Намын бодлого яллаа
МАХН-ын их хурал сценарийн дагуу, хайрцагласан бодлого дотор болдгоороо болов. Олон жилийн түүхтэй, засгийн эрх барьж байгаа том нам харанхуй хуралдаж болохгүй л дээ.
МАХН-ын их хурал сценарийн дагуу, хайрцагласан бодлого дотор болдгоороо болов. Олон жилийн түүхтэй, засгийн эрх барьж байгаа том нам харанхуй хуралдаж болохгүй л дээ. Тодорхой бодлого, хайрцаг байх нь гарцаагүй. Хэрвээ намын бодлого их хурал дээр унавал удирдлагууд нь жирийн гишүүдийнхээ дунд итгэлээ алдсан гэсэн үг. Иймд удирдлага нь итгэлээ алдаагүйгээ нотлохын тулд намын төвшинд тодорхой бодлого хайрцаглах л ёстой. Харин давс хужир нь хэтэрчихээр тус намын их хурал Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлархуу болчихдог гэмтэй. Энэ удаа сүүлийн хоёр их хуралтайгаа харьцуулахад намын бодлого гэдэг хүнд лантуун дор дотоод ардчиллаа хумьж ардчилсан солонгос загвартаа нэлээд ойртлоо. Хэрвээ намын даргын сонгуульд өрсөлдөөн гараагүй бол бүр их ойртоно. Их хурлын төлөөлөгчдөд намын бодлого гэдэг том хайрцаг алтан хилийг нь давж гишгэж болдоггүй төрийн хууль, ардчиллын үнэт зүйлсээс ч хүчтэй үйлчлэв. Том нам зохион байгуулалт сайтай, сахилга бат чангатай байх нь зөв. Харин намын бодлого гэгчээр их хурлын төлөөлөгчдийг хүлэх нь ардчилсан нийгмийнхээ шалгуурт хэр нийцэж байгааг мэдэхгүй юм.
Ямар ч гэсэн Дамдины Сүхбаатарын байгуулсан МАН дахин сэргэж, шинэ зууны анхны даргаар нь Дамдины Сүхбаатарын Батболд 85 хувийн саналаар сонгогдсон нь өөрөө баримт, түүхэн үйл явдал. Түүний өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 15 хувийн санал авчээ. Гаднаас харахад ардчилсан зарчмаар болсон намын даргын ердийн л нэг сонгууль. Харин ийм сонгууль болох хүртэл өрнөсөн ер бусын үйл явдлууд нь их хурлын хамгийн сонирхолтой хэсэг байлаа. С.Батболд бол бүрэн эрхээ албан ёсны бүтцээр нь баталгаажуулах гэж байгаа намын дарга. Богино хугацаанд ажиллахдаа хийсэн ажил, хэлэх үгтэй намын дарга-Ерөнхий сайд байж чадсан учраас намын бодлогын нэр дэвшигч нь С.Батболд байх нь анхнаасаа тодорхой байв. Намд нэг л бодлого байх учраас өрсөлдөгч байж болохгүй. Хэрвээ өрсөлдөгч гарч ирвэл тэр нь намын бодлогын эсрэг явсан болно. Намын бодлогын эсрэг санал өгсөн их хурлын төлөөлөгч ч адилхан. Одоо байдаг үгүйг мэдэхгүй юм, намын бодлогын эсрэг явсан нэгнийг намаас хөөдөг дүрэм МАХН-д бий. Энэ заалтаар Д.