Монголыг Араб болгох Герман технологи
Бензин шатахуун цаашдаа яах бол гэж манай орны насанд хүрсэн хүн болгон чих тавьж байна.
Бензин шатахуун цаашдаа яах бол гэж манай орны насанд хүрсэн хүн болгон чих тавьж байна. Машин унадаггүй хүнд ч энэ сэдэв хамаатай. Ашиг хонжоо хайгчид шатахуун ховордоосой гэж залбиран, үнэ ханшаа нэмэхээр үргэлж бэлэн байдалтай анаж суудаг. Ард иргэдийн хувьд цалин буухаас өмнө бензиний үнэ нэмэгдчихвий гэж түгшицгээнэ.
Амьдрал бензин дээр төвлөрөх явдал зөвхөн Монголд болоод байгаа ч юм биш. Нэг л мэдсэн дэлхий даяар машин унаа нь бус түүнийг хөдөлгөдөг шатахуун нь чухал болчихлоо. Гачигдлаас гарах арга ч уг нь олон бий юм билээ. Зөвхөн нефть, газрын тосноос шатахуун гардаг ч юм биш. Европод анх зохиогдсон уурын галт тэрэгнүүд чинь түлээ нүүрсээр бүр гахайн тарган гуяа хүртэл шатаан давхиулдаг тухай бишгүй л намтар уншсан байх.
1930-аад оны эхэн үеэр Арабын элсэн цөл, Ойрхи Дорнодод энд тэндгүй нефть олдож тэрнийг нь бараг үнэгүй шахам зарснаас улбаалан машин унааны түлшинд өөрчлөлт орчихсон гэлцдэг. Одоо нэг баррель нь 100 долларт хүрээд байгаа нефтийг Саудын Арабын шейх анх ганцхан доллараар зарж байсан гээд бод. Энэ цамаан байдал бусад зүйлээс шатах материал гаргах гэсэн бүх санаачлагыг утгагүй болгоод хаячихсан аж. Аллах тэнгэрийн хайр хугацаа хэмжээтэй байжээ. Лалын ертөнц дэх газрын тосны цооног түрүүчээсээ крантаа хааж буй дуулдана. Хүмүүс төдийгүй уралдааны морь хүртэл явган явахаа больтлоо унаажсан өнөө цагийн хэрэглээ газрын тосыг цагаас нь өмнө барж дуусгах нь. Энэ талаар эдийн засагчид, эрдэмтэд ам нийлэн дандаа таагүй тоо хэлээд байх боллоо. Зарим нь дэлхийн нефть дөнгөж 30 жилийн нөөцтэй гэж байна. Яанаа.
Муу засаглалтай буурай орнуудад нефтийн дажин нүүрлэж байгаа бол өндөр хөгжилтэй гүрнүүд дараагийн “Б” хувилбараа бодоод олчихжээ.
Шинжлэх ухаан технологийн анхдагчаараа алдартай германчууд газрын тосны хямралд төдийлөн санаа зовохгүй байна. Тэд газар дороо үлэмж их нүүрсний нөөцтэй. Хэрэв нефть үнэд ороод ховордох юм бол нүүрснээсээ шатахуун гаргахад бэлэн байгаа гэнэ. Хамгийн хямд ажиллагаагаар нүүрснээс шатахуун гаргах технологийг герман инженерүүд бодоод олчихжээ. Америкчууд ч гэсэн энэ талаар тооцоо, судалгаа хийж байгаа гэнэ. Яахав одоохондоо Арабууд, Оросууд хямдхан газрын тос нийлүүлээд байвал үйлдвэрээ өргөжүүлэхээ түр царцаана. Ямар ч байсан царай алдахгүй.
Нүүрс шингэрүүлэх Фишер-Тропш (дизель гаргадаг), МТG (бензин гаргадаг) гэх мэт сүүлийн технологиуд гараад ирсэн юм байна. Нефть нэрж өчнөөн бодис сугалдагтай адил нүүрсийг бив битүү сав руу оруулаад халаахад л (эхний ээлжинд нэмэх 500-600 градус гэсэн санагдана) хий ялгарна, түүнийг нь шингэн хэлбэрт шилжүүлж шатахуун үйлдвэрлэдэг аж. Нүүрснээс хямд өртгөөр сайн түлш гаргах тэрхүү технологийн манлайд Герман улс яваа.
Монгол Улс Германтай их шургуу нөхөрлөх боллоо. Канцлер Меркель манай орныг зорин ирсэн. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын шинээр томилогдсон Ерөнхийлөгчийн урилгаар хариу айлчлал хийхээр боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд манай бизнесийн төлөөлөгчид байх шаардлагатай. Тэд тус тусын салбарын хүрээнд Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хамтран ажиллах санал тавьцгаавал хожим илүү бодитой ажил болно. Ялангуяа нүүрснээс шатахуун гаргаж, шатахууны хараат байдлаас гарахад ийм алхам зайлшгүй шаардлагатай болжээ.
