Мартсанаас мал мэнд үү
Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаана гарлаа. Сонгууль хийхийн тулд орон даяар амардаг ч болов. Амралт, баярын өдөр багадсан юм шиг. Заримдаа монгол хүний амьдралын гол зорилго нь төрөөс, улсаас тэтгэлэг авч амь зогоох, улмаар улс төрийн олон шатны сонгуульд оролцох явдал мэт санагдах боллоо.
Монголчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаана гарлаа. Сонгууль хийхийн тулд орон даяар амардаг ч болов. Амралт, баярын өдөр багадсан юм шиг. Заримдаа монгол хүний амьдралын гол зорилго нь төрөөс, улсаас тэтгэлэг авч амь зогоох, улмаар улс төрийн олон шатны сонгуульд оролцох явдал мэт санагдах боллоо. Сонголоо, ялалтаа тэмдэглэнэ, тангаргаа өргөнө. Өнөөдрөөс бүр гадаа, эсвэл байшин дотор тангараг өргөхөө хэлэлцэж эхэллээ. Хаана нь ч яадаг юм бэ? Хайран цаг. Одоо наадам болно, үргэлжлүүлээд төр засгийн түшмэдүүд аймаг, сумын найр, наадам, амралт сувилал, далайн эрэг хэсээд сар дамжин амарна.
Ингэхэд, мартсанаас мал мэнд үү гэдэг шиг, нөгөө муу эдийн засаг маань, түүнийг барьцаалсан бондын хөрөнгө, хүүгийн төлбөр нь юу болж байна аа!
Юу ч гэсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын эхний зургаан сарын хүүнд Сангийн яам төсвөөс 35 сая ам.доллар төлжээ. Зургаан сар тутам тийм мөнгө төлж явсаар 2017 онд 500 сая ам.долларын үндсэн өрөө барагдуулна.
Дөрвөн жилийн дараа яах юм бүү мэд, ямар ч гэсэн энэ удаа бондын хүүг төлөхөд “нэг ч төгрөг засаг төлөхгүй, төлбөрийн ямар ч дарамтад орохгүй зохицуулалтыг Монголбанктай хийсэн” Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэдийг төлсөн нь тодорхойгүй байна. Тодорхой байгаа зүйл бол энэ Засгийн газар биш, дараачийнх нь бондын үндсэн өрийг барагдуулах явдал юм.
Уг нь Засгийн газрын бондыг ашигласны үр дүнд эдийн засаг үр өгөөжтэй болж, монголчууд өрөнд унах биш, үйл ажиллагааны бүтээмж нь өсөж иргэдийн амьдрал дээшилсэн байх учиртай. Энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах тухай төрийн эрх баригчид ам уралдан ярьж ирсэн ч зуны сар дундаа орчихоод байхад орон даяар олон зам хааж, түмэн шороон зам зэрэгцүүлэн гаргачихаад л сууж байна.
Замын ажлын явцыг харахад амралтын өдрүүдэд хүн, техник бараг харагдахгүй юм. Налайх-Тэрэлжийн болон Сонгино хүртэлх замаар яваад нэг хараарай. Тэрэлжийн хөндий нь замын хөндий болж, арван машин зэрэгцэн уралдаж байна. Хятадууд өдөр шөнөгүй ажиллаад сар бүр 16 давхар барилга босгочих юм. “Баян Монгол”-ын замын урд талын хорооллыг очоод хар даа.
Угаасаа ч төлөвлөгөөгүй их мөнгө зээлчихээд, юунд зарцуулахаа өнөөг хүртэл шийдэж чадахг үй байгаа нь нийтийн засаглалын чадварын түвшинг харуулж байна.
Бондын хөрөнгийг зарцуулахдаа төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулах тухай хуулийн заалтыг Хөгжлийн банкаар дамжуулан тойрох боллоо. Хараат бус, ашигтай үйл ажиллагаа явуулах ёстой энэ банкны дэргэд цаг үеийн ажлыг түргэвчлэх үүднээс зээлийн тусгай хороо байгуулж бүх яамны төлөөлөл оруулснаар шударга сонголт хийх гэнэ.
Цаг хугацаагаар дэндүү шахсан Концессийн болон Тендерийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө Ардчилсан нам гаргаад УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх гэж байна. УИХ-д төсвийн менежментийн чадвар байхгүйг Байнгын хорооны дарга нь хүлээн зөвш өөрч, Төсвийн шинжилгээний тусгай алба байгуулах гэнэ. Уг нь УИХ-ын дэргэд Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв байсаар атал Байнгын хороо тус тусын албатай болох янзтай.
