Монгол орныг дэлхий мэд­дэг болжээ. Жирийн орнуудад жилийг євєл, хавар, зун, намар, хvнийг сайн ба муу хэмээн их энгvvнээр хуваадаг. Гэтэл Мон­голын цаг уурыг ган, зуд гэхч­лэнгээр ер бусаар хэсэглэх ба хvн ардыг “гавьяат”, “гавьяат бус” хэмээн хоёр хуваана хэмээн “ядуу зvдvvгийн эрхээр явганаар аялагчийн лавлах бичиг”-т єгvvл­жээ.

Гавьяат нь гавьяагvйгээсээ олон талаар илvv эрх дарх эдэлнэ. Тухайлбал, тэд дараа­лал харгалзахгvй авлига авах, ба­ригдвал зохих хєнгєлєлт эдлэх эрхтэйгээр хулгай хийх гэхчлэн. Тvvгээр ч барахгvй гавьяатай хэсэгт хамрагдах иргэд нь тусгай эмнэлэгт нас барах эрхтэй байдаг тухай уг лавлахт бичжээ. Нарийн ярих юм бол гоо сайхны косметик хагалгаа гээч буянтай юм социа­лизмын хvчээр бий болсон гэдгийг бас манай тvvхтэй хол­бон дурьджээ. Гоо сайхны хагал­гаа нь одон ме­далиас эхтэй гэнэ. Зєвлєлтийн удирдагч Брежневийн шагнуул­сан одон нь энгэртээ багтахгvй байсан тул цээжийг єргєсгєх мэс засал хийсэн ба энэ нь анхны косметик апираас байжээ. Монголын тэр vеийн удирдагч Цэдэнбал тvvнээс дутахгvй олон одонтой байсан боловч монгол хvний мэргэн ухаанаар бvхнийг шийджээ. Нvдээр vзээгvй гэр­чvvдийн яриагаар бол тэрээр илvv гарсан одонгоо дотуур хувцсан дээрээ зvvчихдэг байжээ.

Уг толь бичигт манай олон сайхан vзvvлэлтийг тойролгvй дайрч бичсэн байна. Тэнд єгvv­лэхдээ, ажил хийж л харагд­даггvй болохоос эрчvvд ч хааяа тааралддаг. Мєн єрх тэр­гvvл­сэн эмэгтэйчvvдийг олшруулах замаар хvvхнvvдийн эрх мэдлийг нь єргєжvvлж жендерийн асууд­лыг амжилттай шийдэж буй орон хэмээн бас тодруулжээ. Бас Монгол Улсын тэргvvн ха­тагтайн нєхєр нь ард тvмэндээ єдєр шєнєгvй одон, цол, бэлэг тараадаг боловч цол бэлэглэгч эрхтэн нь богинодоод (мутрыг хэлж байна) хаанаа ч хvрэхгvй байгаа тухай єгvvлжээ.

Хэвийн хєгжилтэй орнуудад ард тvмэн нь цалин орлогоо голж жагсаал цуглаан хийдэг бол энд “єєрийн цээжинд ногдох дотоодын нийт одон медаль”-ийн тоо ба чанарыг чамлан улс тєрийн тэмцэл зохиох нь нэг бус гэнэ.

