Мартаж болдог, донгодож шийтгэдэг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Эхнэрийнхээ унадаг машин, хүүгийнхээ хувийн компани, өөрийнхөө зарсан машины орлого, байр, байшингаа хүртэл мартчихдаг хүмүүсийг юу гэж нэрлэх ёстой юм бол.
Эхнэрийнхээ унадаг машин, хүүгийнхээ хувийн компани, өөрийнхөө зарсан машины орлого, байр, байшингаа хүртэл мартчихдаг хүмүүсийг юу гэж нэрлэх ёстой юм бол. Эндээс харвал Монголын төрд баахан уймраа, мартамхайчууд ажилладаг бололтой юм. Төрийн албанд ажиллаж байгаа л бол хариуцлагаа мэдэж орсон орлого, үл хөдлөх хөрөнгө, хадгаламж дахь хэдийгээ бүгдийг үнэнээр нь олон нийтэд мэдүүлэхээр хуульчилсан. Энэ нь авлигаас ангид байх чухал алхам. Эрх мэдэл авлига руу хөтөлдөг болохоор л төрийн албанд ажиллаж буй эрх мэдэлтнүүдээс ийм баримт шаарддаг. Харин манай төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ мартчихдаг, эсвэл мэдээгүйгээсээ гэж тайлбарладаг. Мартамхай биш гэж маргах дээрээ тулбал нуун дарагдуулсан байж таарна. Чухам яагаад нуув гэдэг л нөгөө авлигаас эхтэй бус уу. Аль ч талаараа төрийн албанд тэнцэхгүй нь тодорхой байна. Нуусан ч бай, мартсан ч бай хууль зөрчсөн гэмт үйлдэл.
Нуун дарагдуулсан тэр хөрөнгө нь улсад хэдий хэмжээний хохирол учруулдгийг тооцож гаргах юм бол овоо дориун юм болно. Ер нь өөрт байгаа юмаа мартчихдаг нөхөр чинь улсын ажил хийхдээ юу ч мартдаг юм хэн мэдлээ. Төрийн албанд тэнцэхгүй нь шууд л нотлогдох ийм үйлдлийг тухайн үеийн дуулиан, хэвлэлийн мэдээлэл төдийхөн болгоод өнгөрөөд байх уу гэдэгт л асуудлын гол байна. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц, ШШГЕГ-ын дэд дарга Т.Батболд, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Сангийн яамны газрын дарга нар, МИАТ-ийн дэд дарга Д.Эрдэнэбилэг гээд нэлээдгүй хүний нэрс мартагсдын энэ дараалалд жагсана.
Авлигатай тэмцэх байгууллага бий болсон цагаас хойш л бүгдийн мэдэх томоохон авлигачдыг илрүүлж чадаагүй ч хаа очиж хамгийн сайн хийсэн ажил нь хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн "жижигхэн" дарга нарыг бол хагас дутуу ч гэсэн барьчихаад байгаа юм. Ерөнхийдөө нэг яамны газрын дарга, түүнээс арай бага албан тушаалтан, дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шидсэн торонд торж үлддэг гэх үү дээ. Эднээс дээш албан тушаалтны авлигын хэрэг сөхөгдвөл шууд улс төржөөд явчихна. Аль нэг намын харьяалалтай томоохон албан тушаалтан бол УИХ дахь бүхэл бүтэн бүлэг хөдөлгөөнд орж намын нэрээ сэвтээхгүйн төлөө хамгаалалт хийнэ. Эсвэл нөгөөх нь яг шийтгэгддэгийн даваан дээр өршөөлд хамрагдчихна. Ийнхүү өнөөдрийг хүртэл томоохон албан тушаалтны авлигын хэрэг санаатай аз тааруулснаар юм уу, сайн улс төржсөний ачаар чимээ алдардаг. Ингээд жижигхэн дарга нарыг авлах ажил Авлигатай тэмцэх газрын амттай өгөөш болж үлддэг.
Хууль зөрчсөн ийм нөхдүүдийг Авлигатай тэмцэх газар шүүхгүйгээс хойш зохих ёсны газарт нь албан бичиг явуулна. Бичиг хүлээж авсан нөгөө байгууллага нь харин даажинтайгаар хариуг нь барина. Хууль зөрчсөн албан хаагчаа сахилгагүйтээд аяга хагалчихсан хүүхэд мэт толгойг нь илж, сахилгын шийтгэл гээчээр аргалаад өнгөрдөг болжээ. Эсвэл орлогоо мартсан болохоос нуугаагүй гэж ийм шийтгэл оноодог юм болов уу. Авлигатай тэмцэх газрын хийсэн "том" ажлыг ингэж л үгүйсгээд байгаа юм.
Энэ байдлаараа Монгол Улс авлигаасаа ангижрах биш улам авлигажих нь тодорхой. Хэрэв улс төрждөггүй, том, багаар нь ангилдаггүй, хийсэн ажлаа дорвитойхон шиг гүйцэтгэдэг, хууль нь хэрэгждэг бол Авлигатай тэмцэх газар шиг ажилтай байгууллага Монголд лав байхгүй байхсан. Дээр нь сахилгын шийтгэлээр л аргалаад байх юм бол авлига авах, хөрөнгө орлогоо нуух гэдэг чинь дэггүй жаалын үйлдэлтэй л адил юм байна. Ийм шийтгэлтэй юм бол орлогоо нуусан ч яадаг юм гэж зарим нь барьцаж л таараа.
Мартаж болдог, донгодож шийтгэдэг хөрөнгө орлогын мэдүүлэг хэрэгтэй ч юм уу. Иймхэн шийтгэл оногдуулахын төлөө баахан мэдүүлэг авдаг нүсэр том бүтэцтэй, Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг байдаг ч юм уу. Үгүй ч юм уу.

ха ха
Зочин
zochin
bat
bvjin
батаа
Зочин
Зочин
batnaa
95128870
Хэрэгтэн
Зочин
одсүрэн
Батдорж
Батдорж
Зочин
Зочин
Cupid
Зочин
fuck the HU
dam
Зочин
hi
Зочин
Зочин
muusain
muusain
да
х
rada.