Амьтан тарчлаагчийг яавал зохилтой
Монгол ахуйгаас улам холдсоор буй охинтойгоо хамт хөдөө гарч наадам үзэв. Уг нь одооны хотын багачуул хэр чадлаараа уламжлал ёс заншлаа дуурайх сэтгэл их байна. Муугүй шүү. Бүр бидний үеэс илүү монголжуу элэгтэй, дээл хувцас ч өмсөх гэх болж.
Монгол ахуйгаас улам холдсоор буй охинтойгоо хамт хөдөө гарч наадам үзэв. Уг нь одооны хотын багачуул хэр чадлаараа уламжлал ёс заншлаа дуурайх сэтгэл их байна. Муугүй шүү. Бүр бидний үеэс илүү монголжуу элэгтэй, дээл хувцас ч өмсөх гэх болж.
Даанч малын бараа цөөхөн харсан хүүхдүүд маань амьдралын зарим хэв маягийг ерөөсөө ойлгохгүй юм. Тэгээд наадам дээр очоод барианд орж ирж байгаа хурдны морийг, түүнийг унасан хүүхдийг хараад гайхаад л байсан.
Үзэгчид энд тэндээсээ гууглалдан "Ороолгоочээ, Ухай сайн ташуурд..." гэхийг сонсоод хачин их өрөвдсөн царай гаргав.
-Хөөрхий энэ амьтан үргэлж ингэж зодуулдаг уу? гэдэг байна шүү. Хожим нэгэн уяачтай хамт сууж байгаад тооцоо хийж үзсэн. Их насны морийг 25 орчим километр зогсолтгүй сайн давхиулахын тулд сайн ташуур бэлдэж мянгаас доошгүй удаа ороолгох шаардлага гарч байна. Мөн уг морь нь хурдан угшилтай бол насан туршдаа нүдүүрийн дор амьдрах хувь тавилантай болох нь. Нэг бодлын бид чинь хамгийн хайртай амьтнаа хамгийн их тамладаг болж таарлаа. Буянт мал буруугүй тусмаа эзнээсээ зохих шангаа амсана.
Ноднин "Гачуурт" компани зуу гаран тооны сайн үүлдрийн бяруу Францаас ачааны онгоцоор шууд авчирч ирсэн. Гадаад зөвлөх нь манай мал хариулагчтай уулзаад нэн тэргүүнд шилбүүр ташуурыг нь хурааж авчээ. Улмаар үхэртэй харьцахдаа хашгирч гууглах, хараал урсгахыг чандлан хориглосон байна. Энэ нь мах сүүний гарцанд нөлөө үзүүлэхээс гадна амьтны эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенц, малын тухай хуулийг зөрчихгүй байх талаар тайлбарлажээ. Эрчимжсэн мал аж ахуй, фермер хэлбэр бол малыг амьтан гэхээсээ илүү үйлдвэр болгочихдог. Ам руу нь бэлэн өвс чихээд цахилгаанаар сүүг нь соруулж авдаг технологи. Энэний дэргэд манай нүүдлийн мал ахуй бол хагас зэрлэг амьтдын ертөнц. Эзэн мал хоёр жаргал зовлонгоо хуваалцах үе цөөнгүй гарна. Манай орон нутгийнхан "Хэдэн малынхаа буянаар өдий зэрэгтэй явна" гэж үргэлж ярьдаг. Гэтэл малчид бидэнд махаа хямдруулж тус болдоггүй юмаа гэхэд буянт малынхаа төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Эндээс нэг тийм өөдгүй зан үнэртээд байх болж. Малын тоо толгойг хэмжээгүй олшруулж хооллох орчингүй буюу бэлчээргүй болгож орхилоо. Одоо Монголын нутаг дэвсгэр дээр 50 сая орчим амьтан хагас өлсгөлөнгийн байдалтай амьдарч байна. Энэ намар хэдэн боодол өвс бэлдсэн үү, үгүй юу. Зуншлага сайхан болсон гээд гаргуунд нь хаяж, найрлаж наадамдсаар л. Сүүлийн жилүүдэд отор хийж байгаа нэрийн дор пин саравч ч бэлдэж базаахаа больсон. Малыг хариулахын оронд харгалзан машин мотоцикль хөлөглөн хааш нь ч хөдөлгөхгүй нэг газар ээрч тарчлаан зовооно. Хулгайч, араатан, халдварт өвчинд нэрвэгдэж байхад эзэн сураг чимээгүй. Хаварт тэсч үлдэх ямааны сүүлчийн найдвар болох ноолуурыг нь яг тэр цагаар нь ширхэг ч үлдээлгүй хуу хаман дээрэмдэх боллоо. Энэ мэтчилэн амьтанлаг талаас нь харах юм бол Монгол мал бөөн эмгэнэлт дууль юм.
Нигүүлсэнгүй сэтгэлт, бурхны шашинт ард түмэн маань амьд амьтан бүү хэл амьгүй уул хад, ус голыг хайрлан хамгаалах тал дээр санаа тавьдаг. Өнгөрсөн хавар гэхэд л Чингэлтэй хайрхан уулыг нийслэлийнхэн маань дархан цаазат болгож тахиж шүтэхээр хуульчлав. Ийм онгон дархан газар Монголоор дүүрэн бий. Цаашид ч нийт нутгийн 30 орчим хувийг хамгаалалтандаа авах төлөвлөгөө явдаг. Гэтэл яагаад мал???
