Байгалийн баялгийн шударга хуваарилалт
Монгол Улс байгалийн баялгаа олборлон эдийн засгаа хөгжүүлэхийг хичээж буй түүхэн цаг үед бид амьдарч байна.
Монгол Улс байгалийн баялгаа олборлон эдийн засгаа хөгжүүлэхийг хичээж буй түүхэн цаг үед бид амьдарч байна. Эрдэс баялгийг хүн биш, байгаль өөрөө бүтээсэн учир Монголын иргэн бүр байгалийн баялгийн орлогоос хүртэх учиртай. Гэхдээ хөрөнгөөрөө эрсдэл хүлээн тэр баялгийг хайж олсон, олборлож боловсруулсан, хэрэгцээт зах зээлд нь хүргэсэн хүмүүс, хөрөнгө оруулагчид нь оролцсон харьцаагаараа ашгаас түрүүлэн хүртэж, дараа нь иргэдэд тодорхой хэлбэрээр улсын төсвөөр дамжуулан хүрэх ёстой.
Энэ бол байгалийн баялгийн орлого хүн бүрт тэгш очно гэсэн үг биш юм. Гэхдээ байгалийн баялгийн хуваарилалтын ялгаа олон зуу дахин зөрүүтэй биш, цаг хугацааны явцад зөрүү нь ихсэхгүй, багасч байвал шударга ёсонд нийцнэ.
Байгалийн баялгийн орлогыг шударга хуваарилахын тулд дараах дөрвөн зүйлийг хийх хэрэгтэй.
Нэг. Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээнд хөрөнгө оруулах
Цахилгаан, ус, зам болон тээврийн үйлчилгээний дэд бүтцийн хүртээмж ямар байгааг аймаг тус бүрээр, бүсээр, хүн амынх нь тоотой харьцуулан гаргах цаг болжээ. Хотын төв болон захын хорооллоор, дүүрэг бүрээр ч мөн адил. Дэд бүтэц байхгүй, хүрэлцэхг үй, хязгаарлаад байгаа нь бизнесийн зардалд яаж нөлөөлж буйг хэмжье.
Жишээ нь, хатуу хучилттай зам тавьснаар зах зээлд бараагаа хүргэх цаг, зардлыг яаж хэмнэж, хөдөлмөрийн бүтээмжинд хэрхэн нөл өөлж байгааг харуулъя. Төв болон Дундговь аймгийг хатуу хучилттай замаар холбоод дуусаж байгаа нь өмнөд бүсийн хөгжлийн цоо шинэ, түүхэн эхлэлийг тавьж байна.
Эсвэл Тавантолгойгоос урагшаа тавьж эхэлсэн өргөн царигтай төмөр зам нь Хятадын нарийн зам руу сэлгүүлэн ачихаар болгож, Монголын экспортын өртгийг хэдэн хувиар өсгөж, ашгийг бууруулж байгааг ярилцах ёстой
Улсын төсвийн хэдэн хувь нь төрийн захиргааны зардалд, хэдэн хувь нь дэд бүтэц болон эрүүл мэнд хамгаалах, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд зарцуулж буйг ДНБ-тэй харьцуулахаас гадна нэг хүнд ногдох хэмжээгээр тооцон гаргамаар байна. Тэгвэл хэт ядуурлаас хамгаалан, хүний наад захын хэрэгцээг хангах, орон сууцжуулах чиглэлээр хийж буй ажил нь хэр зэрэг бодитой гэдгийг харж болно. Манайхтай төстэй тодорхой орнуудтай зардлыг нь тогтмол харьцуулмаар байна.
Мөн төр засгаас хоол хүнс, нийтийн эрүүл мэнд, нийгмийн халдварт өвчнөөс сэргийлэх болон нийтийн боловсролын хөт өлбөр үүдээр дамжуулан хүний капиталыг хөгжүүлэхэд наад захын хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхийг хүнтэйгээ харьцуулсан мэдээлэл, тоо баримттай болох шаардлагатай байна. Монгол хүний хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэл, бизнесийн авхаалж, мэргэжлийн ур чадвар, боловсрол мэдлэг болон цалин, орлогын түвшинг аймаг, сумаар хэмжин гаргасан тоо баримт, статистикийн мэдээлэлтэй болох хэрэгтэй.
Дэд бүтцийг барьж байгуулах ажил бүхлээрээ улсын төсөвт суудаг учир нийтийн өр ямар түвшинд байгааг хамгийн урт хугацаатай бондыг төлж дуусах жилээр нь хүртэл тооцон тайлагнадаг болгож төсөвт тусгасан, тусгаагүй өр, баталгааны хамт олон нийтэд мэдээлэхийг үе үеийн Засгийн газраас нэхэх шаардлагатай боллоо. Грекийн хямралын эхлэл нь өрийн тайлан бүрхэг байсантай холбоотой. Монголчууд зээлээ зээлээр төлдөг чөтгөрийн тойрогт орох учиргүй.
Хоёр. Нийтийн засаглалыг чадваржуулах
Уг нь Монгол Улс намын бус хуулийн засаглалыг сонгосон орон. Гагцхүү албан тушаал, хөрөнгө мөнгө, танил талаас нь хамааран хууль хүн бүрт ижил тэгш хэрэгжихг үй явж ирснийг өнгөрсөн жилээс өөрчилж байна. Одоо улс төрийн намын харьяаллаас ч бас үл хамааран хэрэгждэг болгохыг төр засгаас, түүний дотор шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөөс иргэд хүсэж байгаа.
