Дэлхийн дүрмээр л тоглоё
Хөрш зэргэлдээ болоод ч тэр үү, хоног хүрэхгүй ойрхон газар байдаг урд хөршийгөө бид гадаад улс гэж тооцохоо больчихсон бололтой юм.
Хөрш зэргэлдээ болоод ч тэр үү, хоног хүрэхгүй ойрхон газар байдаг урд хөршийгөө бид гадаад улс гэж тооцохоо больчихсон бололтой юм. Байсхийгээд л манайд үйл ажиллагаа явуулж байгаа өмнөд хөршийн иргэдтэй нэгийгээ үзэлцдэг болж.
Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд Дорноговь аймгийн Айраг суманд өнгөрсөн хавар хятадуудтай байлдаантай кинонд тоглож байгаа мэт үйл явдал болсон талаар манай сурвалжлагч очиж газар дээрээс нь мэдээлж байсан. Энэ үеэр хятад компанийн нэг нөхөр монгол залууг машинаар дайрч амь насыг нь хохироосон харамсалтай явдал болсон. Гэтэл хэд хоногийн өмнө Увс аймгийн Өмнөговь суманд Хятадын хөрөнгө оруулалттай компанийг ашиг их олж байна гэж манай нинжа нар дайраад хоёр дахь долдугаар сарын нэгэн болох шахсан юм байх.
Чухам яагаад гадны олон компаниуд үйл ажиллагаа явуулж байхад манайхан дандаа хятадуудтай "дайтаад" байна. Нөгөөдүүл нь ч бүдүүлэг юм, манайхан ч дутах юм алга. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол хууль дүрмийг нь дагаж, усыг нь уувал ёсыг нь дагах нь зүйн хэрэг. Тийм атал тэд бас тэгж чадахгүй бүдүүлэгтээд монголчуудын цөсийг хөөргөж зодолдож нүдэлдэхдээ хүрнэ. Нөгөө талаас муу л бол урд талын хар овоохой гэгчээр манайхан ч гэсэн чаддагаараа хөршийнхөө хэдийг ноолж үзэж тараад байдаг.
Манайд хөрөнгө оруулагчид гээд хуучин цагт бол нэрийг нь ч сонсч байгаагүй улс орнууд гар сунгах болсон. Тэд манайд хөрөнгө оруулж байгаа нь гээд зүгээр нэг бэлэг өгөөд явахгүй нь ойлгомжтой юм. Зах зээлийн хуулиар хэн хэнийгээ гомдоохгүй, авсан өгсөндөө өлзийтэй байх зарчмаар л байвал хөрөнгө оруулагч нөхөдтэй ойлголцоход асуудал алга.
Герман, Канад, Япон, Америкийн компаниудыг хөрөнгө оруулагч. Хаяа нийлүүлдэг Хятадыг хөрөнгө оруулагч биш гэвэл бас л эндүүрэл болно. БНХАУ-ын хувьд ч манай томоохон хөрөнгө оруулагчийн нэг. Хятадтай манай бизнесийн салбар олон талаараа уялдаатай байдаг. Манай томоохон хөрөнгө оруулагч. Харин тэд Монголын хуулийг сахиж байна уу, манайхан хуулиа мөрдүүлж чадаж байна уу гэдэг бол өөр асуудал.
Харамсалтай нь харийн хүнээр хууль сахиулах тухай ярих нь байтугай өөрсдөө бид хуулиа уландаа дэвсдэг болохоор хүний хүн хүрэн бөөртэй байх нь аргагүй ч юм шиг.
Тиймээс урд хөрштэй дэлхийн дүрмээр л тоглох нь аль ч талдаа аюулгүй. Ганцхан Монголд гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулдаггүй. Дэлхийн олон улс орон уул уурхайн хөрөнгө оруулагчидтай ямар дүрэм, ямар стандартаар ажиллаж, хууль журмаа хэрхэн сахиулж, ямар шаардлага тавьж ажиллаж, тэр улсын хуулийг хөрөнгө оруулагч байгууллагууд яаж хэрэгжүүлж буй туршлагыг бас судалж үзэх хэрэгтэй юм. Дэлхийн зарчмаар л хөрөнгө оруулагчидтай харилцах хэрэгтэй. Хятадуудыг ч бас тэр зарчмаас хазайхгүй байхыг шаардъя. Тэдэнтэй ч хөрөнгө оруулагчидтайгаа харьцдаг дэлхийн дүрмээр тоглоё. Ингэж байж л хөршүүдийн бүдүүлэг байрыг нь болиулъя. Ингэвэл монголчууд бид ч Хятадыг түнш юм уу, хөрөнгө оруулагч гэдгээр нь шаардлага тавина уу гэхээс сэтгэлийн хөөрлөөр зодоон нүдээн хийж, хэн нэгэн гэмгүй монгол залуу үүний золиосонд амь насаа алдахгүй, амьдралынхаа төлөө зүтгэж яваа хэдэн арван залуу баривчлагдаж хоригдох хэрэг гарахгүй л болов уу.

Mal
Ýðëèéç ìîíãîë
Зочин
Зочин
Зочин
Huuli
Зочин
China
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
eee chaavaas...
зочин
зочин
Зочин
Javhlan
Oyuka
XXX
khaliunaa
bagabandi
Mgl hun
Teneg novsh oo