Нас
Ардчилсан нам, МАХН хоёр нас чацуу. Мэдээж МАХН –ын тєрсний гэрчилгээг vзвэл єєр юм бичээстэй байгаа даа.
Ардчилсан нам, МАХН хоёр нас чацуу. Мэдээж МАХН –ын тєрсний гэрчилгээг vзвэл єєр юм бичээстэй байгаа даа. Уул нь монголчууд ХХ зууны эхээр эх орныхоо тусгаар тогтнолыг мандуулах хvслээр нэгэн нууц байгууллага vvсгэсэн нь ардын нам аж. “Ардын намын сэлэм Тогмид” энээ тэрээгийн vед монголчууд єєрийн гэсэн намтай байж. Удалгvй ардын нам Мефистофелийн гарт орлоо. Тэд Оросын большевик намд сvнсээ худалдав. Муулж байгаа юм биш ээ. Тэд улс орныхоо тусгаар тогтнолын тєлєє л сvнсээ худалдсан. Данзан Бодоо нар, тэдний хамтрагч євєг дээдэс байгуулсан намаа, амь насаа бvгдийг нь Монголын тусгаар тогтнолын тєлєє золиослов. Бурхан минь, эх орончдын сvнс нь тєрєл дээшлэн, гэгээрэлд хvрээсэй.
Ийнхvv Монгол дахь Зєвлєлт холбоот улсын коммунист намын гадаад салбар МАХН нэртэй байгуулагдлаа. МАХН-ын эрх мэдэл, арга барил, зорилго нь аймаар боловч одоо манайд vйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагуудтай агаар нэг зvйл байлаа. Дэлхийн зєн, Дэлхийн банк энэ тэр шиг гэсэн vг. Одоогийн Монгол дахь гадаадын байгууллагуудын дарга нь цэвэр гадаад хvн, заримдаа монгол авгайтай гадаад хvн, хааяа гадаад авгайтай монгол хvн, vе vе гадаадынхандаа итгэгдсэн монгол хvн байж, дотор нь монголчууд ажиллах ба ядуурлыг бууруулах, утаа багасгах гэхчилэнгийн хєтєлбєр хэрэгжvvлж байдаг. Тэд Монгол Улсын хууль дvрмийн хvрээнд vйл ажиллагаа явуулна. Харин Монгол дахь Большевик намын байгууллага байсан МАХН-ыг Оросын эрхшээлд орсон, эсвэл орос эхнэр авсан хvн удирдаж, Монголд улаан хувьсгал хийх тєсєл хэрэгжvvлж байв. Харин тэр vеийн МАХН-ын ашиг сонирхол vзэл санаанд Монголын хууль журам, дvрэм горим нийцэх учиртай болов. Монгол дахь Зєвлєлт холбоот улсын коммунист намын салбар МАХН-ын гишvvд нь монголчууд байж болдог байлаа. МАХН-ын дарга нь хэн байхыг зєвлєлтvvд шийддэг байсан. Юу хийхийг нь Зєвлєлтийн мэргэжилтнvvд зааж єгдєг. МАХН ба тvvний гишvvд зєвхєн “Засгийн газрыг хэрэгжvvлэгч агентлаг” гэлээ гэдэг шиг механизм байв. Зєвлєлт холбоот улсын коммунист намын их болон бvгд хурал Москвад болж шийдвэр тогтоол гаргах бvрийд манай МАХН-ын гишvvд тvvнийг судалж, товчлол хийн аттестатчилуулдаг байлаа ш дээ. Хамгийн сvvлд 1984 оны есдvгээр сард Кремлийн эмч Евгений Чазов ирээд МАХН-ын тєв хорооны бvгд хурлыг (их хурлыг биш шvv) хуралдуулан Ю.Цэдэнбалыг нь солиулаад буцав. Ингээд зогссонгvй Ю.Цэдэнбалыг Москвад гэрийн хорионд орууллаа. Ер нь МАХН-ын удирдагч дарга нарыг алдаа гаргавал Зєвлєлтийн хуулиар Москвад шийтгэн тэндээ цаазалдаг, шорондоо хийдэг байсан. Нэг vгээр хэлбэл тэд манай хvмvvс биш байв.
Гэхдээ МАХН Монгол оронд Зєвлєлтийн хєтєлбєрийг хэрэгжvvлэх явцдаа олон мянган тєрийн мэргэшсэн албан хаагч, аппаратчинг улс орондоо бэлтгэж єгсєн нь бол vнэн юм.
