Засгийн газар Усны төлбөртөө урсахаар байна
Усны үнэ нэмэгдлээ. Ойролцоогоор таваас долоо дахин. Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа айлуудыг цус харвуулахгүйн тулд худгаас авч буй усных нь үнийг харж үзэх юм байна.
Усны үнэ нэмэгдлээ. Ойролцоогоор таваас долоо дахин. Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа айлуудыг цус харвуулахгүйн тулд худгаас авч буй усных нь үнийг харж үзэх юм байна. Дугаар хорооны иргэн үүнд түр тайвшравч эргэн тойрон дахь бүх юмны үнэ хөдлөх нь тодорхой. Энэ бол маш аймшигтай мэдээ юм. Юун бензиний үнэ өөрчлөгдөхтэй зүйрлэх.
Энэ хорвоо дээр бензингүйгээр машин зогсох бол усгүйгээр бүх юм гацаанд орно.
Хамгийн түрүүнд шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусаад байгаа гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох үлгэр амар сайхандаа жаргана. Гэрт оруулж өгсөн халуун, хүйтэн, бохирын, за тэгээд дулаан дамжуулж өгөх уурын ус гэсэн дөрвөн төрлийн ус орсон хэрэглээний төлбөр гэж овоо юм гарч таарна даа. “Паартай байшин, паалантай жорлон”-гийн тоолуур танайхыг шууд дампууруулна. Зүгээр нүүрс, цахилгааныхаа өрнөөс босч чаддаггүй борчууд гэртээ “дэд бүтэц” оруулж барах уу? Алдангийг нь үнийн зөрүүг бас төр даах уу? Төр татвар төлөгчдийг дахиад л мөлжинө гэсэн үг. Яршиг зүгээр нэртэйгээр нь дахиад коммунизмаа байгуулчихмаар юм. Бүх үнийн тарифийг улсаас тогтоогоод л. Хичнээн харамч байлаа ч усаа хэмнэж чадах уу?. Усаа таталгүйгээр бие засах уу?
Усанд ач холбогдол өгөх аргагүй байдал үүссэн нь үнэн. Өнөөдөр хүн болгон л дэлхий даяар цэвэр усны нөөц аюулын харанга дэлдлээ гэцгээдэг юм байна билээ. Дамаа манай Монгол орон оршин буй Төв Азийн өндөрлөг энэ бүс нутаг бүр ноцтой болсон гэж айлгадаг. Тийм ч байх. Маш олон гол горхи, нуур ширгэсэн. Жилээс жилд хур тундасны хэмжээ багасч ган болдог. Эргэн тойрон цөлжилт үүсч Засгийн газар Өмнөговьд хүртэл хуралдаж дэлхийн анхаарлыг татсан удаатай.
Хүн амын талаас илүү нь амьдарч буй Улаанбаатар дахь цэвэр усны нөөц улам багасч, Туул гол гадарга дээрээ үе үе тасалдаж гүндээ худгийн ус нь шавхарч буйг сануулсаар л байна. Энэ байдлаараа арга хэмжээ авахгүй бол 15 жилийн дараа крант хаагдах урьдчилсан мэдээ ч бий.
Усны гадаад дотоод нөхцөл байдал ийм болчихоод байхад бид зөвхөн шүд угаахын төдийд арван литрийг гоожуулж, цэвэр усаар машин угаалга ажиллуулж тансаглаж байна гэдэг. Тэгэхэд манайхаас бусад гадаад орнууд усыг дахин хэрэглэх замаар “саарал ус” гаргах боллоо. Зөвхөн хоол цай хийдгээс бусад хэрэглээ нь дахин цэвэршүүлсэн саарал ус аж. Бид энэ жишгийн дагуу ус цэвэршүүлэх байгууламж барьж усаа хэмнэх цаг болсон. Ер нь хаа сайгүй усны үнэ цэнэ улам нэмэгдэж байхад бид ийм цамаан байх яавч зохисгүй. Усыг их хэмжээгээр хэрэглэдэг аж ахуйн нэгж, түүн дотор уул уурхайн усны төлбөр гэж инээдтэй юм байна.
Манай алдарт байгаль хамгаалагчид ба улс төрч хоёр хоршин ийм найрал дуу дуулдаг. Тэгээд өнгөрдөг хавар түрүүчийн Засгийн газар, парламент хоёр “Байгаль Орчны тухай” баахан багц хуулийг сонгуулийн өмнө амжаад баталж орхисон юм. Одоо энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэх цаг нь ирлээ.
