Стаатийстэг буюу охид ариун бол тєрийн тvшээд ариун
Отгонтэнгэр хайрханаас юм нэхэх ёслол болж гэнэ.
Отгонтэнгэр хайрханаас юм нэхэх ёслол болж гэнэ. Этгээд явдлын толь бичигт єгvvлэхдээ “Уул овоо тахих гэдэг нь хvн єєрийн хэрэгцээнээс нэгэнт гарсан яль шальгvй юмыг лусын эзэнд бариад хариуд нь дааж давшгvй юм нэхэх ёслол юм. Тєрийн тахилга гэдэг нь тєр нь ард тvмэнтэйгээ vгсэн “vнэгvй юм авах” асуудлаар санал нэгдээд уул усандаа шаардах бичиг єргєж, тайван жагсаж байгаа хэлбэр гэж ойлгож болно” гэмээн гєрдєн бичсэн байна. Гvтгэж байна. Хамгийн балиар нь vндэсгvй гvтгэдгээ больчихоод vндэстэй гvтгэж заваардаг болсныг нь яана аа. Тєрийн тэргvvнийг маань оруулаад уул овоог хvртэл гvтгэж байна.
Сураг мэдээгээр бол тєрийн тэргvvн таван (50?) лангийн (алтан, маниадан, мєнгєн, пойлоосон ???) ембvv єргєжээ. Хvсэл биелvvлэгч тvм тvмэн овоотой ч иргэн нэг бvрийнхээ хvсэлтэй харьцуулахад тэд нар нь vргэлж цєєддєг манай оронд ерєнхийлєгчєєс дээш албан тушаал байхгvй. Дахиад дэвших зай дээр нь vлдээгvй энэ хvн юу хvссэнийг таашгvй... Нэгэнт таагдахгvйгээс хойш одоо гvтгэгдэж л таарах нь.
Бусад хvмvvс ч зvгээр байсангvй, єргєсєнтэйгєє харьцуулшгvй их хэмжээний эрдэнэс баялаг, эрх мэдэл нэхэмжлэн єргєл барьсан гэх. Суурин хvнд тvмпэн будаа хэрэг болоход будаатай хvн рvvгээ зоосоо бариад гардаг. Тэд зоосыг шvтээнээ болгосон муу улс. Харин нvvдэлчид бид зоосонд дуртай боловч тvvнийг хэзээ ч оройдоо залдаггvй сайн улс тул овоон дээр очоод тэнд байсан чулуунаас нэгийг єєрт нь єргєєд, vнэгvй юм хvртэхээр хvлээгээд суудаг. Тэр арга маань морьтон ард байхаа больж мобикомтон ард болсон хойно ч vргэлжилсээр, ач буянаа хайрласаар байгаа хэрэг. Одоо байгаа тєр, засгийн тvшээдийн эрдэм чадлыг хашдаг албатай нь дvйцvvлэн бодохлоор энд хvрэхдээ “далдын хvчний дэмжлэг авсан байхаас зайлахгvй” гэсэн хардлага єєрийн эрхгvй тєрдєг билээ.
Гэхдээ уул усандаа тахигч-нэхэгчдийн орхисон юмыг єргєл тєдийхнєєр хэмжвэл нvгэл болно. Хувийн стаатийстэгээр бол тэнд 4000 машин очжээ. Нэг машинд таван хvн суусан байх учиртайг мєн л стаатийстэг хэлж байна. Ингээд харахад дунджаар 20,000 хvн Отгон тэнгэр уулын тахилгад очсон байна. Тахилга єглєєнєєс орой болтол буюу багаар бодоход 12 цаг vргэлжилжээ.
Жинхэнэ стаатийстэг одоо эхэлнэ. Хэвийн эрvvл хvн уусан шингэнээсээ хамаарч гурван цаг тутамд 499 грамм шээс гаргана. Тухайн єдєр нарлаг байсан ба хvний юм уух хvсэл ердийн байдалтай байжээ. Эндээс харахад нэг хvн 12 цагийн хугацаанд дунджаар 299400 литр мочивин бvхий шингэнээ ууландаа єргєжээ. Хvний єтгєн нь мєн идсэн хоолноос хамааралтай ба єдєрт нэг удаа 612 грамм орчим гардаг гэнэ. Ингэхээр тэнд 122400 кг хvний гаралтай органик гаралтай бордоо vлдлээ гэсэн vг. Бидний тахилтын зангаргийг уул ус маань даадаг л байгаа даа гэж бодогдох боллоо.