Хоёр. Хайр
1990-ээд онд социализм дэлхий даяараа нурлаа. Зєвлєлт холбоот улс тарж, коммунист нам нь хаагдан хєрєнгєє хураалгав. МАХН-ын цаад эзэн ертєнцийн мєнх бусыг vзvvлэн талийгаач боллоо. МАХН нь шинэхэн байгуулагдсан МоАН, МСДН, МvДН-ын нэгэн адил манай Монголын нам болов. Монголын МАХН-ы анхны дарга нь Г.Очирбат байлаа. Монголчуудын ємчлєлд 100 хувь ирсэн МАХН-д vзэл суртлын чадамгай аппарат, улс орны засаг захиргаа, аж ахуйн хамгийн жижиг нэгжийг хvртэл хамарсан сvлжээ, нам юу л даалгана бодох юмгvй биелvvлж сурсан олон арван мянган гишvvд vлдэв. Дээр нь монголчууд МАХН-даа хайртай байлаа. Учир нь Зєвлєлтийн МАХН Монголд ажиллах хугацаанд манай орон тусгаар тогтнолоо бататгаж, иргэншиж, дэвшин хєгжсєн байлаа. Ард тvмэн энэ л хайраараа МАХН-ыг дэмжиж байлаа. Бас ардчилсан хvчний залуусыг болчимгvйтэхэд нь тvшиг болог гэж саналаа єгч байлаа. Ер нь бол хувьсгал єєрєє болчимгvй л эд л дээ. Єєр олигтой гарц олддоггvй л болохоос.
Ойрмогхоноос монголчуудын мэдэлд ирсэн МАХН-ыг тvvнийг дагаж єсч хvмvvжсэн, албан хаагч болж тєлєвшсєн ахмад vеийн бvтэн давхарга халуунаар дэмжиж байв. Тэд тєр гэдгийг МАХН гэж ойлгож байлаа. Vнэхээр ч Монголын тєрийн бодлогыг Зєвлєлт холбоот улсын коммунист нам МАХН-аар дамжуулан барьж байсан. Vvнийг илэрхийлэх “намзасаг” гэдэг хэллэг ч байв.
Харин залуу vеийн хандлага ардчилсан хvчний талд байлаа. Залуу хvний шинэтгэх эрмэлзэл бас байна. Харин залуучуудын сортоотой зарим нь МАХН-аас хэд хэдэн “шаанс” олж харав. Тэдний нэлээд нь ардчиллын буянаар баруун гарч, бизнесийн ухаан суралцсан зарим байв. МАХН-д итгэх олон тvмний итгэл нэг хэсэгтээ хэвээр хадгалагдахыг тэд мэдрэв. Энэ бол эрх барих боломж гэсэн. Энэ боломжийн цаана томоохон томоохон бизнес байгаа ба намын ахмад vеийнхэн хуучин хvмvvжлээрээ ичиж зовоод, хулгай луйвар хийж зvрхлэхгvй яваад байгааг мэдээдэхэв. Бас хажууд нь МАХН хуучирсан, хоцрогдсоноороо дуудуулж байгааг хэлэх vv? Нэг єглєє сэрээд хартал МАХН хуучин Монголын пионерийн байгууллага гэдгэрхvv юм болжээ.
