Гологдсон мэргэжил хөдөөнийхөнд
Дээд боловсролтой болохыг улс орон бүхний ард түмнүүд мөрөөддөг биз ээ. Манай орны хувьд саяхан болтол энэ хүсэл хяслаар дүүрэн байлаа. Одоо бол мөнгө нь байвал ”хүнд үзүүлэх юм”-тай болох тийм ч төвөгтэй биш болж.
Дээд боловсролтой болохыг улс орон бүхний ард түмнүүд мөрөөддөг
биз ээ. Манай орны хувьд саяхан болтол энэ хүсэл хяслаар дүүрэн байлаа.
Одоо бол мөнгө нь байвал "хүнд үзүүлэх юм"-тай болох тийм ч төвөгтэй
биш болж. Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн хүүхдүүд дараа нь цувуу
увуугаар бараг бүгдээрээ ямар нэгэн сургуульд орчихдог бололтой юм
билээ. Даанч дараа нь ихэнх нь амьдралд хэрэг болдоггүй, хайран цаг,
мөнгөний гарз болоод өнгөрдөг.
Зах зээлийн шилжилтийн эхний жилүүдэд хөдөө орон нутгийнхан хүүхдүүдээ маш олноор нь сургууль завсардуулсан юмдаг. Тэр үеэ бодвол одоо байдал арай дээрдэж эхлээд охин нойтон хүүхдүүдээ, дараа нь банди нараа сургууль соёлын мөр хөөлгөхөөр хот руу илгээх боллоо. Орон нутгаас ирсэн оюутнууд ямар сургуульд элссэнийг сонирхоход гол төлөв биеийн тамирын сургуульд, бүр тодруулбал "бөхийн дээд"-д хуваарь авчээ. Охид нь болохоор соёл урлагийн сургуулиудаар шингэсэн юм уу даа. "Хоньчин барилгачин хоёр" гэдэг дуу шиг дараа нь хөдөөгийн уул талаар дүүрэн дуучин бөхчүүд очоод юугаа хийж яаж амьдрах болж байна. Оюутнууд угаасаа мэргэжлээрээ ажил олдохгүй гэдгээ мэдэж л байгаа. Зорилго нь гэвэл зүгээр л бусдыг дуурайж оюутан царайлж үзэх гэсэн төдий. Тэднийг голж шилэлгүй хүлээн авч буй хувийн болон улсын сургууль нь бас таарсан юмнууд. Хоёр талаасаа сайхан санаа нийлж найзан дундаа нэг нь малчин эцэг эхийн, нөгөө нь татвар төлөгч бидний мөнгийг дөрвөн жилийн турш сорон мөлжиж шоуддаг.
Харин "Айлын хүүхдүүд" бол арай өөр сургуульд сурцгааж, дараа нь дахиад бас сурч хожим гоё гоё ажилтай болцгоож байна. Хөдөөний Ерөнхий боловсролын сургалт муу учраас элсэлтийн шалгалтад доогуур оноо авч бусдын голоод хаячихсан мэргэжил дээр тунаж байгаа нь тэр аж. Уг нь бол суурь боловсролыг бүрэн эзэмших нь хэцүү хичээл биш. Ялангуяа одооны тэр Конкурс гэгч шалгалт нь номоо сөхөж үзсэн бол аягүй амархан тестүүдийг бөглөөд л болчих төдий зүйл шүү дээ. Зарим сургуулиуд хүүхдийг төгсөх жил нь хичээлээ хаагаад зөвхөн конкурсны тест зөв бөглөхөд зориулдаг ч тал бий. Гэтэл хөдөөд хүүхэд өөрөө ном сурах дургүй, багш нь заах сэтгэлгүй болсонтой л холбоотой байх.
