С.БАЯРЦОГТЫН буруу жишгийн араас бөөнөөрөө
Уул уурхай моодонд орохоос өмнө Монголын улстөрчид “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүй гэж ярьдаг байлаа.
Уул уурхай моодонд орохоос өмнө Монголын улстөрчид “Эрдэнэт”-ийг аваагүй бол засгийг аваагүй гэж ярьдаг байлаа. Тус үйлдвэр улсын төсвийн ихэнхийг дангаараа бүрдүүлэхийн дээр улстөрчдийн шахааны бизнесийн ганц түшиц газар байсан учраас ийм хэллэг гарсан хэрэг. Улстөрчид, бизнесийнхний нөлөөнд ордог “Эрдэнэт”-ийн хувь заяа уул уурхайн компаниудыг ч тойрохгүй бололтой. “Эрдэнэт”-эд дарамталж бизнесээ шахдаг байсан бол уул уурхайн компаниуд харин өөрсдөө бизнес санал болгодог бололтой юм. Сургаар бичих нь сэтгүүлзүйн жанр биш л дээ. Гэхдээ сэтгүүлчид хардах эрхтэйн дээр, хэдхэн хүний нууцаас халиад хэсэг хүний дунд тархчихсан яриаг дэлгэхэд нэг их буруудахгүй байх. УИХ-ын олон гишүүн сонссон, магадгүй олон хүнд сонсгох гэж зориуд ярьсан нэгэн яриаг энд сийрүүлье. Өнгөрсөн хавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шугамаар УИХ-ын зарим гишүүн Ховдын Хөшөөтийн уурхайд ажилласан. Энэ үеэр тэнд ажилласан гишүүдийн хэрэгцээнд зориулж зуны улиралд жийп машинаар үйлчилж болох санал гарчээ. Тэнд байсан гишүүдээс нэг нь “тэгээд зөвхөн зун л хэрэглэх хэрэг үү” гэж сөргүүлэхэд “үгүй, та бүхэн хэрэглэж л байхгүй юү” гэж хариулсан гэдэг. Тэд жийп аваагүй учраас энийгээ ярьсан нь мэдээж. Харин эрхэм гишүүд ирээд Хөшөөтийн уурхайг нугасгүй магтах их аян өрнүүлсэн нь цаад тал найрсаг хандсаны илэрхийлэл гэж хардах үндэстэй.
Одоо гишүүдийн яриа бус, Авлигатай тэмцэх газрын мэдэгдэл бүхий нэгэн баримт өгүүлье. УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт хэдэн сарын өмнө АНУ, Канадад айлчилсан. Энэ үеэр эрхэм сайд манай Оюутолгойн ордын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн биржид зарагдаж эхэлсний таван жилийн ойд оролцож “Айвенхоу майнз” компанийн удирдлагуудын хамт нээлтийн хонх цохисон юм. Энэ бол нэр хүндийн хэрэг, хонх цохихын ач холбогдлыг ойлгохгүй хүмүүстэй хөрөнгийн зах зээлийн талаар яриад ч нэмэргүй гэж сайд өөрөө мэдэгдэж байлаа. Харин олон төрийн бус байгууллага, хэвлэлийнхэн үүнийг сайдын дураараа хийсэн үйлдэл, түүнийг Канад айлчлахыг, бас биржид очиж хонх цохихыг Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөөгүй гэж буруутгасан. Тэдний нэг болох “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн энэ талаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Хариуд нь АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирүүлсэн мэдэгдэлд “С.Баярцогт нь тухайн үйл ажиллагаанд хувийн зардлаараа оролцсон байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, өөрөө зардлаа төлж иргэн С.Баярцогтын хувиар АНУ-д оччихоод Монгол Улсын Сангийн сайдын хувиар “Айвенхоу майнз” компанийн арга хэмжээнд оролцчихсон гэсэн үг. Иймд төрийн сайд хүн яагаад заавал хувийн зардлаар явсныг, магадгүй “Айвенхоу майнз”-ын зардлаар явсныг тодруулж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож өгөхийг “Үндэсний соёмбо” хөдөлгөөнийхөн шаардаж УИХ-д хандаад байгаа. Сайд С.Баярцогттой холбоотой гомдлыг одоо УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж байгаа, удахгүй хуралдана гэж тус дэд хорооны дарга Г.Баярсайхан хэлсэн.
