Б.Пагва: Жүдогийн холбоо Х.Баттулга сайдын хувийн клуб биш шүү дээ.
Дэлхийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагватай ярилцлаа.
Г.ОТГОНБАЯР
Дэлхийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Пагватай ярилцлаа.
-Манай жүдочид Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцлоо. Дэлхийн жүдогийн холбоонын гишүүний хувьд Монголынхоо тамирчдынхаа амжилтын талаар юу хэлэх вэ?
-Европын цуврал тэмцээнүүдэд манай жүдочид хэрхэн барилдаж ямар амжилт үзүүлснийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хэвлэлүүд ч сайн мэдээллээ. Сая Герман, Франц, Австри, Чех зэрэг улсад болсон цувралууд бол чансаагаараа дэлхийн аваргын дараа орох том тэмцээнүүд. Эдгээр тэмцээнүүд үргэлжилсэн дөч гаруй хоногийн туршид европууд Монголын жүдочдын тухай л ярьж бичиж байлаа. Зарим нь манай жүдочдын дараалсан ялалтыг Чингис хааны Европын байлдан дагуулалттай зүйрлэж байв. Гэхдээ би Монгнолын хэвлэлүүдээр нэг их сайн гарахгүй байгаа, бахархаас өөр аргагүй зарим амжилтыг онцолмоор байна.
-Тухайлбал, ямар?
Нэгд, Германы тэмцээнд манай улс 45 орноос медалийн тоогоор Герман, Японы дараа гуравдугаар байранд орсон. Энэ бол манай жүдогийн түүхэнд багийн дүнгээр үзүүлж байгаагүй өндөр амжилт. Хоёрт, манай С.Мияарагчаагийн мэхний хувилбар дэлхийг шуугиуллаа. Тэрээр Францын “Их дуулга”-д дэвжээний эзэн орны Дэвид Ларс гэж шилдэг жүдочийг гайхамшигтай мэхний хувилбараар ялсан. Бөхийн аль ч төрөлд ямарч тамирчин хоёр л угсраа мэх хийдэг. Харин С.Мияарагчаа гурван угсраа мэх хийсэн. Эхлээд сууж үүрээд, хөл тавиад, хөлд нь өшиглөөд цэвэр ялсан. Ердөө ганц хоёрхон секундэд ингэж гурван мэх угсруулан хийдэг тохиолдол маш ховор. Тийм учраас С.Мияарагчаагийн мэхний энэ хувилбар “2010 оны жүдогийн хамгийн уран мэх”-ээр шалгарах боломжтой. Тэгэх ч байх гэж олон улсын жүдогийн холбооны мэргэжилтнүүд үнэлж байна лээ. Гуравт нь би олимпийн аварга Н.Түвшинбаярын ялалтыг онцолмоор байна.
-Н.Түвшинбаяр аварга ямар нэгэн медаль аваагүй биз дээ?
-Аваргын хувьд медаль аваагүй ч гэсэн өөрийгөө ялсан. Аварга маань хүнд бэртлийн улмаас хагалгаанд орж жил гаруй хугацаанд гам барьж спортоосоо завсарласан. Түүний хувьд том тэмцээнүүд саяын Европын цувралаар эхэлж байна. Аваргын барилддаг жин -100 кг шүү дээ. Гэтэл сая дандаа жин өгсч +100-д барилдсан. Өөрөөсөө хамаагүй том, хүнд лагс биетэй тамирчидтай сайн ч барилдсан. Дээр нь мань хүн жиндээ орохын тулд зөвхөн ус уугаад л барилдаад явсан. Ингэж явсны хүчинд 120 гаруй кг-аас хаяж жиндээ орж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, олимпын аварга маань удаан завсарласны эцэст их спортдоо эргэн ирлээ. Энэ бол том ялалт. Н.Түвшинбаярын хувьд Европын цувралаас медаль авах нь бус, их спорттоо эргэж ирэх нь хамгийн том ялалт байсан.
-Олимпийн аврга хүн жин хасах л гэж тэмцээнд орсон гэдэг чинь үнэмшилгүй сонсогдож байна л даа?
