Их хурлын дуулиан нь МАХН-ын дэд даргын томилгоо
МАХН-ын их хурлаас олон хүн тус бүрдээ л юм юм хүлээнэ. Нэг хэсэг нь намын шинэчлэл гэнэ. Тунхагийн шинжтэй энэ мөрөөдөл албаны хэдэн үгээр цаасан дээр буухаас цааш хэтрэхгүй ээ
Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:
МАХН-ын их хурлаас олон хүн тус бүрдээ л юм юм хүлээнэ. Нэг хэсэг нь намын шинэчлэл гэнэ. Тунхагийн шинжтэй энэ мөрөөдөл албаны хэдэн үгээр цаасан дээр буухаас цааш хэтрэхгүй ээ. Ердөө л нам дахь, намын далбаан дор албан тушаал, эрх мэдлээ хадгалах гэсэн хэсгийн л PR. Урьд нь ч ийм байсан. Их хурал болгоны өмнө “намын шинэчлэлийн шинэ дэвтэр” нээж хурлын маргааш хаачихдаг уламжлал ганцхан МАХН-д биш, АН-д ч бий. Нөгөө хэсэг нь хамтарсан Засгийн газрыг салгана гэж горьдоно. Намын олон гишүүнд нь салах санаа байвч, нам нь бүхлээрээ сачий нь хүрэхгүй л болов уу. Хүнээр бол МАХН нэр хүнддээ үнэхээр хайртай, зальтай нэгэнтэй их адилхан. АН-ыг Засгийн газарт урьж авчирчихаад түрүүлж хөөхөөс МАХН-ынхан айна. Энэ нь намын нэр хүнд, хожмоо 2012 оны сонгуулийн амжилтад нь нөлөөлнө гэж үзнэ. Харин АН-ынхныг өөрсдөө явах улстөрийг МАХН-ынхан аажмаар хийх байх. МАХН өнөөдөр АН-тай харьцуулахад хамаагүй амьдралтай байгаа. Намын их хурлаа зарлалаа, нэрээ солино, үзэл баримтлалаа ардчиллынхныг тодотгодог барууны чигт ойртуулна гэнэ. Залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллага нь хуралдлаа, залуусаар цус сэлбэлээ, ард түмнээ сонсох аян өрнүүллээ, “нийгмийн ардчилал” гэдэг нэр томъёог АН-аас түрүүлж албан ёсны нэр хаягтаа шигтгэж амжлаа. Одоо намын их хурлаараа 20 жилийн өмнө эхлүүлсэн ардчиллын алдаа оноог шүүж, дуусдаггүй шилжилтэд цэг хатгана гэнэ. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалыг нь булаацалдаад зогсохгүй, ардчилагчдын эхлүүлсэн нийгмийн шилжилтийг хуучин коммунист угшилтай шинэ үеийнхэн дүгнэж цэгнэн дуусгана гэж байна. Ардчилагчид ажлаа хийхгүй бол ардчиллын түүхийг тэдний өмнөөс өөр хүмүүс бичнэ гэдэг энэ ажээ.
АН-ыг ингэж сугандаа улам бүдгэрүүлж, ардчилагчдын өмнөөс илүү урт түүх бичих, магадгүй бүр ардчиллын автор болохын төлөө улстөр хийх нь МАХН-ын буруу биш шүү дээ. Аль ч улстөрийн намд байх л тактик. Алсын ийм стратегийг боловсруулж чаддаг лидертэй байна гэдэг том давуу тал. Тэгэхээр хамтарсан Засгийн газрыг салгаж, унагаж чаддаггүй юмаа гэхэд ядаж доргилт өгөх улстөрийн үйл явдал нь МАХН-ын их хурал биш, дараа нь хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал. Засгийн газрынхаа хувь заяанд санаа тавьж айж байгаа нь Сү.Батболд биш, тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг. АН-ынхан Н.Алтанхуягаа З.Энхболдоор сольж чаддаггүй юмаа гэхэд уул уурхайг тойрч, Засгийн газарт багтсан “хоёр намын нэг баг”-ийнхныг нэг хэсэгтээ л айлгана даа. Ер нь бол сайд Х.Баттулга, түүний тэргүүлдэг МоАХ-ны байр сууринаас шалтгаалах хамаарал их. АН-ын хүч тэнцсэн “Алтан гадас”, Ардчилсан хүчний холбоо хоёрын алийг Х.Баттулга дэмжихээс олон юм шалтгаална. Тэр өөрөө багтдаг Засгийн газраа хамгаална гэвэл Н.Алтанхуягийн талд зогсоно. Харин З.Энхболдоо дэмжвэл бусад сайдын хамт Засгийн газраас гарах болно. Эндээс хамтарсан Засгийн газрын хувь заяа АН-ын хүч тэнцвэртэй хоёр бүлгийн дунд хөшүүргийн төв цэг болоод зогсчихсон Х.Баттулга сайд, түүний МоАХ фракцын халаасанд байна гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй дээ.
Хэрвээ хамтарсан засаг үлдвэл улстөрийн байдал хуучнаараа буюу засагт ойрхон цөөнхийн хэсгийн эрх ашгийг хамгаалсан хаалттай тоглоом цаашид ч үргэлжилнэ. Хамтарсан Засгийн газар үлдэхийн муу нь энэ л дээ. Үнэхээр л байгалийн баялаг эрх мэдэлтэй цөөнхийн гарт төвлөрвөл уул уурхайгаас улсаараа баяжаагүй, ядуурсан орнуудын жишгээр орж байна л гэсэн үг. Харин салж, парламент сонгодог утгадаа очсон олонхи цөөнхтэй болбол бүгдэд шударгаар өрсөлдөх, оролцох боломж гарч ирж магадгүй. Хамтарсан засаг салснаар улстөрийн тогтворгүй байдал үүсч, эдийн засгийн эргэлт гацаанд орох эрсдэлтэй ч улстөрчид нээлттэй дүрмээр тоглож чадвал бидний уншсан, улстөрчдийн ярих дуртай сайн засаглалын жишээ л болно.
