Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ
Ардын засгийн жилүүдэд зөвхөн ”сайн мэдээ” байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жаргаж байгаа тухайгаа байнга дуулна.
Ардын засгийн жилүүдэд зөвхөн "сайн мэдээ" байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жаргаж байгаа тухайгаа байнга дуулна. "Жаргаад байна аа хө" гээд л дуулаад байхаар нээрээ ч жаргаад байгаа юм шиг санагддаг ч байсан байж магадгүй. Зовлон хоёрхон тохиолдолд л байв. Нэг нь өнгөрсөн цаг дээр. Хувьсгалаас өмнө ард түмэн тарчлан зовж байсан тухай өдөр бүр үлгэр хүүрнэнэ. Нөгөө нь, зовлон хилийн чанадад, зүгээр нэг хилийн цаана бус социалист системийн хилийн чанадад оршино. Америк тэргүүтэй орнууд зовлонгийн далайд живэх жишээний.
Хувь хүний ирээдүй өөрийнх нь гарт биш нам, засгийн "найдвартай" гарт байна. Ард түмэн нам засгийн гарт жаргаж байгаа ба ирэх таван жилд хэд хэдэн хувиар илүү жаргах ба арваас хорин жилийн дараа бидний аз жаргалын концентраци машид өтгөрсөөр 100 хувь болно. Тэр үеийг коммунизм гэж нэрлэнэ.
Энэ дэглэм муу мэдээллийг хориглоно. Зөвхөн аз жаргалын мэдээг зөвшөөрөх төдийгүй, нийтээрээ жаргахыг хатуу шаардана. Зовохыг хуулиар хориглож байв. Амьдын хагацалд унаж, аав ээжийгээ буудуулсан ч гэсэн "Ачит намын буянаар жаргаж сууна аа" хэмээн дуулах төдийгүй, жаргалтай гэдгээ үнэмшүүлэх үүрэгтэй. Үр ачийг нь улам жаргаахын тулд өвөөг нь, нагацыг нь буудаж, өмчийг нь хураан авсан явдалд баясан дуулах учиртай.
Гэтэл хорвоогийн амьдрал гэрэл сүүдэр, зовлон жаргалаас нөхцөлдөн бүтсэнээс хойш хүний амьдралд тэр сүүдэр тусахгүй яахин өнгөрөх билээ. Амьтан зовдог, гэхдээ тэрийгээ хэлдэггүй. Харин хүн зовлонгоо ярьж, зовлонгоо дуулж, зовлонгоо тунхаглаж байж сэтгэлээ хөнгөлдөг, ингэж баймаажин дотроо бугшсан хар эрчмээ юүлж онгойдог онцгой бодгаль ажгуу. Хүн ард зовлонгоо дуулахыг, зовлонгоо тунхаглахыг мөрөөдөж байлаа. Гэтэл энэ нь хориотой. Яруу найрагч Р.Чойном шүлгээрээ дотроо онгойлгох гэж л зориглосон юм шүү дээ.
Тэр үед хувь хүн байгаагүй юм. Хувийн эрх ашиг, хувийн өмч хориотой байсан. Гэтэл хувь хүн чинь эрх ашиг, өмч хоёр дээр л тогтдог юм байгаа биз дээ. Ингээд чиний хувийн аз жаргал баяр хөөр гэж бас байхгүй болчихож байгаа юм.
Хүлээн зөвшөөрөгдсөн эрх ашиг бол "нийтийн" хэмээх хийсвэр ашиг байна. Хүлээн зөвшөөрөгдсөн баяр бол мөн л "нийтийн" баяр юм. Чи нийтийн эрх ашгийн үүднээс "Мозамбикт хувьсгалт эргэлт гарсан", "Ленин төрөөд 100 жил болсон"-д баярлах үүрэгтэй төдийгүй, ингэсэн явдалд жаргах учиртай.
Чиний сэтгэл санаа, аз жаргал төдийгүй бие махбод ч нийтийнх. Хэрвээ санаж байгаа бол хориодхон жилийн өмнө "Эрүүл мэнд бол бүх нийтийн үйл хэрэг" гэсэн лоозон хаа сайгүй байж л байсан.