Гурав. ДVV нь ЄсЄж ах нь нЯлхрав
1992 онд МАХН-ын гишvvд давамгайлсан Ардын их хурал шинэ Vндсэн хууль батлахад “улсын Ерєнхийлєгч 45 нас хvрсэн” хvн байх учиртай заалт орлоо. “Ардчилсан хvчний залуучуудыг ерєнхийлєгч болчих вий” гэж ингэсэн хэмээн хардсаар ирсэн боловч настай нь ахалдаг монгол ёс, хvнд ажил амьдралын туршлага сууж, хий гардаг vе зэргийг бодоогvй биш бодсон зvйл байлаа. Тэр vеийн ардчилагчдын нас нь гуч орчимд эргэлдэж байв. Ер нь хувьсгалыг єєрт нь учирч болох аюулаас vл айх залуу насны зориг, эрч хvчээр хийдэг зvйл. Тvvхээс харахад хєгшчvvл ордны тєрийн эргэлт зохион байгуулдгаас нийгмийг єєрчлєх хувьсгал хийдэггvй аж. Монголын ардчилсан хувьсгалын баатрууд залуус байсан нь зvй ёсны хэрэг байлаа. Зоримог хувьсгалчид эхлээд малыг хувьд єглєє. Євгєн дарга нар “мал хувьчилбал цємєєрєє гулууз мах болон болкоон дээр гарна” гэж муу ёрлон болгоомжилж байв. Тийм юм болоогvйгээр барахгvй мал анх удаа 30 саяас дээш гарав. Зоримог залуус улмаар бvх хvнд гадаад паспортыг єглєє. Євгєчvvл “гадаад паспорт єгвєл цємєєрєє гараад явчихна” хэмээн хар амлан зvрхшээж байлаа. Тэгсэнгvй. Харин ч тэд хээрийн галуу нисэн vл хvрэх газраас эрдэм “гахай” хоёрыг зэрэг зєєж, айл гэрээ єєд татлаа. Айдаггvй залуус орон сууцыг эзэнд нь єглєє. “Орон сууцаа хувьдаа авахаараа бvгд зараад цємєєрєє траншейнд очно доо” хэмээн хаширтаа амьд vлдсэн бурхинууд эвэр хошуулав. Тэгсэнгvйгээр барахгvй олон зуун орон сууц шинээр баригдан хvмvvс нvvж орсоор. Хориод жил єнгєрлєє. Айдаггvй залуусын хvчээр хийх учиртай шинэчлэл ч бараглалаа. Хувьсгалыг хєгжлєєр солиход залуус осолтой болдог тэр vе ирэв. Ардчиллын хvvхдvvд ч залуус байхаа болив. Гончигдорж, Энхсайхан, Баабар нараас эхлээд 50 насны тєрсєн єдрєє аль ноднин уржнан тэмдэглэв. Бат-Vvл цав цагаан толгойтой болсон тєдийгvй энэ зургаан сард байна уу даа хvн болоод vзсэн 50 дахь зунаа тэмдэглэнэ. “Халзан” гэдэг vг хоч бус хvндэтгэл болдог хагас зуун насан дээрээ Да.Ганболд очив. Ємч хувьчлалын Гэрэлчулуун хавар бас л тавь хvрчээ. Ардчиллынхны насны дундаж 50 дээр эргэлдэж байна. Хачирхалтай нь МАХН залуужиж эхлэв. Нэгэн vе эрх чєлєєний тєлєє юугаа ч алдахаас айхгvй залуус ардчилсан хvчнийг хvрээлж байсан бол єнєєгийн МАХН-ыг ашиг орлогын тул юу ч хийхээс сийхгvй залуус бvчив. Тєрийн ажил албаны туршлагатай ахмад vеийнхэн нь МАХН-ын боловсон хvчний жагсаалтаас арчигдлаа. Ахмад vеийнхний айдас болгоомжлол хувьсгалд тээр болж байсан vе єнгєрч, тэдний тєрийн хэрэг хєтлєх туршлага уламжлал яг хэрэг болж буй vед МАХН-ын ахмадууд жийгдлээ. Та гадуур яваад хараарай. Хаана 30-аас доош насны “хvvхдэн дарга” байна. Тэр МАХН-ын боловсон хvчин байж таардаг. Харин 50 орчим насны албан хаагчид нь “ардчилсан хvчний залуучууд”-ын нэг байх болж гээч. МАХН-ын ахмад vеийнхэн уул нь намын хатуу сахилга дор хvмvvжиж, улсаас ганц хадаас ч авчих шуналгvй, тєрийн шударга албатууд болж бойжсон нь нэн элбэгсэн. Хувьсгалтай vед ахмадууд шиг садаа vгvй. Учир нь хувьсгал хуучин тогтцоо эвдэн сvйтгэж хаях зориулалттай эд. Хувьсгалаа дуусгаад тєвхнєхєд залуус шиг аранга бас vгvй. Учир нь зориг зvрхээс єєр юмгvй хvмvvс арай гэж босгосон шинэ гэрээ нураачих аюул дагуулдгаас тэр. Євєг дээдэс “Мориноос буулгvй дэлхийн талыг эзлэх амар. Харин мориноос буугаад тєрийг тєвхнvvлэх хэцvv” хэмээн сургажээ. Энэ бол хувьсгалыг залуучуудын зориг цєсєєр хийгээд ахмадуудын туршлагаар дуусгадаг гэсэн vг. Манайхан МАХН-ыг Ах нам хэмээн хvндэтгэн хэлдэг. Хачирхалтай нь дvv нам єсч байргашихын хэрээр ах нам нялхраад явчихдаг байгаа

зочин
malchin