Газар өгөх ба авах тухай
“Газар өмчлүүлэх тухай” хууль яагаад дахиж өөрчлөгдөх болов. Ер нь нэг нь авах ёстой нөгөө нь өгөх үүрэгтэй ч юм уу? Өнөө маргаашдаа бол өмчлөх, эзэмших хоёрт эрс ялгаа харагдахгүй байна гэдэг ч юм уу энэ сэдвээр хүмүүс олон асуулт ирүүллээ.

Тэгээд газрын тухай түрүүчийн хууль, одоо зэхэж байгаа шинэчилсэн найруулга хоёрт ямар ялгаа байгааг хайж үзэв. Дараа нь өөрийгөө “Долоон буудалд амьдардаг Должин, Дорж”-ийн оронд тавьж аминдаа үнэгүй газартай болохын тулд ямар зам туулахыг төсөөллөө. Гэхдээ хууль шинэчлэгдсэн тохиолдолд.
2003 онд батлагдсан анхны хуулийн цаад утга нь бол “Та нарт төрөөс үнэгүй газар өгч байгаа чинь их юм” гэсэн үзэл үнэртэнэ. Энэ нь муулж байгаа юм биш. Одоогоос арван жилийн өмнө ёстой “Ардын засаг ч гэж юу байлаа...” гэгчээр цаг үед энэ санаачлага дэмжигдээд хуульчлагсан нь түүхэн үйл явдал яах аргагүй мөн. Уг хуулинд “Иргэд сайн дураараа, тэд хүсвэл...өмчлөлийн гэрчилгээ” бичиж өгөх тухай байдаг. Мөн энэ үйл явц хууль гарснаас хойш 15 жил сунжрахаар заасан. Тухайн үед ихэнх иргэд газар ямар үнэтэй, ач холбогдолтойг дөнгөж ойлгож ядаж байсан үе л дээ. Тэгээд ч “Долоон буудал” дахь хашаагаа хэн нэгэнд булаалагчихааргүй ардчиллыг мэдээд авсан, мөдхөн “газарт орчих вий” гэж санаа зовохоор бүтээн байгуулалт өрнөөгүй байлаа. Ер нь юмыг яаж мэдэхэв гээд газрын талаар хөөцөлдөж үзсэн тал бол бий. Гэтэл хууль байлаа ч хэрэгжүүлэгч нь хүнд суртал, авилгын үүр уурхай байсан тул Должин, Дорж нар хамар дундуураа тас ороолгуулаад л буцсан байх. Одоо ч хэвээрээ байгаа. Зүгээр л газрын эзэмших гэрчилгээгээ авах гээд ном журмаараа явахад хагас жилийн ажил явдал шүүдээ. Тэгээд дээр нь бөөн будилаан хэрүүл зарган дээр яваад орчихно. Тухайлбал нэг газрыг хоёр хүнд давхар өгчихсөн, эсвэл дүүрэг, хот зөвшөөрөөд хороо мэдээгүй өгөөгүй ч гэх шиг ёстой залхааж өгнө дөө. Энэнээс гадна өөр шалтгаанаар энэ хууль нийтийг хамрах боломжгүйгээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Засаг захиргааны бүх шатны хурлын төлөөлөгчид, эрх баригчид жирийн иргэнд ашигтай газрыг зүв зүгээр өгнө гэхээс бүгд гол нь харладаг. Орон нутаг ба хорооны дарга, хурлын төлөөлөгч нарын ганц авилгал авах боломж нь бизнесмэнд газар олгох явдал болой. Гол төлөв нэг намаас бүрдсэн аймаг, сум, дүүрэг хаа нэг хуралдана. Тэр үеэрээ Должингийн хүссэн газрыг батлахаа хойшлуулж оронд нь барилгын компанид нийтийн эзэмшлээс жишээ нь хүүхдийн тоглоомны талбайгаас ч юм уу газрыг сугалан гаргаж өгнө. Компани хожим нэг өрөө байраар шийдвэр гаргагч болгоныг урамшуулна.
