Яавтай адуучин
Дээхнэ дээлэн дээр “бажийнх” өмсчихсөн нөхөр их хачин харагддаг байж билээ. Одоогийн мотоцикль унаад уурга чирчихсэн харваж яваагийн дэргэд басчиг танагтай ажгуу. Тав гурван малаараа амьдарч буй айлуудад адуугаа адгуулах гэдэг чухал ажил байна аа. Дор бүрнээ нэг нь нэг хоёр нь хоёр азарга адуутай.
Сонирхолтой нь эрэлчин өөрөө энэ ажилдаа тийм ч дургүй биш. Бараг битгий хурдан олдоосой гэж дотроо боддог байх. Урилгагүй зочин тээр дороос “яав”-аа пижигнүүлсээр хүрч ирнэ. Айлд лаглайтлаа тухлан сууж гэрийн эзний дотоод ажлыг алдуулан эхлээд адуугаа сурж байснаа хальтран дэмбээ хуруу гаргах улмаар хонож өнжих юм болоод явчихна. Энэ мэтчилэн нэгнийхээрээ хонон өнжин тэнэж ар гэрийн баг идээ ажлаас бултацгаадаг. Эзэнгүй адуу долоогоос дээш хоноод эхлэхээр хөдөөгөөр дүүрэн пиг сүлжилдэж буй малын хулгайч нарын хараанд өртөж сувай сударган, хурдан хурцаасаа эхлээд махлуулж ченжийн гараар орон замарна. Адууны мөнхийн дагуул хээрийн боохой унаганы маханд нугасгүй дуртай. Хавар боос гүү өвөлжөөнөөс алс хол уулын энгэрт голдуу унагаладаг ба эзэн нь хааяа нэг эргэж очдог. Тэр хооронд хамаг унагаа чононд өгчих бол түгээмэл. Чоно, хулгай хоёрт морьдоо өгөөгүй нэг ч малчин байхгүй гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Хурдан сайхан хүлэг унаагаа гол харлатал алдаад тэрнийгээ олохгүй, олсон ч хохирсноороо дуусна. Одоо малчин өөрөө аргагүйн эрхэнд “Б” хувилбарыг сонгох зам л үлдлээ. Эрэлд явах замд өөрийн өмч тааралдаагүй ч өрөөлийн эзэнгүй сүрэг бишгүй л нэг. Тэндээс заримыг нь “олж” яагаад болохгүй гэж. Гол нь цэвэрхэн л хийх хэрэгтэй. Сүүлийн үед нээрэн малаа хайгаад яваа, илүү дутуу юм өлөлзөөд байгаа эсэхийг ялгахад бэрх болсон гэж ярьцгаадаг. Анзаардаггүй л болохоос анхаарал татсан ноцтой сэдэв бол яах аргагүй орчин цагийн адуучин аавын хүү болоод байгаа юм. Тэд яагаад тал талаасаа сүргээ нийлүүлээд урьдынх шиг “Их адуу” үүсгэн хариулахаа больчихов. Морь аргамжих, чөдөрлөх, тэжээх тэр бүү хэл унахаа ч байсан. Морио мотоциклиор сольсноос хойш хэдэн ярдаг гүүнээс бусад нь бүгд эмнэг зэрлэг мустангар болчихлоо. Адуу улам адгууслаг төрх рүү буцаж, Хустай дахь хэдэн тахинаас дор хүн, гэр орноос зугтааж байна. Арга ч үгүй юм даа. Малчны гадаа хамар хатгах бэлчээр байхгүй юм чинь яаж тогтохов.
Зуны сайхан дэлгэр цаг ирмэгц нохой, гахай өдрийг хонон өнжин хүлээж морьдоо барьж уях гэдэг лай эхэлнэ дээ. Том жижиг наадмууд бэлтэй чадалтай хэдэн баячуудын дунд болдог ч даган баясагчдын тоо огт буурахгүй. Зунжингаа хүүхэд мал хоёрыг шар махтай нь хатааж, бас хамаг ажлаа алдан алдан цэнгэж жаргацгаана. Жилийн дөрвөн улирал, хагас бүтэн сайнд ч амрахгүйгээр хэдэн малынхаа араас явдаг малчин эр хүн уг нь хүүхэд шуухад цугларсан цагаар малаасаа түр хөндийрчихвөл зүгээрсэн. Бие хаагаа үзүүлж рашаан усанд ч болохноо явж, үгүй ядаж хот орон орж юм үзэж яваад ирмээрсэн. Тэгдэггүйгээс болоод нэг л өдөр эдгэхийн аргагүй өвчин тусах, цагаасаа эрт өтлөх, тэр бүү хэл хотынхон шиг мэдрэлийн ядаргаанд орж байна. Зуны турш морь уяж байгаа нэртэй сэтээ сэвээгүй архидацгаан портер дээр хэдэн хэрзгэр адуугаа ачин галзуу солиотой юм шиг давхицгаана. Баячууд морь уях бооцоотой тоглоомноосоо больчихвол хурдан морины уралдаан, өндөр үнэтэй адуу энэ тэр шууд дампуурах байх. Мөд тэгэхгүй байх л даа. Морины уралдаан байтугай спортын төрөлд билет зарж төлбөрөө төлдөг үзэгч байхгүй манай нөхцөлд ивээн тэтгэгч байгаа тулдаа л уралдаад байгаа юм. Ийм хөөсөн эдийн засаг эрт орой нэгэн цагт дампуурчих гээд байдаг тал бий. Төрийн сүлдэндээ залсан, дэлхийн талыг туулсан гэх мэтээр “самсаа шархируулах” монгол адуундаа хэн ч “хир буртаг өчүүхэн ч...” хүргэх дургүй. Тэгэх юм бол хятад хужаагаараа дуудуулаад зогсвол гайгүй өнгөрч буй хэрэг.