-Н.Түвшинбаяр бол эх орныхоо өмнө гавьяагаа байгуулчихсан. Олимпоос алтан медаль авсан анхны монгол хүн гэдэг утгаар нь энэ хүний гавьяаг хэн ч үгүйсгэж чадахгүй. Европдын цуврулууд чансаагаараа том ч, Н.Түвшинбаяр шиг оломпийн аварга хүнд бол жижигт орох л тэмцээнүүд. Тийм учраас Еврорпын цувралууд Н.Түвшинбаярын хувьд их спортоо эргэж ирэх, бэлтгэлээ сургуулилтдаа жигдрэх л тэмцээнүүд байсан.
-Жин хасахын зовлонг жирийн хүмүүс сайн ойлгохгүй л дээ. Тийм учраас л мань хүнийг медаль авсангүй гэж шүүмжилж байна. Тэгээд ч нэг удаагийн олимпийн аваргын гавьяагаар дараа дараагийн тэмцээнд үзүүлж чадаагүй амжилтыг нь цайруулж болох байх л даа.?
-Эх орныхоо өмнө байгуулсан гавьяагаа дахин давтах нь л Н.Түвшинбаярын гол зорилго. Өөрөөр хэлбэл, дахин олимпийн аварга болох. Ийм том зорилготой, дээр нь бэртлийн улмаас удаан хугацаанд завсарласан Н.Түвшинбаярыг Европын цувралаас медаль авсангүй гэж шүүмжлэх нь туйлын буруу. Харин ч түүнийг ойлгож, их спортоо эргэж ирсэнд баяр хүргэж угтах ёстой. Урмаар тэтгэх сайхан заншил монголчуудад байдаг даа. Тийм тэтгэлэг Н.Түвшинбаярт одоо л хэрэгтэй байна. Энэ хүн завсарлаж яваад биш, их спортдоо байнга байж л амжилт үзүүлнэ, ард түмнээ баярлуулна. Их спортдоо дахиад байнга байх ялалтдаа аварга сая хүрлээ. Энэ бол үнэхээр амжилт. Жин хасахын зовлонг жирийн хүмүүс сайн ойлгохгүй гэдэгтэй санал нэг байна. Дээр нь жил орчим завсарлаад эргэж ирэхийн зовлон, бэрхшээлийг тамирчин хүн бүр ч давж чадаад байдаггүй гэдгийг хэлмээр байна. Аварга сая сайн барилдсан, зарим тэмцээнд шүүгчийн алдаанаас болж ялдагдсан. Хамгийн гол нь ийм удаан хугацаанд завсарлчихаад ингэж хурдан жиндээ орж байгааг мэргэжлийн тамирчид хүртэл гайхаж байна лээ. Түвшээ одоо формдоо орсон учраас дэлхийн аваргаас ч медаль авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ л түүний эцсийн зорилго нь эх орныхоо өмнө байгуулсан гавьяагаа давтах, баталгаажуулах шүү дээ.
-Ингэж удаан завсарлаад, эргэж жиндээ ороод амжилт үзүүлсэн тохиолдол хэр олон байдаг вэ?
-Тийм олон байдгийг би сайн мэдэхгүй юм. Лав л Хятадын нэг эмэгтэй жүдоч олимпийн аварга болсныхоо дараа төрсөн. Жил завсарлаад жиндээ орох бэлтгэлээ хийж тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Оролцсон тэмцээн бүртээ ялагдсан. Тэгээд яг олимпийн жил формдоо орж, дахин олимпийн аварга болсон. Эцсийн эцэст зорилгодоо хүрч чадсан.
-Жүдочдыг одоо ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?
-Одоо тавдугаар сараас олимпийн онооо цуглуулах хариуцлагатай тэмцээнүүд эхэлнэ. Үүний нэг нь ирэх долдугаар сарын 24-25-нд Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт болох “Chinggis khan world cup-2010” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ бол Дэлхийн жүдогийн холбооны календарьт орчихсон, олимпийн оноо цуглуулах тэмцээн. Тийм учраас шилдэг жүдочид ирнэ, энэ өдрүүдэд Монгол Улс дэлхийн анхааралд байна. Олимпийн оноо цуглуулах тэмцээн Монголд өөр байхгүй, анх удаа болох гэж байна. Энэ тэмцээнийг яаж зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Гэтэл төр, засгаас төдийлөн анхаарч дэмжиж тусалж өгөхгүй байна. Долдугаар сарын 1-нд ашиглалтад орох Спортын шинэ ордонд хийнэ гэдгээс өөрөө бодитой дэмжлэг алга.