Өөрөө өөрийнхөө эзэн биш байх нь зарим талаараа амар. Тамын амьтан тамдаа жаргалтай гэж үг ч бий. Ирээдүй нь нам-засгийн гарт, эрүүл мэнд нь бүх нийтийн гарт, гай зовлон гадаадад байхад санаа юундаа ч зовох билээ. Гэхдээ тэжээвэр гахай ч гэсэн хоол тэжээл эрүүл мэнд төдийгүй "ирээдүй" нь эзнийхээ найдвартай гарт байдаггүй гэж үү? Гагцхүү аз жаргалаа дуулаад байдаггүй л болохоос.
Хувь заяа, эрх чөлөөгөө төрийн эрхэнд өгөхийг даагаад байсан ч зовлонгоо ярихгүй, зовлонгоо дуулахгүй боогдох нь хамгаас хэцүү бооми байсан ч байж магадгүй.
1990 оны ардчилсан хувьсгал хувь хүнд өөрийг нь эргүүлэн өгсөн юм. Гэвч өөрийгөө өөртөө авах нь тийм ч амар юм биш аж. Одоо ч гэсэн хэрэг тарьчихаад, хулгай, дээрэм хийчихээд тэрийгээ "Амьдрахын эрхэнд ингэлээ" хэмээн хээвнэг тайлбарлаж суудаг нь үүний жишээ. "Төр миний хувь заяа, аз жаргалыг өөрийн мэдэлд байлгаж чадаагүй" гэсэн гомдол байгаа биз дээ. Ардчилал өөрийг нь өөрт нь өгсөн гэдгийг ойлгохгүй буюу сайн ойлгоогүй байгаа нийгмийн сэтгэлгээн дээр тоглох оролдлого гэж харж бас болно.
Өөрөө өөрийгөө эзэмших үнэхээр амаргүй. 1991 оны шинэ Үндсэн хуулинд хувь хүний эрх, эрх чөлөөнөөс дээгүүр юм байхгүй болохыг тунхаглав. Одоо хувь хүний хувь тавилангаас дээгүүр тавих нийтийн эрх ашиг гэж байхгүй. Одоо аз жаргал чинь чинийх, эрүүл мэнд чинь чинийх, ирээдүй чинь ч чинийх. Одоо чи тэжээвэр амьтны дүрмээр амьдрахгүй. Хашаа хорооноосоо өөрөө гар, өвсөө өөрөө олж ид. Чамайг эзэн чинь тэргэнд хөллөхгүй, тэнгээр ачаалахгүй. Ойд дураараа тэнэ. Харин чи эзэнгүй учраас өөрөө чононд бариулчихгүй явахаа мэднэ биз...
Үүнийг ухаарах, дасахад лавтай хорин жил орлоо. Ингээд дуусах, цааш үргэлжлэхийг хэн ч үл мэднэ.
Дураараа байхад, дураараа дуулахад амархан дассан боловч эзэнгүй байхад дасахад хэцүү аж. Болдогсон бол өмч хөрөнгө, хувийн эрх чөлөөгөө өөрөө авмаар. Харин тэжээх тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, найдвартай бөгөөд маш их мөнгө, эрх мэдэлтэй ирээдүй бэлэн байлгах асуудлыг нэг тийм сайн "эзэн"-д даалгаад жаргачихмаар байдаг. Ардчилал, эрх чөлөөнөөс "хэсэгчилсэн мэдээ алдуулалт" гэдэг шиг өөрт аятайг биедээ аваад, арай түвэгтэйг нь бусдын эрхшээлд үлдээх маягаар зохицуулахыг мөн ч их мөрөөдөв дөө.
