”Сүүлчийн шөнө”
Цаг хугацаа усны давалгаа мэт биднийг элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу...?

“...Анхны хайр хүчтэй
Анхны хайр ариухан” хэмээн хоолой мэдэн дуулах долоон настай ач охиндоо “Насанд нь таарсан хүүхдийн хөөрхөн дуу зааж өгөхөд яадаг юм дээ” хэмээн аав, ээж хоёрыг нь зэмлэж суусан Цогнэмэх нэг өдөр ажил дээрээ цэгийн багалаа, хайрцагтай илгээмж хүлээж авав. Хэн илгээснийг нь мэдэхгүй ч эмнэлэгт нь зайлшгүй хэрэгтэй байсан төхөөрөмж бололтой. Эмч, туслах хоёрын ярианаас үзвэл. Тэгээд ч илгээмжийн эзнийг олж илрүүлэх гэж эрэл хайгуул болсонгүй.
Харин хэд хоногийн дараа Цогнэмэхэд зоогийн газрын урилга ирэхэд нь нөгөө илгээмжийн эзэн явуулав хэмээн баярлаж талархсанаа хэлэхээр гүйж хүрлээ. Зоогийн ширээний цаана нүүрнийхээ талыг бараан шилээр халхалсан ганган хатагтай инээмсэглэн суугаад “Таньж байна уу” хэмээн инээмсэглэх нь тохуутай ч юм шиг. Цогнэмэхийн нүүрний өмнүүр хөшиг татчихаад байсан бараан шилээ автал арван хэдэн насандаа хайрлан дурлаж, ангийн хөвгүүдээс харамлан нулимс унагаж явсан Саянцэцэг...
Гэнэн багын цайлган сэтгэл, нахиалж амжаагүй нандин хайрыг нь дэвслээд өнгөрсөн дээд ангийн хөвгүүнээс болж амиа тэвчих гэж явахад нь Цогнэмэх түүнийг амьдралд эргүүлэн авчирсан аж. Хаа байсан дөчин жилийн өмнөх хайлган цайлган сэтгэлээ уудлан ярилцсан тэр хоёрын хэдхэн удаагийн богинохон уулзалт. Тэгэх тусмаа сэтгэл нь нялхарч, “Чи хэрвээ надтай суугаагүй бол хэнтэй суух байсан бол. Ганзориг та хоёр ч зүгээр байгаагүй шүү” хэмээн эхнэрээ өдөх ахимаг насны эрийн хөхиүн яриа. Заал дүүргэн суусан болзоот хосуудын өмнө гарч дөчин жилийн өмнө хайрлаж явсан охиндоо сэтгэлээ илчилсэн гэгэлгэн дуу. Оройтсон хайр байдаггүй, удаж удаж учирсан хайр л гэж байдаг гэх учирлал...
“Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг
Яруухан бодолдоо энхрийлж явья аа”...
Барилгын компанид ерөнхий инженер ажилтай Төрболд ажил хэргийн шаардлагаар уулзаж учирдаг байсан Чингэрэлтэй нэг л мэдэхэд хайр сэтгэлийн холбоотой болж, арван хэдэн жил ханилсан эхнэр, гурван хүүхдээ орхин шинэ барьж байгаа барилгынхаа нэг өрөөнд хамтдаа амьдрах болдог. Чингэрэлийн нөхөр Авид хэдий эхнэртэй хайртай ч “Чи надаас болж, эсвэл өөр эр хүнийг хүсч тачаадсандаа яваагүйг чинь би мэдэж байна. Эх хүн болох гэсэн эмэгтэй хүний төрөлх совин чинь чамайг надаас явууллаа” хэмээн үлддэг. Дөч гарсан насандаа арван хэдэн жил хүсч хүлээсэн анхныхаа хүүхдийг тээсэн Чингэрэл өөрөөс нууцхан хаяж явсан хүүхдүүдийнхээ хөл хөөр болсон яриа, дуулж бүжиглэхийг харан баясч суугаа үнэн хайртай Төрболдыгоо удаан бариад байж тэвчсэнгүй. Хайрлана гэдэг хамтдаа байхын төдий биш... Дахиад л танил болсон аялгуу.
”Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг
Яруухан бодолдоо энхрийлж явья аа...”
Арван найман насныхаа төрсөн өдрийг хийж байгаа Амирлан охины баярын ширээний ард түүний хайртай залуу Эрхэсийн оронд Австралид сургууль төгсөөд дөнгөж сая гэртээ ирсэн дэгжин залуу Билгүүн сагс дүүрэн цэцэг барин зогсч байв. Аав нь барилгын ажлаа дуусгахаар банкнаас авсан хорин тэрбумынхаа зээлийн барьцаанд аминаасаа ч илүү хайрлаж өсгөсөн ганц охиноо тавихад хүрсэн нь тэр. Хилийн чанадад олон жил амьдарсан баян айлын танхил хүү эцгийнхээ хөрөнгө чинээ, нэр нөлөөгөөр ёстой л ”санаснаа хийж, сарвайснаа авч” өссөн нэгэн. Гэтэл эцгийнх нь түүнд амласан бэлэн зэлэн амьдрал, гэнэтийн хайр нь хүний аминд хүрэх хэмжээнд хүрснийг сая ойлгож, Амирланг орхихыг хүссэн ч хэрэг явдал хэдийн зогсоох аргагүй болсон байдаг. Алдаа дутагдал ихтэй ч өөрийнх төлөө амиа тавьж өсгөсөн хайртай аавыгаа хамлгаалахын тулд охин нь өөрийн хайраас татгалзана.
”Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг
Яруухан бодолдоо энхрийлж явья аа...”
Найруулагч Н.Наранбаатарын ”Сүүлчийн шөнө” кино өнгөрөгч баасан гаригт Тэнгис кино театрт нээлтээ хийв. Киноны гол дүрүүдэд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, түүний дүү Ц.Төмөрхуяг, УГЖ Н.Батцэцэг, СТА С.Болд-Эрдэнэ, залуу жүүжигчин Н.Баярмаа, О.Дөлгөөн, Ж.Мөнгөнсүх нар тогложээ. Киноны зохиолыг Ш,Гүрбазар бичиж, хөгжмийн зохиолчоор Н.Халиун, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг, продюссерээр Х.Соёмбо нар ажилласан байна.
Киноны гол зохиомж нь гурван үеийн гурван өөр хосын хайр сэтгэл яван явсаар нэг танхимд нэг цаг мөчид дуусдаг. Харамсалтай нь цаг хугацаа хойшлох тусмаа, наашлах тусмаа үйл явдал илүү хэрцгий болоод байгаад л учир байгаа мэт...
Киноны найруулга, үйл явдлуудын дунд хийж өгсөн уянгын хийсвэрлэл, сэтгэлзүйн драм энэ тэр мэдээж гоё л доо. Гэхдээ л яалт ч үгүй драмын хүний хийсэн кино гэдэг нь ялгараад байх шиг. Ялангуяа гол дүрүүдийн яриагаар.
Кино гэдэг үзэгдэх байдал, үйл хөдлөл, өнгө будаг, хөгжим, авиа, харц гээд ”ярьж” болох бүхнээр ”ярьдаг”. Энэ бол киноны ”хэл”. Эцэст нь үгээр хэлэхээс өөр аргагүй зүйлийг л жүжигчний аманд аваачиж хийдэг. Харин Н.Наранбаатарын хувьд яалт ч үгүй тайзны урлагийн хүн учраас гол дүрүүд нь их гоё, уран тансаг үгээр ярилцах юм. Яг л сонгодог зохиолын баатрууд шиг. Гэхдээ энэ чухал биш л дээ. Хамгийн гол нь зохиолч, найруулагчдын зүгээс үзэгчдэд хэлэх гэсэн санаа. Ингэхэд ”Цаг хугацаа биднийг усны давалгаа мэт элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу?”

Tsogo
(202.131.232.150) . (202.131.232.150)
(202.131.232.150) . (202.131.232.150)
(202.131.232.150) . (202.131.232.150)
Зочин
Зочин
Зочин
Зочин
ua
khuyag
Зочин
хэ хэ авгай
Зочин