ХАНЬ, НАМ ХОЁРОО ГОЛСОН, СОЛЬСОН ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ ЮМ БАЙНА
Ханилсан ханиа голсон, хаясан, сольсон хүн өөдөлдөггүйг олон хүн мэднэ. Тэгээд ч уулнаас өндөр улиас гэж байдаггүй, учирснаас илүү хань гэж байдаггүй хэмээн ухуулан
Ханилсан ханиа голсон, хаясан, сольсон хүн өөдөлдөггүйг олон хүн мэднэ. Тэгээд ч уулнаас өндөр улиас гэж байдаггүй, учирснаас илүү хань гэж байдаггүй хэмээн ухуулан, аргадан дуугаар хүртэл сургадаг биз дээ. Үзэл бодлоороо нэгдэн тэмцэж явсан зорилго, зовлон нэгт намын нөхдөө хаяад голоод солиод давхисан улстөрчид бас адилхан өөдөлдөггүй юм байна. Энэ бол онол монол биш ч гэсэн харж байгаа амьдралд сонголтоор баталгааждаг юм байна. Хамгийн сүүлчээс нь эхэлье. Д.Энхбат гэж уг нь гайгүй улстөрч залуу л даа. Ухаантай, өөрийн бодолтой, өндөр боловсролтой. Улс төрд дэндүү хурдан ахихын тулд "Ногоон нам" гэдэг айлын гэрт орж, хоймор нь суучихаад бас тэгээд болоогүй ээ, өөр намтай нэгдчихээр нь журмын нөхөд нь "Ногоон нам" гэдэг гэрээсээ хөөгөөд явуулчихлаа. Одоо Д.Энхбат гэдэг эрхэм гишүүн орох оронгүй болов. Харин Ногоон нам бол ардчиллын үеийн улс төрийн намуудын бараг ууган нам. 1992 оны сонгуулиас хойш ардчилалд үнэнчээр зүтгэж, Ардчилсан намыг бараадаж эвсэж хавсаж явдаг байсан.
Ням даргатай ногоон нам, Басандорж даргатай ногоон нам, УИХ-ын олон сонгуульд орж, төрийн алба хашилцаж Ардчилсан намын ялалт, ялагдалд адилхан баярлаж гутарч явсан түүхтэй. Уулнаас өндөр улиас байдаггүй гэдэг шиг жижигхэн ч гэсэн "намаас том, намын нөхдөөсөө том" УИХ-ын гишүүн ч байдаггүй гэдгийг харууллаа. Одоо Д.Энхбатад намуудын хаалга хаалттай, гэртээ оруулахгүй, гэрт нь орсон ч доогуур сууж дорой дуугарах хувь заяа оногдоно. Харин жижиг ч гэсэн ногоон намынхан хаашаа явахаа сайн мэднэ.
О.Бум-Ялагч нартайгаа бужигнуулаад явна даа. Ардчилсан нам, Ногоон нам хоёрын байгуулсан нэг гэрээ байдаг. Тэр гэрээнд 2013 он хүртэл Ардчилсан намтай эвсэнэ гэсэн заалт байгаа. Үүнийг дарга асан Д.Энхбат нь мэдэхгүй ч гэсэн гудамжинд байгаа Ногоон намын хууччуул гэрээгээ мартаагүй байгаа байх. Цаашдаа зүг чигээ ч мэднэ байх. Ногоон нам яах вэ. О.Бум-Ялагч бужигнуулаад явахад болоо. Тэд Монгол нутгийнхаа сайхан байгалийг хамгаалахын төлөө анхнаасаа тэмцэж тэрсэж явсан хүмүүс. Бүрэн хамгаалж чадахгүй юм гэхэд сүйдлүүлчихгүй хүмүүс.
М.Энхсайхан гэж бас нэг ганган жишээ байна. М.Энхсайханыг толгой сайтай, төрд хэрэгтэй зайран гэж магтах бол илүүц. Түүнийг эрдэмтэй, ухаантай болохоор нь Ардчилсан намын мянга мянган гишүүд итгэж хүндэлж одоо хүртэл хир халдаахгүй хүндэлж ажиж байдаг юм билээ. Ардчилсан намын нөхөд нь тэмцэж олсон ялалтын хишиг, идээ ундааныхаа дээж, сүүнийхээ бол өрөм, ногдсон бялуунаасаа хамгийн томыг нь М.Энхсайханд өгдөг байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын бага хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, намын дарга гээд. Гэтэл Энхсайхан сонгуулийн дүн гарсан нэг харанхуй шөнө, ханилсан хань болох намын нөхдөө хаяад гарч одсон. Хоёр гурван зуун мянган журмын нөхдөөсөө хоёр гурван хүн дагуулаад, өрсөлдөж байсан Энхбаяртайгаа хөтлөлцөөд өөр нам байгуулна гээд явчихсан. Ардчилсан нам Энхсайханаар дутаж хохирно гэж тооцсон байх л даа. Шинэ ханьтай болсон М.Энхсайханыг Их хуралд нэр дэвшихэд дэмжиж санал өгөх Ардчилсан намын нөхөд нь байтугай жирийн сонгогчид бараг олдсонгүй.