Ингэхэд нүүрснээс шатахуун гаргана гэж юуг хэлээд байгаа юм бол. Нүүрсний хувьд бол өвс ургамлын ялзмаг тоолж баршгүй живаа жилийн дараа дагтаршин ийм нэг гялтганасан хатуу хар хэлбэрт шилжинэ. Тэр нь дахиад цаг хугацааны дараа нялцайн тосон хэлбэрт, цаашилбал хийн байдалд шилждэг гэсэн онол бий. Мод ургамал газрын тос, шатдаг хий болон хувирах хэдэн сая жилийн хугацааг зөвхөн бурхан л хүлээж чадах байх. Коксжсон буюу сайн чанарын гялтганасан хар нүүрсний дээгүүр арай шаталт муутай хүрэн нүүрс, занар зэрэг “хоёрдугаар гурил” хучаастай байх нь мөн л цаг хугацааны хүлээлт юм уу даа. Өнөөдөр чухам тэр хүрэн нүүрс бол нүүрснээс шатахуун гаргах гол түүхий эд юм. Монгол бол хүрэн нүүрсний эх орон билээ. Зөвхөн Чойр орчимд гэхэд багцаагаар 20.4 тэрбум тонн. Зөвхөн энэ хэсгийн зуу хуваасны нэгийг л нэг жилийн турш олборлоход манай орон шатахууны ямар ч асуудалгүй болчих аж.
Монголд 163 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээрээ дэлхийн 200 орноос эхний тавд яваа гэх. Үүнээс 100 тэрбум нь хүрэн нүүрс. Нэг тонн нүүрснээс 250 л шатахуун гардаг гэвэл манай улсын одоогийн хэрэглээгээр тооцоход даруй 20 мянган жилийн хэрэглээг хангах аж. Ямартаа ч өндөр зардлаар үйлдвэр барьчихад түүхий эдээр дутаж гацах зовлонгүй байх нь. Ийм үйлдвэрийн онцлог нь барьж байгуулахад өртөг өндөртэй ч ашиглалтын явцад өртөгөө богино хугацаанд нөхөх боломжтой гэж мэргэжилтнүүд ярьдаг. Ийм боломжийг технологийн үсрэнгүй хөгжил бий болгожээ. Нэг баррель нефтийн үнэ дэлхийн зах зээлд 70-80 ам.доллар байхад нүүрснээс шатахуун гаргах нь өртөгийн хувьд нефть боловсруулахтай өрсөлдөх хэмжээнд очно гэдгийг ч мэргэжилтнүүд тооцоолжээ. Монгол нүүрснээсээ шатахуун гаргадаг болчихвол нефтийн нөөц дуусах өнөөх 30 жил дөхөх тусам бид Арабууд шиг үнэд орно. Энэ удаад аллах бус бурхны хишиг хүртэх ээлж манайд ирнэ.
Нүүрснээс шингэн түлш гаргах чиглэлээр манай үндэсний компаниуд тооцоо, судалгаа хийгээд яваа. Ач холбогдлын хувьд “Оюутолгой”-гоос дутахааргүй бүтээн байгуулалт юм билээ. Гагцхүү “Бидний улс эв саналаа нэгтгэж…” гэж жанжин Сүхбаатар хэлдэг шиг багахан шиг улс төржөөд, манай талаас шалтгаалсан саад гаргахгүйгээр дэмжээд өгвөл энэ ард түмний амьдралд мөн ч их хэрэгтэй санж.
Одоо удахгүй ХБНГУ-д ажлын айлчлал хийх гэж буй Монголын төрийн тэргүүн, түүнийг дагалдан яваа албаны хүмүүс энэ салбар дээр ач холбогдол өгөх нь дамжиггүй. Гадаад орнуудаас тусламж гуйж явснаа бодвол Монгол өөр болсон. Үндэсний томоохон компаниуд хөл дээрээ босч, харилцан ашигтай том төсөл дээр хамтран ажиллах чадамжтай болж гадаадын компаниудтай түншлэл, хамтын ажиллагаа ярих хэмжээнд хүрчээ. Өөрчлөгдөж өгөхгүй нэг зовлон бол “алаагүй баавгайн арьсан дээр булаалцалддаг” нь тоогүй. Мөн манай төрийн байгууллагууд хувийнхныг тэсвэр алдтал нь яриад л суугаад байдаг. Санаагаар болдог бол ирэх зунаас ч хамаагүй нүүрснээс шатахуун гаргаж эхлэхгүй бол байдал их эвгүй болоод байна, хөгжлийн хөдөлгүүр шатахуунгүй гацаж магадгүй юм. Сонгуулийн амлалт хэрэггүй болох үеэр бензиний үнэ нэмэгдэхэд үйлдвэрчний Ганбаатар ч дуугарахгүй дээ харж л байгаарай.

Дархаа
Зочин
Зочин
Энэ талаар илүүг бичээрэй 1
Энэ талаар илүүг бичээрэй
нано
баагг
Зочин
ж
hehe
Зочин
baagii
irgen B
Зочин
Зочин
Зочин
kjr
Зочин
Зочин
Зочин
мөнхөө
Zochin
Zochin
Zochin
зочин
эдийн засгийн алуурчдын нэг арга шүү дээ.
Зочин
Enee
Boldoo
AMARSANAA suvilal
Zochoon