Төр засаг улам томорч, төсвийн орлого улам багасаад л. Төр засаг маань төсвөөс гадна бонд гэдэг давхар хэтэвчтэй болов. Түүгээр хэнд мөнгө өгөхөө хэдхэн намын гишүүд, дэмжигчид шийддэг “мэргэн шийдэл” хэрэгжиж байна. Бондын хөрөнгөөр барьж буй дэд бүтцийн төсөл бүр цагтаа, чанартай хэрэгжиж, түүгээр дамжуулан бизнесийн орчин, дэд бүтэц сайжирч, ядaж замын түгжрээ алга болж, тээврийн үйлчилгээ хурдан болсноор бизнесийн зардал багасч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, ашиг орлого, түүнийг дагаад татвар өсөх замаар л бондын төлбөр, хүүг барагдуулах учиртай.
Төслүүд цагтаа хийгдэхгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Хэрэв тендергүй сонголтод авлига гарсан бол шан харамж хүртсэн шийдвэр гаргагчид уу, эсвэл бага хөрөнгөөр ихийг бүтээхийг оролдсон туслах гэрээт компаниуд уу?
Хамгийн түрүүнд хийх, дараа нь юу хийх вэ гэсэн эрэмбэ гэгч энэ төр засагт байхгүй бололтой. Хотын төвийг онгоцны буудалтай холбосон замыг барих гээд хоёр зуныг үдэж байна. Арван таван км замыг хөгжилтэй оронд хоёр сарын хугацаанд л барьчихдаг.
Бондын хөрөнгөөр санхүүжүүлж буй бүх төсөл, түүний дотор замын төслүүдийг хэдий хугацаанд, ямар компани хийж дуусгах ёстойг олон нийтэд мэдэгдмээр байна.
Одоогоор Зам тээврийн яам мэргэжлийн холбоотой хамтран сонгож байгаа гэхээс өөр ямар ч мэдээлэл алга. Хамгийн туршлагатай нь биш, хамгийн танилтай нь замын төсөл авч, зарим нь түүнийгээ цааш дамлаж байгаа тухай гомдол гарч байна. Юу ч гэсэн компани бүр ногдсон замаа бүх уртын дагуу ханзлаад авчээ.
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулган дээр бондын нэг доллароор хоёр доллар босгох ёстойг анхааруулж байсан нь одоо юу болж байгаа вэ?
Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс хэтрэхгүй нь УИХын гишүүд байхыг Ерөнхийлөгч сануулсан боловч биелээгүй. “Чингис” бондын ашиглалтыг хянах зөвл өл байгуулна гэсэн нь юу болсон бэ? Ямар ч сайхан үг хэлээд хэрэгждэгг үй бол утга нь юу билээ? Ерөнхийлөгчийн ажиллах хоёр дахь дөрвөн жилийн хугацаанд ам, ажлын ялгаа багасна гэж итгээд л сонгосон юм.
2012 оны улсын төсвийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьтай тэнцсэн нь таван хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг үлэмж давжээ. Нүүрсний экспорт унасан, бондын хүүд 70 сая ам.доллар төлөхийг тооцвол энэ оны алдагдал түүнээс ч их болох маягтай.
Цаг үеийн байдал иймэрхүү, өр төлбөр нь уул овоо шиг болсон энэ жилээс эхлээд амралт, найрын жолоог татаж, ажил төрөлдөө ташуур өгөх хэрэгтэй байна. Хоног тутам 280 сая төгрөгийг зөвх өн хүүд өгөөд суугаа том өрийг монгол хүн бүр дээр доргүй мартах ёсгүй. Та мартсан ч таны үр хүүхэд төлөх болохоор хамаагүй зүйл биш шүү. Төр засгийг иргэд хянаагүй цагт ажлаа сайн хийдэггүй юм. Үр удамдаа өр төлбөр биш, үнэт зүйл үлдээе гэвэл улстөрчдийг иргэд бид хянах ёстой.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch2
Bat
Unshigch
маш зөв санаа.
Tuyana
VIRUS
эдийн засагч
Саруул
хх
fifta
зочин
Зочин
Зочин
зөв
Зочин
Зочин
уншигч