Оюунхорол УИХ-ын гишүүн байхдаа намаасаа хөөгдөж байв. Намын бодлогоос зөрөхийн эрсэдэл энэ л дээ. Иймд намаар улс төрийн карьер хөөж, намын нэрээр ажилтай, албан тушаалтай яваа хүмүүсийн хувьд намын бодлогынхоо эсрэг явахгүйг хичээнэ. Намын бодлогын хүч нь энэ. Ийм том эрсэдэл, эрх мэдлийг сөрж нэр дэвшсэн нь Ө.Энхтүвшингийн хувьд үнэхээр том эр зориг. Энэ эр зориг нь түүнийг нам дотроо намын даргад өрсөлдөх хэмжээний лидерийн зиндаатайг харууллаа. Ө.Энхтүвшин намынхаа бодлогыг сөрж нэр дэвшсэн ч, МАХН-ын удирдлагууд түүнд баярлах учиртай. Хэрвээ Ө.Энхтүвшин зэрэгцэж нэр дэвшээгүй бол намын даргын сонгууль гадна талдаа ямар харагдах байсныг эргэцүүлж нэг бодоход илүүдэхгүй л байх. Ө.Энхтүвшин нэр дэвшсэнээр МАХН-ын их хурал сценариас ялимгүй гажиж арай сонирхолтой боллоо. Ө.Энхтүвшин нэр дэвшсэнээр хайрцагласан бодлого задраагүй ч, намын даргын сонгууль гадна талдаа өрсөлдөөнтэй, ардчилалтай болж харагдлаа. Намын даргад хоёр хүн өрсөлдсөн нь өөрөө энэ их хурлын нэгэн гол чимэг, тодотгол болов. Энэ бол намын их хурлын сценарийг бичсэн хүмүүсийн бус, хөндлөнгөөс нэр дэвшсэн Ө.Энхтүвшингийн гавьяа. Гэхдээ тэр мэдрэмж муутай улстөрч үү, эсвэл намдаа тийм үнэнч хүн үү. Намын бодлого ялах нь анхнаасаа тодорхой байсан. Өмнө нь ч намын бодлого ялж ирснийг сайн мэдэх хүний нэг нь Ө.Энхтүвшин өөрөө. Бүр ийм бодлого бичилцэж явсан хүмүүсийн нэг байх. Гэтэл сөрж л байдаг, зөрж ороод унаж л байдаг. Нэг ёсондоо мань хүн нэр дэвшсэнээр намын бодлогын эерэг PR-ийг сайн дураараа хийчихлээ. Ганц хүн нэр дэвшээд, бусад нь ярсхийтэл гар өргөх сценаритай намын даргын сонгуулийг өрсөлдөнтэй илүү гоё харагдууллаа.
Энэ хоёр хүний өрсөлдөөн, нэр дэвших явцыг тойрсон үйл явдлууд хэвлэлийнхэн бидэнд ч нэгийг бодогдуулав. Ерөнхий сайд С.Батболдыг, МАХН-ыг тойрсон хайрцаг нам, УИХ, Засгийн газрын төвшинд бий болоод эхэлчихжээ. Вакуумдаад эхэлчихээгүй гэдэгт найдъя. Улстөр тогтвортой байх нь сайн л хэрэг. Харин, ялангуяа сөрөг хүчний хяналтгүй энэ цаг үед хэвлэлийнхэн нэг намын бодлогын хайрцагт багтаж, эрх баригчдыг дагаж хөвөх нь сайны дохио, сэтгүүлзүйн зарчим биш юм.