Усны асуудал хариуцсан байгууллагууд баахан тооцоо судалгаа хийж бодит үнэ өртөг ийм байна гээд “аймаар тоо” бариад ороод ирэв. Үүнд худаг ухсан судалсан, түүнд зарцуулсан унаа хөсөг шатахуун цалин цаваг гээд явж өгч. Одоо энэ гэр хороолол руу ус зөөдөг “сэрчийр” машин гэхэд л хэзээ ч ашиг олдоггүй үйлчилгээ. Тэр ч мэдээж үнэн л дээ. Нэг литр усыг нэг төгрөгөөр зараад бензинийхээ ч үнийг барихгүй нь тодорхой. Гагцхүү алдангийг нь төр даадаг болохоор хэл ам гардаггүй. Эдгээр тооцоо бол усыг хэрэгчлэгчийн гарт юм уу ам руу орох хүртэлх үйлчилгээний зардал гэж ойлгож болно. Түүнээс цэвэр ус хэрхэн бий болдог тухайд бол бид сохор зоос ч зарцуулдаггүй. Бензин шатахуун шиг импортоор орж ирдэг бараа биш. Агаар тэнгэрээр үүл болон өөрөө хүрч ирээд хураа хайрладаг. Тэр нь гол мөрний урсацыг тэжээж, гол мөрөн нь хаа нэгтээ урсаад явчихдаг процесс. Үүнд хүний хүчин зүйлсийн ямар ч оролцоо байдаггүй байх. Энэ талаас нь харвал бидэнд байгаль үнэгүй ус бэлэглэсээр ирсэн. Хэрүүл эндээс эхэлнэ.
Яагаад үнэгүй усыг үнэд хүргэж дундаас нь “ажиллаад” байгаа юм бэ? Бодит байдал дээр дэлхийн цэвэр усны нөөц багасах бидэнд ямар хамаатай юм. Говь хээр талд мянга сая жилийн өмнө ч усны гачаалд байсаар л ирсэн. Байсаар ч байна. Угийн хомсон уснаасаа малчин дөчийн бидоноор өдөрт нэг удаа авдаг. Хэдэн мал нь өнжөөд булаг дээр ирж цангаагаа тайлдаг. Энэ өчүүхэн хэрэглээ маань дэлхийг хатаахад ямар гай тарьсан гэж. Хэрэв манай энэ хуурай гандуу бүс нутаг дээр дор хаяж зуун сая хүн амьдарч байгаа бол асуудал ярихсан. Гэтэл бид хүн малтайгаа нийлээд хэдүүлээ билээ. Цэвэр усны нөөцийн тухайд монголчууд зөвхөн Хөвсгөл нуурыг ууж барахад мөн ч олон жил болох байлгүй. Монголын цэвэр ус Сэлэнгэ, Онон, Хэрлэн гэсэн хэдэн том блокоор урсаад гараад явчихаж байна. Сэлэнгийг хил давахаас нь амжиж ядаж нүүр гараа угаагаад авсан хүн тун ховор доо. Улс орнууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ дамжин өнгөрдөг усныхаа гуч хүртэлх хувийг ашиглах эрхтэй олон улсын конвенц бий. Энийг ашиглаж говь руу, хот руу труба татаж болдоггүй юм уу. Бид шүдээ удаан угаах, шүршүүрийг удтал гоожуулах зэргээр чадлаараа усаар булхаад Бээжин хотын нэг дүүргийн хэмжээний ч хэрэглээнд бараадахгүй. Соотон нохой дүүвэйнээр хуцдаг гэгчээр санаа зовох юмаа олж ядах юм даа.
Ус маш ихээр хэрэглэдэг уул уурхай, аж ахуйн нэгжийн усны төлбөр, ус бохирдуулалт, ус ашиглалт... Байгаль орчны яамныхан усны үнэ нэмж буй түгшүүрт мэдээгээ эдгээр салбарынханд хэлж саналыг нь асуусан байна. Мөн хэлэх газраа очиж айлгах юмаа айлгав аа. Нөгөөдүүл нь “Өө тэгээ юу. Тэгээд хэд болчихоов. Нэгэнт хууль гарсан юм чинь дагахгүй гээд яахав” хэмээн жуумалзаж байна. Усны мэргэжилтнүүд гэх урагшгүй төрийн албан хаагчид Засгийн газартаа бэлдэж өгсөн ажил нь энэ. Шаардлагатай бүх газраас санал авлаа. Үнэ нэмж болох үндэслэл харагдлаа гэсэн албархаг хүйтэн хөндий материал бөглөөд өгчихөж байгаа юм. Мэргэжлийнхэн эрхбиш биднээс илүү мэдэж байгаа гэж найдаад усанд ач холбогдол өгөн үнэ цэнэтэй болгох шийдвэр гарна.
Гэтэл санал асуулгад оролцсон аж ахуйн нэгжүүд усны үнэ нэмэгдэхэд бараг баярлаж байгаа. Далимдуулаад бүтээгдэхүүнийхээ үнийг л нэмчихнэ ш дээ. Ойрд бензиний үнэ ч олигтой хөдлөхгүй үнэ нэмэх шалтаг олдохгүй ядаж байсан юм. Гуанзанд байгаа ногоотой шөлний 90 хувь нь ус. Үнэ ерэн хувь өснө. Хажууд нь ус бага орсон цуйвангаа ерэн хувь өсгөхөө мартахгүй. Харин ч бүр завшаантай юм болов.
