Мэргэжлийн бус
Мэргэжлийн “спорт” анх эртний Ромд үүссэн гэж үзэж болно. Зөвхөн тулаанд бэлтгэгдсэн мэргэжлийн Гладиадоруудын тэмцэл үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж байсан нь гарцаагүй. Зүгээр нэг тулалдах сонирхолтой дайчдын тоглолтыг хэн ч үзэхгүй учраас,
Мэргэжлийн “спорт” анх эртний Ромд үүссэн гэж үзэж болно. Зөвхөн тулаанд бэлтгэгдсэн мэргэжлийн Гладиадоруудын тэмцэл үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж байсан нь гарцаагүй. Зүгээр нэг тулалдах сонирхолтой дайчдын тоглолтыг хэн ч үзэхгүй учраас, Гладиаторууд заавал мэргэшсэн байх ёстой. Тэд Ромын легионуудаас дутахааргүй ур чадвартай, багаар тоглох сэтгэхүй өндөр. Гол нь цэнгэлдэх хүрээлэн гэж бэлтгэгдсэн орчинд олны нүдэн дээр тулалдана. Эзэнт улс ч зугаа цэнгэлээс хөөрхөн мөнгө цохичихно. Ард олныхоо зовлон зүдгүүрийг зугаа цэнгэлээрээ нимгэлчихнэ. Олон өдрийн тулаанд ялсан боол эрх чөлөөт иргэн болох шагналтай учраас гэр бүл, үр хүүхэд, эцэг эхтэйгээ улзахын тулд эцсээ хүртэл тэмцэх нь тулааныг улам сонирхолтой болгоно. Ридли Скоттын “Гладиатор” кинон дээрээс бид тодорхой харсан.
Харин орчин үеийн мэргэжлийн спортыг Америкчууд бодож олжээ. Мэдээж хүн алж хядаад байхааргүй тухай цаг үедээ тохирсон байх ёстой. Гол зарчим нь мэргэжлийн тамирчин нь тодорхой хатуу гэрээний дагуу өөрийн авьяас чадвараа бусдад худалдаж түүгээрээ цалинжаад явахыг хэлж байгаа юм. Тамирчин-үзэгч-мөнгө гэсэн холбоосыг сайн мэнэжмэнтээр холбон өгчээ. Эрчимтэй бэлтгэл сургуулилт, нийгмийн баталгаат байдал, цаг хугацаа шаардсан энэ ажил нэгдүгээрт их мөнгө, хоёрдугаарт зөв мэнэжмэнтгүй бол цаашаа хөдлөхгүй. Тиймээс хөрөнгө мөнгө гаргаж хүмүүсийн зугаа цэнгэлээр “дөрөөлж” илүү мөнгө хийх давхар боломжыг Америкчууд олж харсан юм. Түүхийн ямарч үед хүн зугаа цэнгэлдээ мөнгө харамлаж байгаагүй. Мэдээж үзэгчдийг (массыг) зугаацуулж байгаа “хэсэг” цалин өндөртэй, од гэсэн нэрийг олж авна. Энэ нь нийгмийн доод давхаргынханд буюу хар арьстнуудад боломж олгож хурдан гүйдэг хөлөө, нударганы амтаа, эр зориг, авхаалж самбаагаа худалдаж мөнгө олох боломжыг бүрдүүлжээ. Бүжиглэж, цэнгэж, найр наадмыг урьтал болгох дуртай хар арьстнууд ингэж л цагаан арьстнуудтайгаа зэрэгцсэн юм. Харуудад дургуй ч гэсэн Жэсси Овэнс, Карл Льюис, Мухаммад Али, Боб Бимон, Майкл Жордан нарыг хүссэн хүсээгүй шүтэж эхэлсэн. Арьс өнгөний үзэл алга болоход мэргэжлийн спортын тамирчид асар том үүрэгтэй байсан юм. “Шинэ тив”-ийнхэн дэлхийн спортын хөгжлийг бэйсбол, сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, бокс, хоккейн мэргэжлийн тоглолтуудаараа дээш нь суга татаж, Америкчууд ямарч спортод илүү амжилт гаргадаг шалтгааныг тодорхой болгов. Янкууд спортыг мэргэжил болгосон. Одоо бүхий л улс орон тэдний мэнэжмэнтийн арга барилаас суралцаж, мэргэжлийн спортын замнал руу тууштай орж эхэллээ. Зарим аль хэдийн орчихсон байгаа. Мэргэжлийн спорт эхнээсээ Олимпт орж байна.
