“Сэцэн мэргэн түшмэл улсын эрдэнэ, сайн хатан хүн гэрийн эрдэнэ”. Энэ үг Эзэн богд Чингис хааны билиг сургаал. Хаад ноёд сэцэн мэргэн түшмэлүүдийг сорчлон сонгож, шатлан дэвшүүлж төрийн албаа залгуулдаг байсан нь эртний ёс.
#чөлөөт цаг
#нийтлэл
“Ард түмний сайн сайхан байдал хамгийн дээд хууль мөн” хэмээн маш эрт үед нэгэн ухаантан айлджээ. Хүн болгон өөрийн амьдралын эзэн байдаг ч ард түмний сайн сайхан байдал жинхэнэ ёсоор хангагдаж, хамгийн дээд хууль хэрэгжих эсэх нь төрийн толгойд заларч байгаа эрхмүүдээс маш их хамааралтай.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хаяа багтвал бууж, хошуу багтвал иднэ гэх зан үйл нүүдэлчин монголчуудын аж төрөхийн бичигдээгүй хууль болон үйлчилсээр олон зууныг илээжээ. Нутаг нуга, айл саахалтынхантайгаа ам муруйхгүй эвтэй найртай, тангараг бүтэн амьдарч байсан нь бидний элэнц хуланцын үеэс мөрдөж ирсэн уламжлал заншлын маш том үнэт зүйл мөн аж.
#чөлөөт цаг
#нийтлэл
“Бүхэнд хамгийн нийтлэг зүйл юу вэ” Найдвар. Учир нь хэрэв хэнд ч, юу ч байхгүй бол тэр нь найдвар байдаг” хэмээн гүн ухаантан хэлжээ. Хүн болгоны амьдралын үүрдийн дагуул, насан туршийн өмөг түшиг бол найдвар юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харж өөлөн муулах муухай. Хүн муу хэлэхийн төлөө төрчихсөн мэт амаа билүүдэн, ам нээвэл бусдыг муулах донтой болчихсон хүнд хэн ч дуртай биш, түүнээс зай барин дөлнө.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэгэн эзэнт улсын мэргэн түшмэл сэтгэлээр унан, турж эцэж, нүднээс гарсан байхыг хаантан соргог олж харжээ. Үнэнч албат минь, бие чинь өвдөө юу, сэтгэл санааг чинь ямар нэг зүйл зовоогоо юу, урьдын байдаг сэргэлэн цовоо, эрхэмсэг жавхаатай дүр төрх хаачихав, үнэнээ өч хэмээв.
#чөлөөт цаг
#нийтлэл