Монгол Улсын төсөв хэдэн жилийн өмнө хэдэн зуун тэрбумд л эргэлддэг байв. Одоо хэдэн их наядаар нь ярьдаг болжээ. Энэ их мөнгөний урсгалын зарцуулалтыг атгаж, төлөвлөж байдаг Сангийн сайд нь хувийн зардлаараа гадаадад айлчилж болох уу. Улсын ажлыг хувийн зардлаараа явж гүйцэлдүүлдэг тэр ямар улсаасаа баян сайд юм уу. Үе үеийн Сангийн сайд нар харамч нэртэй л дээ. Гэхдээ тэдэн дотор С.Баярцогт сайд шиг өөрөөсөө харамладаг нь лав байгаагүй. Тэрээр эх оронч сэтгэлгээтэй, эдийн засгийн хувьд боломжтой сайд байж болно. Харин төрийн сайддаа томилолтын зардлыг нь өгч чаддаггүй Монголын төр гэж байхгүй. Тэгэхээр улсынхаа нэр хүндийг олон улсад гутаах үйлдлээр илэрхийлдэг эх оронч сэтгэлгээ гэж байхгүй байх аа. Уг нь хонх цохисон нь бус, хувиасаа зардлаа төлж Ерөнхий сайдынхаа зөвшөөрөлгүй явсныг л төрийн өндөр албан тушаалтны ёсзүйн алдаа гээд байгаа. Гэтэл сайд өөрөө болохоор хонх цохисныг буруутгалаа гэдгээр тархи угааж төөрүүлэх гээд байх юм.
Уул уурхайн компаниуд эрхэм гишүүдийг ингэж ганц нэгээр нь урьдаг байснаа одоо хавтгайд нь кампаничилж аваачдаг болжээ. Үүний өмнөх долоо хоногт л гэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон Өмнөговь яваад ирсэн. Одоо залгуулаад Төрийн байгуулалтын байнгын хорооныхон ирэх хагас бүтэн сайнд явна. Тэд Оюутолгой, Ухаахудагийн уурхайн ажилтай танилцах юм гэнэ. Гишүүд амьд, амьдралтай хууль батлахын тулд явалгүй яах вэ. Ширээний ард сууж байгаад хууль баталснаас л дээр. Хамгийн гол нь тэднийг бөөнөөрөө явахыг хэн зөвшөөрч, хэчнээн ойр ч гэсэндээ онгоцны зардлыг нь хаанаас төлж байгаа нь чухал. Албан тушаалынхаа сүрээр томилолтын зардлаа хувийн компаниар төлүүлэхийг авлига гэж үздэг байна. УИХ-ын гишүүдийг ингэж удирдлагынхаа зөвшөөрөлгүй, төрийн хүн байж төрийн бус зардлаар явахыг Ёсзүйн дүрмээр нь ч, Авлигын тухай хуулиар ч хориглосон. УИХ-ын даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хурал дээр гишүүд өөрөөс нь зөвшөөрөл авалгүй орон нутагт явсныг, явах гэж байгааг болихыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хатуу анхааруулжээ. УИХ-ын дарга мэдээгүй болохоор түүнээс зөвшөөрөл аваагүй, томилолтын зардал ч УИХ-ын Тамгын газраас гараагүй гэсэн үг. Хэрвээ гишүүд хувийн компанийн зардлаар, хөлсөлж авсан онгоцоор нь Өмнөговьд очиж ажиллах гэж байгаа бол С.Баярцогт сайдын Нью-Йоркт хувийн зардлаараа очиж хонх цохисонтой л адил. Гишүүдийг ингэж бөөнөөр нь аваачих нь нэг талын л урсгал. Нөгөө талд нь гишүүд өөрсдөө компаниудыг “дарамталж”, төрийн нэрээр, албан тушаалын сүрээр очдог урсгал байхыг бас үгүйсгэж болохгүй. Аль нь ч байсан энэ кампаничлалын цаана хөдөө аваачиж уулгаж идүүлж байгаад бэлэг нэрээр хавтгайд нь хахуульдах шинэ арга дэлгэрч магадгүйг, цаашид жишиг болон тогтож болзошгүй. Хамгийн гол нь хууль тогтоогч нь, төрийн сайд нь хуулиа биелүүлэхгүй, ёс зүйгээ мөрдөхгүй бол хөрөнгө оруулагчдаас бизнесийн хэвийн харилцаа, Монголд ашигтай гэрээ, хариуцлагатай уул уурхайг мянга шаардаад нэмэргүй. Хууль тогтоогчдын телевизийн камерын өмнө, сонины хуудсаар хэлсэн сайхан үгс хавтгайд нь авлигадаад сурчихсан хөрөнгө оруулагчдад бол хаданд хашгирсан цуурай адил л сонстоно. Тэр цагт уул уурхайгаа тойрч улсаараа хөгжих гэгээн мөрөөдөл маань ард түмний олонхид гэнэн мөрөөдөл болж үлдэх аюултай. Яг л ягаан цэнхэр тасалбарын түүх шиг, газар хувьчилсны дараахь Улаанбаатар хотын газар шиг.