Одоо тэгвэл яах вэ? Хүмүүс ихэвчилэн хот сууринд амьдрах нь тодорхой. Хотдоо багтахгүй бол хотуудыг холбосон дардан зам, дэд бүтэц, тог цахилгаан бараадаж төвхнөх нь ирээдүйтэй. Гэтэл тэр орчимд сул газар улам ховордсоор л байна. Хэзээ юу хийх гэж байгаа нь тодорхой бус нийтийн эзэмшлийн гэх хашсан, хаасан талбайнууд үргэлжлэх агаад сураг сонсвол ард нь дандаа томцуулын нэрс байх. Үүнийг цэгцлэхээс газар өмчлөх хууль эхэлнэ. Өөрөөр хэлбэл орон нутгийн хурлуудын давын өмнө хийх ажил нь нийтийн эзэмшлийн гээд байгаа газруудаа оршин байгаа иргэддээ хүрэлцэх хэмжээнд даруй суллахыг шаардана. Тэгээд ч хүрэлцэхгүй бол зам дагуу аятайхан газар сонгож дэд бүтэц эхлүүлнэ. Ядаж тог татаж трансформатар тавих шаардлагатай. Ингээд Монгол Улсын харьяат баян ядуу аль ч иргэн ирээд голохооргүй ам метр талбайнуудыг эхлээд бэлдэнэ. Дээлийн эмжээрний хоргой тараах гэж байгаа юм шиг.
Өгөх газар нийслэлд ойртох тусам хэмжээ нь бага, холдох тусам томсохоор 0,07, 0,35, 0,5 га гэж гурав ангилсан байгаа. Харин дөрөв дэхь ангилал нь жаахан ойлгомжгүй. 7.1.4 дээр “Нийслэлийг аймгийн төвтэй холбосон “хар зам”-ын дагуу” яг хот дотор өгдөг шигээ 0.07-г өгнө гэсэн байна. Удахгүй Баян-Өлгийг Улаанбаатар руу холбосон хар зам бий болчихно гэж бодьё. Гэтэл энэ замыг хоёр янзаар тайлбарлаж болно. Баян-Өлгийгөөс хот орох явцдаа хэд хэдэн аймгийг дайран өнгөрөх байлгүй дээ. Том газар үнэгүй авахыг хүсэгчид “Наад зам чинь хот биш Ховд орох зам ш дээ” гээд байвал яах юм бол.
Газар өмчлөх тухай хуулийг шинэчлэх гэж буй үндэслэл нь хуучнаасаа өөрчлөгдсөн. Хуучин буюу одоо мөрдөж буй хууль “Газар өгч байгаа нь дээд заяа” үзэл дээр суурилсан бол одоо “Хожим гомдохооргүй өгсөн шиг өгчихье” гэдгээрээ гол ялгаатай. 5.1.1-д “Иргэн бүрд газар өмчлөх эрхийг нь тэгш хангах” гэсэн мундаг заалт орсон. УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй Ардчилсан намын нөхдүүд энэ хуулийн үндэслэлийг жирийн иргэдийн талд илт ашигтайгаар өөрчилчихсөн юм билээ.
Газарзүйн байршилаас хамаараад ам метр газрын үнэ ханш тэмээ ямаа шиг ялгаатай. Хотоос ямаан чинээ газар олдохоор байвал хөдөө очиж оронд нь тэмээн чинээ газар авч баланс тэнцүүлэхээс эхлээд тэгш байдлыг хангах механизм үйлчлэнэ. Мөн хүнд суртлын машин ажиллаж хэнд гэдгээс хамаарч газар олгох шийдвэр гарахгүй. Тэр сертификаттай цуг шахуу газрууд бэлэн болсон байх учиртай. Одоо байгаа 2,7 сая хүн амдаа бүгдэд нь иргэний цахим үнэмлэх өгдөг шиг өмч хувьчлалын үнэт цаас сертификат гэгчийг тараана. Тараах ч юу байхав очиж оочерлож авах байх. Энэ оочер их чухал байж магадгүй. Дараа нь оочерлосон дэс дарааллаар нөгөө “Яармаг дахь” газрыг сонгох ч юм билүү.
Газрын маргааны халуун цэг өнөөдөр Хотын гэр хороололуудад байгаа. Тэнд амьдарч байгаа бүх айлуудад өгөх “нооль долоо”нь дутна. Хааш хаашаагаа 20Х35 метр хашаатай ганц бие хүн тун цөөхөндөө. Должин гуайнх дор хаяж тавуулаа. Бас хашаанд нь ирээд өчнөөн жил болчихсон тавиул бий. Тэр нь аягүй бол сэмээрхэн гүйж очоод хорооноос давхар гэрчилгээ гаргуулчихсан байвал бөөн хэрүүл үүснэ. Тэдний хашаа их томдоо л 40Х 35 буюу хоёр хүний нормыг хангахаар байгаа. Тэгэхээр хэн хоёрыг өмчийн эзэн болгон сертификад дээрээ бичүүлэх шийдвэрийг Должингийнхэн өөрсдөө л шийднэ дээ. Янз бүрийн ухамсар, боловсролтой хүмүүсээс уйлаан майлаантай шийдвэр гарахыг байг гэхгүй. Одоо хүнд суртал луйвар төрд биш харин танай садан төрөл, найз нөхөд дотор чинь өрнөж мэдэх юм шүү.
