“Ардчилсан нам”-ын зургаадугаар их хурал дээр хэлсэн үг
Би шинэ нам хүлээнэ, шинэ нам хүснэ, тэр шинэ намыг байгуулах, бий болгох үзэл баримтлалтай хүнийг дэмжинэ, өнөөдрөөс эхлээд Ардчилсан намаас Сосорбарам гарсан гүйцээ!
2016 оны 12-р сарын 06
Өнөөдөр энэ нам 8 жил яаж явсан юм бэ? Өнөөдрийн энэ хурлыг би 8 жил хүлээсэн.
Урд шөнө би хар дарж зүүдлэсэн. Урт гар намайг бас зовоосон, хэлэх үг минь боогдсон, харах нүд минь хаалттай хэвээрээ байгаа.
Нөгөө талаар аз болж эхнэр намайг өглөө сэрээсэн. Хөөе чи хуралд явна шүү гэнээ.
Гэхдээ би нэг ч үг бэлдээгүй ирсэн. Ямар үг хэлэх гэж байна вэ гэвэл үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд 280 хүн байдаг. ҮЗХ-ы гишүүд намайг гаднаас нь харж байгаагаар даргаа тойрч зугаалсан, даргаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм нөхдүүд болсон.
Ийм учраас би юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл ҮЗХ-ы гишүүд 300 хэд болох сураг байна. Өчигдөр ҮЗХ-ы гишүүд хоорондоо ярьсан. Эд нарын арьсаа хамгаалдаг цаг баяртай. Өчигдрийн үйл явдал чинь баяртай мартъя.
Цоо шинэ нам бий болох хэрэгтэй байна. Ямар намыг бий болгохыг мөрөөдөж байгаа юм бэ? гэвэл 1996-2000 оны хооронд МоАХ эвсэл засаг барихдаа гаалийн татварыг тэглээд, суурь үнийг чөлөөлөөд Монголын эдийн засгийг босгоод ирсэн.Энэ бол том ололт. Бусад ололтуудыг ярихгүй, цаг барахын нэмэр.
1996-2000 он хүртэл Ардчилсан нам сайн ажилласан байна. 2000 оноос хойш дууссан, Монголын ардчилал амьгүй сүг болсон. Эдүгээ хүртэл эвссэн, завшсан. Манай АН-ын дарга Н.Алтанхуяг 2008 онд намын дарга болоод нам ялсан сайн хэрэг. Ялсандаа ерөнхий сайд болох учиртай. Тэр нь зөв байж. Гэхдээ тэр үед ялахдаа тахир дутуу ялсан юм.
Эвсэл болох, эвслээрээ далимдуулж завших, зөвшил болох, зөвшлөөрөө далимдуулж бие биенээсээ хулгай хийх, хуйвалдах, хоорондоо зохицохгүй албан тушаалын уралдаан болоод 8 жил болсон. Яагаад ийм болсон бэ? гэвэл намын их хурал хуралдаагүй учраас, хууль бус, дүрмийн бус намын дарга 8 жил ажилласан. Одоо тэгвэл З.Энхболд даргын тусгаж байгаагаар энэ хүн 8 жил төрийн алба руу алхах эрхгүй болж байгаа. Энэ сайн хэрэг. З.Энхболд дарга хоёр жил ажилласан. Хоёр жил ажиллах хугацаандаа намаа ялагдуулсан. Тийм учраас дахиад хоёр жил төрийн алба руу орох эрхгүй болж байгаа. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа бол сайн. Тэгвэл энийгээ бариарай.
Манайхан ах дүүсээ томилоод эхлэсэн. Ардын нам манайхаас сурсан шүү дээ. Өчигдөр Ц.Нямдорж хариуцлагатайгаар ярьж байна билээ. Би Н.Алтанхуягийг гайхсан. Өөрөө ерөнхий сайд байж байж хүргэнээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилдог ямар ухаан оршиж байна вэ? Энэ чинь хориотой.
Үүнийг таслан зогсоохын тулд энэ их хурлаар ҮЗХ тарах ёстой. ҮЗХ тараахын тулд энд байгаа 1120 гишүүн, бүрцаашаа цувраад хүлээж байгаа, бачимдаж байгаа тэр гишүүдтэйгээ ярь, тэр гишүүд эрх мэдэлтэй байх ёстой. Тэр гишүүд өөрөө өөрийнхөө боломжийг хангадаг боломжтой байх ёстой. Энэ худлаа биш.