Тэгвэл МАХН юу шийдэх гэж их хурлаа хуралдуулж байна вэ. Мэдээж нэрээ солих байх. Үзэл баримтлалдаа нэр томъёоны бага зэргийн өөрчлөлт оруулна. Одоо де-факто байгаа намын даргаа албан ёсны болгоно. Тэгээд баярын концерт, бөхийн барилдаан. Нээрээ ёслолын арга хэмжээний өмнө томилгоо тойрсон бөөн хор найруулалт үдэш эхэлж, шөнө дамнуулан үргэлжлэх байх. Урьдын хурлуудаас харахад хэсэг бүлгээрээ цугларч үгсэн хуйвалдахад бусдад харагдахгүй, мэдэгдэхгүй тохиромжтой цаг гэж шөнө дөлийг сонгодог юм билээ. Хамгийн сонирхолтой томилгоо нь намын дэд дарга. Тус нам түүхэндээ анх удаа дэд даргатай болох гэж байна. Уржигдар хуралдсан намын удирдах зөвлөлийн шийдвэрээр бол МАХН нэг дэд даргатай байхаар болжээ. Бүр хүн оноож, эчнээ томилгоо явуулж үзсэн байна. Хэрвээ дэд даргатай байх дүрмийн төслийг намын их хурлын гишүүд дэмжвэл хоёр хүний нэрийг халааслаж орохыг намын даргатайгаа ярилцсан мэдээ ч байна. Үүгээр Шадар сайд М.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Хүрэлбаатар нарыг намын дэд даргад зүтгүүлэх юм байна. Шалгуур нь намын ажлын туршлагаас гадна М.Энхболдыг намын дунд үеийн, Ч.Хүрэлбаатарыг залуу үеийн төлөөлөл болгосон гэж эх сурвалж хэллээ. М.Энхболд бол хотын бүлгийн лидер. Фракцын лидер төдийгүй, дараагийн намын дарга, Ерөнхий сайд яригдах бүрт асаалттай танк шиг ард нь байнга зогсч байдаг хүчирхэг багтай. Шадар сайд өөрөө У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхонтой ч бараг нэг фракц юм шиг дотно харилцаатай. Харин Ч.Хүрэлбаатарын хувьд экс Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд үеийнх нь зөвлөх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, сайд гэх улстөрийн намтарт нь Сү.Батболдын хүн гэх ангилал дагадаг. Тэр намын даргын фракцын хүн ч, их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тандвал МАХН-ын их хурал уу, аль эсвэл төрийн бус байгууллагын их хурал уу гэж эндүүрмээр бүрэлдэхүүн харагдана. Иймд өрсөлдөөн үүсгэх гэж, ганц хүн дээр яралзтал гар өргүүлээгүй гэж дараа нь ярихын тулд л Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэх байх. Түүнээс бус, түүнд бодлогын дэмжлэг байгаа ч, эцсийн шийдвэрийг гаргах заалны дэмжлэг байхгүй. Харин намын бодлого гэж ганцааранг нь зүтгүүлбэл өөр хэрэг. Магадгүй, Сү.Батболдыг намын даргаар саадгүй батламжилна гэсэн хотын бүлгийн барьцаагаар намын дэд даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн ч байж болно. Хэрвээ М.Энхболдтой өрсөлдүүлэхээр Зүүний хүчний холбооноос нэр дэвшүүлбэл тун дотно харилцаатай хоёр фракцын санал хуваагдаж болзошгүй учраас зориуд намын даргын хүмүүсээс сонгосон энэ биз. Хэрвээ дэд даргатай байх дүрмээ баталдаг л юм бол заалнаас нэр дэвшсэн ч М.Энхболдын өмнө намын дэд дарга болох “ногоон гэрэл” асна. Ингэснээр хотын бүлгийнхэн намын даргыг авах байнгын мөрөөдөлдөө алхам ойртлоо гэсэн үг. Намын дэд дарга ямар сул гишүүн, эсвэл агентлагийн дарга, үгүй бол ажилгүй байлтай биш. УИХ-ын гишүүд, сайд нар үгэнд нь орохгүй. Иймд намын даргаасаа жаахан доохнуур Шадар сайд, эсвэл намын бүлгийн ахлагчийн рангтай байх хэрэгтэй. М.Энхболдын одоо хашиж байгаа албан тушаал ч энэ шаардлагыг хангана. Дэд даргын дараа намын Бага хурал, удирдах зөвлөлийг байгуулна. Энэ удаагийн бүрэлдэхүүн бол 2012 оны УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах, улмаар сонгуульд ялбал дараагийн Засгийн газрын сайд нарыг томилуулах, өөрсдөө ч сайд болох магадлал өндөртэй онцгой ач холбогдолтой сонгууль юм. Бараг дараагийн сонгуулийн бялуу хуваалт энэ их хурлаас эхэлж байна ч гэж болно. Гэхдээ МАХН сонгуульд ялбал шүү дээ.
Дуутай тэнгэр хургүй, дуулиантай хурал дэд даргын томилгооноос цааш хэтрэх болов уу.

Үргэлжлэл бий