Эх оронч ба эх оронч бус өдөр
Хөөрхий дөө, зөвхөн гурван сарын нэгэн л эх орончдын өдөр байдаг. Үлдсэн 364 өдөр нь эх оронч бишчүүдийн өдөр болж таарч байна.
Хөөрхий дөө, зөвхөн гурван сарын нэгэн л эх орончдын өдөр байдаг. Үлдсэн 364 өдөр нь эх оронч бишчүүдийн өдөр болж таарч байна. Нарийн яривал эх орончдын хоног гээгүй учраас нар жаргамагц эх оронч биш байсан ч болоод явчихна. Саяны эх орончдийн өдрийг Ху нам ( буюу МАХН ), Хуху нам (хуучин ху нам буюу МАН) хоёр булаалдаад, аль нь эх орноо хайрлах эрхтэй дээр мэтгэлцэвээ. Эх орныг өөр нам хүчин, хувь хүнд хайрлуулчихгүйн тулд Сүхбаатарын хөшөөний хажууд манаа тавиа л, юм юм боллоо. Зайлуул хөөрхий, эх орон гэхээр зарим хүнд цэцэг ногоо, өглөөний нар, ээжийн бүүвэй бодогддог бол тэд бүрлээчийн хөшөөгөөр төсөөлдөг болтой. Болохгүй гэж байгаа юм биш шүү. Тэднийг хөшөөтэйгээ ноцолдож, хөшөөгөө харамлаж, өвөр зуураа булаалдаж байх зуур есдүгээр Богд тэнгэрт хальж, монголчууд хурал номын газартаа цуглан буян ном үйлдлээ. Ёсдүгээр богд бээр монгол хүн болоод эргэн төрж, шашин амьтны тусыг үйлдэнэ хэмээн гэрээслэжээ. Чингэс хааны хээр талд нэгэн үе эзэрхсэн бурхангүйчүүдийн суртал үеэ дуусгаж, гэгээрлийн эрин үе залган ирэхийн дохио буйзаа.
Ингэхэд эх орныг нэг хэсэг сайн үүлдрийн хүн хайрладаг, хэрхэн хайрлахыг нь нэг нам мэддэг хэрэг үү? Тэр намын гишүүн биш бол эх орондоо хайрлах чадвар дутах уу? Иргэдэд эх орноо хайрлах учрыг заавал зааж сургаж байх хэрэгтэй юм уу? гэсэн асуулт гарна.
Түүнчлэн жирийн хүмүүс эх орноо хайрлах хайр дутмаг байдаг ба онцгой нам, онцгой хүмүүс л үлгэрлэн дагуулж байж сая бүрэн гүйцэд болдог уу? Сая сая хүн эх орноо огт хайрлахгүйгээр хөдөлмөрлөн, олон таван үггүй татвараа улсын төлөн төсөв бүрдүүлж явдаг хэрэг үү?
Ямар учраас хүн бүр эх орондоо хайртай гэж тунхаглаад явдаггүй юм бол. Эх орон гэж хашгичихийн хэрээр хайртай болдог уу? Эсвэл бүр эсрэгээрээ, нийтийн эрх ашигт харш үйлдэл яахын аргагүй хийчихснээ мэдүүтээ тэрийгээ хайцайлах гэж аль болох чангаар эх орноо дуулдаг юм уу? Та нар ажигласан уу, эх эцгээ харж хандахдаа хамгийн тааруу байсан хүүхэд нь л оршуулган дээр хамгийн сүр сүндэртэй байдгийг.
Аяа эх орон, юутай шидтэй тарни вэ? Хулгай хийчихээд энэ тарнийг урин дуудахад хулгайг нь дэлгэх зоригтой хүн гарахгүй болном. Эх оронч хүний хулгайг яривал эх орондоо хайргүй харагдана. Гэмт хэрэг үйлдчихээд умшин хашгирахад гэмийг нь илчлэх зүрхтэн эс олдном. Эх орончийн гэмийг яривал эх орондоо хайргүйд тоологдоно.
Эх орон гэдэг бол бидний оршин тогтнохуй юм. Амьд бүгд оршин тогтнохуйгаа зөнгөөрөө хайрладаг. Тийм болохоор хүн бүхэн эх оронч. Хутагт гэгээнтнүүдээс эхлээд хулгайч, худалч, луйварчин бүгд хэнээсээ ч илүү гарахааргүй, бас хэнээсээ ч дутахгүй эх оронч. Эх орон гэдэг үг хэний ч амнаас гарсан үнэмшилтэй, эсэргүүцэхийн аргагүй байдгийн учир энэ. Худалч хүний “нээрээ” гэх нь үнэмшилгүй ч эх орондоо хайртай нь үнэмшилтэй.