Дарга болонгуутаа бүгдийг нь мартдаг, орхидог, энд сууж байгаа дарга нар бүгд тийм. Тийм учраас та нар буруугаа хүлээе гэж байгаа бол өнөөдөр зоригтойгоор ҮЗХ-оо тараагаад, намын их хурлаар юу шийдэх ёстой вэ? гэвэл ҮЗХ гэж дахиж байх хэрэггүй. Гүйцэтгэх зөвлөл гэж байх хэрэггүй. Намын зөвлөл гэж бий болгоод 21-н аймгийн даргын зөвлөлтэй, тэр нь доошоогоо хүмүүсийн эрхийг хангадаг сүлжээ бий болгоод ажиллавал хамаагүй хялбар байх болно гэж харж байна.
Яагаад эд нар ҮЗХ-ы гишүүдийг олон болгох гээд байна вэ? гэвэл даргадаа долигнодог, цүнхээ хүнээр бариулдаг энэ өвчнөөсөө сал, Ардчилсан намын дарга нар аа, миний үеийн дарга нар аа, одоо болсон. Та нар зайгаа тавьж өгөх цаг болсон. Энэ намын дарга хол явахад хэн ямар зөв үзэл бодолтой байна?, энэ нам засаг барьвал ямар эдийн засгийн бодлого явуулах вэ?, татварыг яах вэ?...
Хэрвээ Ардчилсан нам шинэчлэгдэе, цоо шинэ нам больё гэж бодож байгаа бол юу хийх ёстой гээч! Татварыг нам буулга, зарим давхардсан татварыг байхгүй болго, зарим бүтэхгүй татварыг тэглэ, үнийг чөлөөл! Ингэж байж бизнесийн таатай орчин бүрдэнэ. Ингэж байж сонгодог капитализм бий болно! Би тэгж бодож байна.
Тийм учраас хүмүүст боломж олгодог тийм нам л одоо Монголд хэрэгтэй байна.
Тэрнээс биш МАН шиг коммунист нам, Ардчилсан нам шиг социалист нам, МАХН шиг фашист нам, ҮТТН гэж нацист нам. Ийм юман дунд бид амьдарч байна. Тийм учраас энэнээс салахын тулд гишүүн бүр өөрийнхөө эрхийн төлөө л яв. Тэр гишүүн болгон эрхтэй байхын тулд ҮЗХ-ы орондмаш цомхон чадварлаг намын зөвлөлтэй болчих. УИХ-ын гишүүд өөрсдөө шийддэг байх хэрэгтэй. Гишүүд өөрсдөө эрхтэй байх хэрэгтэй. Тэрийг хүндэтгэдэг, дагадаг даргатай байх хэрэгтэй. Тэр дарга заавал УИХ-ын гишүүн байх албагүй, ерөнхий сайд байх ч албагүй. Тэр дарга намыг л цэвэр авч явах учиртай. Харин тэр нам төрийн дээр сандайлах учиргүй. Би ийм л бодолтой байна.
Би МоАХ-ны бодлогыг хэлж байгаа юм биш шүү! Намын бодлогыг ч хэлж байгаа юм биш!Сосорбарам гэдэг хувь хүний бодлыг хэлж байгаа юм…
Бизнесээ, хөрөнгө мөнгөө арвижуулах боломжийг нээсэн либерал бодлого явуулсан нам байгаач ээ. Тэгэхгүй бол манай нам хуучин байгаа.
Ардчилсан нам гэдэг нэрээ ч хүртэл өөрчлөх хэрэгтэй. Либерал бодлого барьдаг нам ямар нэртэй байдаг юм. Энэ намд шинэчлэгдэх царай алга. Шинэчлэе гэвэл цоо шинэ үзэл баримтлал бий болго, үзэл санаа, тэрийгээ дагасан заавал биелэгддэг зөв дүрэм, яг юу хийх нь тодорхой концепц гаргаж байж намын шинэчлэл ярихаас биш цэцэрхээд хэрэггүй.
Миний хувьд бол Монголын Ардчилсан Нам үүрд баяртай.
Би шинэ нам хүлээнэ, шинэ нам хүснэ, тэр шинэ намыг байгуулах, бий болгох үзэл баримтлалтай хүнийг дэмжинэ, өнөөдрөөс эхлээд Ардчилсан намаас Сосорбарам гарсан гүйцээ!
2020 оны 05-р сарын 08
с
Б
Зочин
Ugluu
зочин
Зочин
Зочин
Зочин