Бүр үзэгчдийн сонирхол татах боломж сул бөхийн төрлүүдээс бидний мэдэх нохой зодооныг гаргаж мэргэжлийн бөх болгожээ. Мэргэжлийн спорт тэр чигтээ шоу гэдгийг нохой зодооноос өнгөтөөр харж болно. Шоунд дургуй хэн байхав. Дэлхийн хамгийн нөлөө бүхий Олон Улсын хөлбөмбөгийн холбоо хүртэл 1994 оны Дэлхийн аваргаа АНУ-д өгөөд баярлаж байсан гэдэг. Шоуны эх орон ямар мэнэжмэнт хийх нь сонирхолтой байсан биз.
Саяхан Олон Улсын Сонирхогчдийн боксын холбооноос Дэлхийн боксын цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Учир нь мэргэжлийн бокс руу тамирчидаа алдаад байгаа болохоор өндөр шагналын сантай жил дамнасан тэмцээн зохион байгуулах гэж буй эхлэл. Манайхан бокс шинэ түвшинд гарлаа гээд байгаа боловч аль хэдийн гарчихсан зүйл шүү дээ. Дээр нь нокаут бараг болдоггүй сонирхогчдыг хүн үзнэ гэдэг уйтгартай. Тэгэхээр бидэнд мэргэжлийн тамирчид болон мэргэжлийн спорт хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгтэй.
Мэргэжлийн спорт капиталист нийгмийн бүтээл. Харин манайх коммунист нийгмийн спортын бодлогоор явж байсан. 90-ээд он, 2000 оны эхээр хуучин коммунист улсуудын спортын салбар нь уруудсан шалтгаан ердөө энэ. Нэг нь мэргэжлийн болгож тамирчдын нийгмийн хангамж, баталгаат амьдралыг дааж авсанаар дутагдах гачигдах зүйлгүй болгосон бол, нөгөөх нь одон медалиар энгэрийг нь мялаасан. Цаана нь нийгмийн баталгаа муутай, улсынхаа төлөө гэсээр байгаад нас хэвийх үедээ өвчиний уурхай болчихсон хэдэн хөгшчүүд үлдсэн. Бусдаас хараат “од” гэдэг ойлголт байдаггүй шүү дээ. Шагналын тогтолцоо ч эсрэг тэсрэг. Нэг нь хангалуун амьдрал, нийгмийн баталгаа, хараад бус байдал, мөнгө, нэр хүндийг өгч байгаа бол нөгөө нь цол тэмдэг, гавьяат тамирчин, спортын мастер, улсын баатар гээд чихэрээр хуурч байгаа юм шиг сайхан нэр хүнд. Дэлхий нийт 21-р зуунд одон медалиа хуу татан орж байна. Спортын мастер Бэкхэм гэж байхгүй. Мэргэжлийн сайн тамирчидтай болчихвол аяндаа нэр хүнд, мөнгө ороод ирнэ. Газрын теннисны Их Дуулгад нэг хожоод хэдэн мянгаар нь доллар олж болно. Хөлбөмбөгөөр европт дундаж амжилт гаргахад л эх орны сурталчилгаа болж, гүүглээр Монголын хайлт ихсэнэ. Монголд мэргэжлийн боксын хүнд жингийн тулаан, хөнгөн атлетик, уран гулгалт, хоккей, америкийн сагсанбөмбөгийн тоглолт болоод ирвэл ямар вэ? Энэ чинь нэр хүнд. Олимпын аваргатай болсоныг маань гадны хэдэн мэдээллийн сайтууд “Монгол анхны аваргаа өлгийдөн авлаа” гэхээс өөр юу ч дурдаагүй шүү дээ. Нүднээс нулимс гартал сайхан байсан ч, үнэндээ вакум