Энэ бүхнээс хамгийн амархан нь зовлонгоо дуулах, зовлонгоо тунхаглах эрх чөлөө байлаа. Өөрөөр хэлбэл "муу мэдээ" түгээх, хүлээн авах эрх чөлөө. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний эхний өдрүүдэд л ард түмнээс нууц байсан сөрөг мэдээллийн үер зад буулаа. Энэ бүхний ачаар ард түмний нүд нээгдэж, үнэнтэй нүүр учирлаа. Үнэнтэй учраад зогссонгүй. Чөлөөт шар хэвлэл мэдээлэл зөвхөн энэ чиглэл дээр хөл дээрээ бослоо. Социализмын үеийн намын хэвлэлийн "Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн" уриаг "Хэний үр муу явна вэ" гэсэн өөр зарчим эзлэв. Шар сонинг буруутгах үндэс байхгүй. Тэд олон түмний үзэхийг хүсч, дуулахыг мөрөөдөж байсан тэр юмыг бэлдэж өгсөн, сортоотой менежерүүд. Уншигчдыг ч зэмлэх үндэс үгүй. Зөвхөн сайн мэдээнд жар, далан жил пологтсон оюун санаа нь муу мэдээ үгүйлэн харангадаж байсан. Шар хэвлэл ердөө л ангасан хөрс рүү ус цацсан л төдий.
Одоо энэ ПиАр гэж нэр байна. Уул нь тухайн ажил хэргийн үнэн зөвийг нийтэд тайлбарлан таниулах ажлын нэр. Үгчилбэл нь олон нийттэй харилцах гэсэн утга. Гэтэл манайд нэгийгээ увайгүй гүтгэх, хэн нэгний мууг үзэх ажлын ерөнхий нэр болон суурьшив. Нэг нэгнийг Пи Ар хийж явааг дуулаад "Яахнэв дээ, тэгж хүний мууд дурлаж..." хэмээн шогшрохоор болж.
Энэ бүхний оргил нь сонгууль. Нэр дэвшигчид ч өөрийнхөө хөтөлбөр, сайн тал энэ тэр дээр нэг их ач холбогдол өгөхгүй. Харилцан муугаа дуудалцана. Хаа ч ингэдэг л байх, гэхдээ манайхан өөрийн онцлогтой. Өөрийн сайн, бусдын мууг дуудах бэлэн туршлага, дадлагатай том аппарат байсан нь МАХН (МАН? МАХН??). Тэд 70 жилийн туршлагатай суртал нэвтрүүлгийн хөтөлбөрөө яльгүй засаад ашиглаж болж байлаа. ЗХУ тэргүүтэй социалист системийн олол, гэрэлт ирээдүйн тухай хэсгийн толгойг өөрчлөөд өөрийн хөтөлбөрөө болгож болно. Гэхдээ ард түмэн маань өнөөгийн болон гэрэлт ирээдүйн аз жаргал, зөвхөн гадаадад болон нэгэнт орхигдсон түүхэнд байдаг зовлонгийн тухай суртал нэвтрүүлгийг хүлээн авахаа больсон ба "Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ" горим дээр сонсдог болсон байж. Харин хилийн чанадад, ба өнгөрсөн түүхнээ байдаг муу муухайн тухай суртал нэвтрүүлгийг гарчгийг нь солиод зүтгүүлж болж байв. Мөн ч амжилттай явсан даа. Энэ бүхнийг Монголын шинэхэн ардчилал даваад гарсныг бодоход угаасаа ямар ч юмны цаг ирвээс хэнд ч яагаад ч үл дийлдэхийн үлгэр биз ээ. МАХН буюу саяхны МАН-д хүний муу туначихсан учраас ингэсэн гэж бас болохгүй. Гэхдээ коммунист үзэл суртлын аймшгийн машиныг үргэлжлүүлэн ажиллуулаад байсан нь бас үнэн. Зам тээврийн осол гарахад машиныг биш жолоочийг нь шүүдэг.
Ямар ч юманд хэмжээ, өлсөж цангахад ч хязгаар бий. Хорин жил зөвхөн муу мэдээгээр амьсгалсан нийгэм өөрөө уйдаж эхэлж байна. Аз жаргал гэдэг чинь бас хуваалцаж байж сэтгэл тэнийлгэдэг эд аж. Сэтгэлдээ зовлонгоо нуух нь ямар их дарамттай билээ, түүн шиг сайн сайхан сэтгэгдлээ санааны гүнд бугшуулах нь бас л муухай аж.