Ингээд хоёрыгоо үлдээгээд бусад нэрсүүд үлдсэн газраа олж авах эрэлд гарна даа. Нэг айл дунджаар хоёроос дөрвөн ч иргэндээ, хүүхэн маань хойтон маамуулна гэвэл таван хүний үнэгүй олдох газраа хайна. Юун түрүүн уугуул нутаг санаанд бууна. Тэнд сумандаа үлдэгсэд газраа аваад цаана нь юм үлдсэн байвал хагас га хүртэх эрхтэй. Энэ газар өмчлөл явагдаад дууссаны дараа Европын хот тосгод үргэлжлээд дуусдаггүй шиг тийм төрх байдал үүсэх байх. Хамгийн түрүүн Дархан орох зам дагуу орон сууц хаус гудамлана биз. Монгол Улс 1560 мянган кв. км нутаг дэвсгэртэй гэдэг. Энэ нь хааш хаашаагаа 1250 километр тэг дөрвөлжинтэй тэнцүү. Га-д шилжүүлбэл нэг сая 500 мянган га юм уудаа. Үүнээс за гурван сая хүнд тус бүр хагас га-г олгоё гэхэд хааш хаашаагаа 122 километр хав дөрвөлжин газар нь хувийн өмч болох юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн их томсгосон хувилбардаа л нэг хүрэхгүй хувь нутгаа иргэдэдээ өгчихөж байгаа хэрэг.
Энэ ганц хувийг Засаг захиргааны нэгжүүдэд хэрчээд тараахаар аль газраа өгнө дөө гэж хайх зовлон баймааргүй. Гэтэл өмнөх захиргааны эрх баригчид, газрын албаныхны ой санамжинд иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл огт байгаагүй юм шиг. Хүмүүст ямар ч шан харамжгүйгээр газар тарааж, “Цахиур” Төмөр шиг загнах гэж албан тушаалын төлөө зүтгээгүй гэх гээд байна. Бүгд цагаа тулахаар дор дороо нийгмийн зүтгэлтэн болцгоож сургууль, зам, цэцэрлэгт хүрээлэн төлөвлөсөн гэцгээн аль аятайхан байршилуудыг сугалан “нийтийн хэрэгцээ”-нд батлах гэнэ. Тэгээд дараа нь яадаг билээ.
Аж ахуйн нэгж, газар тариаланд зориулан зохих үнээр нь ба давуу эрхээр хямдралтай авах, авсан газар гэж бий. Тэрнийг нь манай баячуул, бүх том жижиг компаниуд аваад аваад бас л нэг хүрэхгүй хувьд дөхөж очих тооцоо байна. Тэгэхээр би алмайрч байгаад хоолноосоо хоцорчихлоо гэж санаа зоволтгүй. Мөн зарим нөхөд миний газрыг хураагаад ядууст тараагаад өгчихгүй байгаа гэж нэг их айгаад хэрэггүй дээ. Энэ хуулийг бушуухан батлаад, хугацаа заагаад дариухан тараагаад хаачих хэрэгтэй байгаа юм. Бүх хүн газартай боллоо гэж үзвэл энэ хууль угаасаа автоматаар хаагдана. Дахиад үнэгүй газар өгөөд байхгүй. Харин нэмж газартай болмоор байвал дуудлага худалдаанд оролцоно. Зөвхөн энэ удаа л иргэн нь “Надад газар өгөөч” биш “Би газраа авья” гэж пээдгэр дуугарах эрх эдлэх юм. Монголын хүн ам дөрвөн саяаас даваад өнөр болоод ирэхийн цагт өнөөдөр өгч байгаа бүх байршил олдохгүй эрдэнэ болсон байх вий. Алаагүй баавгайн арьс хуваалаа гэгчээр аваагүй газрыг хэрхэн үнэд хүргэх, олз ашиг олох талаар бичээд ч яахав дээ. Бүгдээрээ газаргүй байснаа бүгдээрээ газартай болчихлоор “Намайг ганцааранг нь баяжуулсангүй” гэдэг тамын тогооны чөтгөрүүд бас бий шүү.

Зочин
Oyun
delgermaa
Ганаа
баяр