орчиноосоо гарч чадахгүй бид спортыг Олимп гэж ойлгож, Олимпоос алт авчихвал болчих юм шиг, хөгжчих юм шиг ойлгоод байна. Олимпын хорооны хувьд Олимпт ордог төрлүүдээ хөгжүүлье, амжилт гаргадагаа эхлээд босгоод ирье гэдэг нь хорооныхоо хувьд зөв ч, Монгол улсын хэмжээний бодлого гэхээр өрөөсгөл болоод байгаа юм. БТСГ (Биеийн Тамир Спортын газар) нь дагаж намираад нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ гэчихээд “Бид Олимпоос 2 алтан медаль авлаа” гэж ярьж байгаа нь инээдтэй. Манай спортын холын зорилго юу вэ? Алсын хараа нь Олимпоос олон медаль авах уу? Надад бол их хийсвэр санагдаж байна. Бид мэргэжлийн тамирчин бэлтгээд, тэд нар нь амжилт гаргаад ирвэл спорт гэж их айлын учрыг зөвөөр ойлгож эхлэх болох юм.
Монголын ямарч салбар удааширалтай байгаа шалтгааныг мэргэжлийн бус гэж дүгнэж байна. Барилгаа Хятадаар бариулж, замаа Япончуудаар тавиулсан цагт зам шиг зам, барилга шиг барилга болдог бөгөөд ажлын гүйцэтгэл, цаг хугацааны хувьд ч зөрүү их. Тэгэхээр бид мэргэших ёстой юм байна. Бриллиантыг Израил, компьютэрийн схем талдаа Сингапур, Тайвань толгой цохиж байгаа нь ажилдаа мэргэшсэнийх. Тамирчин гэдэг мэргэжлийг эхнээсээ гаргаж ирэх цаг нь болжээ. Гол нь яаж хийх вэ гэдэг хамгийн чухал. Хойд өмнөд хөрш, БНСУ, Япон шиг эхний ээлжинд гадны мэргэжилтнүүдээс туслалцаа авья. Манай ТОП-4 уг нь бол жоохон зөв мэнэжмэнт хийвэл суга дээшилчих боломжтой л доо. Бусад төрлүүд ч ялгаагүй. Дарга болохоороо амралтын шинж чанартай болж, медалийн араас гүйх ойрын ялалтанд дурладаг тогтоц арилаагүй болохоор ирээдүйн амжилтын төлөө гэдэг өнөөдөртөө хэцүү байна даа. Хэд хоногийн өмнө дууссан Гуанжоуд Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтууд дээр гайгүй байсан ч сүүлийн тоглолтууд дээр маш их ядарч сульдсан байсан гэдгийг дасгалжуулагч О.Баярцогт хэлсэн. Харин эсрэгээр БНХАУ, Япон, БНСУ, Иран гэх мэт багууд улам формондоо орж байсан гэдэг. Тэгэхээр мэргэжлийн тамирчдын бэлтгэл, тэсвэр гэдэг өөр байгааг харуулж байна. Аль ч талдаа зохион байгуулалтын асуудал сайн байх ёстой. Харин бид зохион байгуулалт муутайгаа “Монгол хүнийг чанд хатуу гараар барих ёстой” гэж ташаарна. Сайн зохион байгуулалт, мэнэжмэнттэй байвал хатуу гараар бариад байх шаардлагагүй.
Эцэст нь хэлэхэд Монголын ихэнх салбар “мэргэжлийн бус” хүмүүсээр удирдуулж байгаа учраас хэн дуртай нь шүүмжилж чадаж байна. Тэгэхээс өөрийн салбараа сайн удирдаж байгаа хүнийг хэн шүүмжлэх юм. Өндөрт нисч байгаа шувуу руу хэн ч чулуу шидэж чадахгүй.