Ахиад стаатийстэг рvvгээ оръё. Нvvдэлчин хvн нэг удаа адаглаад гурваас доошгvй юмыг vнэгvй олох хvсэлтэй байдааг гэж тэд судалжээ. 20.000 хvн хамгийн багаар бодоход 60 мянган хvсэлтийг энэ єдєр Отгонтэнгэр хайрханд тавьжээ. Нэхэгч иргэд аливаа єргєдлийнхєє хариуд тєрєєсєє сонсдог “хариуг нь жич єгнє”, “зохих журмын дагуу шийдээд хороон даргаар чинь уламжилна” гэхчилэнгийн цус харвамаар бvтэлгvй vгийг дуулаагvй болохоор горьдлоготой ч байж. Vнэхээр ч миний дуулсан санагдах мэдээгээр бол Отгонтэнгэр хайрхан ч єєрийг нь тахин нэхэмжлэгчдийн хvсэлтийг их уриалгахан сонсч, санал тус бvрт пайль нээж байжээ. Ер нь ч бvгдийнх нь хvсэлтийг биелvvлсэн ч яах вэ гэж бодож байж. ємнєх тахилгад олон хvн Ерєнхий сайд болохыг хvссэнээс болоод Засгийн газар байн байн огцорсон явдал гарсан тал бий. Мєн чамгvй хvнийг парламентын спийкер болгохоор амласан явдал ч бас байна. Яахав дээ дараа дараагийн сонгуульд намтартаа “Ерєнхий сайд байсан”, “Их хурлын дарга байсан” гэж бичих хvний тоо л олон болно биз гэсхийн тєрийн тэргvvн нь юм хvсэх мєртлєє єргєдєл бичсэн торгоо устгаад хаячихыг гайхасхийн харж суужээ.
Гэтэл нэг золиг хамаг юмыг баллажээ. Цалингаа нэмvvлэхийг хvсэхээ мэдэхгvй тэр тэнэг, авгайдаа гутал нэхдэггvй тэр маанаг, хvvхдэдээ маруужан санадагvй тэр дураак юу гуйсан гээ. “Тєрийг минь хулгайчдаас цэвэрлэж хайрла” гэж єєртєє нялзахгvй юм гуйж тэнэгтсэн байгаа юм даа. Хоногийн хоол нь баяр наадам, цагаан сар бvгдийг нь орлодог, дарга нь аваанзыг нь єгєхгvй болохоор хажуугийн ТVЦ-нд иргэний vнэмлэхээ тавьж байгаад замын зардал олж очсон тэр маанагт тєрд шvглэсэн авлига ямар хамаа байдаг байна аа.
Уучлаарай, таминь буруу ойлгочихов доо. Стаатийстэгээс харахад Отгонтэнгэрийн тахилгад нэгч хулгайч оролцоогvй, нэг ч хvн хулгайгаа бvтэлтэй болгооч гэж гуйгаагvй гэдэг шvv. Хамгийн гол нь Бурхан, Тэнгэр єєртєє бус єрєєл бусдын тєлєє юм гуйсан хvний хvсэлтийг эхлээд биелvvлдэг дvрэмтэй юм гэнэ ээ. Яая гэх вэ? Дараагийн тахилгыг хvлээе. Аргыг нь мэдээд авсан хойно учиртай ш дээ. “Намайг хэлтсийн дарга болгоод аль” гэхийн оронд “Манай хэлтсийн даргыг Яам руу дэвшvvлээд аль” гэж гуйгаад дав дээр орон тоо гаргаад авах учиртайг ухаарчихлаа ш дээ. Дєрвєн жил юухан байх вэ? Сvнгэнээд єнгєрнє.
Сэтгэл сатааруулах юм зєндєє байна. Vгvй дээ л цаана чинь Монголын сайхан бvсгvй шалгаруулах тэмцээн “Охид ариун бол тєрийн тvшээд ариун” гэсэн логиктой нь аргагvй уриан дор зохиогдож л байна ш дээ.
2007 оны долдугаар сарын 3

hutgiin hun
Зочин