Оршин байх, сайн сайхан явах хүсэл мөрөөдөл, эрмэлзэл л эх оронч үзэл юм. Бусадтайгаа тэгш эрх тэгш боломжтой байх нь хүний орь хүсэл. Төрж өссөн довон дээрээ хүний эрхэнд явахгүй, үндэстэн ястныхаа тухайд хоёр гуравдугаарт эрэмблэгдэхгүйн тулд Тусгаар тогтнол хэрэгтэй. Эрх дураараа явах газар шороотой байхын тулд газар нутагтай, цээж дүүрэн омгорхолтой алхахын тулд эх орон нь хүчирхэг байх учиртай. Бас эрүүл, жаргалтай, дутах гачигдахын зовлонгүй байх учиртай.
Энэ бүхний төлөө зарим нь дайн тулаанд амиа өгдөг. Тэд эх оронч мөнөөсөө мөн. Зарим нь дайнд явалгүй гэртээ үлддэг. Тэд ч эх орончид. Учир нь цөмөөрөө дайнд үхчихвэл юуных нь эх орон үлдэх вэ? Бас зарим нь дайн дажингүй энх цагт төрдөг. Тэд ч эх орончид. Учир энх амьдралын төлөө нэг хэсэг амь үрэгдсэн. Тэгэхээр эх орончид заавал үхсэн байх албагүй. Амиа өргөгсдийг хөшөө байгуулан дурсах ёсон буй. Гэхдээ эх орон гэхээр зөвхөн хөшөө л байх нигуургүй.
Дээр нь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг гуравдугаар сарын нэгэнд “Эх орончдийн өдөр” тэмдэглэдэг нь цаанаа нэг хорон. Яагаад гэхээр 1921 оны энэ өдөр Тройцкосавскт хотод Монгол нэгэн хурал болж “Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань, Төвд, Хотон, Манж, Монгол...бүгд нэгэн хэлхээ баталж ХОЛБООТ УЛС байгуулбал...сайн” гэсэн шийд гаргажээ. Энэ хуралд 4-5 монгол оролцсон ба үлдсэн нь оросууд байжээ. Тэнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Чагдаржав нар байжээ. Хожим энэ хурлыг МАН-ын анхдугаар их хурал гэх шийд гарсан байна. Эх оронч үзэл давын түрүүнд тусгаар тогтнол байдаг юм бол энд монголыг юун тусгаар тогтнуулах, харин ч хятадтай нэгтгэх асуудал яригджээ. Итгэхгүй байгаа бол Калинников.А. Революционная Монголия.Москва. 1925 он. номын 53 дах талыг үзмү?
Хайр үгээс ч эрхэм, тунхагаас ч амьд…Бид ээждээ үнэн голоосоо хайртай. Маш олон хүн ээждээ хайртай гэж хэлээгүй. Та ээждээ “би тандаа хайртай” гэж хэлээд үз. Ингэж хэлдэг моодтой цагт амьдарч байгаа учраас ойлгоно. Харин хоёр, гурав дахиа хэлбэл “За миний хүү яасан бэ? Үнэн ээ хэлчих. Ээжээсээ битгий нуу” гэнэ дээ. Туршаад үзээрэй...Үгүй юмыг үгээр нөхнө гэж мэргэд сургасан юм.
...Өө нээрээ МАН-ынхан хүмүүс бие биедээ бэлэг өгөөд байгаа явдлыг шүүмжилж байна гэнэ. Тэгээд хөрөнгө хураах комисс гэдэг шиг бэлэг хураах комисс гаргаад булааж авсан юмаараа үзэсгэлэн гаргах болтой. Яах нь вэ дээ, өөрснөө л алга тэнийлгэдэггүй чигээрээ дуусвал барав.

ganaa
зочин
vovka
Baabariin fan
Зочин
Уншигч
у
Эрдэнэжамъян
Эрдэнэжамъян
Зочин
Зочин
dalannergui
Зочин
Zochin
erha
erka
hi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ы
MGL
Зочин
Зочин
bi
Б.Бямба
Зочин
Nasaa
Зочин
Цэнддоод
Зочин
kkk
122.201.18.137 -ийн amraa4mgl -д
Зочин
Baagii
áààòàð çîðèã
Зочин
ХУУХУЙ ХУ НАМ
lh_tumur
Зочин
Зочин
Зочин
зочин
Цэнддоод
Neg angi
цэнд доо д
Зочин
Зочин
SHARE TO FREINEDS !!!!!
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
odgoo
Ekh oronch
Зочин
Зочин
Зочин
Зочин
dg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
XABTXACAP
Зочин
202.179.11.122-T
lh_tumur
Зочин
Зочин
Зочин
11
Suvd
Дуртай сайт
1