Нийтийн үйлчлэгч буюу бидний хэлж дассанаар “төрийн ажилтнуудыг” улс төрийн намын харьяалал, танил талаар биш авьяас чадвараар нь сонгон авч, бүтээмжээр нь урамшуулах цаг болжээ.
Улсын бодлого тодорхой, хууль журам нь тууштай, бизнесийн орчин ойлгомжтой, тогтвортой байхаар төрийн ажлыг явуулахыг засаглалын бүх институциэс Монголын иргэд шаардаж байна.
Монголд улс төр, бизнес хоёр хэт хутгалдсанаас болж төр нь шударга байж, иргэнийхээ төлөө ажиллаж чадахаа больсныг ярьсаар Ардчилсан Намынхан сонгуульд ялаад жил боллоо. УИХ Сонирхлын зөрчлийн тухай хуулийг баталж, Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчл өлт оруулав. Х.Тэмүүжин сайдын санал болгосон төрийн албан тушаалтан авлига авсан бол өгсөн талыг нь хохирогч гэж үзэж, авсанд нь хариуцлага тооцдог болох ёстой. Эдүгээ авлига өгсөн, авсан хоёуланг нь шийтгэх хуулийн заалттай учир авлигын мэдээлэл нууц, хариуцлага тооцоход хэцүү байна.
Нийтийн засаглалыг ил тод байлган, тайлагнадаг, дүгнэдэг болгоход иргэдийн оролцоо, хяналт хэрэгтэй. “Иргэний оролцоог үй баялаг, түүний хуваарилалт хулгай болж хувираад байгааг” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онож хэлжээ.
Гурав. Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Монголын хувийн хэвшил өсөж бойжин тодорхой компаниуд дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж байж өрсөлдөх чадвартай болно.
Манай компаниуд тодорхой салбарт төвлөрөн томрохын оронд олон салбарт таран байрлаж буй нь нэг талаас дотоодын зах зээлд бизнесийн орон зай их, нөгөө талаас гадаадын том зах зээлд гарах чадвар, цар хэмжээ дутаж буйг харуулж байгаа юм. Салбарын өрсөлдөөн ч тэгж түлхэх хэмжээнд хүчтэй биш байна. Тэгээд ч салбарынхаа сайдын компанитай өрсөлдөж чадах уу?
Бизнесийн зардлыг өсгөж буй хамгийн том хүчин зүйл бол жилийн хорин хувиас буурахгүй байгаа банкны зээлийн хүү юм. Хүүг бууруулах хамгийн бодитой арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, мөнгөний илүүдэлтэй хэсгийг хөрөнгөө байршуулах сонголттой болгох явдал. Хөрөнгийн зах зээлийн арилжааны дэд бүтэц бэлэн болсон ч хамгийн том хөрөнгө оруулагч болох тэтгэврийн болон даатгалын сан оролцохг үй байгаа. Тэтгэврийн санд улсын төсөв 2011 оны эцсээр гэхэд л хоёр их наяд төгрөгийн өртэй байгааг эрх баригчид мэдэн будилсаар төлөхгүй байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүх орлогынх нь арван хувийг хуулаад авчихдаг нэмүү өртгийн татварын дарамтад цөхрөн дарагджээ. Гэтэл бизнесийн зардал, зээлийн өр төлбөрөө ядаж байгаа компаниудаас авах татвараа нэмэгдүүлэх шинэ багц хууль гаргахаар төр засаг бэлдэж байна.
Ажлын байр бий болгоод, түүний дотор ахимаг насны эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх нь юу болсон бэ?
Дөрөв. Үндэсний баялгийн санг байгуулах
Баялгийн орлогын шударга хуваарилалтыг хийхэд олон оронд үр өгөөжөө өгс өн Үндэсний баялгийн санг Монголд байгуулахаар гарч буй саналуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Монголын нөхцөлд энэ сан хуримтлал болон тогтворжилтыг хослуулсан зориулалттай байж болно. Нэг хэсгийг уул уурхайгаас бусад эдийн засгийн салбар, ялангуяа дэд бүтэц, нийгмийн салбарт оруулж, улс орны эдийн засгийг жигд хөгжих боломж олгоход, нөгөө хэсгийг нь экспортын эрдсийн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэлээс хамгаалан төсвийн орлогыг тогтворжуулах зорилготой байж болох юм.
Дээрх дөрвөн чиглэлээр байгалийн баялгийн орлогыг өгөөжтэй ашигласнаар Монголд байгалийн баялгийн шударга хуваарилалтыг хангаж болох бөгөөд залхуурахг үй хөдөлмөрлөж буй хүн бүр ажлынхаа үр дүнг нь хүртэж, амьдралын түвшингээ дээшлүүлэх боломжийг олж авах ёстой. Эдийн засгийн хөгжлийн эцсийн зорилго бол иргэн бүрийн амьдралын түвшин дээшилсэн байх явдал юм.
Зочин
zz
Зочин
Saikhnaa
Батнэрэн
н.батболд
guest
Huh tolbo
П.Өлзийнаран
МОНГОЛ
Зочин