гэнэ. За яаху ганц л хүн гарсан, тэр нь байнд ч гүй, банзанд ч гүй сүнгэнүүлж мэргэдийнхээ рэйтингийг унагаасан ч гэх шиг. Тэр шинэ амьтан байсан байхоо. Тэхээс “хөөцөлдлөгөө мэднэ дээ” гэдэг алдарт үгээ хэлээд, одоо буруудах байтугай зөвдөөд сууж байх байж.

Тэгээд саяхан Малайзын ерөнхий сайд нь онгоцыг олсон тухай мэдэгдчингүүтээ огцорцон гэнэ. Тэгсэн чинь Монголын ерөнхий сайд, “за харав уу, олохоороо ингээд огцордог байх нь. Гэтэл би олдсон учраас энэ суудалдаа бүр бат сууж байгаам даа хаха” гэсэн ч гэх шиг. Цуурч байгаа байлгүй дээ.

Крым

Путин гуай яахудэ, “май за” гээ л яваад байх. Тэгсэн монголчууд мэдэгдэл хийгээд сүйд гэнэ шүү, “Ер нь Путины зөв!”. Тэгэнгүүт л дэлхий даяараа, “Путины зөв юм байна, Загджав гуай тэгж хэллээ” гээд шуугицан гэжийшд. Мэркэль хүртэл сэтгэл нь хөдлөөд “Оройтсон бороо” дууг германаар дуулсан гэнэ. Рээгэн ди цү шпээээт Загджаааафф.... гээд.

Эдийн засгийн форум.

Хүмүүс, “Та нар мэдэхгүй байна. Саяын болдог чинь жинхэнэ форумын бэлтгэл байсан юм. Театрт жүжгийн бэлтгэл хийж байхад угаасаа хэд гуравхан хүн суугаад харж байдаг биз дээ” гэлцэж байна. Гэтэл албаны хүмүүс, “ирэх жил юунаас ч хамаагүй нэгийг авбал хоёр үнэгүй” гэх мэт маркетинг хийяа, юун төлөө эдийн засагчид билээ гэж өөр хоорондо ярилцсан гэнээ. Харин зохион байгуулагчид нь, “хойтонгоос ер нь Сарандаваатайгаа хамт хийж байхуу дөө яшиг, заал дүүркү  юм” гэсэн гэсэн.

Ногоон уут

Хамгийн сенсацитай нь ногоон уут байна. Тэхээр жоохон урт бичнээ.

Энэ чинь угаасаа учиртай эд гэнээ. Ногоон мөнгө өсөнгүүт ногоон уутаар ширэглэж байгаан гэнэ. Тэхээс юу гэж ингээд утга учиргүй ротын пулемёт шиг уутаар галлахав гэсэн гэсэн дарга нар нь.  Тэгээд дэлхийн уутны түүхийг судалсан байна. Үнэхээр ногоон уут байгаагүй биш байсан болох нь илэрсэн.

Жишээ 1:



За энэ Халтар царайтын Канделария. Замурагаа таньж байгаа биз дээ, ялангуяа тэр ногоон ууты нь? Гэхдээ мань хүн худалдаж авсын гэсэн дээр үед.

Жишээ 2:



Санта Клаус. “Бас л мэдсэнгүй. Ногоон өнгөтэй байсан гэжүү?” гэсэн асуултад учир мэдэх хүмүүс нүд рүү цоо ширтэнгээ, “өөр ямар өнгөтэйг харсын?” гэж асууж байна. Тэгэнгүүт нээрээ ногоон ууттай явдгий нь өөрийн эрхгүй санаж байна шд.

Тэгсэн бас хүмүүс шуугижийн:  “Даргынхаа үсийг хар л даа. Тэгээд цагаан сахал тавиад ногоон уутаа барьсан байгааг нь төсөөл дөө! Нэг нь уутнаасаа юм гаргаж өгнө, нөгөө нь уутандаа юм хий гэж өгнө. Хоюулаа үнэгүй.”

Бид Сантагаа дэргэдээ байсныг анзааралгүй олон жил болсон байна шүү.

Жишээ 3:



Монол ардын үлгэрийн ууттай чонын уут чинь ногоон байж. Монголчууд эртнээс эко ард түмэн. Тэгээд үлгэр нь оригоороо ийм диалогтой байдаг гэнээ.

-хүүеэ та чинь хэн бэ? ямар аймарийн!
-Баригдав уу чи! Одоо би чамд энэ уутыг тараана даа.
-Чоно гуай, та битий тараа л даа. Надаа зөндөө уут байгаа.
-Заавал тараана. Тэнд бусад нь өлсөөд байна!
-Ээ ахаа, битий тараа л даа.
-Тэгвэл санал асуулга явуулна.
-За, ямар?
-Хоёр асуулттай. Уутыг 1. өглөө тараах уу, 2. орой тараах уу? Өөр хариулт өгвөл ахиад санал асуулга явуулий шүү хахаха.... гэдэг гэнээ

Жишээ 4:



Гадаад дотоод явж юм үзсэн хүмүүс мэдэх байх. Кенгуруны уут чинь бас ногоон байдийм байна шд. Анх зулзага нь дотроо хог тариад байхаар нь гадна нь хоггүй имжний уут гэж бичсэнээс хойш цэмбийдэг болсон гэнээ.

За олон улс дахь уутны туршлага нэг иймэрхүүү юм байна одоохондоо. Хэдүүлээ ч гэсэн хогны уутаа аваад л байх уу? Хүн төрөлхтний түүхэнд олон дайн дажин, гамшиг, өлсгөлөн болж байсан ч бидэн шиг ингэж хогны уутны гачаалд орж зовсон ард түмэн байсан биш.