Таны баярын ширээнд
Шинэ өргөст хэмх, амтат чинжүү, улаан лооль, ногоон сонгино, улаан лууван, өндөг, ургамлын тос, ногоон яншуй, гоньд, давс. Орцыг өөрийн сонголтоор хийнэ.
Бүх нийтийн хоол хүнсний боловсролд
ХОЛИМОГ ШАНЦАЙ
Шинэ өргөст хэмх, амтат чинжүү, улаан лооль, ногоон сонгино, улаан лууван, өндөг, ургамлын тос, ногоон яншуй, гоньд, давс. Орцыг өөрийн сонголтоор хийнэ.
- Улаан лооль, өргөст хэмхийг угааж сэврээсний дараа шоо дөрвөлжин хэрчинэ.
- Амтат чинжүүг угааж сэврээгээд дотор талын судлыг огтлон авч үрээс нь цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчинэ.
- Сонгиныг жижиглэж хэрчинэ.
- Улаан лууванг мөн угааж сэврээгээд шоо дөрвөлжин хэрчинэ.
- Гүйцэт чанаж болгосон өндгийг нимгэн дугуй хэрчинэ.
- Яншуй, гоньдны навчийг угааж сэврээгээд жижиглэж хэрчинэ. Эдгээр ногоог ногоон сонгиноор орлуулж болно.
- Яншуй, гоньдны навчнаас бусад бүх ногоог нийлүүлж давслаад ургамлын тосоор найруулж зуушны гүнзгийвтэр тавганд овоолж өндөг, ногоон навчаар чимэглэнэ.
ЛУУВАН, ЖҮРЖНИЙ ШАНЦАЙ
шар лууван 3-4 ширхэг, зүрж 1 ш, тал нимбэг, алим 1 ш, хоолны нэг халбага зөгийн бал, хоолны 3,5 халбага ургамлын тос
- Шар лууван, алимыг хальсалж цэвэрлээд том нүхтэй үрүүлээр жижиглэнэ.
- Зүрж, нимбэгийг жижгэвтэр саримс хэлбэртэй хэрчинэ.
- Зүрж, нимбэгний хальсны дотор талын зөөлөн хэсгийг үрүүлээр жижиглэнэ.
- Бүх жимс, ногоог нийлүүлж дээр нь зөгийн бал, ургамлын тос нэмж найруулна.
ХҮРЭН МАНЖИНТАЙ ХОЛИМОГ ШАНЦАЙ
Төмс 3-4 ш, шар лууван 3-4 ш, чанаж болгосон хүрэн манжин 1-2 ш, алим 1-2 ш, шинэ болон давсалсан өргөст хэмх 2-3 ш, дарсан байцаа 200, хоолны 2-3 халбага жижиглэж хэрчсэн ногоон сонгино, хоолны 2-3 халбага ургамлын тос, цайны 1 халбага зуурсан гич, хоолны 2-3 халбага цуу, 1/3 аяга майонез, давс, амт оруулагч
- Чанасан төмс, хальсалсан алим, өргөст хэмх, шар лууванг нимгэн буюу шоо дөрвөлжин, эсвэл дэрс хэлбэр дүрстэй хэрчиж саванд үйгээд дээр нь нарийн хигсэн дарсан байцаагаа нэмнэ.
- Ургамлын тосонд гич, элсэн чихэр, давс хийж уусгаад цуу нэмж найруулан сүмс бэлтгэнэ.
- Ногоог сүмсээр найруулж таваглаад нимгэн хавтгай зүссэн хүрэн манжингаар чимэглэж дээгүүр нь хигсэн ногоон сонгино, гоньд цацаж майонез цутгана.
Эзэгтэй Та дараах жороор махан хоолны холимог амт оруулагч хийж үзээрэй. (граммаар)
- Ямайкийн чинжүү 5-10
- Одон гоньд (анис) 5-10
- Гоньд (зираа) 5-10
- Кориандр 10-20
- Ногоон гоньд 5
- Задийн цэцэг 5-10
- Задь 5-10
- Хатааж нунтагласан сонгино 3-5
- Улаан чинжүү (паприка) 2-5
- Цагаан чинжүү (повоор 40-50
Хангалбилэг
foZFINJDxahRP
Shantsaid 123.63.152.2
Уншигч
Shantsai
Бренд
zochin
zochin
Зочин