Хорин жил өөрсдийн сонголтоор байгуулсан төр засгаа хараалаа. Муу хүмүүс тэнд очсон, муухай аргаар гарсан нь бий л байгаа. Гэхдээ энэ нь монголчуудын төр хог новш, адгийн шаар гэсэн үг биш гэдгийг мэдээд байна. Гитлер амьдарч байсан учраас манай дэлхий бузар болдоггүй юм байгаа биз дээ гэдгийг эргэцүүлэх болов. Хүмүүс цагаантай хартай, жигшмээр бас хайрламаар хорвоогийн тухай, өнгө гэрэл хосолсон тийм мэдээлэл, тийм л тунхгийг өнөөдөр хүлээж эхэлжээ. Оршин буй нийгмийнхээ гэрэл гэгээг, хүн ардыг хүлээж байгаа сайн сайхныг бахдан харсан мэдээллийг хамгийн ихээр унших болж байна. Мэдээж өөрийгөө магтсан хоосон тунхаг, хөтөлбөрийг биш л дээ.
Харин нийгмийг нөмөрч байсан хар бараан мэдээллийн хэрэгцээн дээр бизнесийн том орчин бүрдэж төлөвшсөн юм. Тэдэнд цаг үеэ зөв харж, менежмэнтээ шинэчлэх шаардлага гарч байна. Муу мэдээний оргил үед улам муу бичих том өрсөлдөөн гарч, зүгээр нэг хутгалсан тухай биш, есөн есийн наян нэг бүлсэн тухай, тод улаан өнгөтэй, бараг "3 Ди" хэмжээстэй дүрслэн уралддаг байж.
Хар мэдээний өлсгөлөн нийгмийн сэтгэл зүйгээс аажмаар арилж, жам ёсны үнэлэмж аажмаар төлөвшиж байгаа учраас хэвлэл мэдээллийн бизнест шинэ үе ирж байна. Иймд уншигч үзэгчдийн сэтгэлийг булаахын тулд илүү аймаар, илүү цуслаг, улам хараар дүрслэхээр уралдах, эсвэл шинэ шинэ "проблем", түгшүүр, айдас шинээр сэтгэж айлгахаар чиглэлээр дагнан мэргэшиж уралдах нь үеэ өнгөрөөж байна гэсэн үг.
Хүмүүс баячууд, томчуудын гэр бүлийн тухай бичдэг нэг сэтгүүлийг өндөр үнэтэй гэлтгүй ихээр авдаг гэнэ. Нэг талаасаа томчууд яаж амьдардгийг мэдэх гэж хорхойсдог л биз. Гэхдээ хэнийг ч муулдаггүй учраас түүнийг авдаг гэж ярих хүнтэй таарлаа.
Муу юм амархан. Муу юм амархан шиг муу мэдээ амархан. Үнэнд хүрэх гэж зүдэрснээс муулаад явахад хялбархан. Учрыг олох гэж махаа идснээс дэвэргээд хаях хялбархан. Хүнийг эмчилж сурахаас хорлож сурах нь амархан. Хүнийг баярлуулахаас гомдоох хялбархан...муу юм бүхэн амархан... Сайн байх түүнээс ч амархан, ердөө муу юм хийхгүй байхад л бол оо.

оросоо
huts
hi
Зочин
11111
medrelee
Сонирхогч
ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАЙЖ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО wwwcomp
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ
Yavlag
Зочин
haha
tsenddoo=tembuu
zochin
haliun
hi
bayaraa
Uyanga Store
Зайлуул
shooter
Уншигч
Уншигч
Цзян - Дао гуайд
Цзян - Дао гуайд
Зочин
Олиггүйчүүдэд.
Олон хүн
IUejgug ugj
Зочин
Зочин
zochin
ss
jan gao
ДЖД
Зочин
Ган
amarbat
Goy
Бат
Зочин
huselt
TBZ
Зочин
Otgolt
Hun
dfkjf
Зочин
Za yarshig
Za yarshig
Зочин
TE
onigooch tsenddoo-d
Зочин
buural
Зочин 5
Зочин
Ж.Бат
delgermaa
Болдоо
---- الله -----
зочин
Түүхийн шоглоом
Batnyagt
Зочин
zochin
Зочин
Зочин
qa
Зочин
хашаа
Зочин
Зочин
mongol hun
Togoo
Б
NN
zochin
Зочин
Зочин
Зочин
Jo
woow
Зочин
zochin