2000-аад оны үед малчид малаа хэдэн саяар нь бүр хотоор нь өлсөөж хөлдөөж алсан байдаг. Бүх бурууг зуд гээч эзэн биегүй юм руу чихэж, хотын биднүүс тэр зудыг нь үүсгэсэн аятай "торгууль" хүлээцгээсэн дээ. Малдаа зориулж дүнзэн байшин барьж, нуруу нуруугаар нь өвс бэлддэг Хэнтийн буриадууд тухайн үед уг зудыг "...Байдаг л цас ш тэй" гэлцэж байсан юм даг.
Орчин үеийн малчид улам өртөг багатай амьдрах гэх болжээ. Зах зээлийн нийгэмд үйлдвэрлэл явуулахын тулд хөрөнгө оруулалт хийх, өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд мэдлэгт суурилах, харилцагчийн итгэлийг хүлээх зэрэг олон хүчин зүйлийг огт хайхардаггүй. Аливаа бизнес амьдрал маань хүртэл байгаль нийгмийн өчнөөн харилцан уялдаа сүлжээнд холбогдоод байхад 1000 малтай Буянт нэгдэл тарсан тэр жилээс хойш хүний бараа цөөн харж зожигров. Тэрээр улсад сохор зоосны татвар төлдөггүй ба томоохон бэлчээр нутгийг малаараа талхлан ургамал биологийн төрөл зүйлийг устган, цагаан зээр, аргаль хонь зэрэг ан амьтныг амьдрах нөхцөлгүй болгож орхисон. Ингэсний үр дүнд түүний ахуй байдал дээшилсэн үү гэвэл үгүй. Үр хүүхдүүд нь энэ тамын амьдралаас залхан сургууль соёлын мөр хөөн хот орцгоосон. Нэг айлын өмчлөлд байгаа мянган мал тийм ч их хөрөнгө биш боловч бодьгалын хувьд мянган халуун амь насны хувь заяаг өөр дээрээ даана гэсэн үг. Тэжээвэр муур, нохойндоо яаж ханддаг билээ. Малыг нядалгаанд оруулах хүртлээ мөн л тийм зарчмаар хандах нь хүний ёс юм.
Хэрэв мал үг хэлдэг бол тэр ноосон малгай духдуулсан тоодгортой тооцоо хийх юм мөн ч их гарах байх шүү.
Хэрэв сэтгэл байвал энийг шийдэхэд тийм хэцүү биш. Нэгж малд оногдох бэлчээрийн даацыг тооцоолж гаргаад л түүндээ тохирсон сүргийн бүтцээ бариад явчихна. Бэлчээр эрс хумигддаг хүйтний улиралд өлдөөхгүй, осгоохгүй гэсэн "Техник эдийн засгийн үндэслэл"-ийг нь гаргуулж авна. За тэр "зодож нүддэг" нь ч дүүрч. Өвөлжилтийн бэлтгэл энэ тэр гэсэн хуурай юм ярьж, бидний өмнөөс амьдарч байгаа мэт гуйж гувшихаа болимоорсон. Амьтанд хандах байгаль нийгмийн зохилт шаардлагыг хангаагүй бол мал маллахыг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Угаасаа ч ийм олон улсын төрөл бүрийн хууль журам бий. Энэ тухай цаасан дээр хэдэн зуун стандарт журам бичиж гаргасан ч болно. Тэр болгоныг мөрдөж байгаа эсэхийг малчны хотонд очоод нүдээрээ ганц гүйлгэж харахад л ойлгомжтой ш дээ.
Хөдөөд арав хүрэхгүй сумдаас бусад аймаг сумдууд бултаараа зөвхөн нүүдлийн мал аж ахуй дээр тогтдог. Мал, малчин хоёрын царцанги амьдрал улс нийгмийн хөгжлийг бүхэлд нь чөдөрлөх хэмжээнд хүртэл нөлөөлөөд байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй саявтар хөдөөнөөс орж ирсэн зарим этгээдүүд үе, үе балмад хэрцгий гэмт хэрэг өдүүлдэг нь ч мөн л анхаарвал зохих сэдэв. Зүй ёсны шаардлага тавьж жаахан чангалаад өгчихвөл уул ус маань хүн малын жаргалын эх орон болохсон доо.
өсөхбат
өсөхбат
өсөхбат
Зочин
uhej dald or
Шарангад
Шарангад
Би Монгол
batdorj
Зочин
D.Enkhee
chamd helie
mgl
mgl
монгол хүн байна
монгол хүн байна
монгол хүн байна
dornod
citizend heleh ug bna daaa;
nb
Зочин
CITIZEN
gangaaa t1 erguuu llr
UNSHIGCH
Nergui
mongol
shaa
Т.Төрмөнх
zochin
T.Turbat
Citizen
Үнэн ш дээ
Үнэн ш дээ
t.turmunkh
t.turmunkh
mgl xvv
Зочин
mgl xvv
mgl xvv
Зочин
Т.Төрмөнх
Зочин
Batmunkh
Төрмөнх
Gansukh
Торгуулсан гэн үү
Хүн
Зочин
MEDNE
Зочин
Зочин
зүүд
Unshigch
80 huvi tsuljij bna
М.Цолмон
Зочин
ERDENEBAT
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
saruul
saruul
saruul
huh
huh
Сүх
Зочин
Hotiin hun
bayarma
bayarma
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
agaf
Зочин
Batmunkh.
Зочин
huh
d temuujin