Нэмэгдэхүүний байрыг солилоо
Өнгөрөгч долоо хоногийн бүтэн сайнд манай улсын нууц ертөнцийн нэг Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит сонгууль болж өнгөрлөө.
Өнгөрөгч долоо хоногийн бүтэн сайнд манай улсын нууц ертөнцийн нэг Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Хурал, яг л өмнөх сонгууль шиг бүх юм тодорхой болчихсон сцэнарийн дагуу явав. Ерөнхий найруулагч Б.Ганболд. Өглөө 10 цагаас эхэлж өдрийн 15 цагт дууссан сонгуулийн “дэглэлт” өмнөхөөс арай өөр хэлбэрээр болсон юм.
Дотоод тэмцээн уралдааны зохион байгуулалт муу, мэнэжмэнт гэх юм юу ч байхгүй, дээр нь хүн болгон чичлээд байгаа болохоор ерөнхий нарийн бичиг солигдож “Их талын дуулиан” ТББ-ийн тэргүүн Д.Тэрбаатар Б.Ганболдын ажлыг хийхээр болов. Энэ бол манай хөлбөмбөгийн дэвшил гэхээр зүйл. Дотоодын тэмцээн уралдаан, мэнэжмэнт, эрх нь хасагдсан тамирчид, дасгалжуулагчид гээд олон юм өөрчлөгдөнө. Ядаж лигийн тэмцээн маань арай чанартай болно гэсэн үг. Гэхдээ сонгуулийн өмнө Д.Тэрбаатар ерөнхий нарийн бичиг болох нь тодорхой байлаа. Харин Б.Ганболд ерөнхийлөгч болсноор нэмэгдэхүүний байрыг сольсонтой ялгаагүй юм болсон. Хуучин ерөнхий нарийн бичиг, ерөнхийлөгч болдог нь ч юу билээ. Мөн сонгуулиар баталсан хамгийн гол зүйл бол бүх эрх мэдэл ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Өөрөө бүхнийг удирдаад Д.Тэрбаатараар дотоод ажлаа хийлгэх гэсэн санаа л даа. Тэгэхээр дотоод тэмцээн уралдаан сайжраад хүмүүс жоохон ч гэсэн намдах болов уу гэсэн арга. Хуурах арга улам нарийсаж байна. Харин гадаад харилцааг өөрөө удирдана. Өөрөө ч гэж дээ гэрт нь Монголын Хөлбөмбөгийн Холбооны факс байдаг юм чинь. Англи хэлтэй эхнэр нь бүх ажлыг хийнэ. Гэр бүлийн хувийн компани шиг. Жилийн өмнө ОУХБХ-ы сайтан дээр эхнэрийнхэн мэйл хаяг байсан. (..маya@yahoo.com)
Б.Ганболд бол үнэндээ дийлдэхээ болчихсон. Бэн Хамман, Зэпп Блаттэр нарийн туслах болчихсон, тэдний тушаалаар Орос хэлт “стан”-уудын саналыг өгүүлэх арга хэмжээг авдаг. Нэг хүн 6 санал авах хэмжээний эрх мэдэлтэй байхад хоёр дарга нь юу гэж холдуулах билээ. Өөр зөндөө юм байгаа. Нэг бол дэндүү мэдлэг чадвартай, нэг бол дэндүү муу хүн Олон улсын байгууллагад ингэж суга дээшилдэг. Монголын нэр ОУХБХ, АХБХ, ЗАХБХ-нд ямар муу нэртэй байдаг гэж санана. Монгол улс авилгалчдаа барж дийлэхгүй байгаа гэдгийг тэд тодоос тод мэднэ. Түүнд хөлбөмбөгийн хөгжил хамаа байхгүй. Гол нь энэ албан тушаал дээрээ удаан байх нь чухал. Сонгуулийн зорилго ч ийм л байсан. Манайд ямар хэмжээний мөнгө ордог, гадаадад очоод юу болдог, тамирчин гэж ямар ч хамааралгүй хүмүүсийг авч явдаг, багийн эмчээр Монголын нэртэй топ модэлийг авч явдаг, чансаа ахиулах тэмцээнд ордоггүй гээд хөгжүүлэхгүй гэх бүх юм байна. Энэ хүн байгаа цагт бид олон улсаас тас харанхуй, хөмөрсөн тогоонд байдгаараа оршино. Одоо удахгүй гадаад дасгалжуулагч авчирч хүмүүсийн амыг түр чимээгүй болгоно. Энэ бол хөлбөмбөгийн төлөө гэхээсээ илүү, өөрийнхөө төлөө, өөрийн албан тушаалаа авч үлдэх гэсэн арга.