М.Энхсайхан аргаа барахдаа өөрийнх нь Ардчилсан намын дарга байх үед хэрэглэж байсан МҮАН (Монголын үндэсний ардчилсан нам) гэдэг нэрийг авчихаад тууж явна. Энэ үйлдлээрээ Ардчилсан намын жирийн гишүүд ардчиллыг дэмждэг үе үеийн сонгогчдын толгойг эргүүлэх юм гэнэ. М.Энхсайхан ухаантай, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид тэнэг байж болно. Гэсэн ч МҮАН АН гэсэн дөрвөн үсгийг ялгахтайгаа. Ардчилсан намын гишүүдэд нэг сайхан чанар байдаг юм. Хэн нэг нь гомдоод гарч л байдаг. Өөр нам байгуулаад явж л байдаг. Уучлаарай гээд эргээд ирж л байдаг. Начигнатал зодолдож л байдаг, тачигнатал хэрэлдэж л байдаг. Харин сонгууль болохоор цуг явж л харагддаг. М.Энхсайхан Ардчилсан намын энэ агуу чанарыг мэддэг юм уу, үгүй юм уу, бүү мэд.
Өөрийгөө намаасаа том, намын олон нөхдөөсөө илүү гэж бодоод баларч яваа эр хүн бол Н.Энхбаяр байна. МАХН бараг ганц гишүүнтэй юм шиг байсан үе байсан. Түүүнийг оройн дээд хэмээн тахин шүтэж байсан цаг саяхан. Юм л бол Н.Энхбаяр. Намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд Монгол төрийн бүх өндөрлөгт хүрч чадсан. Хүн хоолонд цаддаг бол албан тушаалд бол цадаж ханадаггүй юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд унасан уур унтуу, хор шараа намын нөхөд, ард түмэн, тэдний сонгож байгуулсан төрд гаргав. Уг нь өөрөө унасан хүүхэд хүртэл уйлдаггүй юм. Ардчилсан нийгмийн түүхэн шаардлагаар коммунист МАХН, Монгол Ардын нам /МАН/ болж нэрээ өөрчилсөн. Тэгсэн чинь Н.Энхбаяр яаж жүжиглэв ээ. МАХН гэдэг нэрэнд нэг их хайртай хүн болж тэмцэж гарч ирэв. Хамгийн түрүүнд МАХН гэдэг нэрийг өөрчилье гэж явсан хүн бол өөрөө байсан гэдгийг улс төр ажиглаж явдаг хүн бүр мэднэ. Энэ эрхэм бас л өөрийнхөө толгойг намаасаа том гэж бодож, ард түмний тархийг угаахад амархан гэж андуурч явна. МАН-ын гишүүд дэмжигчдэд Н.Энхбаяр шиг орос, англи хэлтэй, Утга зохиолын дээд сургууль төгссөн, ийм том албан тушаал хашиж байсан мундаг хүн байхгүй л дээ. Иргэд сонгогчид ухаан, бодлого, боловсролоороо хоёр Энхээс дутуу дутуу гэхэд үг үсэгт хууртах нь юу л бол.
Нам гэдэг уг нь юу ч биш зүгээр л олон зуун мянган хүн эвсэж, нэгдэж улс төр явуулах эрх авсан аж ахуйн нэгж байхгүй юу. Нам, банк хоёр зөвхөн итгэл дээр л оршин тогтдог болохоос хэн нэгэн ухаантай хүн дээр мөнх оршин тогтнодоггүй, тэднээр ч дутдаггүй юм байна. Ханиа голсон, сольсон эр хүн өөдөлдөггүй шиг намаа голсон, сольсон улстөрч өөдөлдөггүй юм шив дээ.

Зочин
Зочин
Зочин
Uneniig heljee
eebii
Setguulch hunii UUREG gej yu ve
hoorhii
Соок
Zo
ббб
Зочин
bagi
Зочин
Зочин
Зочин
Goyo
Зочин
hh
Зочин
Зочин
Зочин
bat
Wikileaks
Зочин
Зочин
Зочин
Ууганаа
TRUTH OF THE SITUATION
Зочин
dulam
Зочин
Зочин
FAKT
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
dambar
Зочин
Соок
Paul, Byam
zochin
Зочин
зөгий