Суурь боловсролын салбарыг төр нуруунаасаа авч хаян хувьчилж, сурвал сур боливол боль гээд гаргуунд нь хаяхгүй. Улс орон ядуу байсан ч энэ салбарт улсын болоод татвар төлөгчдийн мөнгийг байнга цутгасаар ирсэн. Тийм болохоор нийт иргэд, төр засгийн зүгээс багш сурагч хоёроос хариуцлага нэхэх эрхтэй. Цалин мөнгө нь бага юм бол нэмэх ёстой байх. Мөн багш сургуулиар нь дамжуулж сурагчдын сурах үүргийг чангатгамаар байгаа юм. Тэд яагаад хичээлээ давтахгүй байна. Ер нь Монголын онцлог нөхцөл байдал хүний эрх, хүүхдийн эрхийн бүх шаардлагыг заавал хангах шаардлага бий юу гэдэг асуудалтай. Олон арван сая хүн амтай өнөр улс оронд бол бүгдээрээ өндөр боловсрол эзэмших боломжгүйгээс гадна тийм шаардлага байхгүй. Тэдний хувьд бол ядуусын хүүхдийг сайхан тоглуулж эрхлүүлээд гол хүмүүжүүлж цаг нөхцөөнө. Монголд гадаадын энэ жишгийг хуулбарлах тохиромжгүй юм. Хэт цөөхүүлхнээ мөртлөө цөмөөр цөмөөрөө боловсролгүй хар ажилчид, малчид, тариачид болцгоож яах гээд байгаа юм. Их нарийн яривал боловсрол өөрөө тусгаар тогтнолд нөлөөлж мэдэхээр байна. Ер нь Монгол хүүхдүүдийг жаахан албадаж, чихнээс нь мушгиж байж эрдэм номын дөртэй болгож байвал яасан юм. Энэнд нэг их айхтар нугалаа гараад юу л шалиа аж. Нялуунаас шулуун дээр гэдэг дээ.
Манай нийтлэг муухай араншин байх юм. Бусдаас илүү байх дуртай. Тэр хүслээ хангахын тулд бусдаас цойлохын оронд бусдыг аль болохоор доош нь хийх сонирхолтой. Бүр хүүхэд байхын л гараараа дэвтрээ нууж бодсон тоогоо хажуудахдаа хуулуулалгүй өсч өндийдөг. Тэгээд хожим сайн явсан нь хаа байгаа юм. Яг энэ зангийн үргэлжлэл бол хөдөөний хүүхдүүдэд олигтой боловсрол эзэмших бүх л замыг бусад нь хааж боох явдал юм. Тэд танил талгүй, хацар нь хэтэрхий улаан туяатай бол хотод ирээд өөд нараа үзэхгүй.
Мэргэжил бүхэн ашиглаж чадвал сайхан гэж ярьдаг. Гэхдээ түрүүнд дурдсан урлаг, спортын мэргэжил бол хэрэг болтлоо өдий. Урлагийн од, спортын цуутан болно гэдэг чинь бурхнаас өгөгдсөн авьяас болохоос боловсролын байгууллага, багш хоёр үйлдвэрлээд гаргачихдаг эд биш байхгүй юу. Үүн дээр эрдэмтэн мэргэдийн үг, туршлага, судалгаа үзээд байлгүй өөрсдөө эргэн тойрноо харахад л хангалттай жишээ тааралдана.
