33 жилийн тэртээ энэ өдөр Монгол улс  ЗХУ-ын колончлолоос мултарсан бөлгөө. 1996-2000 он хүртлэх хугацааны  эрчмээр өнөөг хүрэв. 2000 оноос эхлээд социализм руу ухарсан. Өнөөдөр дарангуйлал руу уруудан хурдтай өнхөрч явна. МоАХ, МоАН-ын нэрийг өмсөгсөд эрх чөлөөнд гай гамшиг тарьж, МАНамтай сияами ихэрсэж, дампуурч улаан зүүнтэн гэдгээ хангалттай нотоллоо, одоо болно.

Чөлөөт зах зээлийг өөгшүүлэн зөнд орхиж чадах эрх чөлөөний үзэл хэрэгтэй байна.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө 2021 онд өлсгөлөн зарлагсад, АН-ыг үүсгэн байгуулагчдыг тонилгох зорилготон нар дарагуйлагчийг цагаатгаж, МАН-аас сайдын (сайн идэх) сэнтий горьдож эрх баригчидтай ижилсэн зүүнтэн рүүгээ нэг мөр өөрсдөө тонилсон нь дээр дээ.

Ёс зүйт капиталист тогтолцоог үүсгэх улс төрийн шинэ үзэл санаа хэрэгтэй байна.

Иймд чөлөөт эдийн засгийн өрхийг татаж хойморийг гэрэлтүүлэх үйлсийг эхлүүлж улс төрийн саруул (рациональ) хандлагыг тогтоох эрх чөлөөний сэтгэлгээ агаар ус мэт чухал байна.

***

…Авсаархан татварлах маш цомхон бүтэцтэй, хүнд сурталгүй, хүнээ айлгадаггүй, сүрдүүлдэггүй хүнээ хамгаалах... Эдийн засаг, чөлөөт зах зээл жамаараа хөгжихөд нь саад болохгүй бай...

Эрх чөлөөт хүн, чөлөөт зах зээл нь чөлөөт эдийн засгийн хамгийн зөв шийдэл гэдгийг ягштал баримтлах...

  1. Хувь хүнийг харгислал хүчирхийлэлээс хамгаалдаг хараат бус сэргийлэх…
  2. Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлдөг,хүний эрхийг зөрчдөггүй ёс зүйт шүүх…
  3. Үндэстнээ гадаадын халдлагад өртүүлдэггүй батлан хамгаалалтай байх…

Хувийнхныг гадуурхан ялгаварлаж ангилахгүй засаг хөндлөнгөөс нь оролцолгүй зөнд нь орхих…

Төрд өмч төвлөрүүлэхгүй байх бодлогыг эрэмбэлэн илт тод нээлтэй хувьд шилжүүлэх үйлсийг үнэ цэнэтэй үйлдэл болгох…

Үнэ чөлөөлөх ингэснээр худалдаа арилжаа зах зээлийн жаягаар хүн хоорондын соёлт хариуцлагатай  харилцаа гэрээ хэлэлцээр номоороо өргөжих…

Гадаадын хөрөнгө оруулалт худалдаа эдийн засаг харилцан ашигтай үйлчлэлцэх боломжийг нээлттэй орхиж чадах…

Хууль нь хүнээ хамгаалахаар хүн нь хуулиа ягштал баримтлан хамгаалах зарчимыг буй болгох…

Чадвар хүчирхэг хоёрыг ялгаж ойлгох,эрх чөлөө ардчилал хоёрыг салгаж ухаарах,хувь хүний эрхийг ерөнхий хүний эрхээс дээдлэн үзэх улс төрийн нам хэрэгтэй…

Карл Менгер (02-23 1840), Жон Кейнс 06-05 1883) нарыг харьцуулаад харахаар их юмны учиг хөвөрнө…

Эрх чөлөө бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүний эрүүл саруул чиг зорилго…

Туулай жил дэгдээд айсуй зөв чиг зорилго руу урамтайхан дэгдэх, дээрх бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн нам хэрэгтэй байна….