Одоогоос хорин жилийн өмнө нэгдэл тарснаас хойш нийгмийн томоохон салбар тэр чигээрээ ажилгүй, хамт олонгүй болж оронд нь хэдэн малтай хоцорсон. Малчид улс ардын аж ахуй, аливаа албан байгууллагад ажил хийж цалин авахаа больсноор залхуу назгай амьдрал эхэлж тэр нь даамжран сүүлдээ гэр орныхоо ажилд ч санаачилгагүй нэгэн болж хувирсан нь ажиглагддаг. Тэгээд ганц зугаа уйдаагаа гаргадаг хэрэгсэл нь адуу. Энэ нь морьтой монгол болж төрсний их хувь заяа юм уу эсвэл хувь заяаны тохуурхал ч юм уу. Бид уулын мухарт хонь хариулж байгаа нэгнийг яаж ингэж ганцаараа амьдарч тэсч байна аа гэх атлаа адууны дэргэд явааг нь болохоор магтах үгээ олж ядна. Худалдаж авсан морь алдагдаад тэр нь хаа нэгтээ гүйж яваа тухай дуу зохиож өгч. Ийм морийг замаас нь хунивал хулгайн өм харих тухай зөвлөгөө өнөөдөр хит болчихсон байх жишээтэй.
Овооны наадам дээр морь нь айрагдсан уяач шууд хүн танихаа болиод ёрын аашилцгаах нь бүр тийм нийтлэг хэв загвар болсон. Өөрөө гүйгээд ирчихсэн аятай амьсгаадаад л том хусуур дамналдуулан “Холдоцгоо муусайн п...нуудаа” хэмээн цамнаж гарна даа.
Өвлийн бэлтгэл намрын ажил гэсэн чинь хамаг мөнгөөрөө хэдэн шуудай овьёос ачаад ирж байгаа юм. Өвөл морио тэжээж уралдуулах юм гэнэ. Цаана нь хэдэн хүүхэд нь хөл нүцгэн, гэр нь дулаалга байхгүй, гаднаа аргалаас өөр түлэх түлшгүй. Үүнд санаа зовж байгаа юм алга. Наадамд эхний хорьд ордоггүй ч аймаар үнэтэй ганц үрээ түүнд бий. Тэрнийгээ байсгээд л алдчихна. Тэр тоолонд ташаандаа дурангаа зүүж аваад гарч өгнө дөө. Далимд нь хүүхэн шуухан эргүүлж явдаг уу яадаг. Гэртээ тогтоно оо нэг байхгүй. Ийм дампуу амьдрал хавтгайрлаа. Адуучны авгай яаж тэсдэг юм бол.
Эрээнээс ирдэг эрээн цоохор дотуур өмдийг гадуураа өмсөж, хятад үсэгтэй чөөчигнөсөн мотоцикль унасан, томоо хар нарны шилтэй монгол адуучин өдөн курткээ дэрвүүлэн харвацгаах нь сонин хачин биш болжээ.
Иргэн
Mgl:
Mgl:
Шарангад
Шарангад
Шарангад
Зочин
Зочин
Munkhbayasgalan
Зочин
Зочин
citizen geed bgaa gar chn ene niitlegch ooroo yum
turbat
CITIZEN
gangaa t1 pzda
sukhbold
Erdenebat
Demjigch
t.turmunkh
t.turmunkh
Золбоо
Золбоо
Золбо
оо
Зочин
Зочин
gerel
M.ORGIL
M.ORGIL
mgl
ganbaa
Otgonjargal
Гангаад
Т.Төрмөнх /з дугаар сэтгэгдэл/
Гангаад /Т.Төрмөнхөөс/
Т.Төрмөнх
Зочин
erdemten
janjin
janjin
tanid
Ha ha yh unen
Ha ha yh unen
зочин
Zaya
njuty
MEDNE
Биндэр
erdemten
Зочин
М.Цолмон
Goofy gehees uur yuu heleh bilee
Зочин
Дэндэв
Дэндэв
Зочин
Зочин
erdemten
Зочин
zochin
T.Turbat
Зочин
Gangaad
Зочин
Уншигч
T.Turbat
T.Turbat
M.Tsolmon
amarsanaa.wordpress.com
Зочин
Зочин
Зөнч
unshigch
bb
Зочин
Battur
Зочин
Зочин
Мөнхбаяр
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
ERDENEBAT