Нүүрсний уурхай, уурхай дахь ус шавхарсны гэх зэрэг устай холбоотой бүх төлбөр долоо дахин өсөхөд тэр хэмжээгээр дулааны станцад ирж буй өртөг нэмэгдэнэ. Эцсийн эцэст дулааны станцаас гарсан цахилгааны үнэ хөдөлж тэрнийг нь ард түмэн төлнө. Энд харин экспортонд зориулагдсан зэс молибден, алт эрдэнэс олборлож буй уул уурхайн усны төлбөрийг дангаар нь нэмэгдүүлж болно. Усны гачаал гэж байнга ярьдаг гадаад орчин уснаас болж бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх биз. Экспортын барааны үнэ өсөлт дотоодод нөлөөлөхгүй болов уу. Яагаад гэвэл бид өөрсдөө зэсийн баяжмал худалдаж авах биш.
Цэвэр усыг гамнаж саарал ус хэрэглэх санаачилга амьдралд хэрэгжүүлнэ гэж бодохоос аймаар. Одоо энэ Улаанбаатарыг нэлд нь онгичиж нэмэлт труба угсраад буцаагаад булна гээд бод доо. Ингэж тамаа цайснаас өөр газар хотоо нүүлгээд барьчихсан нь бараг дүндээ дүн болох байх шүү. Тэгээд нөгөө бохир усыг цэвэршүүлэх ажиллагаа нь марль бариад шүүх төдий ажиллагаа биш. Ус цэвэршүүлсэн зардал, түүнийг худалдан авах чадамж хоёроос хуулийн дарангуйлал хэрэглэхгүй бол Монголд ашиг олохгүй. Хүмүүс сэжиглээд усыг нь авахгүй. Дөнгөж түрүүхэн ялгадас хөвж явсан усыг цэвэрхэн гэж хичнээн бодоод ч шүршүүрт ороход хэцүү байх аа. Ус цэвэршүүлж байгаа нь энэ гээд хүнд сурталтнууд баахан үрэлгэн загнана. Алдагдлыг нь бас төр даана.
Нэгнийгээ юм хийх гэж байхад болохгүй бүтэхгүй юм ярьж муу амлаж байгаа юм биш. Байгаль орчинд хайргүйдээ ч ийн шүүмжлээгүй. Уул уурхай тэртэй тэргүй усаа дахин дахин ашиглах технологид шилжчихээд байгаа. Тухайлбал Энержи ресурс гэхэд гялгар уутан хөнжилд бүтэн нуур өлгийдөөд тавьчихсан байна билээ. Тэд байгальд хайртайдаа биш усанд илүү мөнгө гарздахгүй гэсэндээ арга буюу ийм арга хэмжээ авсан. Бусад хэрэглээний хувьд бид давын өмнө гадаргын усыг л илүү ашиглах замыг сонгох хэрэгтэй. Туул голын эх дээр далан босгож үер, шар уснаас хуримтлал үүсгэхэд бараг жилээ даачих нь. Жаахан булингартай ус ирэх байх. Гэхдээ тунаад цэвэршүүлэх ч шаардлага гарахгүй. Хөдөө орон нутагт айл өрх бүр хурын ус байшингийнхаа дээврээс тосдог төхөөрөмжтэй болох, суваг шуудуу, хиймэл хөв цөөрөмтэй болох цаг болсон. Дулааны улиралд хэрэглэх усны том оврын савнууд бэлдэж мал, газар тариаландаа хэрэглэх, заавал гол дээр шавж ундарга бохирдуулалгүй хүссэн бэлчээр дээрээ очиж тархан байрлавал хаа хаанаа ашигтай. Ер тэгээд биднээс гадаадынхан шиг өдрийн гурав усанд ордог, бассейнд өнждөг, мод цэцэг тасралтгүй усалдаг, усан оргилуур ажиллуулдаг нь хэд билээ дээ. Ихэнх хүнс импортынх, тэр нь голдуу генийн өөрчлөлттэй ууж идэх зүйл гээд байдаг. Уудаг, угаадаг ус маань л одоохондоо орги байгаа юмсан. Дэлхийн байгаль хамгааллын төлөө өөрсдийгөө гаргуунд нь хаяж арай ч болохгүй байх. Арай гүний ус худгийнхан гэдэг их хуралд хүртэл нөлөөлдөг далд бизнес явдаг юм биш байгаа даа.

Зочин
Yaagaad tagnuulaar oroldoh bolov? Yaagaad unuudur?
Уншигчаас
Зочин
зочин
Зочин
unshigch
john
Зочин
Зочин
matematikch gangaa guai
gangaad
Garmaa
Зочин
Microsoft Surface
Зочин
ger horoolol
Зочин
Зочин
Boldoo