-Төсөв, хөрөнгө баталж өгсөн биз дээ?
-Өгөх нь өгсөн. Тэр нь улсын аварга шалгаруулах тэмцээний дайны л төсөв. Энэ бол манай жүдочдын дэлхий дээрх нэр хүнд, олимпийн онооо цуглуулах тэмцээний чансаатай зүйрлэбэл өчүүхэн бага мөнгө. Өнөөдөртөө Монгол Улсын нэр хүндийг дэлхийд манай жүдо, бокс хоёр л гаргаж яваа. Энэ нэр хүндээ хадгалж явахад санхүүгийн бэрхшээл тулгарч байна. Амжилт гаргахаараа нь ард түмнээрээ бахарахчихаад, амжилт гаргах бүх ажлыг нь хэдхэн хүний бор зүрхэнд даатгаад орхидогоо болимоор байна. Жүдотой, жүдочидтой холобтой бүх зардал үргэлж л Х.Баттулга сайдын халааснаас гардаг байж болохгүй биз дээ. Энэ сэтгэлгээнээсээ гармаар байна. Тэр, холбооны ерөнхийлөгч ч, жүдо бөхийн холбоо түүний хувийн клуб биш шүү дээ. Монголын жүдочдыг дэлхийн сонирхож судалж байхад, Монголын төр спортын энэ төрлөө улам хөгжүүлэх, одоо байгаа нэр хүндийг нь хадгалахад зориулж мөнгө төсөвлөхгүй байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Долдугаар сарын тэмцээнд одооноос л бэлтгэмээр байна. Дахиад хэлье, олимпийн оноо цуглуулах өндөр зэрэглэлийн тэмцээн анх удаа Монголд болох гэж байна.
-Дэлхий сонирхож байна гэснээс одоо С.Мияарагчааг бол судлаад эхэлчихсэн биз?
Тэгэлгүй яах вэ, ялангуяа, Францын “Их дуулга”-ын дараагаас бүр их сонирхож байгаа. Сая тэмцээний үеэр зарим улсын мэргэжилтнүүд ирчихсэн дэвжээ тойрч зогсоод манай С.Мияарагчаагийн барилдааны хараад л хоорондоо шивнэлдээд л байсан.
-Шинэ дүрмээр олимпоос бусад төрлийн тэмцээнүүдэд нэг жинд нэг улсаас хоёр тамирчин оролцох боломжтой. Харин Лондонгийн олимпод Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа хоёрын хэнийг оролцуулах вэ. Хоёуланг нь оролцуулахын тулд хэн нэгнийг нь одооноос жин өгсүүлж, эсвэл хасуулж бэлтгэж байж болохгүй юү?
-Тийм хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тухай ярихад эрт байна. Ер нь 60, 66, 73 кг бол манай тамирчдын амжилт гаргах хамгийн өндөр магадлалтай жингүүд. Эдгээр жин тус бүрдээ л сайн тамирчидтай. С.Мияарагчаагийн хувьд Европын цуврал дөрвөн тэмцээнд орж гурван мөнгөн медаль, тавдугаар байрын нэг шагналтай ирсэн. Энэ бол гайхамшигтай амжилт. Одоо бэлтгэлээ зөв хийгээд явбал түүнд их ирээдүй бий. Гэхдээ Х.Цагаанбаатар сайн бөх, дэлхийд жингийнхээ лидер нь. Цаашид энэ хоёр хоёулаа нэг жинд Дэлхийн аваргад орно. Одоо есдүгээр сард Японд болох дэлхийн аврага байна, цаана нь 2011 оны дэлхийн аварга бий. Дээр нь олимпийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүд бий. Энэ бүх тэмцээний амжилт, хариуцлага, хувийн сахилга бат зэргийг харгалзан Монголын жүдогийн холбоо л хэнийг нь Лондонгийн олимпод оролцуулахаа шийднэ.
mgl_judo
mgl_judo
mgl_judo
NUUTS
baaska
тийм ээ
Зочин
Зочин
ganaa
зочин
goeo
Зочин
Zochin
www.tagtaa.com
galdan
Зочин
Зочин
ggggg
Эргэж ирнэ.
зочин
Зочин
irgen
hm
Зочин
Зочин
so
Зочин
?
Монголын шилдэг залуус даа. Тиймээ
Зочин
ulzii