Намын даргын сонгуулийн үеэр гарсан ер бусын үйл явдалд төлөөлөгчдийн асуулт хариултын хэсэг багтана. Уг нь дүрмээр, ер нь яаж ч бодсон намын даргад нэр дэвшигчдээс л асуумаар. Гэтэл “хоёр хүн нэр дэвшсэнийг та юу гэж үзэж байна вэ, хэнийг нь дэмжих вэ” гэх маягийн асуултыг их хурлын нэгэн төлөөлөгч С.Баярт тавьжээ. С.Баяр бол МАХН-д ч, Монголын улстөрд ч хүчтэй лидер мөн нь мөн. Гэхдээ тэр МАХН-д зүг чиг заагч алтан гадас биш шүү дээ. Бас намын даргад нэр дэвшигч ч биш. Угаасаа нам бодлого гаргаж толгойг нь цэнэглэж чиглүүлээд өгч байхад заавал ингэж зулгуйдан давхар “луужин” ашиглах ямар хэрэг байна аа. Эсвэл мөлхөө сурталчилгаа хийгчдийнх нь ядмагхан PR-ийнх нь нэг хэсэг байсан юм болов уу даа. Хариуд нь С.Баяр “би намын бодлогоо дэмжинэ” гэж өөрийнхөө бодлыг хэлжээ. С.Баяр өөрөө нэгэн цагт намын бодлогод ялагдаж явсан хүн. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь намын их хурлаар М.Энхболд, С.Баяр нар намын даргад өрсөлдөөд мөн л намын бодлого ялж байлаа. Намын бодлого нь М.Энхболд байв. Өөрийнхөө бодлыг өрөөлд тулгасан тохиолдол бас болжээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг заалнаас намын даргад нэр дэвшүүлсэн байна. Хариуд нь эрхэм спикер нэрээ татаад зогсохгүй, намайг дэмжиж буй хүмүүс С.Батболдод саналаа өгөөрэй гэж уриалж, тулгахын хооронд хэлжээ. Ингэж хэлсний буруу гэж үгүй. Бас л намын бодлогоо дэмжсэн нь тэр байх. Гэхдээ тэр нь С.Баяр даргаас туслалцаа хүсдэг орон нутгийн төлөөлөгч биш, улстөрд хашир туршлагатай, хат суусан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай байсан нь харамсалтай. Саяхан л намын удирдлагууд нь Д.Дэмбэрэл гуайгаас УИХ-ын даргыг нь авч өөр хүнд “бэлэглэнэ” гэхэд мань хүн төрийн хар хүн шиг хариу хэлээд гаргасан тухай хэвлэлээр гарч байсан. Хэрвээ дараагийн удаа дарга нар нь намын бодлогоо халааслаад ороод ирвэл Д.Дэмбэрэл гуай парламентаас сонгогдсон УИХ-ын даргын албаа өгөх л юм байх даа. УИХ-ын дарга бол томилгоо нь намын бодлого ч бас л өрсөлдөөнөөр сонгогдсон, намаас огт хамааралгүй төрийн өндөр албан тушаал. Энэ талаас нь харвал адилхан хоёр залуу намын даргад өрсөлдөж байхад намын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга хүн сайн дураараа хэн нэгнийх нь сонгуулийн ухуулагч хийж жижигрэх нь зохимжгүй л харагдсан.
Их хурлын өөр сонирхолтой хүн нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. Түүний алхмыг олон хүн сонирхож байлаа. Гэтэл намын нэрийг солихгүй гэсэн Н.Энхбаярын санал ердөө зургаахан хүний дэмжлэг авчээ. Хэвлэлийнхэн л сонирхоод байснаас бус, экс Ерөнхийлөгчийн хувьд энэ удаа намын их хурал дотор цаст уулын цагаан барс цагаа тулахаар талын шоргоолжинд бариулна гэдэг шиг л юм боллоо. Намын удирдлагын л эсрэг байвал юуг ч эсэргүүцэхэд бэлэн байсан түүний нөхөд энэ удаа зааланд олонхи битгий хэл, бүр хүчтэйхэн цөөнх ч байж чадсангүй. Гэхдээ МАХН-ыг хуучин нэртэй нь авч үлдэхийг хүсэгчид, Н.Энхбаярыг дэмжигчид энэ удаа зааланд цөөн, гадаа олноор үлдсэн байхыг үгүйсгэхгүй л юм.
МАН-ын их хурал хараахан дуусаагүй, үргэлжилж байгаа. Одоо Бага хурал, Бага хурлаас Удирдах зөвлөлөө сонгоно. Тэр бүрт намын бодлого ялсаар л явах нь хэн бүхэнд тодорхой. Харин намын бодлого гэдэг тэр том хайрцагт бүх монголчуудын, эсвэл МАХН-ын 130 мянган гишүүний, үгүй бол зөвхөн намын удирдлагад шинээр орох, засагт ойрхон цөөн хэсгийн л эрх ашиг багтаж байна уу, үгүй юү гэдгийг одоогоор цаг хугацаанаас өөр хэн ч таашгүй.