Шинэ нарийн бичгийн хувьд Монголын шигшээ багийн тамирчин асан, Хасын Хүлгүүд багийн дасгалжуулагч.
“Тэнгэр Санхүүгийн нэгдэл” группийн захирал Ч.Ганхуягийн (тэр үеийн Хас банкны гүйцэтгэх захирал) дэмжлэгтэйгээр Д.Тэрбаатар хэсэг нөхдийн хамтаар “Дуулиан-2020” тэмцээнийг 2007 онд санаачилж байлаа. Тэрнээс хойш Монголын хамгийн том тэмцээн болсон.
Дуулианыг хамтарч зохион байгуулах санааг 2 жилийн өмнө МХБХ-д тавихад “Бид өмнөх ажлаа амжихгүй байхад юун ахиад хүүхдийн тэмцээн” гээд татгалзаж байсан. Жилийн дараа Улаанбаатар хотын хүүхдүүд хагас жил үргэлжилдэг “Дуулиан-2020” тэмцээнд оролцож, нэр хүнд нь ч дээшилсэн. Жилд долоо хоног л Өсвөрийн Улсын аварга зохиодог холбоонд том цохилд өгөх нь ойлгомжтой. Удалгүй Дуулиантай хамтарч ажиллах шуум гарч, өнгөрсөн жилийн Дуулианы шүүгчдийн багийг холбооноос гаргасан. Одоо Дуулиан хөлбөмбөгийн холбооных боллоо гэхэд буруудахгүй. Өөрсдийнхөн зохиодог улсын аварга бол хажууд нь дэндүү жул.
Нэмэгдэхүүний байрыг сольсон юм шиг энэ сонгууль ямар ч байсан Монголын хөлбөмбөгт салхи орууллаа. Өөрчлөлтийн эхлэл гэж ойлгож байна. Түүнчлэн Б.Ганболд нэг булхайгаа хүлээн зөвшөөрсөн нь жилд АХБХ-оос 250 ам.доллар (306 сая төгрөг) орж ирдэг гэдгийг хамтрагчдийнхаа өмнө шударгаар хүлээсэн. Энэ үгийг Бэн Хамман Монголд 2 жилийн өмнө ирэхдээ хэлж байсан бөгөөд эзэн нь одоо хэргээ хүлээж байна. Хамман тэгж хэлэхэд нэг хүн сонин болоод явчихсан нь үнэн. Угаасаа мэддэг нэг л хүн манайд байгаа. Хэлээгүй бол бид нүдэн балай чихэн дүлий хэвээрээ л байна.
Түүнийг хэргээ хүлээ гэж хэлэх утгагүй болсон. Манайд бол шийдэгдэхгүй гэдгийг мэдэж байна. Харин Монголын Хөлбөмбөгөөс яваад өгөөч ээ гэж гуймаар байна. Манай нэг найз (Лигт тоглодог) “Б.Ганболдыг алга болвол Монголын хөлбөмбөгчдийн баярын өдөр байх болно” гэж голыг нь олоод хэлж билээ.
Жич: Миний бие өмнө нь МХБХ-ны талаар дөрвөн нийтлэл бичиж байсан. Үнэхээр худлаа, хүн гүтгэсэн зүйл байхгүй. Манай хөлбөмбөгm оршин тогтнож буй бодит зүйл!!!
Монголын Хөлбөмбөгийн Холбоо 1 2 3 4