Олон улсын шагналд хор­хойсогчдын нийгэмлэгээс тус оронд хэрэгжvvлж байгаа “Цээж болгонд одон, бєгс болгонд прзерватив” хєтєлбєрийн явуу­лын зохицуулагч Анапурна ибн Пандарпунч “монголчуудыг ний­тэд нь амьжиргааны баталгаа­жих доод цол, шагналд хам­руул­на гэхэд 1000 орчим тэргvvн хатагтайтай болж нєхрvvд нь зэрэг одон гардуулахад 10 орчим жил орох тооцоо” гарсан тухай ярьж байна. Анапурна ибн Пандарпунчийн vгээр бол энэ бvхэнд санаагаар унах хэрэггvй, єєр гарц бас байдаг аж. Тухайлбал, гарал vvсэл нь авах юмгvй атлаа замаа алдсан завхуул бололгvй шударгаар амьдарсан хvмvvст єгдєг ”Ар­дын...ийм тийм юмчин” гэсэн гэрчилгээ байдаг. “Ардын...” гэдэг нь тайж язгуургvй, аристократ гаралгvй, євєг дээдэс нь хов хоосон байсан, ер нь гурван vеийн намтартаа гялайх юмгvй зайгуул хvнийг заадаг аж. Ма­лаар бол vvлдэр угсаа нь авах танаггvй гэсэн санаа. Чингэсийн алтан ургийнхан, vндэсний сэхээтнvvд, хєрєнгєтнvvдийн удам болоод ирэхээрээ “ард бус” болдог хэмээн МАХН-ын тvvхээс иш татан байж тэнд наасан байх юм.

Монголын тєр засаг тулгар тєрийнхєє 800 жилийн дугираг ойгоор ард тvмнээ баярлуулах ажлыг хоригдлуудаас эхэлсэн байна. Хоригдлуудыг суллаж баярлуулсан ба дараагаар нь шоронд орох гавьяагvй боловч дажгvй юутай хvмvvсийг сонгон шагнал тvгээж эхэлжээ. Ийм ч уламжлалтай аж. Чингэс хаан 1206 онд ширээнд суумагцаа гянданд буй бvх хоригдолд эрх чєлєє олгох зарлиг гаргажээ. Гэтэл тэр vед Монголд гяндан ч, хоригдол ч байсангvй. Ингээд хаан зарлигаа засварлаж “єдгєє Бастил гянднаа хоригдон буй шvvхээр анх удаагаа ял шийт­гvvлсэн, насанд хvрээгvй байх­даа хэрэг хийсэн...“ гэсэн єгvvлбэрийг нэмжээ. Чингэс хаан хэлсэндээ хvрдэг аавын хvv байсан тул тэр даруйдаа цэргээ цуглуулж, аваад єєрийн зар­лигийг хэрэгжvvлэхээр Францыг зорьжээ. Европ руу хийсэн Чингэсийн аян дайн нь шагнал тvгээх зорилготой хоригдол чєлєєлєх дайн байсан гэдэг нь эндээс харагдана. Гэвч дэд бvтэц хєгжєєгvйн балгаар мо­риор Бастил орж амжаагvй ба энэ асуудлаар Ромын папт захи­дал илгээн Францад бvгд най­рамдах засаг тогтохын хэрд тэдгээр хоригдлуудыг суллачих нь зvйтэй юм гэсэн санаагаа бичсэн байжээ.


Чухам тєр нь хоригдлуудаа илvvтэйгээр хайрлах тэнгэрлэг монгол ёсноос vvдэн засгийн хайр хишигт хvрэх янз бvрийн арга замууд ч гарчээ. Томоохон дугираг ойгоор (олон дугираг тэг орсон) нэгэнт энгvvнээр хєє­цєлдєєд одон медаль авч чадахгvйгээ мэдэрсэн зарим иргэд “тvvх ой угтан” хэрэг хийж шоронд ордог аж. Ингээд єр­шєє­лийн зарлигт багтан сул­лагдаж, тєрийн хишгийг хvртэн магнай тэнийдэг гэнэм.

Чингэс хоригдлуудыг суллас­ныхаа дараа єєртєє хэрэг болсон хvмvvсийг шагнасан байдлыг ч энд дурьдахгvй єнгє­рєхийн аргагvй. Тэднийг ирээ­дvйд хэрэг хийж эрvv vvсгэгдэж, хоригдол болж байж л хvртэхээр тийм шагнал олгосон байдаг. Чингэс хааны “тєдєн удаагийн ялыг хэлцэхгvй болгоно” хэмээх тєрийн шагнал бол ирээдvйд гэмт хэрэг хийж байж л сая vр шимийг нь амсана, энгvvн шударгаар явбал хоосон дуусна гэсэн vг билээ