Манайхан хүүхдийг багаас нь авьяасыг нь хөгжүүлнэ гээд л зурдаг, бичдэг, дуулдаг, барилддаг секц дугуйланд юу юуны духанд хүрэлгүй чирээд очдог. Тэнд худлаа үнэн юм ярьсан багш ухаантай нөхөр байх. Хүүхэд ч үүхэд болон өсч торнин зарим нь авьяасаараа дараагийн шатны сургуульд уриулж залуулан хэсэг явна. Тэгээд л болоо. Хэдхэн жилийн дараа "Энэ багадаа аймаар лаг байсан ш тэй, Тиймүү ямар сонин юм...". Иймэрхүү яриа танд огт тохиолдож байгаагүй гэжүү. Яг сайхан дуучин болох гэж байхад нь, эсвэл бөх болох хүнд бол тэр чиглэлийн мэргэжлийн сургууль гай болдог. Мэргэжлийн явцуу хайрцаг раманд хүүхдийг хөрөөдөөд чихчихдэг. Мэдээж хүүхэд залуу нас бөөн алдаа. Тэрнийг нь засч байгаа нь энэ гээд мөлийлгөөд орхиж буй нь багшийн ч буруу биш л дээ. Ихэнх суутнууд багадаа өөр мэргэжлээс боловсролоо хангаж харин авьяасаа аль болох бусдаар заалгалгүй чөлөөтэй байлгаснаар амжилтанд хүрдэг. "Би хүүгээ 18 хүргэж байж барилдуулсан. Миний анхны мэргэжил багын багш. Багшийн хажуугаар шүлэг бичдэг байлаа. Биеийн тамирын багш яагаад сэтгүүлч болчихов" энэ тэр гээд байдгийн учир жанцан нууц нь энэ юм. Товчхондоо боловсролыг олгодог бол авьяасыг заадаггүй юм аа. Гэтэл хөдөөний хүүхдүүдийг хотод авчраад дээд сургуулиуд бүгдийг нь бөхийн юм уу урлагийн авьяастай болгочихдог мөн мундаг аа. Сургалтын төлбөр авах мөрөөрөө зогсохгүй хүүхдийн амьдралаар тоглочихож байгаа нь тэр. Нөгөөдүүл чинь мэргэжлийн дуучин болцорлоо гээд бас дахиад баахан цаг алдана даа.
Гоц авьяастан, эрх мэдэлтэн, тэрбумтан, олимпийн аварга нь мянга, саяд нэг тохиолддог ховор заяа биз дээ. Гэтэл хэн хүссэн нь тэр өндөрлөгт хүрчих юм шиг тэднээс үлгэр авцгааж алхаа гишгээг нь хүртэл дуурайцгаана. Хүнд ямар нэгэн авьяас байгаад тэрнийгээ мэдэлгүй зөндөө цаг алдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ тохиолдол ер нь их ховор доо. Дайн болж өгөхгүй байсаар байгаад баатар болохоос хоцордог энэ тэр нь л хаашаа юм гэхээс. Энэний оронд харин хүн болгон ямар ч мэргэжил эзэмших боломжтой. Цаашаа мэргэжлээрээ улам боловсронгүй болох үүд хаалга нээлттэй. Малчны хүүхэд яагаад элчин сайд, онгоцны жолооч, компьютерийн инженер, банкир болж болохгүй гэж. Өнөөдөр манай аль ч шатны боловсролын салбар хэдэн сэргэлэн авьяастай гэгдсэн хүүхэд түүж аваад түүн дээр бизнес хийх нь газар авлаа. Төр засаг ч авьяастай хүүхдийн багшид нь гавьяат цол олгох юм. Боловсролын гажуудал энд л байх шиг байна. Нэг авьяастнаар таваг чимэглэж горьдоосон мэргэжлийн сургууль олширлоо. Авьяас үл нэхэх боловсрол, мэрэгжилд багш сурагчид сүүлдээ бүгд дургүй болчихож. Тийм л сургууль бидэнд маш их хэрэгтэй юмсан. Түүнийг эзэмших гэхээр багшаас их ажиллагаа шаарддаг, сурагчид эхнээсээ хичээлдээ муу байсан нь нөлөөлж байна. Тэрний оронд авьяастны чиглэлийн сургууль нээгээд хэвтэж байтал хэзээ нэг цагт олимпийн аварга нь өөрөө хүрээд ирдэг гэнэ.

Зочин
orgil
MUNHBAT
Зочин
ganochir
agii
turmunkh
turmunkh
turmunkh
turmunkh
turmunkh
turmunhuu
turmunh - har al-d
turmunkh
turmunkh
TURMUNH har al
TURMUNH zail
bi
Зочин
Зочин
Зочин
turmunkh
turmunkh
turmunkh
zochin
gangaa
Зочин
Дэнзэн
Зочин
Зочин
Зочин
Bek
delgermaa
Зочин
Зочин
иргэн
TTT
Munguu
Зочин
dorj
Dava